Мэдээ, мэдээлэл » Тайлан

Төр засгийн үйлчилгээг эрхлэх газар нь тайлангийн хугацаанд чанарын удирдлагын тогтолцооны хэрэгжилтийн тогтвортой байдлыг хангаж ISO 9001:2010 стандартын шаардлагыг биелүүлж, үйлчилгээний багуудын чанарын дугуйлангийн үйл ажиллагааг идэвхжүүлж сайжруулах, кайзен санал санаачилгыг дэмжиж, урамшуулах, ажилчдын ажлын байрны хөдөлмөр хамгаалал, эрүүл ахуйн нөхцөлийг сайжруулах зорилтыг биелүүлж ажиллаа.

1. Удирдлага зохион байгуулалт, хүний нөөцийн талаар:

Газрын хэмжээнд мөрдөгддөг дүрэм, журмуудад хяналт хийх төлөвлөгөөний дагуу 18 журамд нэмэлт өөрчлөлт оруулж, Газрын даргын дэргэдэх зөвлөлийн хурлыг 4 удаа зохион байгуулж, гарсан шийдвэрийн биелэлтийг хэрэгжүүлэн ажиллаж байна.

ТЗҮЭГ-ын Хөдөлмөрийн дотоод журам, ажил, албан тушаалын жагсаалт, хөдөлмөрийн гэрээний загварыг шинэчлэн баталж нийт 205 ажилтны хөдөлмөрийн гэрээг шинэчлэн, байгууллагын нууц хадгалах, хамгаалах журмыг газрын нийт ажилтнуудад танилцуулан нууцын баталгаа гаргуулж хувийн хэргийн баяжуулалтыг хийсэн бөгөөд ажилтнуудын 2017 оны ээлжийн амралтын хуваарийг батлуулснаар эхний хагас жилд нийт 59 ажилтан хуулийн дагуу ээлжийн амралтаа эдлээд байна.

   Ажилтнуудын ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг хангах хөтөлбөрийн дагуу эрүүл мэндийн шалтгаанаар эмчилгээний зардал хүссэн болон гэр бүлд нь гачигдал тохиолдсон 11 ажилтанд тусламж болгон 5.6 сая, тэтгэвэр тогтоолгосон ажилтнуудад 3.4 сая, газрын нийт ахмадад билгийн улирлын цагаан сараар хүндэтгэл үзүүлэн 5.4 сая, Олон Улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан газрын ажилтнуудын 0-16 насны  229 хүүхдүүдэд 2.3 сая төгрөг тус тус зарцуулжээ.

Тушаал 143, өргөдөл 105, ирсэн 154, явуулсан 464 бичгийг бүртгэж холбогдох асуудлыг шийдвэрлэсэн бөгөөд 2017 он гарснаас хойш хийгдсэнд 60 гэрээнд хууль, эрх зүйн хяналт хийж, дугаар олгон гэрээний системд гэрээ тус бүрийг байршуулан e-office систем дээр бүртгэл хөтөлж ажиллав.

Төрийн ордны Гамшгаас хамгаалах төлөвлөгөөнд тодотгол хийж, штаб, мэргэжлийн ангийг  шинэчлэн томилж, холбогдох албан тушаалтнуудад сургалт, мэдээлэл хүргэж, Төв аж ахуйн хашааны газрын эзэмших эрхийн гэрчилгээг авахад холбогдох материалыг хуулийн дагуу бүрдүүлж нийслэлийн газрын албанд хүргүүллээ.

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд “Нью-Борнь” ХХК, “БҮҮХ” ХХК-д холбогдох нэхэмжлэл гаргасны дагуу шүүх хуралдааны бэлтгэлийг хангаж шүүхээс томилсон шижээчидтэй хамтран ажиллаж дүгнэлт гаргуулсан ба харилцан тохиролцсоны дагуу шүүхийн нэхэмжлэлийг түр татан авч холбогдох засварын ажлыг гүйцэтгэгч талаар хийлгэхээр ажиллаж байна.

Тийз захиалгын үйлчилгээг сэргээж энэ талаар тамгын газруудад албан бичиг явуулсанаар Ерөнхий сайдын Баян-өлгий, Ховд, Говь-Алтайд ажиллах ажлын бүрэлдэхүүний  явах нислэгийн тийзийг захиалж, билетийг авч өгсөн нь тасалдаад байсан үйлчилгээг сэргээсэн чухал ажил боллоо гэж үзэж байна.

