Хамтын ажиллагаа » Дотоод
Төрийн тусгай алба хаагчдын нэгдсэн эмнэлэг нь Монгол Улсын Засгийн Газрын 2016 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 68 дугаар тогтоолоор Хууль зүй, дотоод хэргийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд шинэчлэн байгуулагдаж, үйл ажиллагаагаа эхэлснээр ТЗҮЭГ-ын ажилтан албан хаагчдад эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэх боллоо. ТЗҮЭГ-ын нийт 218 албан хаагчидад дотор, мэдрэл, сэргээн засах-уламжлалт, ерөнхий болон гэмтлийн мэс заслын амбулаторийн үзлэг, үйлчилгээг стандартын дагуу тав тухтай орчинд үзүүлж эхлээд байна.
2019 оны 05 сарын 01 | Үзсэн : 2643
|
|