Бидний тухай » Түүхийн хуудас
Нийт: 1 - 1
Одоогийн Төр, засгийн Үйлчилгээ аж ахуйг эрхлэх газрын тулгын чулууг тулсан түүх нь цаг хугацааны хувьд Ардын засгийн газрын үүсэлтэй зэрэгцэж байгаа нь зүй ёсны хэрэг бөлгөө. Учир нь, энэ бол нүүдэлчин монголчууд бууриа засаж, гэрээ бариад тулгаа тулж гал голомтоо бадраадаг явдалтай утга адил буюу. 1921 оны III сарын 13-нд Дээд шивээ хотноо цэрэг, ардын төлөөлөгчдийн зөвлөгөөн болж Ардын түр засгийн газрыг “Монгол Ардын Засгийн хэргийг бүгд түр захиран шийтгэх газар” нэртэйгээр сонгон байгуулжээ. Дараахан нь буюу Ш сарын 24-нд МАН-ын Төв Хороо, Монгол ардын засгийн хэргийг бүгд түр захиран шийтгэх газрын хамтарсан хурал болж захиран шийтгэх газрын дотоод асуудал хэлэлцсэн байна. Үүний хойно IҮ сарын 23-ны өдөр, түр захиран шийтгэх газрын IХ хурлаар түүний “Дүрэм”-ийг баталсан ажээ. Энэхүү “Дүрэм”-ийн 2 дугаар зүйлээр Засгийн газрын бүрэлдэхүүнийг тогтоон бататгасны дотор Сангийн даргад Лосол, Нягтлан бодох хэлтсийн түшмэл Дэжид-Осор, Эд таваарын ангийн түшмэл Дашпилов (тэр нь албан бичиг хэргийн ажил явуулахыг зааварчилдаг хүн байж –Ч.Б) нарыг томилсон аж. Энэ үйл явдлаар эдүгээгийн Төр, засгийн Үйлчилгээ, аж ахуйг эрхлэх газрын гал голомт үндэслэгджээ. Гал голомтоо дөнгөж бадраасан төрийн үйлчилгээний алба хэмээх айл буюу тухайн үеийн нэрээр “Эд таваарын анги”-ийн үйл ажиллагааны гараа нь дараах үйл ажил хэргийн хэв явцыг хангахаас эхэлсэн ажгуу. Үүнд: 1921 оны ҮШ сард олон хошуудын ард, түшмэд, ноёд, лам нар, МАН-ын төлөөлөгчид оролцсон хуралдаан болж, Улсын анхдугаар Их Хурлыг хуралдуулахын өмнө, түүний бэлтгэлийг хангах, зөвлөх эрх бүхий түр цагийн хурлыг 56 хүний бүрэлдэхүүнтэй байгуулсан. Түр цагийн хурал 1921 оны Х сарын 28-нд анхны хуралдаанаа хийснээс хойш бүрэн эрхийнхээ хугацаанд 60 орчим удаа хуралдсан байна. (Г.Шагдаржав. Монгол Улсын төрийн ордон, дэд дэвтэр. 2003, тал 53) Шинэ тулгар төр, засгийг төвхнүүлэх өргөн далайцтай улс төрийн үйл хэргүүдийг төр, засгийн үйлчилгээний байгууллагаас ангид төсөөлөх аргагүй билээ. Энэ үеэс хойш тус байгууллага шинэ эриний монголын нийгмийн аливаа газар, байгууллагуудын нэгэн адил түүхийн ээдрээ нугачаантай урт зам туулан боловсорч ирсэн байна. Тус газар, манай орны улс төр, нийгэм, эдийн засгийн өөрчлөлтийн