Мэдээ, мэдээлэл » Тайлан

          Тус газрын 3 дугаар сарын үйлчилгээний үндсэн үйл ажиллагаа нь Төрийн ордны  А,Б,В,Г заал, УИХ-ын чуулганы танхимд мужаан, цахилгааны жижиг эдлэлүүдийг засварлах,УИХ-ын Тамгын газрын болон Засгийн газрын ХЭГ-ын 6 өрөөнд урсгал засвар хийх, Үндсэн хуулийн Цэцийн заалыг Өргөдлийн Байнгын хорооны заал болгон өргөтгөн тохижуулж, уг зааланд 11ш хурлын ширээ, 35ш сандлыг шинээр угсарч байрлуулах, дээрх заалнуудын цахилгааны гэмтэлтэй залгуурууд, чуулганы хуралдааны танхимын цахилгааны щитийн зарим тоноглолыг шинэчлэх зэрэг ажлуудад чиглэгдэв. Түүнчлэн бид өөрсдийн дотоод нөөц, боломжоо дайчлан автомат төхөөрөмж бүхий 2 ш писсаур шинээр суурилуулж, 2 ш буйдангийн бүрээсийг шинэчлэн, Төрийн ордны өрөө, тасалгааны 51 хаалгыг шинээр будаж, сэлбэн засварласны зэрэгцээ А,Б,В,Г заалнуудын 400ш сандал, 65ш ширээг засч сэлбэн өнгө, үзэмжийг нь  сайжруулж, бүх заал танхимын цоожны эвдрэлийг засч, хэвийн ажиллагаатай болгов. Мөн 11ш цэцгийн суурь сав, чуулганы танхимын зарим ширээний тавцанг лакдан ижил өнгөтэй болгох ажлуудыг хугацаанд нь хийж гүйцэтгэлээ. Байгууллагын дотоод хяналтын хэсэг газрын үйлчилгээний 8 багийн чанарын дугуйлан, материал, хүнсний бүтээгдэхүүний хадгалалт, эрүүл ахуйн шаардлага хангалтыг шалгаж, Төрийн ордны кино танхим, эмнэлгийн анхан шатны үйлчилгээнд ажлын зураг авалт хийж, цаашдын үйл ажиллагааг сайжруулах чиглэлээр санал боловсруулж, албадуудтай уулзалт ярилцлага хийж, үйлчилгээнд гарсан үл тохирлыг засч залруулах үүрэг даалгавар өгч ажиллав. Байгууллагын гадаад веб хуудасны мэдээллийн баяжилтыг тогтмол хийж, түүхэн хуудас булангийн мэдээллийг англи хэл рүү хөрвүүлэн байрлуулж, бүх веб хандалт программын мэдээллийн шинэчлэлтийг хийж дуусгалаа. Төрийн ордонд зохиогдсон 12 удаагийн томоохон арга хэмжээнд ЛЕД дэлгэцийн үйлчилгээ үзүүлж 7.0 сая төгрөгийн орлогыг байгууллагад оруулав.Тус газар өнгөрөгч сард орон нутагт ажиллах Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт нарын 6 хүний, Австри,Тайван улсад  ажиллах, УИХ-ын дэд дарга Л.Цог нарын 4 хүний орон нутгийн болон олон улсын нислэгийн тийзийн захиалгат үйлчилгээ үзүүлэв.

       Энэ сард үзүүлсэн  нийтлэг үйлчилгээний гүйцэтгэлийн  3 дугаар сарын тайланг гаргаж, үйлчлүүлэгч байгууллагуудад хүргүүлсэн бөгөөд үйлчилгээний шинэ төрөл болох кофе, бреакд хэрэгцээтэй 4.6 сая төгрөгийн үнэ бүхий шил, шаазан эдлэл, зарим жижиг аж ахуйн зүйлсийг бэлтгэв.

