Мэдээ, мэдээлэл » Тайлан
Нийт: 33 - 33
Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлж, 2012 онд Агентлагийн мэдээллийн системийн хөгжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлж, дотоод үйл ажиллагаа нь цахим хэлбэрт шилжсэн байгууллага болох, чанарын удирдлагын тогтолцооны хэрэгжилтийн тогтвортой байдал, үйл ажиллагаанд ISO 9001: 2010 стандартын баталгаажуулалтыг хангаж, үйлчилгээний багуудын чанарын дугуйлангийн үйл ажиллагааг идэвхжүүлж сайжруулах, кайзен санал санаачилгыг дэмжиж, урамшуулах, ажилчдын ахуйн байрны нөхцлийг сайжруулах, газрын харъяа байгууллагуудын ажил үйлчилгээний чанарыг сайжруулах зорилтыг дэвшүүлэн тавьж, оны эхнээс хэрэгжүүлж ирлээ.
1.Удирдлага, зохион байгуулалтын талаар Оны эхэнд нийт ажилтан, албан хаагчдын тайлангийн хурал зохион байгуулж, 2011 оны ажлын тайлан, газрын 2012 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний төслийг хэлэлцүүлэн батлуулж, оны эхнээс хэрэгжилтийг зохион байгууллаа. Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 78 дугаар тогтоолын дагууд 2012 оны 2 дугаар сарын 01-нээс ажилтнуудын цалинг 80.000 төгрөгөөр нэмэгдүүлэн олгосон бөгөөд нийт ажилтнуудын цалинг шинэчилсэн шатлалаар бодож, газрын даргын 2012 оны ....49.......дугаар тушаалаар батламжилсан ба 2011 оны ажлын үр дүнгээр 66 ажилтанд ур чадварын нэмэгдэл олголоо. ЗГХЭГ-ын дарга бөгөөд ТЕЗахирагчтай байгуулсан ТЗҮААЭГ-ын дарга бөгөөд Ерөнхий менежерийн 2011 оны бүтээгдэхүүн нийлүүлэлтийн тайланг гаргаж, ЗГХЭГ-т хүргүүллээ. ЗГХЭГ-аас ирүүлсэн удирдамжийн дагууд Засгийн газрын 2008-2012 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд ТЗҮААЭГ-аас 2009-2011 онд хийж гүйцэтгэсэн ажлын төлөвлөгөөний биелэлтийн дүнг тоон судалгаа болон график үзүүлэнгээр гаргаж, ЗГХЭГ, Үндэсний шинэтгэл хөгжлийн хороонд хүргүүлсэн бөгөөд Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр,зорилтууд манай агентлагийн хэмжээнд 90,2 хувьтай хэрэгжиж байгаа дүн гарсан. Байгууллагын дотоод хяналт, шалгалтын хэсгээс мэргэжлийн сургалтын төвийн үйл ажиллагаанд болон газрын харъяа байгууллагуудад дэвшүүлсэн зорилтын хэрэгжилтийн явцад хяналт шалгалт хийж, дүгнэлт, санал боловсруулан газрын зөвлөлийн хуралд танилцуулж, шийдвэр гаргууллаа. Төсвийн Ерөнхий менежертэй 2012 оны үр дүнгийн гэрээг ТЗ-ны 13 албан хаагч, 5 төрийн үйлчилгээний удирдах албан хаагч байгуулж, баталгаажууллаа. Ажилтнуудын шилжилт, хөдөлгөөн, бүрэлдэхүүний 2011 оны тайланг гаргаж, Төрийн албаны зөвлөлд хүргүүлсэн ба E оффис мэдээллийн системд ажилд орсон болон ажлаас чөлөөлөгдсөн хүмүүсийн мэдээллийг шинэчлэн оруулж байна.
