Мэдээ, мэдээлэл » Тайлан
Нийт: 33 - 28
Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлж, 2012 онд Агентлагийн мэдээллийн системийн хөгжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлж, дотоод үйл ажиллагаа нь цахим хэлбэрт шилжсэн байгууллага болох, чанарын удирдлагын тогтолцооны хэрэгжилтийн тогтвортой байдал, үйл ажиллагаанд ISO 9001: 2010 стандартын баталгаажуулалтыг хангаж, үйлчилгээний багуудын чанарын дугуйлангийн үйл ажиллагааг идэвхжүүлж сайжруулах, кайзен санал санаачилгыг дэмжиж, урамшуулах, ажилчдын ахуйн байрны нөхцлийг сайжруулах, газрын харъяа байгууллагуудын ажил үйлчилгээний чанарыг сайжруулах зорилтыг ханган биелүүлж ажиллав. Нэг.Удирдлага, зохион байгуулалтын талаар Оны эхэнд нийт ажилтан, албан хаагчдын тайлангийн хурал зохион байгуулж, 2011 оны ажлын тайлан, газрын 2012 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний төслийг хэлэлцүүлэн батлуулж, оны эхнээс хэрэгжилтийг зохион байгууллаа. Оны эхний хагаст газрын зөвлөл 6 удаа хуралдаж, 17 асуудлыг авч хэлэлцсэн бөгөөд газрын даргын 108 тушаал, шийдвэр гарсанаас: боловсон хүчний 39, бодлогын хэрэгжилтээр 2, шагнал урамшил 17, буцалтгүй тусламж 16, бусад 47 асуудлаар шийдвэр гарч хэрэгжсэн байна. Тус газрын үйл ажиллагааны стратеги зорилттой уялдуулан ТЗҮААЭГ-ын 2012 оны үйл ажиллагааны зорилтууд эхний хагас жилийн байдлаар 94,7 хувийн хэрэгжилттэй байна. Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 78 дугаар тогтоолын дагуу ажилтан, албан хаагчдын цалин хөлсийг 2012 оны 2 дугаар сарын 01-нээс 80.000 төгрөгөөр, 5 дугаар сарын 1-нээс 23,0 хувиар нэмэгдүүлэн олгосон бөгөөд нийт ажилтнуудын албан тушаалын цалинг шинэчилсэн шатлалаар бодож, газрын даргын 2012 оны 79 дүгээр тушаалаар батламжилсан ба 2011 оны ажлын үр дүнгээр төрийн үйлчилгээний 72 ажилтанд ур чадварын нэмэгдэл олголоо. ЗГХЭГ-ын дарга бөгөөд ТЕЗ-тай байгуулсан ТЗҮААЭГ-ын дарга бөгөөд Ерөнхий менежерийн 2011 оны бүтээгдэхүүн нийлүүлэлтийн тайланг гаргаж, ЗГХЭГ-т хүргүүлсэн бөгөөд үр дүнгийн гэрээний биелэлтээр 96,0 хувийн буюу онцсайн дүнтэй үнэлэгдлээ. ЗГХЭГ-аас ирүүлсэн удирдамжийн дагууд Засгийн газрын 2008-2012 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд ТЗҮААЭГ-аас 2009-2011 онд хийж гүйцэтгэсэн ажлын төлөвлөгөөний биелэлтийн дүнг тоон судалгаа болон график үзүүлэнгээр гаргаж, ЗГХЭГ, Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороонд хүргүүлсэн бөгөөд Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр,зорилтууд манай агентлагийн хэмжээнд 90,2 хувьтай хэрэгжиж байна. Байгууллагын дотоод үйл ажиллагааны цахим систем /E- Office/-ийг бүрэн хүлээн авч шинэчлэлт хийж, 2,0 хувилбарыг нэвтрүүлсэн. 