янз бүрийн цаг мөчид төр, засгийн үйл ажиллагааны өссөөр ирсэн хэрэгцээ шаардлагын дагуу тэдгээрт бүх талын үйлчилгээ үзүүлж, туслан дэмжиж, бас өөрөө өргөжин тэлж, өрнөн дэвжиж, янз бүрийн нэр гуншинтай, бүтэц, бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулж иржээ. Төр, засгийн Үйлчилгээ, аж ахуйн байгууллагын гүйцэтгэсэн түүхэн том үүргийн анхных нь 1924 онд БНМАУ-ыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хуулийг баталсан улсын анхдугаар Их Хурлын үйлчилгээг хариуцан гүйцэтгэсэн явдал болой. 1924 оны 11 дүгээр сарын 08-нд нээгдсэн энэ Их Хурлын ажиллагаанд: Халхын 4 аймаг, Дөрвөдийн 2, Алтайн ба Хөвсгөлийн урианхай хошууд, Дарьганга, Ховдын тариачин хошуу болон Ардын цэргийн ангиудаас 90 төлөөлөгч сонгогдсоны 77 төлөөлөгч хүрэлцэн ирсэн (Монгол улсын түүх. 2003, Ү боть, 153 дахь тал) аж. Хоёр долоо хоног илүү үргэлжилсэн энэ хурлын хугацаанд олон төлөөлөгч айлаар хоноглох болон хуралдааны үеэр заримдаа сандал дутагдсанаас шалан дээр сууж ч асуудал хэлэлцэж байсан гэдэг. Харин, “Монгол улсын түүх” (2003. Ү боть, тал 153)-ийн хуудаснаа тэмдэглэгдсэн нэг сонирхолтой баримтыг энд дурдвал: Улсын анхдугаар их хурлын байрыг засах, элдэв зүйлийг бэлтгэх комисст Ц.Дамбадорж, Н.Жадамба, Сүндэвдорж, Батсүх нарыг томилон ажиллуулжээ гэсэн байна. Энэ бол шинэ тутам бий болсон “Эд таваарын ангийн” хүчин чадал бэхжээгүй, тухайн цаг үеийн байдлын улмаас намын дээд удирдлагын нөхөд зохион байгуулалтын тал нь зонхилсон ийм ажлыг гартаа авч байж шийдвэрлэх зайлшгүй шаардлагатай холбоотой зорилт байсан нь мэдээж билээ. Улсын Их Хурал 1924-1940 онд бүгд 8 удаа, үүнээс 1924-1930 онуудад жил алгасалгүй хуралдаж байжээ. Харин Улсын ҮП их хурал /1934/ Улсын Их Хурлын хуралдах хугацааг (хоорондын зай-Ч.Б) 3 жил болгож Үндсэн хуульд өөрчлөлт оруулжээ. (Г.Шагдаржав д/д тал.57) Улсын Бага хурлын бүрэн эрхийн хугацаа 1934 он хүртэл 1 жил байсан бол түүнээс хойш 3 жил болжээ. 1925-1939 онд Улсын Бага Хурал 7 удаа байгуулагдаж, 22 удаа чуулжээ. (Г.