Хамтын ажиллагаа » Дотоод

Баруун аймгуудад ажиллах удирдамж

Зорилго: 2013 оны 9 дүгээр сард баруун таван аймгийн нутгийн захиргааны байгууллагын нийтлэг үйлчилгээний ажилчдын мэргэжил олгох сургалт зохион байгуулан ажиллах бэлтгэл хангах

Хугацаа: 2013 7 дугаар сарын 18 -ны өдрүүдэд

Томилолтоор ажиллах аймгууд: Завхан, Увс, Ховд

Унаа: Автомашин

Хийх ажлууд

  1. Аймгийн удирдлагуудтай уулзалт зохион байгуулж, төрийн үйлчилгээний тулгамдсан асуудлаар санал солиоцох
  2. Аймгийн засаг дарга нарт энэ оны 9 дүгээр сард Ховд аймагт төвлөрүүлэн явуулах баруун 5 аймгийн нийтлэг үйлчилгээний ажилтан, албан хаагчдын сургалтын хөтөлбөр танилцуулж, оролцох бүрэлдэхүүн, түүний төлбөрийн асуудлыг газар дээр нь нарийвчлан тохирох
  3. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын харъяа Төр, засгийн үйлчилгээг эрхлэх газраас дээрх аймгуудтай Төрийн туг, далбаа нийлүүлэх асуудлаар хамтын ажиллаагааны "Гэрээ" байгуулах
  4. Аймгуудад өмнө нь Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас өгсөн үүрэг чиглэлийг хэрэгжүүлж, Засгийн газрын Хэвлэх үйлдвэрийг дэмжиж ажиллах талаар зөвлөмж өгөх
  5. Баян-Өлгий, Говь-Алтай аймгийн Засаг дарга нартай холбогдож сургалтын агуулга, ач холбогдлын талаар ярьж, хүмүүсээ хамруулах асуудлаар санал солилцох
  6. Завхан, Увс, Ховд аймгийн ЗДТГ -ын нийтлэг үйлчилгээний ажлын явц, байдалтай танилцаж зөвлөгөө өгөх

Удирдамжийн дагуу гүйцэтгэсэн ажлын тайланг 8 дугаар сарын эхний 10 хоногт багтааж Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт хүргүүлж, ТЗҮЭГ -ны захирлын зөвлөлд танилцуулна.

2013 оны 07 сарын 31 | Үзсэн : 8491