Мэдээ, мэдээлэл » Цаг үеийн мэдээ

Олон улсын ахмадын баярын өдрийг тохиолдуулан газрын нийт ахмадууддаа хүндэтгэл үзүүлэн хүлээн авлаа. Уг арга хэмжээнд 100 гаруй ахмад ажилтан хүрэлцэн ирсэн ба Төр, засгийн үйлчилгээг эрхлэх газрын захирал Б.Цэвээнпүрэв, ахмадын хорооны дарга Л.Жамбалсанжид,  ахмад Г.Шагдаржав нар  баяр  хүргэж мэндчилгээ дэвшүүлэв.

ТЗҮЭГ-ын захирал Б.Цэвээнпүрэв  хэлсэн үгэндээ  төр,  засгийн үйлчилгээний салбарын нэр хүндтэй бөгөөд өндөр  хариуцлагатай  албанд бие сэтгэлээ  зориулж, 95 жилийн түүхтэй энэ байгууллагын хөгжилд үнэтэй хувь нэмрээ оруулсан  ахмад ажилтнууддаа чин сэтгэлээс талархаж байгаагаа  илэрхийлэн, ахмад буурлуудыг эрүүл энх, урт удаан наслахыг хүсэн ерөөв.  Мөн 2016 онд хийгдсэн шинэлэг ажлууд болон АСЕМ-ын хурлын өмнө хийсэн Төрийн ордны заал танхимын засвар, цахилгааны хянах самбар, газардуулга, гэрэл гэрэлтүүлэгийн шинэчлэл  зэрэг томоохон ажлуудаа ярьж танилцууллаа.

Ахмадын   хорооны дарга Л.Жамбалсанжид хэлсэн үгэндээ байгууллагын зүгээс  ахмад настнуудынхаа  талаар авч хэрэгжүүлж ирсэн арга хэмжээ, тусламж дэмжлэгт сэтгэл ханамжтай байгаагаа илэрхийлээд нийт  ахмадуудынхаа өмнөөс байгууллагын удирдлага, хамт олонд ажлын амжилт хүсэв.

Ахмадуудынхаа дунд сугалаа сугаллуулан 3 азтан шалгаруулж дурсгалын зүйл гардууллаа. Өнөөдрийн байдлаар  манай байгууллагад нийт 150 хүн ахмадын хороонд  бүртгэлтэй байна.

              Байгууллагынхаа цахим хуудсаар дамжуулан  нийт ахмадууд, буянт буурлууддаа  аз жаргал, урт удаан наслахыг хүсэн ерөөе.

2016 оны 09 сарын 27 | Үзсэн : 648