Мэдээ, мэдээлэл » Цаг үеийн мэдээ
Нийт: 48 - 4
Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын харьяа Төр, засгийн үйлчилгээг эрхлэх газраас 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдөр зарласан Төрийн ордны зоогийн газрыг зориулалтын дагуу түрээслэх сонгон шалгаруулалтын урилга, ажлын даалгаварт нэмэлт, өөрчлөлт оруулсан тул санал хүлээн авах хугацааг 2023 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл сунгасан болохыг үүгээр мэдэгдэж байна. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын харьяа Төр, засгийн үйлчилгээг эрхлэх газар нь Төрийн ордны 4-р давхарт байрлах Зоогийн газрыг түрээслэх сонгон шалгаруулалтад оролцох сонирхолтой аж ахуйн нэгжийн урьж байна. 1. Сонгон шалгаруулалтын нэр Төрийн ордны зоогийн газрыг зориулалтын дагуу түрээслэх сонирхолтой аж ахуйн нэгжийг сонгон шалгаруулах. Шалгаруулалтад оролцогч аж ахуйн нэгж нь сонгон шалгаруулалтын материалыг 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 14:00 цагаас өмнө Иргэд, олон нийттэй харилцах 11-11 төвд битүүмжлэн ирүүлсэн байна. Материалыг зарласан хугацаанд, байгууллагын нэр, байршил, зориулалт, бүрдүүлсэн материалын жагсаалт тус бүрийг дугтуйны гадна талд бичиж битүүмжилсэн хэлбэрээр 2 хувь ирүүлнэ. 2. Түрээслүүлэх эд хөрөнгийн танилцуулга
3. Сонгон шалгаруулалтын ерөнхий мэдээлэл
4. Түрээслэгчийг сонгон шалгаруулах зааврын талаарх товч мэдээлэл Засгийн газрын 2001 оны 134 дүгээр тогтоол, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 49, 51 дүгээр тогтоолуудыг тус тус үндэслэн түрээслэгч сонгон шалгаруулалтыг нээлттэй, ил тод зохион байгуулна. Эрхэлсэн үйл ажиллагааны чиглэлээр мэргэшсэн, туршлагатай, санхүүгийн чадвартай гэдгээ оролцогч өөрөө нотлох зорилгоор бүрдүүлэх материалыг бүрэн ирүүлнэ. Материал дутуу тохиолдолд үл маргах журмаар хасна. Материалыг бүрэн ирүүлсэн, тавигдах шаардлагыг хангасан нэг оролцогчийг сонгон шалгаруулна. Гэрээ байгуулах эрх олгосон аж ахуйн нэгжийн байршуулах барьцаа хөрөнгө 1 сарын түрээсийн хэмжээнээс доошгүй байна. 5. Түрээслүүлэх хөрөнгийн талаар мэдээлэл авах Түрээслүүлэх хөрөнгийг 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 10:00 цагт Төрийн ордонд ирж үзэж болох бөгөөд сонгон шалгаруулалтын заавар, бүртгэх хугацаа, хөрөнгийн талаарх болон бусад нэмэлт мэдээллийг Төр, засгийн үйлчилгээг эрхлэх газрын 51-260252 дугаар утас, www.sgsa.gov.mn Монгол Улсын Засгийн газрын www.zasag.mn, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын www.cabinet.gov.mn, Төрийн худалдан авах ажиллагааны газрын www.tender.gov.mn цахим хаягаар болон enkhtur@sgsa.gov.mn цахим шуудангаар холбогдож авна уу. Хаяг: УБ хот, Төрийн ордон, Сүхбаатарын талбай-6 Төрийн ордон Холбогдох албан тушаалтан: Ажлын хэсгийн нарийн бичиг, Төр, засгийн үйлчилгээг эрхлэх газрын Чанарын ахлах мэргэжилтэн Б.Энхтөр Утасны дугаар: 51-260252, 99086663
Сонгон шалгаруулалтын ажлын хэсэг 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр
ТӨРИЙН ОРДОНД ЗООГИЙН ГАЗРЫН ҮЙЛЧИЛГЭЭ
Төр, засгийн үйлчилгээг эрхлэх газрын дүрэмд зохих өөрчлөлт оруулж, татан буугдсан төрийн өмчит үйлдвэрийн газруудын шилжүүлсэн чиг үүргийг хувийн хэвшлээр гэрээгээр гүйцэтгүүлэхэд ашиг сонирхлын зөрчил, хөндлөнгийн аливаа нөлөөллөөс ангид байх зарчмыг баримтлан төрийн өөрийн өмчийн эд хөрөнгийг түрээслүүлэх журмын дагуу Төрийн ордны 4-р давхарт байрлах Зоогийн газарт хоол үйлдвэрлэлийн үйлчилгээ эрхлэх түрээслэгчийг сонгон шалгаруулна. Төрийн ордны 4 давхарт байрлах 707.68 м2 талбай бүхий Зоогийн газрын үйлчилгээ эрхлэх аж ахуйн нэгжийг сонгоно.