Байгууллагын бүх баримт бичгийг цахим хэлбэрт оруулсан ба доо И-оффисын архивын системд бүртгэх ажил хийгдэж байна. Газрын үйлчилгээний баг бүрт интернэтэд холбогдсон компьютер суурилуулсан бөгөөд албан хаагч нэг бүрийг цахим шуудангийн хаягтай болголоо. Газрын храъяа байгууллагуудын дарга, ахлах нягтлан бодогч нарыг И-оффист холбогдож,мэдээлэл солилцох боломжтой болсон. Мэргэжлийн сургалтын төв,дуудлага бүртгэлийн системийг нэгтгэн шинэчлэн сайжруулах ажил хийгдсэн ба зарим өрөө,тасалгаанд утасгүй технологи нэвтрүүлснээргар утас болон IPAD ашиглан интернэтэд холбогдох боллоо. Мэдээллийн системийн аюулгүй байдлыг хангах үүднээс интернэтийн гарцын серверийг шинэчилж,галт ханын тохиргоог дахин хийсэн. Ажилтан, албан хаагчдаас гаргасан өргөдөл, санал хүсэлтэд онцгой анхаарал тавин ажиллаж, байгууллагын 88 айлын орон сууцанд хамрагдсан ажилтнуудын өргөдлийг хаасан ба банкны урт хугацааны зээлэнд хамрагдах хүсэлтэй ажилтнуудын судалгааг гаргаж, холбогдох газруудад асуудал бэлтгэн оруулахаар бэлтгэж байна. СХЗГ-аас өгсөн зөвлөмжийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд чанарын удирдлагын тогтолцооны олон улсын шаардлагад нийцүүлэн 5 журмын төслийг шинэчлэн боловсруулсан бөгөөд ЧУТ-г хэрэгжүүлэх 2012 оны төлөвлөгөөг батлуулан, шинээр чанарын үнэлгээний багийг байгуулж, ажиллах журмыг батлан хэрэгжүүлж, ЧУТ-ны 2 зөвлөмж гарган чанар стандарт хариуцсан ажилтныг томилон ажиллуулж эхэллээ. Тус газрын 18 албан тушаалтнаас 2011 оны хөрөнгө орлогын мэдүүлгийг авч нэгтгэн боловсруулалт хийж, нэгдсэн дүнг зохих хугацаанд нь Авлигатай тэмцэх газарт тайлагнав. Төрийн ордны хэрэглэгчдээс нийтлэг үйлчилгээний талаар ..851........дуудлага, санал хүсэлтийг хүлээн авч, цаг тухайд нь шуурхай барагдуулж ажиллалаа. Билгийн улирлын цагаан сарын баярыг тохиолдуулан газрын удирдлага 114 ахмадуудыг хүлээн авч хүндэтгэл үзүүлсэн ба 10 ахмадыг Сонгины амралтанд амруулахаар боллоо. 2. Санхүү,хангамжийн үйлчилгээний чиглэлээр2012 оны нэгдүгээр улиралд төр,засгийн төв байгууллагуудын хэрэгцээнд зориулан нийт 4,1 тэрбум төгрөгийн саэнхүүжилт авч,ЗГХЭГ-ындаргын багцын 12 байгууллагын үйл ажиллагааг санхүүжүүлсэн бөгөөд үүнээс ТЗҮААЭГазар 180,1 сая төгрөгийн санхүүжилт авч,зарцууллаа. Агентлаг нь 2011 оны төсөвт зардлаа 8,6 хувиар хэмнэсэн бөгөөд газрын харъяа байгууллагууд ажил үйлчилгээний төлөвлөгөөт зорилтоо 163,0 хувиар давуулан биелүүлсэн өндөр амжилт үзүүллээ. Гадаад арга хэмжээний төсвийг боловсруулан 316,1 сая төгрөгийн эх үүсвэрийг шийдвэрлүүлж,санхүүжүүлсэн. Төр,засгийн байгууллагууд болон ТЗҮААЭГ-ын 2011 оны эдийн засаг,санхүүгийн төлөвлөгөөт зорилтын биелэлт,тайлан тэнцлийн дүнгийн тухай асуудлыг газрын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж,29 тоот тушаал гаргууллаа. ТБОНӨХБАҮХудалдан авах хуулийн заалт,Төсвийн Ерөнхийлөн захирагчийн 2012 оны 14,50,81 дүгээр тушаалыг үндэслэн нийслэлд хөрөнгө оруулалт,барилга байгууламжид- 19376,5 сая/төг,их засварт-320,0 сая/төг,тононг төхөөрөмж авахад-509,0 сая/төгрөгийн Хөрөнгө оруулалтын төсөл,арга хэмжээний захиалагчийн эрхийг шилжүүллээ. ЗГХЭГ-ын даргын багцын 2012 оны худалдан авах ажиллагааны ерөнхий төлөвлөгөө,2011 оны худалдан авах ажиллагааны ерөнхий тайланг Сангийн яаманд хугацаанд нь хүргүүллээ. ЗГХЭГ-ын багцын дүнгээр 2011 оны худалдан авах ажиллагаанд “ Хангалттай”буюу 