2008-2010 оны баримт бичгүүд бүрэн цахим хэлбэрээр хадгалагдсан бөгөөд тушаал шийдвэр, гэрээ, тендерийн системийг шинээр суурилуулж, гадаад веб болон Төрийн ордны мэдээллийн веб хуудсуудыг шинэчиллээ. Дуудлага бүртгэлийн систем болон Төрийн ордны дотоод мэдээллийн системийг “АСУ дисковери “-ХХК-тай хамтран шинэчлэн хийж дуусгалаа. Мэдээллийн системийг шинэчлэх ажлын хүрээнд бүх ажилтнаас хэрэглээний программаар түвшин тогтоох сорилт авсан ба хэрэглээний программ хичээлийг онлайн хэлбэрээр, инженер техникийн ажилтнуудад зориулан abtoCad -11 сургалтыг тусад нь зохион байгуулж, гэрчилгээ олгов. Байгууллагын дотоод хяналт, шалгалтын хэсгээс мэргэжлийн сургалтын төвийн үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ хийж, цаашид авч хэргэжүүлэх саналыг үндэслэн 4 дүгээр сараас сургалтын төвийн менежерийг гэрээгээр ажиллуулж байгаа бөгөөд Хөдөлмөр халамж үйлчилгээний газарт санал оруулан “Зөөгч”-ийн мэргэжилтэн бэлтгэх сургалтын зөвшөөрлийг шинээр аваад байна. Оны эхний хагаст Монгол банк, Хан-Уул дүүргийн эмнэлэг, Гадаад харилцааны яам, УБЦТС”- ХХК-ний үйлчлэгч нарт сургалт зохион байгуулж, 58 хүнд “үйлчлэгч” мэргэжил эзэмшүүлж, мэргэжлийн үнэмлэх олголоо. СХЗГ-ын мэргэшсэн дотоод аудиторууд бэлтгэх сургалтанд 10 ажилтан суралцаж, дотоод аудиторын сертификат авсан бөгөөд АТГ-тай хамтран хууль сурталчлах сургалтыг явуулсан ба Чанарын удирдлагын тогтолцооны шаардлага, түүнийг хэрэгжүүлэх журмын талаар байгууллага дотроо сургалт зохион байгуулж 60 гаруй ажилтныг хамруулан авлига болон чанарын удирдлагын талаархи мэдлэгээ дээшлүүлэв. Газрын харъяа байгууллагуудад үйл ажиллагааны дэвшүүлсэн зорилтын хэрэгжилтийн явцад болон аппаратад ажилтнуудын ажлын цаг ашиглалт, үйлчилгээний материалын норм, норматив ашиглалт, үйлчилгээний чанарын багуудын үйл ажиллагаанд дотоодын хяналт шалгалтыг 8 удаа хийж, дүгнэлт, санал боловсруулан газрын зөвлөлийн хуралд танилцуулж, холбогдох арга хэмжээ авч хэрэгжүүллээ. Төсвийн Ерөнхий Менежертэй 2012 оны үр дүнгийн гэрээг төрийн захиргааны 15 албан хаагч, төрийн үйлчилгээний удирдах 4 албан хаагч байгуулж, баталгаажууллаа. Агентлагийн ажилтнуудын шилжилт, хөдөлгөөн, бүрэлдэхүүний 2011 оны тайланг гаргаж, Төрийн албаны зөвлөлд хүргүүлсэн ба E оффисийн хүний нөөцийн мэдээллийн системд дэлгэрэнгүй бүртгэлийг шивж оруулж байна. Ажилтан, албан хаагчдаас гаргасан өргөдөл, санал хүсэлтэд онцгой анхаарал тавин ажиллаж, байгууллагын 88 айлын орон сууцанд хамрагдсан ажилтнуудын өргөдлийг хаасан ба банкны урт хугацааны зээлэнд хамрагдах хүсэлтэй ажилтнуудын судалгааг гаргаж, холбогдох газруудад асуудал оруулахаар бэлтгэж байна. Стандартчилал, хэмжил зүйн газраас өгсөн зөвлөмжийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд чанарын удирдлагын тогтолцооны олон улсын шаардлагад нийцүүлэн 5 журмын төслийг шинэчлэн боловсруулж чанарын удирдлагын тогтолцоог хэрэгжүүлэх 2012 оны төлөвлөгөөг гаргаж, шинээр чанарын үнэлгээний багийг байгуулж, ажиллах журмыг батлан хэрэгжүүлж, ЧУТ-ны 2 зөвлөмж гарган чанар стандарт хариуцсан ажилтныг