Мэдээллийн цаг 3 удаа хийж бурхан урлаач Д.Ухаанзаяа "Сэтгэл ариусал", Монголын оюун ухааны академийн тэргүүн, НИТХ-н төлөөлөгч  Х.Хатанбаатар “Оюун ухаан, ой тогтоолтоо хөгжүүлэх арга” сэдвээр нийт ажилтнуудад мэдээлэл өгч, Сүлд спорт хороотой гэрээ байгуулан хамт олноороо 7 хоног бүр спорт заал ашиглаж байгаа бөгөөд 177 хүнийг хамарсан цасны өдөрлөг хийж ажилтнуудын чөлөөт цагийг үр дүнтэй өнгөрөөх ажил зохион байгууллаа.  

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалт, Худалдан авах ажиллагааны А3 сертификат олгох сургалтад холбогдох ажилтнуудыг, “Улаанбаатар хөгжил констракшн” ХХК-ны өндрийн сургалтад 16 ажилтанг тус тус хамруулж, Үндэсний их баяр наадам, Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын ажлыг зохион байгуулах комисс томилж, ажлын төлөвлөгөө, ажилтнуудын нэрсийг гарган ажиллаж байна.

Засгийн газрын 11-р байрны дотоод сүлжээ, серверийн өрөө, сургалтын танхимын тоног төхөөрөмжийг шилжүүлэн угсарч, Төрийн ордны зүүн урд, баруун жигүүрийн доод давхрын өрөөнүүдэд суурин утас болон дотоод сүлжээг холбон, цаг бүртгэлийн төхөөрөмжийг баруун жигүүрийн B1 давхарт суурилуулав.

Ажилтнуудын хоорондоо мэдээлэл солилцох интернетийн хурдыг 50 Mbps болгон нэмэгдүүлж, утасгүй интернетийн орчин бий болгож, дотоод сүлжээ, серверт нийт 20 удаа үзлэг, үйлчилгээ тохиргоо хийж, хэвийн ажиллагаа, системийн аюулгүй байдлыг хангаж интернетийн гарцын сервер шинэчилж, галт ханын тохиргоог дахин хийлээ.

Байгууллагын дотоод цахим системийг сайжруулах болон хэвийн найдвартай ажиллагааг хангаж мэдээллийн санг тогтмол баяжуулан, гадаад вэб сервер, и-мэйл серверүүдийн хэвийн ажиллагааг хангаж ажилласан ба ажилд орсон болон ажлаас чөлөөлөгдсөн албан хаагчдын и-мэйл хаягийг тогтмол шинэчлэн өөрчлөлт хийлээ.

Эхний хагас жилийн байдлаар Төрийн ордны суугчдаас 1694 дуудлага хүлээн авч 8 нэгж хэсгээр гүйцэтгүүлж ажиллалаа. Тайлангийн хугацаанд үйлчлүүлэгчдээс ирүүлсэн дуудлага, тэдгээрийг барагдуулсан байдал, ажлын явц, гүйцэтгэлийн талаарх мэдээ танилцуулгыг нийт 25 удаа гаргаж удирдлагуудад танилцуулсан бөгөөд 11 хүсэлт ирснээс 9 нь шийдвэрлэгдэж, хоёр ажил хүлээгдэж байгаа.  Суугчдаас гомдол гаргаагүй.

Нийт дуудлагын 30,11% мужааны, 15,29% цахилгааны,  9,15% сантехник, салхивчийн, 1,12% техник засварын, 25,38% зөөвөр, нүүлгэлтийн, 6,32 % цэвэрлэгээ үйлчилгээний,  11,04% өрөө онгойлгох, 1,59% холбоо, ТV сүлжээ, интернет сүлжээ засах, утасны дугаар асуух дуудлага эзэлж байна.

Дуудлагын автомашиныг зөвшөөрлийн дагуу хуваарилан зохицуулж, хог ачих ачааны машиныг хуваарийн дагуу долоо хоногт 2 удаа нийт 49 удаа дуудаж хог зайлуулж, ачааны автомашиныг 20 удаа захиалж авто машинаар гүйцэтгэх тээврийн ажлыг саатал гаргалгүй ажиллаа.

Газрын хэмжээнд хэлтэс, нэгжүүдээс 111 хавтас баримтуудыг хөтлөх хэргийн нэрийн жагсаалтын дагуу хүлээн авч, стандарт хангасан эсэхийг шалган, данс бүртгэлийг үйлдэж, 2016 онд гарсан тушаал, ажилтнуудаас ирсэн өргөдөл, гадны байгууллагуудад явуулсан, ирсэн бичиг зэрэг 16 хадгаламжийн нэгжийн  3317 хуудас материалыг дугаарлан цахим архивын сан үүсгэсэн.

