Мэдээ, мэдээлэл » Цаг үеийн мэдээ

  НҮБ-ын 70 жилийн ойг тэмдэглэн дэлхийн алдартай барилга, хөшөө, дурсгалын газруудыг НҮБ-ын цэнхэр өнгөөр гэрэлтүүлж байгаа билээ. Монгол Улс НҮБ-ын 101 дэх гишүүн улс болж элссэн өдрийг тохиолдуулан, дэлхийн нийтийн энэхүү аянд нэгдэж өчигдөр буюу 10 сарын 27-ны  оройн 19.00-22.00 цагийн хооронд Төрийн ордон болон Чингис хааны хөшөөг цэнхэр өнгөөр гэрэлтүүллээ.

  Аян Шинэ Зеланд улсаас эхэлж улс тив дамжин үргэлжилж Нью Йорк хот дах НҮБ-ын Төв байр, Эмпайр цамхаг, НҮБ-ын цэнхэр өнгөөр дэлхийгээ гэрэлтүүлье аяны хүрээнд Египетийн Пирамидууд, Рио де Жанейро хот дах Христийн хөшөө, Хятадын Цагаан хэрэм, Оросын Санктпетрбург дах Эрмитаж, Йорданы эртний Петра хот, Австралийн Сиднейн дуурийн театр зэрэг 300 гаруй түүх, дурсгалын алдартай газруудыг цэнхэр өнгөөр гэрэлтүүлж байжээ.

      Гэрэлтүүлгийн ажлыг БА-ны цахилгааны инженер Ц.Баясаа ахлагчтай цахилгааны хэсэг хариуцан хийж амжилттай ажиллаа.

 

                                                    ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН АЛБА

2015 оны 10 сарын 28 | Үзсэн : 1467