Энэ ажлын даалгаврын үндсэн зорилго нь Төрийн ордонд ажилладаг нийт ажилтан, хурал, хэлэлцүүлэгт оролцох иргэдийг халуун хоол, ундаагаар хангаж, түргэн шуурхай үйлчлэх түрээслэгч аж ахуйн нэгжийг сонгон шалгаруулах шалгуур үзүүлэлт боловсруулахад оршино.
Хүнс, хөдөө аж ахуйн, хөнгөн үйлдвэрийн сайдын 2010 оны 206 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан Хоолны газрын нийтлэг журам, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн А/179 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газарт мөрдөх эрүүл ахуйн, халдвар хамгааллын үлгэрчилсэн дүрэмд заасан шаардлагуудыг хангасан байх. 1. Үйлчилгээнд тавигдах шаардлага
2. Ажилтанд тавигдах шаардлага Ерөнхий шаардлага:
3. Ажлын байранд тавигдах шаардлага Ерөнхий шаардлага:
Үйлчилгээний танхимын тохижилт: 3. Тусгай зориулалтын лангуу; 4. Үйлчилгээний онцлогийг тусгасан чимэглэл, тохижилт; 5. Үйлчилгээний төрөл, ангилалд тохирсон ширээ; 6. Зөөлөн, хагас зөөлөн сандал. Үйлчилгээний танхимын бусад тоног төхөөрөмж, тавилга: 7. Кассын машин, компьютер; 8. Төлбөр, тооцооны нэгдсэн систем, төлбөрийн баримт, НӨАТ-ын баримт олгох машин. Хоол үйлдвэрлэлийн байрны зохион байгуулалт: 9. Технологи ажиллагааны шугам нэг чигийн урсгалтай байх. Хоол үйлдвэрлэлийн байрны тоног төхөөрөмж, зориулалтын багаж,хэрэгсэл: 10. Дээжийн хөргөгч, дээжийн бүртгэлийн дэвтэр; 11. Түүхий эд бүтээгдэхүүний гарал үүсэл, баталгаажуулалтын дагалдах бичгийн бүртгэлийн дэвтэр; 12. Аяга таваг угааж, ариутгах төхөөрөмж; 13. Зориулалтын ган, никель сав суулга; 14. Тогоочийн багаж хэрэгсэл; 15. Зориулалтын ажлын ширээ; 16. Түүхий эд болон бэлэн бүтээгдэхүүний тусдаа өнгөөр ялгасан гамбанз, хутга; 17. Зориулалтын тавиур, халуун, хүйтэн байлгах төхөөрөмж; 18. Үйлчилгээний аяга, таваг, багаж хэрэгсэл нь нэг суудалд ногдох эргэлтийн тооноос 2 дахин их байх; 19. Үйлчилгээний ган халбага, сэрээ, /савх/ хутга нь нэг суудалд ногдох эргэлтийн тооноос 2 дахин их байх; 20. Хөргөх, хөлдөөх төхөөрөмж; 21. Хуурай хүнс болон ногооны агуулах; 22. Үйлчилгээний зориулалтын хэрэглэлийн өрөө, шүүгээ; 23. Сав, багаж хэрэгслийн агуулах, шүүгээ; 24. Батлагдсан технологийн карт; 25. Батлагдсан аюулгүй ажиллагааны дүрэм; 26. Салбарын өнгө төрх бүхий нэг удаагийн /зөөврийн/ хүнсний зориулалтын аяга, хэрэгсэл; 27. Салбарын өнгө төрх бүхий зориулалтын даавуун болон цаасан амны алчуур; 28. Ариутгасан, чийгтэй халуун алчуур; 29. Салбарын өнгө төрх бүхий ширээний зөөлөвч, бүтээлэг.
Монгол Улсын Төрийн ордны тухай хуулиар Төрийн ордны эрх зүйн байдлыг тодорхойлж, түүний хамгаалалт, үйлчилгээг тусгайлан зохицуулсан бөгөөд төрийн тусгай хамгаалалтад 24 цагийн турш байдаг обьект болно. Төрийн ордны үйлчилгээ нь түүнд байрлаж байгаа байгууллагын хэвийн үйл ажиллагаа явуулах, ажилтнуудын хөдөлмөрийн нөхцөлийн жишиг шаардлагыг хангасан байх ба Төрийн ордонд үйлчилгээ явуулах журмыг тусгайлан зохицуулсан болохыг анхаарах.
Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
2023 оны 01 сарын 10 | Үзсэн : 310
|
|