Архиваас тушаал, гадны байгууллагуудад явуулсан бичиг, 1949-2015 оны   цалингийн   карт,  тендерийн материал, нэмэлт санхүүжилтийн төсөв, Их эзэн Чингис хааны хөшөө, ТЁХӨЦ-ын халаалт салхивчийн ажлын зураг  зэрэг нийт  264 хуудас материалыг цахим хэлбэрээр лавлагаа гаргаж үйлчилгээ үзүүлж, хадгаламжийн 4 нэгжийг ажилтнуудад түр хугацаагаар ашиглуулан, 2017 оны хөтлөх хэргийн нэрийн жагсаалт батлуулж, архивын өрөөний чийг, дулааны горимыг хэвийн байлгаж, бүртгэл хөтөлж хэвшсэн ажиллаж байна.              

Архивын баримтад нягтлан шалгалт хийж, хадгаламжийн нэгжийг зааврын дагуу дугаарлах, бүртгэл үйлдэх, архивын шүүгээнд байрлуулах, хадгаламжийн нэгжийн заагуур,  байнга хадгалагдах хадгаламжийн нэгжүүдэд баталгааны хуудас, дотоод товъёогийг байгууллагын архивын ажлын үндсэн зааврын дагуу хийж, Төр, засгийн үйлчилгээг эрхлэх газрын архивын баримтын бүрэлдэхүүн тоо хэмжээ, хадгалалтын мэдээг гаргаж Архивын ерөнхий газарт хүргүүлэв.

Сургалтын төвийн тусгай зөвшөөрөл сунгах журам өөрчлөгдсөн тул шаардагдах баримт бичгүүдийг бүрдүүлэн хотын боловсролын мэргэжлийн арга зүй өгөх төвөөс зөвлөмж авч ажиллаж байна.

Сургалт явуулах танхимыг Засгийн газрын XI байрны 12 дугаар давхарт шилжүүлэн засварлаж, сургалтын төвийн багш нарын хичээлийн конспектүүдийг шинэчлэн баяжуулж, файлаар нэгтгэж, 100 гаруй хүнд 5 удаа “Үйлчлэгч” сургалт зохион байгуулж ажиллаа.

2. Санхүүгийн үйлчилгээний талаар:

Улсын төсвөөс 1,366.3 сая төгрөгийн санхүүжилт авч үндсэн үйл ажиллагааны зардалд 1,313.2 сая, байрын түрээсийн зардалд 34,2 сая, тэтгэмж урамшууллын зардалд 18,9 сая төгрөгөөр тус тус санхүүжигджээ.

Нэмэлт санхүүжилтийн дансаар 56,5 сая төгрөгийн орлого төвлөрүүлж, 55,4 сая төгрөгийг зарцуулсан байна.

Газрын хэмжээнд 12 төрлийн туслах үйл ажиллагааг гэрээний дагуу явуулж 142,1 сая төгрөгийн орлого төсөвт төвлөрүүлж эхний хагас жилийн орлогын төлөвлөгөөгөө давуулан биелүүллээ. 

Мөнгөн кассын үйл ажиллагааны журам, нягтлан бодох бүртгэлийн хуулийн хүрээнд анхан шатны баримт бүрдүүлэлт, орлого, зарлагад хяналт тавин шалгаж сар бүр тоолж, үлдэгдлийг баталгаажуулан, үнэн зөв мэдээллээр ханган ажиллаж ЗГХЭГ-ийн санхүүд төсвийн хэтрэлт, хэмнэлтийн тайлан, авлага, өглөгийн мэдээг сар бүр гаргаж өгөх ажил тогтмол хийгдэж байна.

2016 оны жилийн эцсийн санхүүгийн тайлан гаргах, байгууллагуудтай тооцоо нийлэх, өглөг, авлагын дүнг баталгаажуулах, Төрийн сангийн санхүүжилтийн хэлтэстэй нэмэлт санхүүжилтийн тооцоо нийлэх ажлуудыг хийж санхүүгийн тайланг журмын дагуу хуулийн хугацаанд гарган баталгаажууллаа.

