Хамтын ажиллагаа » Дотоод

       Төрийн тусгай алба хаагчдын нэгдсэн эмнэлэг нь Монгол Улсын Засгийн Газрын 2016 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 68 дугаар тогтоолоор Хууль зүй, дотоод хэргийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд шинэчлэн байгуулагдаж, үйл ажиллагаагаа эхэлснээр ТЗҮЭГ-ын ажилтан албан хаагчдад эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэх боллоо.

ТЗҮЭГ-ын нийт 218 албан хаагчид, тэдний гэр бүл, 0-16 насны хүүхэд, 153 ахмад ажилчдад дотор, мэдрэл, хүүхэд, сэргээн засах-уламжлалт, ерөнхий болон гэмтлийн мэс заслын амбулаторийн үзлэг, үйлчилгээг стандартын дагуу тав тухтай орчинд  үзүүлж эхлээд байна.

2017 оны 02 сарын 10 | Үзсэн : 437