томилон ажиллуулав. Чанарын удирдлагын тогтолцоог тогтвортой хэрэгжүүлэх зохион байгуулалтын арга хэмжээ авч, урьдчилсан бэлтгэл ажлуудыг сайтар хангаж ажилласны дүнд СХЗГ-ын 2012 оны 5 дугаар сарын магадлан аудит хийсэн шалгалтаар “ЧУТ-ны олон улсын стандарт” амжилттай хэрэгжиж байна гэсэн дүгнэлт авсан. Тус газрын 18 албан тушаалтнаас 2011 оны хөрөнгө орлогын мэдүүлгийг авч нэгтгэн боловсруулалт хийж, нэгдсэн дүнг зохих хугацаанд нь Авлигатай тэмцэх газарт тайлагнав. Төрийн ордны хэрэглэгчдээс нийтлэг үйлчилгээний талаар гарсан 1560 дуудлага, санал хүсэлтийг хүлээн авч, цаг тухайд нь шуурхай барагдуулжээ. Билгийн улирлын цагаан сарын баярыг тохиолдуулан газрын удирдлага 114 ахмадуудыг хүлээн авч хүндэтгэл үзүүлсэн ба 10 ахмадыг Сонгины амралтанд амрууллаа. Амьдралын гачигдалтай 5 хүнд иж бүрэн гэр олгосон ба 16 ажилтанд 4300,0.мянган төгрөгийн нэг удаагийн буцалтгүй тусламж олгов. Архив, албан хэрэг хөтлөлтөөр нийт 952 хуудас баримтыг цахим хэлбэрт оруулан кодолсон ба байнга хадгалах 36, түр хадгалах 7, 10 жил хадгалах 229 баримтын данс бүртгэлийг гаргалаа. Иргэд, ажилтан, өндөр настангуудаас газрын даргад хандсан 45 өргөдөл, санал хүсэлтийг хүлээн авч, 80,0 хувийг шийдвэрлэж, хариу өглөө. Хоёр.Санхүү, хангамжийн үйлчилгээ Монгол улсын Ерөнхий сайд, Тэргүүн шадар сайд, Шадар сайд, ЗГХЭГ, ТЗҮААЭГ, Бүсчилсэн хөгжлийн үндэсний хороо, Хилийн чанадад амьдарч буй монгол иргэдтэй хамтран ажиллах зөвлөл зэрэг байгууллагуудын 2011 оны жилийн эцсийн санхүүгийн тайланг хугацаанд нь гаргаж Үндэсний аудитын газар, Сангийн яаманд хүргүүлсэн. Үндэсний аудитын газраас Ерөнхий сайд, Тэргүүн шадар сайд, Шадар сайд, ЗГХЭГ-ийн даргын багцын 2011 оны санхүүгийн нэгтгэсэн тайланд “Зөрчилгүй” гэсэн санал дүгнэлт өглөө. 2012 оны эхний хагаст төр, засгийн төв байгууллагуудын хэрэгцээнд зориулан 3949,5 сая төгрөгийн санхүүжилтийг улсын төсвөөс, Засгийн газрын нөөц хөрөнгөөс 353,5 сая төгрөгийг авч, үйл ажиллагааг бүрэн санхүүжүүллээ. 2012 оны төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний хувьд Төсвийн Ерөнхийлөн Захирагчийн 2012 оны 14,50,81,119 дүгээр тушаалуудыг гаргуулан орон нутаг, нийслэлд нийт 20607,5 сая төгрөгийн үүнээс: хөрөнгө оруулалт,барилга байгууламжид 19778,5 сая төгрөг, их засварт 320,0 сая төгрөг, тоног төхөөрөмж 509,0 сая төгрөгийн хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний захиалагчийн эрхийг шилжүүллээ. ТЗҮААЭГ-аар дамжин хэрэгжих хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний гүйцэтгэлд нийт 2712,5 сая төгрөгийн санхүүжилтийг хийж ажиллав. Үүнд: хөрөнгө оруулалт, барилга байгууламж 2605,5 сая төгрөг, тоног төхөөрөмж бэлтгэн нийлүүлэхэд 116,0 сая төгрөгийг тус тус санхүүжүүлэв. Агентлаг нь 2011 оны төсөвт зардлаа 8,6 хувиар хэмнэсэн бөгөөд газрын харъяа байгууллагууд ажил үйлчилгээний төлөвлөгөөт зорилтоо 163,0 хувиар давуулан