Байгууллагын 2016 оны жилийн эцсийн үндсэн хөрөнгө, эргэлтийн хөрөнгө, аж ахуйн материал БҮТЭЗ-ийн тооллогыг хуулийн хугацаанд хийж, тооллогын дүнг баталгаажуулан газрын даргын дэргэдэх зөвлөлийн хурлаар 2017 оны 1-р улиралд хэлэлцүүлж холбогдох шийдвэр гарган хэрэгжүүлж байна.

Үндэсний Аудитын газраас хуваарилагдсан Стандарт Аудит ХХК-д 2016 оны санхүүгийн баримт, материал, тайлан, холбогдох тушаал шийдвэрийг шалгуулсан ба аудитын шалгалт хуулийн хугацаанд хийгдэж “ зөрчилгүй буюу хангалттай” үнэлгээ авч “...санхүүгийн анхан шатны баримт материал , бүртгэл тооцоо эмх цэгцтэй байна.” гэж дүгнэгдсэн.

Санхүүгийн тайланг аудитаар баталгаажсан дүгнэлтийн хамт хуулийн хугацаанд ЗГХЭГазрын санхүүд өгч, холбогдох мэдээ, тайланг нэгтгэл И-тайланд оруулж дүнг баталгаажуулж ажиллаа.

Газрын 2016 оны жилийн эцсийн тайлан балансын дүнд эдийн засгийн шинжилгээ хийж өмнөх оны гүйцэтгэлтэй харьцуулж, өртөг зардлыг тооцож, үр дүнг даргын зөвлөлийн хуралд танилцуулж “хангалттай” сайн үнэлгээ авсан бөгөөд жилийн санхүүгийн  баримт материалуудыг үдэж дугаарлан архивт шилжүүлэв.

Татвар, нийгмийн даатгалын шимтгэлийн тайлан сар бүр гаргаж, тооцоо нийлсэн акт үйлдэж үлдэгдэл баталгаажуулан, нийгмийн даатгалын дэвтэрт бичилтийг сар бүр  хийж, байцаагчаар баталгаажуулах ажлууд нь сар сардаа хийгдэж тогтмолжлоо.

Тээврийн хэрэгслээр үйлчлүүлэх журам, ашиглалтын км-ын лимитыг шинэчлэн мөрдөж ажилласнаар тээврийн зардал 15-20 хувь буурсан үзүүлэлттэй байна. Хангамжийн бараа бүтээгдэхүүн захиалгын дагуу хүргэлтээр ирдэг болсон нь тээврийн зардал бууруулах чухал  ажил болсон.

Нийтлэг үйлчилгээний бараа материал, сэлбэг хэрэгслийн үнэ, өртөгт хяналт тавьж, нийт 45 харилцагчийн үнэ, чанарыг харьцуулан судалж  22 байгууллагатай гэрээ хийж цэвэрлэгээ, хүнсний бараа бүтээгдэхүүнийг захиалж, Төрийн ордонд  50 төрлийн гэрэлтүүлгийн хэрэгсэл байгааг цөөлж, нийтийн эзэмшлийн газруудад лед, GP төрлийн гэрэл тавьж байх сонголт хийж хэрэгжүүлэн ажиллаж байна.

Газрын хэмжээнд байгаа багаж хэрэгслийн ашиглалтын байдалд хяналт тавьж эзэмшигчийн картаар тулгаж, баталгаажуулах ажлыг 2 удаа хийж хөрөнгийн ашиглалт хадгалалт, хамгаалалтыг сайжруулан ажиллаж байна. 

Батлагдсан төсөвт орон тооны зөрүүгээс үүссэн цалингийн сан хүрэлцэхгүй байгаа тул НД, ХАОАТ-т нийт 66,0 сая төгрөгийн өр үүссэнийг байр ашиглалтын тогтмол зардлын төсвөөс оны эхний 5 сарын байдлаар хэмнэсэн 74,0 сая төгрөгөөс төлөхөөр төсвийн бүлэг хооронд шилжүүлэх тооцоо судалгааг хийж ЗГХЭГ, СЯ-ны төсвийн бодлогын газарт  танилцуулаад шийдвэрийг хүлээж байна.

   Хангамжийн бараа, сэлбэг хэрэгслийн худалдан авалтыг тухай бүр бүртгэж, орлогын баримтыг төлбөрийн нэхэмжлэх баримттай хавсарган тулгаж, төлбөр тооцоо хийж, харилцагчийн авлага, өглөгийн дансанд тухай бүр бичилт хийж, сарын эцэст өр, авлага үүсгэлгүй ажиллаж байна.