Шагдаржав д/д. тал 59) Улсын Бага Хурал анх удаа Улсын анхдугаар Их хурлаас 30 хүний бүрэлдэхүүнтэй сонгогдон зохион байгуулагдаж, улмаар тийнхүү Их хурлын завсар хооронд хуралддаг байнгын шинжтэй төрийн дээд байгууллагын нэгэн шат байв. Эдгээрийг энд дурьдахын учир бол төр, засгийн үйлчилгээний байгууллагын зайлшгүй өсөлтийн гарцаагүй бодит учир шалтгаан, үндэслэлийг тодруулах гэсэнд оршино. Төр, засгийн үйлчилгээ, аж ахуйн албаны чадамжийн өсөлт, хэр хэмжээг шалгасан дараагийн том үйл явдал бол БНМАУ-ын хоёр дахь Үндсэн хуулийг баталсан Улсын ҮШ их хурал байв. Уг их хурал 1940 оны 6 дугаар сард тэр үеийн “Бөмбөгөр ногоон” театрт хуралджээ. Тухайн үеийн төр, засгийн үйлчилгээ аж ахуйн байгууллагын хүчин чадлаас хамааран Их хурлын үйлчилгээг Засгийн газар, Намын Төв Хороо, Хувьсгалт Залуучуудын Эвлэлийн Төв Хороо, Улаанбаатар хотын намын хороо болон яамд, цэрэг, дотоодыг хамгаалах байгууллагуудын хамтын хүчээр гүйцэтгэж байжээ. Их Хуралд оролцсон 600-аад төлөөлөгчдийн ихэнх нь айлаар байрлаж хуралдаа оролцож байсан ба хотод таних айлгүй төлөөлөгчдийг байранд авсан байна. Их хуралд оролцсон Нямын Цэгмэд гуайн (Ардын жүжигчин) дурсамжаас үзэхэд их хурал хийсэн “Бөмбөгөр ногоон” театрт цэрэг, дотоод яамны ажилтнуудтай хамтран яам, улсын идэвхтнүүд хурлын хамгаалалт, үйлчилгээнд гарч, ялангуяа хөдөөний төлөөлөгчдөд үйлчилдэг байсан ажгуу. Зарим малчид хурал хийж байсан театрт болон “Өндөр хоршоонд” (энэ нь одоогийн Занабазарын дүрслэх урлагийн музейн байр) орж гарахдаа толь мөргөх, өөрийнхөө дүрийг толинд хараад танидаг хүнтэй тааралдлаа гээд мэндэлж байсан инээдтэй тохиолдол ч гарч байжээ. ХХ зууны сүүлчийн 50 жилд Монгол Улсын Төрийн ордонд болсон Ардын ба Улсын Их Хурлын 16 удаагийн сонгуулийн 62 чуулганы үйл ажиллагааны тухай (Г.Шагдаржав д/д. тал.18) тэмдэглэхэд л төр, засгийн үйлчилгээний байгууллагын үйл ажиллагааны цар хүрээний өсөлт хөгжлийг төсөөлж болно. Энд бид зөвхөн улс орныхоо дотоод улс төрийн амьдралын хамгийн өндөр түвшний тоймтой хэсгийн тухай л өгүүлж байгааг бас бодолцох учиртай. Харин сонгуулийн шинэ системээр /тухайн үеийн/ явагдсан БНМАУ-ын Их Хурлын анхдугаар удаагийн сонгуулийн анхдугаар чуулган 1951 оны долдугаар сарын 5-6-ны өдрүүдэд Намын шинэ хүчний дээд сургууль (одоогийн Удирдлагын хөгжлийн академийн хичээлийн байр)-ийн их танхимд болжээ. Учир нь одоогийн төрийн ордон хараахан ашиглалтанд ороогүй байв. Тэглээ ч төр, засгийн үйлчилгээний байгууллага, түүнийг алсаас ажиглаж байгаагүй нь мэдээж. Тус байгууллага 1959 оны 5 дугаар