биелүүлсэн өндөр амжилт үзүүллээ. Төр, засгийн байгууллагууд болон ТЗҮААЭГ түүний харъяа байгууллагуудын 2011 оны эдийн засаг, санхүүгийн үндсэн үзүүлэлтийн биелэлт, тайлан тэнцлийн дүнгийн тухай асуудлыг газрын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж, 29 тоот тушаалаар баталж, 2012 оны орлого, зардал, ашгийн төлөвлөгөөг хянан баталгаажуулав. ЗГХЭГ-ын даргын багцын 2012 оны худалдан авах ажиллагааны ерөнхий төлөвлөгөө, 2011 оны худалдан авах ажиллагааны ерөнхий тайланг Сангийн яаманд хугацаанд нь хүргүүлсэн бөгөөд ЗГХЭГ-ын багцын дүнгээр 2011 оны худалдан авах ажиллагаанд “ Хангалттай”буюу 64,0 хувийн үнэлгээ авсан байна. Оны эхний хагаст нийт 47 төсөл,арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгох тендер шалгаруулалтыг зарлан ажилласан бөгөөд үүнд: Улаанбаатар хот, Завхан, Өмнөговь аймагт “Монгол гэр”, багийн хөгжлийг дэмжих хөтөлбөр, нийслэлд Чингэлтэй дүүрэгт /6 газар/ хүүхдийн тоглоомын талбай байгуулах, ТЗҮААЭГ-т төрийн туг, далбаа хэвлэх машин нийлүүлэх зэрэг ажил үйлчилгээ хамрагдаад байна. Тайлант хугацаанд давхардсан тоогоор 100 гаруй нэрийн 267,3 сая төгрөгийн материал, хангамжийн зүйлсийг захиалгын дагуу бэлтгэн нийлүүлэв. Үндсэн хөрөнгө болон бага үнэтэй түргэн элэгдэх зүйлийн 2011 оны тооллого,тооцоог хуулийн хугаццанд нь хийсэн бөгөөд үндсэн хөрөнгийн тооллогын дүнг газрын даргын 2012 оны 44 дүгээр тушаалаар баталгаажуулан, актлуулах эд хөрөнгийн жагсаалтыг Төрийн өмчийн хороонд хүргүүлсэн. Газрын даргын тушаал,ТӨАХТӨХБЗөвлөлийн шийдвэрийн дагуу нийт 24,4 сая төгрөгийн бараа материалыг акталж, данс бүртгэлээс хасалт хийсэн. Төрийн өмчийн хорооны 2012 оны 45, 46 дугаар тогтоолоор баталсан журмын дагуу төр, засгийн төв байгууллага бүрээр хөрөнгийн тооллого хийж, үндсэн хөрөнгийн дэлгэрэнгүй мэдээллийг ТӨХороонд хүргуулээд байна. ЗГХЭГ-ын албан ажлын автомашин хэрэглэх эрх бүхий албан тушаалтнуудын тээвэр, шатахууны зардлыг лимитийн хэмжээнд байлгах, хэтрэлтийг багасгах зорилгоор “Төлбөр тооцооны шинэ хэлбэрт шилжүүлэх” тухай асуудлыг Төсвийн Ерөнхий Менежерийн 2012 оны 11 тоот тушаалаар батлуулан оны эхнээс туршилтын журмаар хэрэгжүүлж байна. Гурав.Барилга засвар,тохижилтын ажлын талаар Барилга, хөрөнгө оруулалт, засвар үйлчилгээний чиглэлээр улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэх засвар,тохижилтын ажлын график гарган батлуулж,оны эхний хагас жилд Төрийн ордонд 11,4 сая төгрөгийн өртөгтэй 9 өрөө, тасалгааны урсгал засварын ажил хийж гүйцэтгэсэн ба УИХ, Засгийн газрын хэвлэх үйлдвэрийн өрөө тасалгаа,коридорын нийт 23,3 сая төгрөгийн урсгал засварын ажлыг тухайн байгууллагын хөрөнгөөр нэмэлт захиалгаар хийж гүйцэтгэлээ. ЗГХЭГ-ын ажиллагчдын бялдаржуулах танхимын засвар, тохижилтын ажлыг нэгдүгээр улиралд дуусган хүлээлгэж өгсөн. Ерөнхийлөгчийн Тамгын Газрын захиалгаар хийгдсэн цогцолборын тавдугаар