Хөрөнгө оруулалттай холбоотойгоор "Өргөө-2" гэрт үндсэн хөрөнгөнд 190 м2 хивсэнцэр 9,1 сая, хангамжийн материалд 12 ширхэг ханын гэрэл 1,9 сая, Эсгий үүд, додиг хийхэд 3,7 сая, нийт 14,7 сая төгрөгийн хөрөнгийг НББ-ийн хуулийн дагуу орлогод бүртгэж авлаа.

   Газрын шилэн дансны мэдээллийг хуульд заасны дагуу баримтлах цаг хугацаа, хэрэгжүүлэх ажлын хүрээнд өөрийн вэб сайтын шилэн дансны цэсэд оруулж мэдээлсэн байдалд Сангийн яамнаас шилэн дансны хуулийн хэрэгжилтэд хийгдсэн гүйцэтгэлийн шалгалтаар 2017 оны 1-р улирлын орлого, зарлагын баримтад 5,0 сая-с дээш үнэ бүхий төлбөр тооцоо шилэн дансанд “зөрчилгүй” гэсэн үнэлгээ авлаа.

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газартай байгуулсан "Өмч эзэмшлийн гэрээ" -ний биелэлтийг ТӨ-2, ТӨ-3, ТӨ-5, ТӨХ-3, ТӨХ -11 маягтын дагуу гаргаж Сангийн яаманд, Мөн 2017 оны 01 дугаар сарын 24 -ны өдрийн №08 тоот тогтоолоор үндсэн хөрөнгөнд бүртгэлтэй, элэгдлээрээ өртгөө нөхсөн, ашиглалтын шаардлага хангахгүй болсон 71,739,869.77  төгрөгийн балансын үнэ бүхий хөрөнгийг актлан данснаас хасаж, Төрийн ордны нөөц дизель станцын 29,9 сая төгрөгийн барилга байгууламж, хөрөнгийг балансаас балансад шилжүүлэн данснаас хасалт хийж Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт файлаар тус тус хүргүүлж ажиллаа.

Төрийн өмчийн хорооны 247 тоот тогтоол хүчингүй болсонтой холбогдуулан Стандарт аудит ХХК-с өгсөн зөвлөмжийн дагуу ЗГХЭГ-ын санхүү, хөрөнгө оруулалт үйлчилгээний хэлтэс болон Сангийн яамтай хамтран үндсэн хөрөнгөнд элэгдэл тооцох, ашиглалтын хугацаанд өөрчлөлт оруулах ажлыг зохион байгуулж байна.

Төв аж ахуйд гарч байгаа зардлыг нөхөх боломжийг судлан шийдвэрлэх зорилгоор агуулахуудын ашиглалтыг сайжруулах, мужаан цехийн үйл ажиллагааг тогтмолжуулах, ашиглалтгүй сул чөлөөтэй агуулахыг түрээслэх ажлыг зохион байгуулж байна.

3. Барилга, инженер техникийн үйлчилгээний талаар:

Төрийн ордны хашааны засвар, зоорийн давхарт хөрсний усны хамгаалалт хийх ажилд мэргэжлийн зөвлөгөө өгч, “Өргөө 2” гэр тохижуулахад архитектур дизайны шийдлийг гаргаж зураг, төсөв төлөвлөгөө хийж хяналт тавьж ажиллаж байна.

Төрийн ордны УИХТГ-ын 334-ийн /а, б, в, г, д/ тоот өрөөнүүдийн 1500,7 м2 хана, 565,9 м2 тааз будах, цонх, хаалга цэвэрлэж будах, 257,6 м2 шалыг зүлгэж лакдах,  166,2 м2 дүүжин тааз хийх зэрэг 12 нэр төрлийн барилга засвар, тохижилтын ажлыг 51,7 сая төгрөгрөгөөр хийж гүйцэтгэлээ.

Төрийн ёслол хүндэтгэлийн өргөө цогцолборын өлгүүрийн тусгаарлах хана, Ерөнхийлөгчийн цайны өрөөний хана тааз, шалны засвар, Засгийн газрын 11 дүгээр байрны сургалтын танхим,  УИХ-ын хэвлэх үйлдвэр, Засгийн газрын хэвлэх үйлдвэрийн зарим өрөөнүүдийн хамар хана буулган зөөж байрлуулах ажлуудыг хийлээ.

