Мэдээ, мэдээлэл » Тайлан
Энэ сард Газрын захирлын зөвлөлийн ээлжит хурлаар байгууллагын хэсэг, нэгжүүдийн багаж, хэрэгслийн хангамжийн байдал, 2016 оны төсвийн төлөвлөлтөд хийсэн хяналт-шинжилгээний тайлан зэрэг асуудлыг хэлэлцэн зохих шийдвэрүүдийг гаргаж, биелэлтийг зохион байгууллаа. Төрийн ордон, ТЁХӨЦ-ын цэвэрлэгээ үйлчилгээний ажлыг “Ажлын байрны цэвэрлэгээ үйлчилгээний ерөнхий шаардлага” CS-11-0060:2015 стандартын дагуу хийж гүйцэтгэн, Төрийн ордон, Төрийн ёслол хүндэтгэлийн өргөө цогцолбор, заал танхимуудад нийт 198 удаагийн хурал, зөвлөгөөн, үйл ажиллагаа зохион байгуулагдаж, 11690 хүн хамрагдан үйлчлүүллээ. ХБНГУ-ын Ерөнхийлөгчийн Монгол улсад хийсэн төрийн айлчлал, Япон улсын Ерөнхий сайдын айлчлал, Франц, АНУ-ын элчин сайд итгэмжит жуух бичиг барих ёслолын арга хэмжээ болон Төрийн ордны Их танхимд "Усны засаглал" лекц, Монголын нотариатын байгууллага үүсч хөгжсөний 90 жилийн ойн баярын хурал , "Ахмад настны хөгжил, хамгааллын шинэчлэлийн бодлогын хэрэгжилт" улсын II зөвлөгөөн, "Маркетеруудын II чуулган”, “Оюутны нийтлэг хүсэл, тулгамдсан асуудал” хэлэлцүүлэг, "Зуун дамжин баялаг бүтээгч эмэгтэйчүүд" чуулган, "Монгол улсын төрийн албаны эрх зүйн шинэтгэл" нээлттэй хэлэлцүүлэг, "Оны шилдэг залуу" хурлын үйл ажиллагааг зохион байгуулах бэлтгэлийг хангаж, үйлчилгээг зохих стандартын төвшинд хангаж ажиллалаа. Төрийн их цагаан туганд хүндэтгэл үзүүлэх, Төрийн ордонтой танилцах 205 удаагийн арга хэмжээний үйлчилгээг чанартай гүйцэтгэж ирлээ. Төрийн ордон, ТЁХӨЦ-ын дээврээс унжсан мөснүүдийг буулгах, өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд цонхны дулаалга хийгдэж байгаатай уялдуулан мужаанууд цэвэрлэгээний багуудтай хамтран цонхны засвар үйлчилгээ хийж байна. Герман улсын ерөнхийлөгчийн айлчлалын бэлтгэл ажлын хүрээнд зочны маршрут дагуух нийтийн эзэшлийн газруудад 6.59 сая төгрөгийн өртөг бүхий 120 м2 хана, 461 м2 талбай бүхий таазны засвар, ЗГХЭГ-ын захиалгаар шуурхай албаны өрөө, 273 тоот, УИХТГ-ын захиалгаар 276а,б,в тоот албан ажлын өрөөнүүдийн засвар, Төрийн түүхийн музейн 304 м2 таазны талбай бүхий 6 албан ажлын өрөө, үзмэр хадгалах өрөөнүүдийн засварын ажлыг тус тус хийж гүйцэтгэв. НҮБ-ын 70 жилийн ойд тохиолдуулан Чингис хааны хөшөө болон Төрийн ёслол хүндэтгэлийн өргөө цогцолборын гадна гэрэлтүүлгийг НҮБ-ийн билэг тэмдэг болох цэнхэр өнгөөр гэрэлтүүлэв. Энэ сард манай газрын дуудлага, шуурхай ажлыг хариуцсан ажилтан Төрийн ордонд байрладаг 9 байгууллагаас үйлчилгээний 7 төрлөөр нийт 291 дуудлага хүлээн авч, 100,0 хувийн хангалттай үнэлгээгээр хэрэгжүүлсэн байна. Тайлангийн сард төрийн ордны хэрэглэгч байгууллагуудад Төр, засгийн үйлчилгээг эрхлэх газрын байнгын нийтлэг 7 багц үйлчилгээний хувьд дараах ажлуудыг хийж гүйцэтгэлээ. Үүнд: 1. Цэвэрлэгээ үйлчилгээний багууд угтах үйлчилгээгээр 257 хөшиг, 248 тюль, бусад 1023 эд зүйл угааж цэвэрлэв. Мөн 75 удаагийн зөөвөр тээвэр хийж, 14917 удаа өрөө тасалгаа, ариун цэврийн өрөөний хог хаягдлыг зайлуулж, сантехникийн 43, мужааны 101 үйлчилгээг дуудлагаар гүйцэтгэв. Мужааны 109 удаагийн дуудлагын ажлаар хананд толь тогтоох 3ш, өлгүүр хананд тогтоох 4ш, хананд төрөл бүрийн жаазтай зураг тогтоох 91 ш, мөн орос сейф онгойлгох цоожинд шинээр түлхүүр тааруулах 3 ш, хурлын болон бичгийн ширээ салгаж угсрах 11 ш, хаалганы цоожны гол шинээр солих 2 ш, хаалганы цоожны аппарат засварлах 17 ш, сандлын хугарсан дугуй шинээр солих 9 ш, тумбочкны хугарсан дугуй шинээр сольсон 10 ш, модон сандал наасан 14 ш , дугуйт сандлын насос шинээр сольсон 2 ш, цонх том шил 4 м2, чулуу шинээр зүсэж 14,7 м2 талбайд нааж нөхсөн ба 3 м2 талбайн ханын мебель доторлогоог буулгаж, буцааж угсарсан, цонх онгойлгох мод шинээр 3ш, шалны мод шинээр хийх 2ш-ийг хийж, шкафны хаалга, нугас, бариулын засвар 5 удаа хийж 12 м2 талбайд паркетан шал шахаж 1 хос диван креслоны бүрээсийг шинэчлэх ажлуудыг гүйцэтгэсэн байна. 2. Төрийн ордон, Төрийн ёслол хүндэтгэлийн өргөө цогцолборын 10593,15 м2 нийтийн эзэмшлийн талбай, 12026,52 м2 өрөө тасалгаа,1021 м2 ариун цэврийн өрөөний цэвэрлэгээ үйлчилгээг тогтмол хийж, Төрийн ордны гаднах талбайн цас, мөсийг бүрэн арилгаж, Төрийн ордонд байгаа нийт 2677 ш цэцэгт ургамлын чанарт тогтмол үзлэг хийж, 18 савтай цэцгийг шинээр сольж, хүлэмжинд зуны нэг наст 8500 ш үрслүүрийг шилжүүлэн тарилаа. ГХЯ-ны Ёслолын газар, ЗГХЭГ-ын Төрийн ёслолын албаны захиалгаар ХБНГУ-ын Ерөнхийлөгчийн айлчлал, Япон улсын Ерөнхий сайдын айлчлалд амьд цэцгийн баглаа 8ш, зоогийн ширээний цэцэг 14ш, С.Зориг агсаны хөшөөнд өргөх амьд сагстай цэцэг 2ш нийт 24 ширхэг бүтээгдэхүүнийг цаг хугацаанд нь чанарын өндөр түвшинд бэлтгэж үйлчиллээ. 3. Төрийн ёслол, хүндэтгэлийн өргөө цогцолбор, Төрийн ордны хэрэглэгчдийг энэ сард 114117 Квт/цаг эрчим хүчээр хангаж, “УБЦТС”ХК, Зүүн түгээх төвийн шуурхай албатай хамтран ээлжит үзлэг шалгалт хийж, 6кВ, 0,4 кВ,АВР,Т1, Т2 болон дизель генераторын хэвийн ажиллагааг 5 удаа шалгаж,. Их танхимд болон вестибюльд 247 гэрлийн шил сольж, 10 удаа автомат залган, 18 ш сэрээ залгуур, унтраалга, розетка засварлаж, АВР-ийн үзлэгийн 31 удаа хийж, нийтийн эзэмшлийн газруудын гэрлийн бүрхүүлд 8 удаа үйлчилгээ хийлээ. Төрийн ордны 7 цахилгаан шатанд ээлжит засвар үйлчилгээ хийж 3ш лифтийн шал, 1ш лифтийн дотор талын бүрээсийг бүрэн шинэчиллээ. 4. Дулааны төв узельд дулааны хаалт арматуруудад өвлийн бэлтгэл ажлын хүрээнд засвар үйлчилгээ хийж төрийн ордны халаалт тавьж дулааны тохиргоо хийж хэвийн ажиллагаанд оруулав. Төрийн ордны дулаан, усан хангамж, хөргөлт агааржуулалтын ажлыг 24 цагаар жижүүрлэн найдвартай байлгаж, 235,61 к/дж дулаан, 5363 м3 усан хангамжийн үйлчилгээ үзүүлж, дулааны болон халаах хэрэгсэлд 92 удаагийн тохиргоо, засвар үйлчилгээ хийгдлээ. Агаааржуулалтын техникийн өрөө, В1,В2,К5, К6-К9 дүгээр кондиционерүүдэд урьдчилан сэргийлэх техникийн үзлэг хийж, хуурай, нойтон цэвэрлэгээ хийлээ. 5. Төрийн ордны усан хангамжийн тоноглолын хэвийн ажиллагаанд байнгын хяналт тавьж, нийт 5363 м3 усан хангамжийн үйлчилгээ үзүүлж, ариутгах татуургын тоноглолын 56 гэмтлийг засварлан сэлбэж, сантехникийн засвар үйлчилгээг 25 удаа хийж, зоогийн газрын бөглөрсөн ф100-ын бохирын шугамыг засварлав. 6. Төрийн ордны заал танхимд эрүүл ахуйн хяналтыг 202 удаа хийж, УИХ-ын ээлжит бус чуулганы хуралдаан, байнгын хороо, намын бүлгүүдийн хуралдааны танхим, ажлын байрны дулаан, чийгшлийг хэвийн хэмжээнд хангасан. 7. Төрийн ордноос гарсан хуурай 18 тонн хогийг 11 удаа арчиж, зөөх ажлыг гүйцэтгэлээ.
Төр, засгийн үйлчилгээг эрхлэх газар
2015 оны 12 сарын 04 | Үзсэн : 2879
|
|