давхрын интерьер тохижилтын болон подвалын өрөөнүүдийн засварын ажилд мэргэжлийн хяналт тавьж, нийт 334,0 сая төгрөгийн 42 объектын 32 засварын ажлын даалгавар,төсөв боловсруулж гүйцэтгэлийг баталгаажууллаа. Автобаазын конторын ариун цэврийн өрөөний засвар, 11 дүгээр байрын агуулахын засвар, УИХ-ын хэвлэх үйлдвэрийн засвар, ордны уулзалтын визит-1 танхимын интерьерийн эскиз зургийг гарган батлуулж, шинээр нийлүүлэх мебель тавилгын тооцоо судалгаа гаргав. Төрийн ордны зүүн урд 2-р давхрын шатны хонгил, 4-р давхрын баруун урд гэгэээвч, В1 ариун цэврийн өрөөний таазны шаврын хөндийрэлтийг буулган аюулгүй болгож, дүүжин тааз хийсэн. Төрийн ордны 1951 оны хэсгийн бэхэлгээ шинэчлэлтийн асуудлаар ЗТБХБЯ, ЗГХЭГ-т энэ ажлыг хариуцсан ажлын хэсэг байгуулах Ерөнхий сайдын захирамжийн төсөл, дэлгэрэнгүй танилцуулгын хамт боловсруулж хүргүүлээд байна. Эхний улиралд улсын хөрөнгө оруулалтаар хийх 10 гаруй төсөл, арга хэмжээнүүдийн гүйцэтгэгчийг сонгох тендер шалгаруулалтыг зохион байгууллаа. Байрын үйлчилгээгээр нөөцийн дизель станцын гадна бохир усны 23м шугамыг шилжүүлэн угсарч дуусгасан ба харуулын албаны хоёр цэгт 4 ширхэг халаалтын хөшиг шинээр угсарч суурилууллаа. Түүнчлэн Ерөнхий сайдын ажлын өрөө, Ерөнхийлөгчийн амралт, уулзалтын өрөөнд 2ш кондиционерийн аппарат шинээр тавьж, дээвэр дээрхи агааржуулалтын 4ш шугамыг шинээр сольж ашиглалтад оруулав. Мужааны хэсгийн үйлчилгээгээр шинээр мужааны цехийг ажилд оруулан хуучин хаалганы лак, будгийг сэргээн засварлаж, коридорын плинтусны хагархайг нөхөж, цогцолборт хагарсан чулуун шал, хавтанг нааж тогтоон тайлант хугацаанд дуудлага үйлчилгээгээр мебель шүүгээ 34, хаалга 42-г засч, шинээр 34 цонх шиллэн, цогцолборт эсе цонхонд вакум шил хийж, 8 өрөөний толь сольж тогтоон, эргэдэг сандал, хаалганы цоож 128-ийг засч сэлбэн, ахуйн байрны подволын хаалгыг шинээр сольж өөрчиллөө. Дөрөв.Үйлчилгээний талаар Чанарын удирдлагын тогтолцоо MNS ISO 9001:2010 олон улсын стандартын хэрэгжилтийг эрчимжүүлэх ажлын хүрээнд үйлчилгээний нэгж хэсгүүдийн үйл ажиллагааны ажилбаруудад үйл явцын диаграмм зураглал гаргах, хэлтсийн хэмжээнд мөрдөгдөж байгаа анхан шатны бүртгэлийн маягтуудыг шинэчлэн боловсруулж, чанарын удирдлагын тогтолцооны бичиг баримтад тусгуулан баталгаажуулав. Төрийн ордны заал танхим, өрөөний түлхүүр хадгалах хэрэглэгчийн өмчийг бүртгэх журмыг Төрийн ордны хамгаалалтын албатай хамтран гаргаж, мөрдөн ажиллаж байна. Цэвэрлэгээ үйлчилгээгээр: 2012 оны эхний хагас жилийн байдлаар Төрийн ордон, Төрийн ёслол Хүндэтгэлийн өргөө цогцолборын заал, танхимуудад нийт 1240 удаагийн арга хэмжээ зохион байгуулагдаж, 90,5 мянган хүн хамрагдан үйлчлүүлж, заал танхим ашигласны төлбөрт 28,1 сая төгрөгийн орлого орууллаа. Төрийн ордны их танхимд зохион байгуулагдсан нийт 16 чуулган, зөвөлгөөн зэрэг томоохон арга хэмжээнүүдийн бэлтгэл хангах төлөвлөгөөг