Хөргөлт агааржуулалтын тоноглолд төлөвлөгөөт хуваарийн дагуу техникийн 39-р өрөөний гэрэлтүүлгийг нэмж  сайжруулан, агааржуулалтын хоолойд дулаалга хийж, К4 К9, К5 К6, К7 К8, В1 В2-р кондиционеруудад нойтон цэвэрлэгээ, урьдчилан сэргийлэх үзлэг болон өдөр тутамд агаар шүүх фильтр, кабины цэвэрлэгээг тогтмолжуулж, автомат удирдлагуудыг тохируулан Улсын их хурлын чуулганы танхим, хурлын А, Б танхим, их танхим, В1,  В2 жигүүр, Төрийн ёслол хүндэтгэлийн өргөө цогцолборт агаарын хэвийн солилцоо хийж, температур болон чийгшлийг хэвийн горимд хангаж ажиллав.

Баруун B1 давхрын ариун цэврийн өрөөнд сорох сэнсийг шинээр сольж, агааржуулалтын машины өрөөний шалыг чулуугаар солих ажлыг эхлүүлж, УИХТГ-ын цахим тоноглолын техникийн голын өрөөний хөргөлтийн системийг хэвийн ажиллагаанд орууллаа.

Засгийн газрын хэвлэх үйлдвэрийн халуун усны өрөөг агааржуулалтын системтэй болгож, их танхимын зүүн талын АЦӨ-ний сорох сэнсний гаралтад нэмэлт хоолой хийж зүүн аркнаас гаргаж, лакны өрөөний агааржуулалтын системийн ажлын материалын тооцоог гаргаад байна.

Засгийн газрын хуралдааны танхимын цайны өрөөний хөргөгч ферон бөглөрсөн байсныг  засуулж, товчоо гуанзанд 2 ш 5НР кондейшн тавих ажлыг эхлээд байна.

Мужааны үйлчилгээгээр тайлант хугацаанд нийт 868 удаа дуудлагаар үйлчилгээ үзүүлж хананд төрөл бүрийн эд зүйлс  тогтоох 218, шкаф, түмбочик, сейф, шургуулагны цоож засварлах, түлхүүр тааруулах 101, хаалганы цоожны гол засах болон шинээр солих, аппарат засварлах 94, сандал, тумбочкны хугарсан  дугуй  шинээр солих 69, дугуйт сандлын засвар 77, цонхны хагарсан шил солих 46, тавилга, эд зүйл угсрах, засварлах 87, хаалга суулгах, засварлах 57, хурлын фонн шинээр хийх 49,3 м2, Ширээ, тумбочик хусаж лакдах 2 м2, хашаа, шат, чулуун шал наах 21,73 м2 ажлуудыг хийж гүйцэтгэсэн билээ.

Баруун зоорийн хэсэгт 4ш хуучин хаалгыг буулгаж, хаалга тааруулан хасч суулгах, цоож, коридорын таазны гэрэл шинээр засаж, 10,45м хөшигний мод шинээр хийж,  5,8 м2 ханын модон доторлогоо, оёдлын өрөөний 11,3 м2  таазыг буулган, шалыг паркетлаж, лакны өрөөнд шинээр 31,8 м2 тааз, ОСВ хавтангаар шинээр 31,8 м2 шал хийж, ЗГХЭГ-ын фитнес зааланд шалны хулдаас шинээр нааж, “Өргөө 2” гэрт хаадын зураг өлгөх, гэрлийн бүрхүүл өлгөх бэхэлгээ төмөр шинээр хийж суурилуулан, чулуун сууринд хивс зүсэж байрлуулан шинэ ширмэл эсгий үүд бэхэлж, дээврийн баруун хойд хэсэгт парпетны төмрийн бэхэлгээ хийсэн.

Төрийн ордныг 4798.56. ккал дулааны эрчим хүчээр хангаж, байгууллагуудын хэвийн ажиллах нөхцөлийг бүрдүүлэн, өрөө тасалгааны дулааны хэмийг 20-23 С-д барьж, 12525 м3  хэрэглээний цэвэр усаар саатал доголдолгүй хангаж, мөн ийм хэмжээний бохир усыг зайлуулах ажлыг хийж гүйцэтгэж, дулааны шугамд 12, халаах хэрэгсэлд 35 удаа тохиргоо хийж, баруун талын зоорийн давхар, “Өргөө 2” гэрийн дулааны шугаманд  засвар хийж, 3ш халаах хэрэгсэл шинээр суурилууллаа.