       Санхүүгийн тайлангийн ”Даймонд” программыг байгууллагын санхүүгийн үйл ажиллагаанд нэвтрүүлэхээр “Интерактив- Би-Ай” ХХК-тай гэрээ байгуулж, 80 хувьтай хэрэгжиж байна. Тайлант хугацаанд Монгол Улсын Ерөнхийлөгчийн шагнал гардуулах ёслол 2 удаа,төрийн 9 хөлт цагаан туганд хүндэтгэл үзүүлэх, Төрийн ордонтой танилцах үйл ажиллагаа 44 удаа,Төрийн ёслол хүндэтгэлийн 65 гаруй арга хэмжээний  цэвэрлэгээ, үйлчилгээний бэлтгэлийг ханган ажиллаж, үйлчилгээг стандартын дагуу хийж гүйцэтгэлээ.  Өнгөрөгч 3 дугаар сард газрын шуурхай дуудлагад Төрийн ордонд байрладаг 7 байгууллага нийтдээ 403 дуудлага ирүүлсэн бөгөөд тэдгээрийн үйлчилгээг 100 хувийн буюу “хангалттай” үнэлгээтэй  хэрэгжүүлсэн байна. ТЗҮЭГ-аас үзүүлж буй тогтмол байнгын нийтлэг 7 багц үйлчилгээний талаар дараах ажлуудыг хийж гүйцэтгэлээ. Үүнд:

1.Төрийн ордны доторх 27853.7 м2 талбайн цэвэрлэгээг өдөр бүр 2 удаа, 8822 м2 талбай бүхий хивсийг цэвэрлэж, албан өрөөний 101ш хөшиг, 171ш тюль, 232ш бусад зүйлсийг угааж индүүдэн төрийн ёслол, хүндэтгэлийн 185 удаагийн арга хэмжээний бэлтгэлийг хангаж, өрөөний шилжилт, хөдөлгөөний 107 удаагийн зөөврийн ажил гүйцэтгэж, тюль  300ш, төрөл бүрийн хөшиг 141ш, гарын алчуур  177ш, сальфетка 208ш, суудлын болон сандлын бүрээс   278ш, бусад   222ш, нийт  1326ш ахуйн эдлэл угааж цэвэрлэсэн байна. Үйлчилгээг стандартын дагуу гүйцэтгэхэд зориулж хангамжийн үйлчилгээгээр 150 гаруй нэрийн 34.0 сая төгрөгийн бараа материалын ханган нийлүүлэлт хийж ажиллалаа.

2.Заал танхимуудын 6612,29 м2 талбайд өдөр тутмын цэвэрлэгээ, ариун цэврийн өрөөний 1081,69 м2 талбайд цэвэрлэгээ тогтмол хийж, Төрийн ордны доторхи өрөөний 756ш, заал,танхимын 315 цэцгийн ургалтанд арчилгаа, тордолт хийж, шаардлага хангахгүй болсон 14 өрөөний 34 амьд цэцгийг шинээр сольж цэцэгжүүлсэн.

3.Төрийн ордныг цахилгаанаар хангах тоноглолын хэвийн ажиллагааг 24 цагаар жижүүрлэн хангаж, “УБЦТС” ХК, Зүүн түгээх төвийн шуурхай албатай хамтран ээлжит үзлэг шалгалт хийж, 6кВ, 0,4кВ, АВР, Т1, Т2, болон дизель генераторын хэвийн ажиллагааг хянаж доголдолгүй ажиллан, 117075 квт цаг цахилгааны эрчим хүчээр хэрэглэгчдийг хангаж, нөөцийн дизелийг бэлэн байдалд байлгасан бөгөөд ордны нийтийн эзэмшлийн 714ш гэрэлтүүлгийн бүрхүүлийг арчиж цэвэрлэн, 203ш гэрлийн шил /төрөл бүрийн маркийн/ сольж, нийт 29ш жижиг трансформатор, 9ш вилк залгуур, унтраалга, разетка сольж, 13 удаа автоматыг залган, 8ш цахилгаан шатны ээлжит засвар үйлчилгээ хийгдлээ.

4.Төрийн ордны дулаан хангамж, хөргөлт агааржуулалтын тоноглолын хэвийн ажиллагааг 24 цагаар жижүүрлэн найдвартай байлгаж, 118039 к/калл дулаанаар хангахын зэрэгцээ графикт цэвэрлэгээ, дулааны шугамын болон халаах хэрэгсэлд 32 удаа тохиргоо хийж, салхивчны халаалтын шугамны насос нэгийг сольж, халаалтын бойлер, халаах хэрэгсэлд 7 удаа урсгал засвар хийлээ.

5.Төрийн ордны усан хангамжийн тоноглолыг хэвийн найдвартай ажиллуулахаар 24 цагаар хяналттай ажиллаж, хоногт 9418 м3 усаар хангаж, усан хангамжийн тоноглолд 40 удаагийн засвар үйлчилгээ, ариутгах татуургын тоноглолын 41 гэмтлийг засварлаж ажиллалаа.

6.Төрийн ордны албан өрөөнүүдийн өдөр тутмын хяналтыг 12900 удаа, заал танхимын хөргөлт, агааржуулалтад эрүүл ахуйн хяналтыг 73 удаа тус тус хийж, ажлын байранд 22-25 хэмийн дулаан, 20.9-39.8 хувийн чийгшилийг тогтмол барьж ажиллалаа.

7.Төрийн ордны албан өрөө, заал, танхим, нийтийн эзэмшлийн газруудаас  12800 удаа хуурай хогийг авч зайлуулсан ба гадна талбайн хогийг 9 удаа ачиж тээвэрлүүлсэн байна.

Дээрх ажлуудаас гадна өдрийн цагаар албан өрөөнийхөө түлхүүрийг орхиж ирснээс шалтгаалан 67 удаа хаалга онгойлгох үйлчилгээ үзүүлсэн бөгөөд, УИХ-ын Тамгын газрын 310,327, 455а, 464, 477, ЗГХЭГ-ын 194/2 өрөө, 262 дугаар өрөөнүүдэд барилгын урсгал засварын  ажлуудыг хийж гүйцэтгэлээ.

 

 

ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН АЛБА

 

 

 

 

 

 

                   

 

2015 оны 04 сарын 09 | Үзсэн : 572
  • Мэдээ, мэдээлэл
    цааш
    • Мэдээ, мэдээлэл
    • Их уншигдсан
    Мэдээллийн цаг боллоо
    Төрийн ордны Их танхимд Монголын хүний нөөцийн институтын захирал Д.Бартанбаатар ирж “Ажлын хамт олны аз жаргалтай ...
    2017 оны 10 сарын 26

    Мэдээллийн цаг боллоо
    Мэдээллийн цагаар ХЗХДТөвийн тэргүүн, Гэр бүлийн радио 104,5 Хос Урлаг, Гэр бүлийн боловсрол олгох нэвтрүүлгийн ...
    2017 оны 09 сарын 21

    Мэдээллийн цаг боллоо
    Мэдээллийн цагаар Удирдлагын Академын Сэтгэл судлал Судалгааны арга зүй тэнхимийн дэд профессор, доктор Бадарчийн ...
    2017 оны 08 сарын 02

    Талархал
    Төрийн банк "Эх үрсийн баяр"-ыг угтаж, Монгол улсын гэрэлт ирээдүй, залгамж хойч үе болсон хүүхэд багачуудыг мөнгөн ...
    2017 оны 06 сарын 13

    Мэдээллийн цаг боллоо
    Төр, засгийн үйлчилгээг эрхлэх газрын энэ удаагийн мэдээллийн цагаар Монголын Оюун ухааны академийн тэргүүн, Ой ...
    2017 оны 04 сарын 11

    Мэдээллийн цаг боллоо
    Мэдээллийн цагаар цаглашгүй гэрэлт шүтээн урлалын төвийн тэргүүн, Бурхан урлаач Д.Ухаанзаяа "Сэтгэл ариусал " ...
    2017 оны 02 сарын 16