тухай бүр боловсруулан газрын даргаар батлуулан бэлтгэлийг зохих ёсоор хангаж цэвэрлэгээ үйлчилгээ, цай визитийн үйлчилгээг стандартын дагуу зохион байгуулж, үйлчилгээнд дутагдал доголдол гаргалгүй ажиллалаа. Тайлангийн хугацаанд Төрийн айлчлал 1 удаа, Франц, БНСУ, Австри, Албани, Этиоп, Гана, Гүрж, Румын, Англи, Азербейжан, Испани, Шриланк зэрэг 12 орны Элчин сайдын итгэмжит жуух бичиг барих ёслолын ажиллагаа, Төрийн дээд шагнал гардуулах арга хэмжээ 25 удаа, Төрийн 9 хөлт цагаан туганд хүндэтгэл үзүүлэх арга хэмжээ 60 удаа, Төрийн зоог 2 удаа, Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэх ёслолын арга хэмжээ 13 удаа тус тус зохион байгуулагдав. Цэвэрлэгээ үйлчилгээний багууд угтах үйлчилгээгээр 944 хөшиг, 1319 тюль угаалгаж, 965 гэрлийн шил солиулж, 3046 гэрлийн бүрхүүлийг угааж цэвэрлэв. 11 албан өрөөнд засварын дараах их цэвэрлэгээ хийж, 24 өрөөний шилжилт хөдөлгөөн, 1337 удаа зөөвөр тээвэр хийж, 45 удаа хог хаягдал ачуулав. Цэвэрлэгээ үйлчилгээнд зориулан шинээр тоос сорогч 30ш, хивс, шал хатаагч 3, хогийн хуванцар сав 12 нийтдээ 47ш буюу 15,0 сая төгрөгийн техник төхөөрөмжөөр хангасан нь үйлчилгээний бүтээмж,ажлын чанарт зохих үр нөлөө үзүүлэв. Цайны үйлчилгээгээр дуудлагын үйлчилгээнд 33495 аяга цай, зочны үйлчилгээнд 2930 аяга цай, кофегоор үйлчилсэн ба 3 удаагийн кофе бреакийн үйлчилгээгээр 250 хүнд үйлчилж 747,0 мян.төгрөгийн орлого оруулсан.Цайны үйлчилгээний деспенсерийн 19ш шүүлтүүр, халуун усны цоорсон 5ш цорго, цэвэр усны 2ш гуурсан хоолойг солиуллаа. Техникийн засвар үйлчилгээгээр давхардсан тоогоор 83 ш хувилах ба хэвлэх техник, 265 ш бусад техник хэрэгсэлд засвар үйлчилгээ үзүүлж тохиргоо хийн, нийт 65 хэрэглэгчийн компьютерт үзлэг оношлогоо хийж вирусын хамгаалалт тавьж, хэвийн найдвартай ажиллагааг хангаж ажиллав. Хэрэглэгчдэд техник хэрэгсэл ашиглах, дотоод сүлжээ, интернетийн орчинд мэдээлэл солилцох, компьютерийн хэрэглээний программ дээр ажиллах талаар 152 удаагийн зөвлөгөө өгч, шаардлагатай хэрэглээний программыг суулгаж өгсөн ба Авто баазын дотоод сүлжээний доголдол,товчоо гуанзны хөргөлт,агааржуулалтын төхөөрөмжийг засварлалаа. Цэвэрлэгээ үйлчилгээний багуудын тоос сорогч, хивс угаагч машин зэрэг цэвэрлэгээний тоног төхөөрөмжид урьдчилан сэргийлэх үзлэгийг графикийн дагуу хийх, ашиглалтын шаардлага хангахгүй болсон техник хэрэгслийг ангилан ялгаж агуулахад шилжүүлэв. Цэцэг ногоон байгууламжийн үйлчилгээгээр: Төрийн ёслолын албаны захиалгаар цэцгийн хэлхээ 6, цэцгийн баглаа 112, сагстай цэцэг 13, ширээний цэцгэн чимэглэл 10 зэрэг нийт 135 бүтээгдэхүүнийг Төрийн ёслол хүндэтгэлийн арга хэмжээнд бэлтгэн нийлүүлэв. Хүлэмжийн цэцгийн өдөр тутмын арчилгааг стандартын дагуу хийж гадна орчны цэцэг ногоон байгууламжийн тохижилтонд зориулж 6 нэр төрлийн 6000 ширхэг нэг наст цэцгийг мөчрөөр үндэслүүлж,төрийн ордны гадна дотор орчныг