Мэдээ, мэдээлэл » Цаг үеийн мэдээ

Төрийн ордон дахь байгууллагуудын дунд жил бүр зохион байгуулагддаг “НЭГЭН ДЭЭВЭР ДОР-2016” шилжин явах цомын төлөөх тэмцээнийг энэ жил манай байгууллага боулингийн төрлөөр 12 сарын 3-ны өдөр зохион байгууллаа. Уг тэмцээнд 11 байгууллагын эрэгтэй 11 баг, эмэгтэй 9 багийн 100 гаран ажилтан албан хаагчид хурд хүч, авхаалж самбаагаа сорьсоноос дараах баг, тамирчид хамт олноо хошуучиллаа. Үүнд:

  • Боулинг /эрэгтэй /

1-р байр: Онцгой байдлын алба /464 оноо/
2-р байр: ЗГХЭГ /448 оноо/
3-р байр: УИХ-ын тамгын газар /447 оноо/

  • Боулинг /эмэгтэй/

1-р байр: ЗГ-ын хэвлэх үйлдвэр /421 оноо/
2-р байр: ЗГХЭГ /372 оноо/
3-р байр: ҮАБЗ /318 оноо/

  • Шилдэг эрэгтэй тоглогчоор УИХТГ-ын ажилтан С.Хишигтхүү /119 оноо/
  • Шилдэг эмэгтэй тоглогчоор ЗГ-ын хэвлэх үйлдвэрийн ажилтан Б.Төгсзаяа  /95 оноо/
  • Багийн дүнгээр ЗГХЭГ-ын баг, тамирчид шилжин явах цомын эзэн боллоо.

Тус тэмцээний турш багууд эн тэнцүү өрсөлдсөн. Тодруулбал, шигшээ шатанд ЗГХЭГ-ын эрэгтэй баг өрсөлдөгчөө 448:447-ээр ялалт байгуулан 2-р байр эзэлсэн  бол ЗГ-ын хэвлэх үйлдвэрийн ажилтан Б.Төгсзаяа өрсөлдөгчөө 95:94-аар буулган шилдэг эмэгтэй тоглогчоор шалгарлаа.

         Шагнал авсан баг, тамирчиддаа нийт ажилчдынхаа нэрийн өмнөөс баяр хүргэж, ажлын өндөр амжилтыг хүсэн ерөөе.

 

2016 оны 12 сарын 05 | Үзсэн : 3456