64,0 хувийн үнэлгээ авсан байна. Нэгдүгээр улирлын байдлаар нийт 17 төсөл,арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгох тендер шалгаруулалтыг зарлан ажилласан бөгөөд үүнд: Улаанбаатар хот, Завхан,Өмнөговь аймагт “Монгол гэр”,багийн хөгжлийг дэмжих хөтөлбөр,нийслэлд Чингэлтэй дүүрэгт / 6 газар/ хүүхдийн тоглоомын талбай байгуулах,ТЗҮААЭГ-т төрийн туг,далбаа хэвлэх машин нийлүүлэх ажил үйлчилгээ хамрагдаад байна. Энэ улиралд нийтдээ 23,7 сая төгрөгийн бараа материалыг захиалгын дагуу бэлтгэн нийлүүлэв. Үндсэн хөрөнгө болон бага үнэтэй түргэн элэгдэх зүйлийн 2011 оны тооллого,тооцоог хуулийн хугаццанд нь хийсэн бөгөөд үндсэн хөрөнгийн тооллогын дүнг газрын даргын 2012 оны 44 дүгээр тушаалаар баталгаажуулан,актлуулах эд хөрөнгийн жагсаалтыг Төрийн өмчийн хороонд хүргүүлсэн. Газрын даргын тушаал,ТӨАХТӨХБЗөвлөлийн шийдвэрийн дагуу нийт 24,4 сая төгрөгийн бараа материалыг акталж,данс бүртгэлээс хасалт хийлээ. Төрийн өмчийн хороотой жил бүр байгуулдаг “Төрийн өмч эзэмшүүлэх гэрээ”-г байгуулж,батлуулахаар санал оруулаад байна. 3. Барилга,хөрөнгө оруулалт,засвар үйлчилгээний чиглэлээр улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдах засвар,тохижилтын ажлын график гарган батлуулж,энэ улиралд Төрийн ордонд 10,0 сая төгрөгийн өртөгтэй 10 гаруй өрөө,тасалгааны урсгал засварын ажил хийж гүйцэтгэсэн ба ЗГХЭГ-ын ажиллагчдын бялдаржуулах танхимын засвар,тохижилтын ажлыг дуусган хүлээлгэж өгсөн. Ерөнхийлөгчийн Тамгын газрын захиалгаар хийгдсэн цогцолборын тавдугаар давхрын интерьер тохижилтын ажлын гүйцэтгэлд мэргэжлийн хяналт тавьж ажилласан. Нийт 59,9 сая төгрөгийн 15 объектийн 7ш засварын ажлын даалгавар,төсөв боловсруулж баталгаажууллаа. Автобаазын конторын ариун цэврийн өрөөний засвар,11 дүгээр байрын агуулахын засвар,УИХ-ын хэвлэх үйлдвэрийн засвар,ордны уулзалтын визит-1 танхимын ихтерьерын эскиз зургийг гарган батлуулж,шинээр нийлүүлэх мебель тавилгын судалгаа гаргав. Төрийн ордны 1951 оны хэсгийн өргөтгөл шинэчлэлтийн талаар ЗТБХБЯаманд удирдах дээд байгууллагаас үүрэг даалгавар өгүүлэв. Эхний улиралд хөрөнгө оруулалтаар хийхээр төлөвлөгдсөн төсөл,арга хэмжээнийнүүдийн гүйцэтгэгчийг сонгох 6 тендер шалгаруулалтын үнэлгээний хороонд орж ажилласан байна. Байрын үйлчилгээгээр нөөцийн дизель станцын гадна бохир усны 23м шугмыг шилжүүлэн угсарч дуусгасан ба харуулын албаны хоёр цэгт 4 ширхэг халаалтын хөшиг шинээр угсарч суурилууллаа. Мужааны хэсгийн үйлчилгээгээр хуучин хаалганы лак,будгийг сэргэлгэн,тавилгын засвар хийж,коридорын плинтусны хагархайг нөхөж,цогцолборт хагарсан чулуун шалыг шинэчлэн сайжруулсан. 4.Үйлчилгээний чиглэлээр Чанарын удирдлагын тогтолцоо MNS ISO 9001:2010 олон улсын стандартын хэрэгжилтийг эрчимжүүлэх ажлын хүрээнд үйлчилгээний нэгж хэсгүүдийн үйл ажиллагааны ажилбаруудад үйл явцын диаграмм зураглал гаргах, хэлтсийн хэмжээнд мөрдөгдөж байгаа анхан шатны бүртгэлийн маягтуудыг нягтлан үзэж шаардлагатайг шинэчлэн сайжруулах, анхан шатны тайлангийн маягтуудыг жигдлэх зэрэг ажлуудыг хийж эхлээд байна. Цэвэрлэгээ үйлчилгээгээр: 2012 оны 1-р улирлын байдлаар Төрийн ордон, Төрийн ёслол Хүндэтгэлийн өргөө цогцолборын заал, танхимуудад нийт 735 удаагийн арга хэмжээ зохион байгуулагдаж, 61.0 мянган хүн хамрагдан үйлчлүүлж, заал танхим ашигласны төлбөрт 11 480,0 мянган төгрөгийн орлого орууллаа.