    Сургалт зохион байгууллаа
    Манай газрын хүсэлтээр Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Хөдөлмөрийн хяналтын улсын ахлах байцаагч Д.Бямбасүрэн, ...
    2017 оны 02 сарын 14

    “НЭГЭН ДЭЭВЭР ДОР-2016”
    Төрийн ордон дахь байгууллагуудын дунд жил бүр зохион байгуулагддаг “НЭГЭН ДЭЭВЭР ДОР-2016” шилжин явах цомын төлөөх ...
    2016 оны 12 сарын 05

    "Бид хамтдаа" спорт өдөрлөг
    ТЗҮЭГ байгуулагдсаны 95 жилийн ойн хүрээнд зохиогдсон "БИД ХАМТДАА" спорт өдөрлөгийн төрлүүдэд дараах баг, тамирчид ...
    2016 оны 11 сарын 21

    Ази-Европын 15 дугаар бизнесийн чуулга уулзалт
    Ази-Европын бизнесийн 15 дугаар чуулга уулзалт Төрийн ордонд 7 дугаар сарын 13-14-ний өдөр “Уялдаа холбоогоор оролцоотой ...
    2016 оны 07 сарын 15

    Гамшгаас хамгаалах мэдлэг, дадлага олгох сургалт
    ТЗҮЭГ болон ТООБА-ны даргын баталсан удирдамжийн дагуу гал түймэр, гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, гамшгаас ...
    2018 оны 01 сарын 15

    Шагнал гардууллаа.
    Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 106 жилийн ойг тохиолдуулан эрхэлсэн ажилдаа олон жил ...
    2017 оны 12 сарын 29

    Сургалт боллоо
    Манай газраас “Нийтлэг үйлчилгээнд чанарын менежментийн тогтолцоог нэвтрүүлснээр гарах дэвшилтэд үр дүн” сэдэвт ...
    2017 оны 11 сарын 30

    Мэдээллийн цаг боллоо
    Төрийн ордны Их танхимд Монголын хүний нөөцийн институтын захирал Д.Бартанбаатар ирж “Ажлын хамт олны аз жаргалтай ...
    2017 оны 10 сарын 26

    Ахмадууддаа хүндэтгэл үзүүллээ
    Олон улсын ахмадын баярын өдрийг тохиолдуулан газрын нийт ахмадууддаа хүндэтгэл үзүүлэн хүлээн авлаа.
    2017 оны 09 сарын 28

    Мэдээллийн цаг боллоо
    Мэдээллийн цагаар Удирдлагын Академын Сэтгэл судлал Судалгааны арга зүй тэнхимийн дэд профессор, доктор Бадарчийн ...
    2017 оны 08 сарын 02

    Мэдээллийн цаг боллоо
    Мэдээллийн цагаар ХЗХДТөвийн тэргүүн, Гэр бүлийн радио 104,5 Хос Урлаг, Гэр бүлийн боловсрол олгох нэвтрүүлгийн ...
    2017 оны 09 сарын 21

    Сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн
    “Нийтийн аж ахуй, ахуйн үйлчилгээний ажилтны өдөр”-ийг угтан үйлчилгээний хэлтсээс зохион байгуулсан “Сагсан бөмбөгийн ...
    2017 оны 10 сарын 02

    Сургалт зохион байгууллаа
    Манай газрын хүсэлтээр Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Хөдөлмөрийн хяналтын улсын ахлах байцаагч Д.Бямбасүрэн, ...
    2017 оны 02 сарын 14

    Талархал
    Төрийн банк "Эх үрсийн баяр"-ыг угтаж, Монгол улсын гэрэлт ирээдүй, залгамж хойч үе болсон хүүхэд багачуудыг мөнгөн ...
    2017 оны 06 сарын 13

  • Дүрстэй мэдээ
    цааш
  • Төрийн ордны гэрэл зураг
    цааш
  • Холбоос