тод өнгийн цэцгээр цэцэгжүүлэв. Угаалга, оёдол, үсчний үйлчилгээгээр угаалгын хэсэг нь 10181 ш бүтээгдэхүүн угааж индүүдэн нийт 14,9 сая төгрөгийн ажил гүйцэтгэв. Оёдлын хэсэг нь 80 ш төрийн далбаа, хөшиг тюль зэрэг 22 нэр төрлийн бусад зөөлөн эдлэл нийт 3087,0 мянган төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж орлогын төлөвлөгөөг 101,0 давуулан биелүүлж чанарын гологдолгүй ажилласан. Эмнэлгийн анхан шатны 8 төрлийн 1656 удаагийн үйлчилгээг нийт 665 хүнд үзүүлж, төлбөртэй үйлчилгээгээр 238,5 мян.төгрөгийн орлого оруулав. Хавдрын үндэсний төвтэй хамтран 110 эмэгтэй ажилчдыг урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулж, сургалт зохион байгууллаа. Төрийн ордны заал танхимуудын агаарын чийглэг,температурт нийтдээ 92 удаа хэмжилт хийж, орчны нөхцлийг сайжруулах талаар шаардлага өгч,Төрийн түүхийн музейн байранд мэргэжлийн хяналтын байгууллагаар шалгуулж,холбогдох дүгнэлт гаргуулан хэрэглэгчдэд танилцууллаа. Ахуйн хортон шавьж, мэрэгчийн устгал, ариутгалын “Хан судар” ХХК-тай хамтран ажиллах гэрээг шинэчлэн байгуулж, Төрийн ордны 15600 м2 талбайд хортон шавьж устгалын ажлыг гүйцэтгүүлэв. Тав.Газрын харъяа байгууллагуудын үйл ажиллагааны талаар ТЗҮААЭГ-ын харъяа Авто бааз, Амралт үйлчилгээний цогцолбор, Хэвлэх үйлдвэр зэрэг байгууллагууд нь 2012 оны эхний хагас жилийн үйлдвэрлэл, үйлчилгээний төлөвлөгөөт зорилтоо 101,1 хувиар биелүүлж, 2493,4 сая төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн бөгөөд нийтдээ 21,0 сая төгрөгийн ашигтай ажилласан. Түүнчлэн бүтээгдэхүүн үйлчилгээний зардалд нийт 2472,4 сая төгрөг зарцуулжээ. Эхний хагас жилийн тайлант хугацаанд нийт 36165,6 мянган төгрөгийн авлагатай, 6702,1 мянган төгрөгийн өглөгтэй гарчээ. Амралт үйлчилгээний цогцолбор, Хэвлэх үйлдвэр нь эдийн засаг,санхүүгийн төлөвлөгөөр даалгавраа 63-71 хувиар давуулан биелүүлж, ашигтай ажилласан бол Авто баазын төлөвлөгөөт зорилт 44 хувиар биелэгдэж, тасалдсан дүнтэй гарлаа. Засгийн газрын байр ашиглалтын нэгдсэн захиргаа нь 2012 оны эхний хагаст улсын төсвөөс урсгал санхүүжилтанд 741,6 сая төгрөг,түрээсийн орлогоос 144,9 сая төгрөг нийт 886,5 сая төгрөгийн санхүүжилт авч,үйл ажиллагааг санхүүжүүлсэн бөгөөд урсгал төсвөө 6,0 хувиар буюу 54,0 сая төгрөгөөр хэмнэж ажилласан байна. Засгийн газрын Ш байрны мужааны өрөөг шинээр тохижуулсан ба ЗГ-ын ХП байрын Ашигт малтмалын газрын гадна хаалгыг сэлбэн засч, ХI байрын өрөөнүүдийн хаалгыг бүрэн засварласан. Байгууллагын нийт 122 ажилтныг хөдөлмөр хамгааллын шинэ хувцсаар хангасан ба ажлын багаж хэрэгсэл 18-г шинээр авч, үйлчилгээнд ашиглалаа. Цэвэрлэгээ үйлчилгээндээ Чанарын удирдлагын тогтоцооны ISO- 9001:2008 олон улсын стандарт шаардлагыг хангах ажлыг бүрэн хэмжээгээр нэвтрүүлж байна. Оны сүүлийн хагаст хэрэгжүүлэхээр дэвшүүлж буй үндсэн зорилт:
ДАРГА Б.ЛОСОЛ
2012 оны 07 сарын 16 | Үзсэн : 3231
|
|