“Монголын Эдийн засгийн чуулган“, АН-ын “Эдийн засгийн хувьсгал” цуврал лекцүүд, Өрхийн хөгжлийг дэмжих жилийн нээлтийн ажиллагаа, Ахмад сувилагч нарын баяр, “Иргэний нийгмийн төлөвшил” хэлэлцүүлэг, Ардчилсан хүчний холбооны 2 жилийн ой, Хүнс, хөдөө аж ахуй, Биеийн тамир спорт, Аялал жуулчлал, Барилгын салбаруудын удирдах ажилтны зөвлөгөөн, Үйлдвэрлэл эрхлэгчдийн 2-р зөвлөгөөн, Одонтой ээжүүдийн баяр, Ардчилсан холбооны Залуучуудын болон Эмэгтэйчүүдийн чуулган зэрэг томоохон арга хэмжээнүүдийн бэлтгэл хангах төлөвлөгөөг тухай бүр боловсруулан газрын даргаар батлуулан бэлтгэлийг зохих ёсоор хангаж цэвэрлэгээ үйлчилгээ, цай визитийн үйлчилгээг стандартын дагуу зохион байгуулж, үйлчилгээнд дутагдал доголдол гаргалгүй ажиллалаа.
Франц, БНСУ, Австри, Албани, Этиоп, Гана, Гүрж, Румын зэрэг 8 орны Элчин сайдын Итгэмжит жуух бичиг барих ёслолын ажиллагаа, Төрийн дээд шагнал гардуулах арга хэмжээ 15 удаа, Төрийн 9 хөлт цагаан туганд хүндэтгэл үзүүлэх арга хэмжээ 42 удаа, Төрийн зоог 2 удаа, Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэх ёслолын арга хэмжээ 6 удаа тус тус зохион байгуулагдаж, цэвэрлэгээ үйлчилгээний багууд угтах үйлчилгээгээр 944 хөшиг, 1319 тюль угаалгаж, 965 гэрлийн шил солиулж, 3046 гэрлийн бүрхүүлийг угааж цэвэрлэв. 11 албан өрөөнд засварын дараах их цэвэрлэгээ хийж, 24 өрөөний шилжилт хөдөлгөөн, 1337 удаа зөөвөр тээвэр хийж, 45 удаа хог хаягдал ачуулав.
Цайны үйлчилгээгээр дуудлагын үйлчилгээнд 16072 аяга цай, зочны үйлчилгээнд 1900 аяга цай, кофегоор үйлчилсэн ба 2 удаагийн кофе бреакийн үйлчилгээгээр 250 хүнд үйлчилж 747,0 мян.төгрөгийн орлого оруулсан.
Техникийн засвар үйлчилгээгээр давхардсан тоогоор 46 ш хувилах ба хэвлэх техник, 109 ш бусад техник хэрэгсэлд засвар үйлчилгээ үзүүлж тохиргоо хийн, нийт 24 хэрэглэгчийн компьютерт үзлэг оношлогоо хийж вирусын хамгаалалт тавьсан.
Хэрэглэгчдэд техник хэрэгсэл ашиглах, дотоод сүлжээ, интернетийн орчинд мэдээлэл солилцох, компьютерийн хэрэглээний программ дээр ажиллах талаар 29 удаагийн зөвлөгөө өгч, шаардлагатай хэрэглээний программыг суулгаж өгсөн.
Цэвэрлэгээ үйлчилгээний багуудын тоос сорогч, хивс угаагч машин зэрэг цэвэрлэгээний тоног төхөөрөмжид урьдчилан сэргийлэх үзлэгийг графикийн дагуу хийх, ашиглалтын шаардлага хангахгүй болсон техник хэрэгслийг ангилан ялгаж агуулахад шилжүүлэх, Авто баазын дотоод сүлжээний доголдлыг засварлах зэрэг ажлуудыг хийлээ.