сарын сүүлч хүртэл “Аж ахуйн тасаг” нэртэйгээр Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дотоод бүтцэд багтан үйл ажиллагаа явуулж байсныг өмнө тэмдэглэсэн. Ингэхлээр энэ нь манай байгууллагын түүхийн хувьд үүсэл хөгжлийн эхний шат, бие дааж өрх тусгаарлах боломжийг хангасан буюу үүсч хөл дээрээ тогтсон үе юм. Эдүгээгээс 90 жилийн тэртээ эх үүсгэл нь тавигдсан тус газар:
ТӨР, ЗАСГИЙН ҮЙЛЧИЛГЭЭ, АЖ АХУЙГ ЭРХЛЭХ ГАЗРААС ТӨРСӨН ГАВЪЯАТ, АЛДАРТНУУД
1. Я.Яндаг /Газрын дарга/ , 2. С.Бавуусүрэн /Орлогч дарга/
1. Ж.Бадраа /Газрын дарга/ , 2. Ш.Цээсүрэн /Үсчин/ , 3. З.Хайсандай /Ерөнхий тогооч/ , 4. Р.Сайнбуян / Мужааны хэсгийн ахлагч /
1. Б.Банди /Засгийн газрын ХII байрын дарга/
1. Н.Дамбий /Авто баазын дарга/ , 2. Б.Осоржамаа /Авто баазын жолооч/
1. Ж.Болод /Газрын дарга/ , 2. Т.Дангаа /Орлогч дарга/ , 3. Д.Мандах /Төрийн ордны үйлчилгээний захиргааны дарга/ , 4. Д.Загд /Гадна талбайн үйлчлэгч/ , 5. Л.Хас /Авто баазын механик/ , 6. Я.Бадрах /Авто баазын засварчин/ , 7. Н.Бальдар /Авто баазын жолооч/ , 8. Н.Найдан /Авто баазын жолооч/
“Хөдөлмөрийн гавъяаны улаан туг”-ийн одонгоор шагнагдсан ажилтнууд 1. Ж.Болод /Газрын дарга/ ,2. С.Бавуусүрэн /Орлогч дарга/ , 3. Ш.Баттулга /Орлогч дарга/ ,4. Ж.Батсуурь /Дэд дарга/ , 5. М.Гунгаа /Санхүүгийн тасгийн дарга/ ,6. Д.Баярмагнай /Санхүүгийн хэлтсийн дарга/,7. Г.Шагдаржав /Зохион байгуулах ангийн дарга/,8. Л.Жамбалсанжид /Захиргааны хэлтсийн дарга/ , 9. Н.Доржсүрэн /Хангамжийн мэргэжилтэн/,10. Б.Банди /Засгийн газрын байрын дарга/,11. Н.Дамбий /Авто баазын дарга/, 12. Г.Болдбаатар /Авто баазын ерөнхий инженер/,13. Н.Ядамрагчаа /Авто баазын жолооч/,14. Н.Дорж /Авто баазын жолооч/,15. Н.Даваадорж /Авто баазын жолооч/ ,16. Б.Рагчаа /Авто баазын засварчин/,17. Н.Батмөнх /Авто баазын жолооч/ ,18. Г.Цэцэгсайхан /Хэвлэх үйлдвэрийн дарга/, 19. Б.Нансалмаа /Хэвлэх үйлдвэрийн генераторч/,19. Б.Нансалмаа /Хэвлэх үйлдвэрийн генераторч/,20. Ө.Осоржамаа /Хэвлэх үйлдвэрийн хэвлэгч, нярав/ ,21. Н.Намсрайжав /Хэвлэх үйлдвэрийн мастер/, 24. Б.Дамдинсүрэн / ЗГБНЗ , тэтгэвэрт/ ,25. Я.Амарсайхан / Барилгын албаны ахлах мэргэжилтэн архитекторч /, 22. Я.Сүрэнжав / Барилгын албаны дарга /,23. Б.Туул / АҮЦ –ын дарга /
1. Д.Үржгээ /Орлогч дарга/ , 2. Д.Дэмчиг /гадна талбайн үйлчлэгч/
