Мэдээ, мэдээлэл » Фото мэдээ

          2015.05.10 өдөр 0.10 цагт Гал унтраах 10-р ангийн гадна талбайд Нийслэлийн онцгой байдлын ТООБА-гаас Гамшиг осол , гал түймэрийн үед шуурхай ажиллах, гал унтраах анхан шатны багаж хэрэгслийг эзэмших, бэлтгэл бэлэн байдлыг хангаж мэдлэг ур чадварыг дээшлүүлэх зорилгоор жил бүр уламжлал болон явагддаг галын тэмцээн болж өнгөрлөө.Тэмцээнд 8 байгууллагын баг тамирчид 4 төрлөөр  / гал унтраах, анхны тусламж, авралтын тэмцээн, волейбол /  өрсөлдөж, багийн нэгдсэн дүнгээр

1 байрт  ЗГ-ын 2-р байрын баг  шилжин явах цом өргөмлөл мөнгөн шагнал

2 байрт  Эрүүл мэндийн яамны баг өргөмжлөл мөнгөн шагнал

3 байрт ТЗҮЭГ-ын баг өргөмжлөл мөнгөн шагналаар тус тус шагнагдан байр эзэллээ.

            Манай байгууллагын баг тамирчидыг ҮА-ны ахлах мэргэжилтэн Р.Цэрэнханд зохион байгуулан хариуцан оролцов.

            Тэмцээнд: ЗБА-ны Г.Сугарсүрэн, Б.Энхтөр, ҮА-ны А.Билгүүн, Ш.Мөнхбат, Д.Батбаатар У.Диваанансал Г.Ганцэцэг ,Ж.Болорцэцэг, Цолмонтуяа, Я.Хоролтогтох ,

Тэмцээн зохион байгуулалт сайтай, шударга болж өнгөрлөө. Байгууллагын зүгээс цаашдын тэмцээнүүдэд баг тамирчидаа дэмжих , оролцогчдыг урамшуулан дүгнэх, бэлтгэл ажлуудыг зохион байгуулахад санхүүгийн болон сэтгэл санааны дэмжлэгээ улам сайжруулмаар санагдлаа.

            Хамт олондоо спорт, урлаг ажлын амжилт хүсэн ерөөе.

                 “ Эв нэгдэл ажлын эрч хүч “ шүү манайхан

 

                  ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН АЛБА

2015 оны 05 сарын 11 | Үзсэн: 1485 | Зураг: 12