Цэцэг ногоон байгууламжийн үйлчилгээгээр: Төрийн ёслолын албаны захиалгаар цэцгийн хэлхээ 2, цэцгийн баглаа 88, сагстай цэцэг 8, ширээний цэцгэн чимэглэл 8 зэрэг нийт 108 бүтээгдэхүүнийг Төрийн ёслол хүндэтгэлийн арга хэмжээнд бэлтгэн нийлүүлэв.
Хүлэмжийн цэцгийн өдөр тутмын арчилгааг стандартын дагуу хийж гадна орчны цэцэг ногоон байгууламжийн тохижилтонд зориулж 8 нэр төрлийн 150 ширхэг нэг наст цэцгийг мөчрөөр үндэслүүлж бэлтгэв.
Угаалга, оёдол, үсчний үйлчилгээгээр угаалгын хэсэг нь 5920 ш бүтээгдэхүүн угааж индүүдэн нийт 8966.6 сая төгрөгийн ажил гүйцэтгэв.
Оёдлын хэсэг нь 46 ш төрийн далбаа, хөшиг тюль зэрэг 22 нэр төрлийн бусад зөөлөн эдлэл нийт 2.376 сая.төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж орлогын төлөвлөгөөг 101,0 давуулан биелүүлж чанарын гологдолгүй ажилласан.
Үсчний үйлчилгээнд давхардсан тоогоор нийт 420 гаруй хүнд үйлчилсний дотор эмэгтэй үсчин 215 үйлчилж 570,0 мян.төгрөгийн үйлчилгээг хэрэглэгчдэд үзүүллээ.
Эмнэлгийн анхан шатны 8 төрлийн 800 удаагийн үйлчилгээг нийт 369 хүнд үзүүлж, төлбөртэй үйлчилгээгээр 136,0 мян.төгрөгийн орлого оруулав.
Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэгтэй хамтран ажиллах гэрээг шинэчлэн байгуулсан ба хүнсний бүтээгдэхүүнтэй шууд харьцдаг болон эрүүл ахуйн үйлчилгээ үзүүлдэг нийт 78 ажилтныг урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулсан.
Ахуйн хортон шавьж, мэрэгчийн устгал, ариутгалын “Хан судар” ХХК-тай хамтран ажиллах гэрээг шинэчлэн байгуулж, Төрийн ордны 7200 м2 талбайд 1-р улирлын хортон шавьж устгалын ажлыг гүйцэтгүүлэв.
Газрын дэргэдэх Сургалтын төвийн үйлчлэгчид мэргэжил олгох сургалтанд хамрагдсан ХУД-ийн нэгдсэн эмнэлэг, Монгол банкны 50 үйлчлэгчийг шилдэг үйлчлэгч нартаа дагалдуулан цэвэрлэгээ үйлчилгээний дадлагын хичээлийг зохион байгуулав.
Дүгнэлт
1,Төрийн албан хаагчдын цалин хөлс нэмэгдсэнтэй холбогдуулан бүх шатанд төрийн захиргааны болон төрийн үйлчилгээний албан хаагчийн ёс зүй,үүрэг хариуцлага,сахилгыг өндөржүүлж,цаг ашиглалтын бүртгэл системийг бүрэн ашиглах,ажилтнуудын ажлыг үнэлэх системийг шинэчлэн сайжруулах,санал санаачилга гаргасан,үр дүнтэй,бүтээмж өндөртэй ажилтныг урамшуулж байх арга хэлбэрийг нэвтрүүлэх
2, Улирлын дүнгээр үндсэн төлөвлгөөт зорилтууд биелэгдсэн боловч манай байгууллагаас үзүүлж буй зарим үйлчилгээнд доголдол,дутагдал гарсанд дүгнэлт хийж,цэвэрлэгээ үйлчилгээнд тавигдах стандартын шаардлыг хангуулахад үйлчлэгч болон үйлчилгээний удирдах ажилтнуудын ажлын хариуцлагыг сайжруулах,үйлчилгээний нэгж хэсгүүдийн үйл ажиллагаанд тавих дотоод хяналт шалгалтыг эрчимжүүлэх шаардлагатай гэж үзэж байна.
Захиргааны хэлтсийн хяналт-шинжилгээний хэсэг
2012 оны 04 сарын 06 | Үзсэн : 3085
|
|