“Алтан гадас” одонгоор шагнагдсан ажилтнууд 1. Н.Дамбий ,2. Ж.Болод , 3. Н.Пүрэв, 4. Ж.Пүрэв ,5. Л.Гүрбазар, 6. Б.Нямаа, 7. С.Дашхүү, 8. Б.Балжинням ,9. Ш.Цээсүрэн, 10. Т.Эрдэнэчимэг ,11. Д.Бэгзсүрэн ,12. Г.Дамдинхүү,13. Н.Тогоо ,14. .Таня , 15. Д.Баяндалай, 16. Г.Төмөрбаатар, 17. С.Үржинсүрэн, 18. Л.Жамбалсанжид, 19. Ч.Цогзолмаа , 20. Б.Нансалмаа,21. Л.Эрдэнэ-Очир, 22. Д.Банзрагч ,23. Р.Сайнбуян, 24. Н.Дандар, 25. П.Осоон, 26. Г.Доржготов, 27. Д.Төмөрбаатар, 28. Б.Лосол, 29. Б.Даринчулуун ,30. Ш.Нинзэн,31. Ш.Баттулга, 32. О.Пүрэв, 33. Ж.Пүрэв, 34. Л.Гүрбазар, 35. С.Дашхүү, 36. Б.Балжинням, 37. Ө.Цэнд , 38. Ш.Цээсүрэн ,39. С.Үржинсүрэн, 40. Р.Сайнбуян ,41. Н.Дашдамба ,42. А.Аюурзана, 43. Б.Банди, 44. С.Нацагдорж ,45. Р.Энхтуяа, 46. Ч.Жаргалсайхан ,47. С.Амарзаяа, 48. Д.Баатарсүрэн, 49. Н.Дашдорж , 50. Д.Жүгдэрноров, 51. А.Сүрэнжав, 52. С.Баасанхүү , 53. Ж.Ойгонжав, 54. Н.Довуучий, 55. М.Гаваа , 56. О.Чагнаадорж , 57. Н.Авирмэд, 58. Өлзийбат, 59. Дамдинсүрэн, 60. Н.Даваажав, 61.Б.Пүрэв, 62. Д.Оюун , 63. Б.Дуламсүрэн, 64. Д.Лхагва , 65. Н.Гүнсэндагма, 66. Н.Дандар , 67. Г.Дамдинхүү, 68. Г.Доржготов, 69. Ө.Осоржамаа , 70. Н.Отгонсүрэн,71. Ц.Чагнаадорж, 72. Н.Намсрайжав , 73. Н.Нямаа, 74. С.Итгэлт, 75. Б.Нямаа, 76. Н.Тогоо , 77. Б.Туул, 78. Ж.Хорлоо, 79. Г.Баттогтох , 80. П.Жавзандорж , 81. Д.Жаргалсайхан, 82. С.Пэлжээ, 83. Т.Эрдэнэчимэг , 84. О.Таня, 85. Ч.Цогзолмаа , 86. П.Осгон , 87. Х.Цэцэгсүрэн, 88.Д.Адъяахүү. 89. Б.Энхтуяа , 90. Д.Мөнхбаатар , 91. Ч.Цэрэндолгор, 92. С.Алтанчимэг , 93. С.Цэнджаргал , 94. Т.Энхтуяа, 95. М. Дашдондог , 96. М.Төмөрсүх ,97. Ш.Шүрэнцэцэг , 98. Ш.Нарантуяа , 99. Ч.Нарангэрэл , 100. Ц.Цэцэгмаа, 101. Б.Сэвжид , 102. М.Оюунчимэг , 103. А.Саран, 104. Д.Нансальгарьд ,105, Г.Бадамцэцэг , 106. Х.Батсүх
1. Я.Өнөрбаяр ,2. Х.Батхуяг , 3. Д.Болдмаа , 4. Л.Гүрбазар, 5. Г.Галбаа , 6. Н.Доржпалам , 7. В.Лхамжав , 8. Б.Нансалмаа , 9. Ч.Чулуунцэцэг , 10 .Г.Сольхүү , 11. С.Дашхүү , 12. Н.Мөнбиш , 13. Ж.Бадраа, 14. Н.Доржсүрэн , 15. Б.Дашцэрэн , 16. Д.Шар , 17. Г.Цэцэгсайхан , 18. Т.Сарантуяа , 19. С.Үржинсүрэн, 20. Т.Пүрэв, 21. М.Лантав , 22. Д.Бэгзсүрэн, 23. Д.Банзрагч , 24. Р.Сайнбуян, 25. Н.Дандар , 26. Ө.Осоржамаа , 27. Б.Лосол , 28. Л.Ганбаатар , 29. Т.Дангаа , 30. Л.Равжир, 31. Д.