Ахуйн байрны хэрэглээний усны ф100 шугамыг хэсэгчлэн сольж, ф100 хаалтыг нь шинэчлэн “Б” залны ариун цэврийн өрөөний хэрэглээний усны ф100 шугамыг ф32-н ПВС хоолойгоор, Баруун зоорийн давхарт цэвэр усны ф100 шугам хэсэгчилж солих ажлыг тус тус хийв.

Ахуйн байр, 21, 22, 32 дугаар ариун цэврийн өрөөнүүдэд  6ш суултуур, 17, 45 дугаар ариун цэврийн өрөө, А залны  ариун цэврийн өрөөнд хананы холигч сольж, Засгийн газрын хэвлэх үйлдвэрийн халуун усны өрөөнд  душ, холигч, бохирын трап шинээр монтажлаж, АҮЦ-ын халуун цехэд халуун тогооны усны 6м ф15 шугамыг шинээр угсарч, ногооны өрөөний бохирын шугамын трапыг ухаж тунгаагуур  хийж, ашиглалтад оруулан Төрийн ордны гадна бохирын худагнуудыг 10 удаа лайдаж цэвэрлэв.

Төрийн Ордон, ТЁХӨЦ-ын цахилгаан хангамжийн 2*630КВА трансформатор бүхий 6кВ-ын дэд өртөөний тоног төхөөрөмжийн сар бүрийн үзлэг үйлчилгээг УБЦТС ХК-тай хамтран хийж, эрчим хүчээр найдвартай үл тасалдах нөхцөлтэйгөөр 4 ш 3 фазын гүйдлийн трансформатор бүхий цахилгаан тоолуураар хэмжиж цахилгаан эрчим хүчээр тасралтгүй хангаж ирлээ.

Төрийн ордны албан өрөө тасалгаа, нийтийн эзэмшлийн талбайн гэрэлтүүлэг, цахилгааны жижиг засварын ажилд Т8-ЛБ40, ЛБ20 маркийн гэрэл 65ш, Е14 маркийн гэрэл 324ш, Е27 маркийн гэрэл 565ш, Т5-14Вт, 28Вт маркийн гэрэл 99ш, Т5 36Вт, 55Вт маркийн гэрэл 48ш, шинээр суурьтай гэрэлтүүлэг 58ш, розетка 35ш, унтраалга 25ш, вилк 25ш  материалыг зарцуулсан байна.

ТЁХӨЦ-ын дэд станцын ерөнхий оруулгын тоолуурын гүйдлийн 6 трансформатор шинэчилж, Төрийн ордны баруун подвалийн гэрэлтүүлэг, цахилгааны засвар, шинэчлэлтийн ажилд 2*2,5мм-ийн 200 метр цахилгааны утас,  34ш лед панель гэрэл, 32ш розетка, 9ш унтраалга, “Өргөө 2” гэрийн гэрэлтүүлэгт 248 м цахилгааны утас, тоононд 3ш лед гэрэл,  баганад 12ш лед гэрэл, тоононд люстрийн гэрлийн 16ш ламп суурилуулж, УИХ-ын хэвлэх үйлдвэрийн засварын ажилд 4*6мм-ийн 75м утас, газардуулагчтай хос розетка 3ш, 16А, 32А автомат 5ш, Засгийн газрын хэвлэх үйлдвэрийн засварын ажилд 9Вт лед гэрэл 11ш, 2*2,5мм-ийн утас, далд монтажийн хоолойн хамт тус бүр 100м, ТЁХӨЦ-ын 1-р давхрын ариун цэврийн өрөөний гэрэлтүүлэг 20ш, лакны өрөөнд цахилгаан монтажны КГ4*4 утас 60м, удирдлагын самбар-1ш, ПУГНП 3*2.5 утас 40м, розетка, унтраалга 4ш, 25А, 40А автомат 3-ийг тус тус угсарч суурилуулсан.

Хэвлэх, хувилах машинд 83, компьютер форматлах 36 удаа, тоос сорогч 38, өрөөний халаагч тень 1 болон, АҮЦ-ын гурил зуурагч автомат цахилгаан тогооны мэдрэгч, хивс угаагч машин, ТОХА-ны хяналтын системийн тэжээлийн блок зэрэг техник хэрэгслийг засварлаж хэвийн ажиллагааг хангав.

Хэрэглэгч нарт техник хэрэгсэл ашиглах, дотоод сүлжээ, интернетийн орчинд мэдээлэл солилцох, компьютерын хэрэглээний программ дээр ажиллах талаар 126 удаа зөвлөгөө өгч, шаардлагатай хэрэглээний программаар хангасан.

