Мэдээ, мэдээлэл » Тайлан

ISO 9001:2010 стандартыг үйл ажиллагаандаа нэвтрүүлэх ажлын хүрээнд Монгол Улсад мөрдөгдөж байгаа чанарын удирдлагын тогтолцоотой холбоотой эрх зүйн актыг судалж, холбогдох баримт материалыг цуглуулж, шинээр боловсруулах, шинэчлэх замаар байгууллагын сан бүрдүүлэх ажлыг хийж гүйцэтгэж байна. Мөн мэргэжлийн хүмүүсийн зөвлөгөөг авч төлөвлөгөөний дагуу үе шаттайгаар ажлаа явуулж байна.

“Хэрэглэгчийн сэтгэл ханамж”, “Ажлын байрны зураг авалт”, “Чанарын багуудын үйл ажиллагаа”, “Стандартын хэрэгжилт”-ийн талаар судалгаа хийж,    “Чанарын дотоод аудит хийх”, “Чанарын баримт бичиг бүртгэл хяналтын журам”, “Үл тохиролыг шийдвэрлэх журам”-ын  батлан үйл ажиллагаандаа мөрдөж ажиллаж байна.

“ISO 9001:2008 стандартыг ажил үйлчилгээндээ нэвтрүүлсэн тул  “Монголын чанарын холбоо”-ноос баталгаажуулсан гэрчилгээ авсан.

Нийтлэг үйлчилгээг стандартын түвшинд явуулах, хөдөлмөрийн сахилга, дэг журмыг бэхжүүлэх, ажлын эцсийн үр дүнг урамшуулж үйлчилгээ нь соёлч боловсон, хөнгөн шуурхай, тогтвортой байх зарчмыг гол болгон ажиллаж байна.

ТЗҮААЭГ-ын 90 жилийн ойн арга хэмжээний хүрээнд Засгийн газрын байруудад суугчдад өөрсдийн ажил үйлчилгээгээ таниулах, санал хүсэлтийг хүлээн авах, хамтран ажиллах үндсэн зорилготойгоор тусгай хөтөлбөр, төлөвлөгөөтэйгөөр “Нээлттэй өдөр” арга хэмжээг 2011 оны 5 дугаар сарын 19-ний өдөр Засгийн газрын XI байранд, 2011 оны 5 дугаар сарын 26-ны өдөр Засгийн газрын III байранд тус тус зохион байгууллаа.

Байруудын хэмжээнд шавьж устгалын ажлыг Тод Ком сервис ХХК-аар хийлгүүлж, хяналт тавин гүйцэтгэлээ. Засгийн газрын байруудын ашиглалтын нэгдсэн захиргааны Х болон XII байруудад 2011 оны 5-р сарын 12-нд, III байранд 5-р сарын 20-ны өдөр тус тус хортон шавьж устгал хийгдсэн. X байранд 1199.28м2,  XI байранд 9641м2, III байранд 4336м2,  нийт 15176.28м2 талбайд хортон шавьж, мэрэгч устгах түүнээс урьдчилан сэргийлэх үйлчилгээг хийлгэлээ. X байранд цагаан эрвээхэй, XII болон III байранд хулганы устгал нэмж хийгдсэн.

Бид суугчдын ажиллах нөхцөл, орчинг сайжруулах үүднээс  цэцэг, ногоон байгууламжийн үйлчилгээнд анхаарч ажиллаж байна. Энэ ажлын хүрээнд бүх байруудын ТОП-10 цэцэгтэй болгохоос гадна байр бүр өмнө жилийхээс 30-40 цэцэг нэмж тарин гэсэн төлөвлөгөөтэй ажиллаж хэрэгжүүлсэн. XI болон III байрны нээлттэй хаалганы өдөрт ТОП-10 цэцэг, ховор цэцэг, цэцэглэдэг цэцэг, навчаараа гоёдог цэцэг зэрэг 150-аад нэр төрлийн цэцгийг байрлуулан цэцэг тус бүрийн нэрийг бичиж  200 гаруй цэцгээр үзэсгэлэн зохион байгууллаа. Мөн ТЗҮААЭГазрын 90 жилийн ойд зориулан 90 цэцгийг үндэслүүлэн тарьж хүлээлгэн өгсөн.

Ажлын байрны соёлыг сайжруулах зорилгоор 5S зарчмыг хэрэгжүүлэн, хүн бүр ажлын байрандаа тав тухтай бүтээмжтэй ажиллах амьдрахыг мөрдлөг болгон, ажлын соёл, сахилга батыг төлөвшүүлэхээр ажиллаж байна. Үүнтэй холбогдуулан манай байгууллага өөрийн үйл ажиллагааны онцлогт тохируулан 7С зарчмыг гарган хэрэгжүүлэн ажиллаж байна.

ЗАСГИЙН ГАЗРЫН БАЙРУУДЫН АШИГЛАЛТЫН НЭГДСЭН ЗАХИРГАА

2012 оны 01 сарын 10 | Үзсэн : 3019