Мандах , 32. Д.Баярмагнай , 33. Д.Жаргалсайхан , 34. Э.Одонтунгалаг , 35. П.Тунгалаг , 36. П.Баяртогтох , 37. С.Цэнджаргал , 38. М.Оюунчимэг , 39. Ж.Цэцэгмаа , 40. Ш.Нарантуяа , 41. Д.Эрдэнцэцэг , 42. Т.Мягмар , 43. Д.Цолмон , 44. М.Цэцгээ , 45. Б.Эрдэнэчимэг , 46. Ү.Лхагважав ,47. Д.Хишигсүрэн , 48. Д.Нарангэрэл, 49. М.Төмөрбаатар , 50. Д.Пүрэвсүрэн , 51. О.Эрдэнэбадрах , 52. Д.Баяраа , 53. С.Мондоон , 54. Д.Оюунчимэг , 55. Д.Хишигсүрэн , 56. О.Энхцэцэг , 57. Э.Батхишиг , 58. Л.Зол , 59. Д.Чимэдбазар , 60. Ц.Борхүү 61 ,.Цэнд-Аюуш , 62. Н.Авирмэд , 63. Б.Дуламсүрэн , 64. У.Гантөмөр , 65. Д.Санжаа , 66. С.Итгэлт , 67. Ч.Нарангэрэл , 68. Н.Ганбаатар , 69. Д.Нансалгарьд , 70. Б.Жаргалсайхан, 71. Б.Батжаргал , 72. Б.Энхцэцэг , 73. Ц.Цэцэгмаа , 74. Р.Сарантуул , 75. Л.Энхтайван , 76. Б.Сэмжид , 77. Г.Баттогтох , 78. П.Жавзандорж , 79. Х.Цэцэгсүрэн , 80. С.Пэлжээ , 81. Б.Дарханцэцэг , 82. О.Буянхишиг , 83. Э.Нямцэцэг , 84. Ц.Одончимэг , 85. .Онончимэг , 86. С.Батмөнх , 87. Г.Лхагваа , 88. Т.Цэндээ , 89.Х.Цэцэгмаа , 90. Б.ҮүрийнЦолмон , 91. Ж.Баасанхүү , 92. А.Уртнасан , 93. Г,Даваадорж , 94. Л.Урнаа , 95. Т.Намжилсүрэн , 96. Ц.Чадраабал
1. Д.Загд /Гадна талбайн үйлчлэгч, 1985 он/ , 2. Н.Дамбий /Авто баазын дарга, 1989 он/ , 3. Н.Түдэв /Хэвлэх үйлдвэрийн ажилтан, 1990 он/ , 4. Ж.Болод /Газрын дарга, 1990 он/ , 5. О.Пүрэв /Сантехникийн механик, 1993 он/ , 6. А.Аюурзана /Авто баазын дарга, 1993 он/ , 7. Т.Пүрэв /Нягтлан бодогч, 1993 он/ , 8. Д.Дорж /Мөнгөний нярав, 1999 он/ , 9. Л.Бадамрагчаа /АҮЦ-ын заалын зохион байгуулагч, 1999 он/ , 10 .Н.Дандар /Хэвлэх үйлдвэрийн дарга, 1999 он/ , 11. Ж.Бадраа /Газрын дарга, 2003 он/ , 12. Д.Цолмон /Төрийн ордны үйлчлэгч, 2005 он/ , 13. Ш.Цээсүрэн /Төрийн ордны үсчин, 2006 он/ , 14. Д.Баярмагнай /Санхүүгийн хэлтсийн дарга, 2006 он/ , 15. Г.Цэцэгсайхан /Хэвлэх үйлдвэрийн дарга, 2009 он/ , 16. Б.Туул /Амралт үйлчилгээний цогцолборын дарга, 2010 он/ , 17. Н.Мөнбиш /Төрийн ордны үйлчлэгч, 2010 он/ , 18. Ц.Энхжаргал /Ахлах мэргэжилтэн, 2010 он/
1. Д.Баяндалай /Эдийн засгийн ухааны доктор/ , 2. О.Лхагварэнцэн /Эдийн засгийн ухааны доктор/ , 3. Г.Шагдаржав /Улс төр судлалын профессор, Нүүдлийн соёл иргэншлийн академийн академич/
2012 оны 07 сарын 04 | Үзсэн : 11244
|
|