Төрийн ордны заал танхимуудад зохиогдсон олон улсын болон дотоодын 28 удаагийн хурал зөвлөгөөнд 1960 ш лед дэлгэц угсарч найдвартай үйлчилгээ үзүүлж ажиллаа.

4. Цэвэрлэгээ үйлчилгээний талаар:

Цэвэрлэгээ үйлчилгээний ажилд гарч байгаа доголдол, засвар үйлчилгээний шуурхай мэдээллийг тухай бүрд нь дуудлага зохицуулагчид өгч гүйцэтгэлд нь хяналт тавих, засвар хийсний дараа цэвэрлэгээ үйлчилгээний ажлыг цаг алдалгүй хийж Төрийн ордны өдөр тутмын цэвэр цэмцгэр байх орчны бэлэн байдлыг ханган ажиллаа.

Чанарын удирдлагын тогтолцоо MNS ISO 9001:2010 стандартыг үйлчилгээний нэгж хэсгүүдэд үр дүнтэй хэрэгжүүлж ажиллах ажлыг эрчимжүүлж, анхан шатны бүртгэлийн баримт бичгийн хөтлөлт, чанарын дугуйлангийн үйл ажиллагааны тэмдэглэл, чанарын үнэлгээнд тавих хяналтыг тогтмолжуулан бүртгэлийн баримт материалын маягтуудыг хөтөлж хэвшин хэрэгжүүлээд байна.

Эхний хагас жилд үйлчилгээнд тулгамдаад байсан цайны өрөөний тавилга, аяга халаагч төхөөрөмжийг шинэчлэн  250 ширхэг аяга авч ажилчдыг нормын хувцсаар бүрэн хангаж, 8-р багийн ажилчдын өрөөг шинээр ашиглалтад оруулсан.

Төрийн ордны нийтийн эзэмшлийн 19415 м2 талбай, албан өрөөний 15641 м2 талбай, заал танхимын 3723,9 м2, ариун цэврийн 4382 м2 талбайд өдөр тутмын болон хуваарьт их цэвэрлэгээ үйлчилгээний ажлыг “Ажлын байрны цэвэрлэгээ үйлчилгээ ерөнхий шаардлага” CS-0060:2009 стандартад нийцүүлэн Төрийн ордонд ажиллагсдад тав тухтай орчныг бүрдүүлж ажиллаж байна.

Мөн түүнчлэн Төрийн ордон, Төрийн ёслол хүндэтгэлийн өргөө цогцолборын заал танхимуудад хурал, зөвлөгөөн1005, танилцах 467, Төрийн айлчлал 2, зураг авах үйл ажиллагаа 19, “Төрийн туганд хүндэтгэл үзүүлэх” арга хэмжээ 489, “Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэх” 9, Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын болон бусад ёслолын 12 удаагийн арга хэмжээнд нийтдээ  136197 хүн хамрагдан үйлчлүүлж, 27568,3 м2 хивс, 1493 зузаан хөшиг, 1499 тюль 509 буйдан болон сандлын бүрээсийг угаасан байна.

Төрийн ёслол хүндэтгэлийн арга хэмжээ, зочны айлчлал, шагнал гардуулах ёслол, уулзалт хурал семинарын бэлтгэл хангах ажлын цэвэрлэгээ, үйлчилгээг хийх, барилгын засварт орох өрөөг суллах, хурлын бэлтгэл хангах, шилжилт хөдөлгөөн хийгдэх, бараа материал зөөвөрлөх ажил 632, буяны үйлчилгээнд 1,Төрийн ордноос гадагш зөөвөр 8, хуурай хог зайлуулах 51, өрөө онгойлгох үйлчилгээ 156 удаа тус тус үзүүлсэн байна.

Цас орсон үед гадна талбайд хуваарийн дагуу бүх хэсэг гарч цас цэвэрлэх, хаврын их цэвэрлэгээг зохион байгуулж Төрийн ордны шат, нийтийн эзэмшлийн талбай, гадна талбай, арк, хашаа, ТЁХӨЦ-ын шилэн хана, купол угаах  ажлыг хийж гүйцэтгэлээ.

Цайны үйлчилгээг зочин визитэд 339 удаа 3626 хүнд 24911 аяга цай, кофе болон зөөлөн чихэр, цэвэр ус, шампанскаар үйлчилж, 8 удаагийн 2287 хүний кофе бреак, Үндсэн хууль батлагдсаны 25 жилийн ойн арга хэмжээ, Цагаан сарын битүүний хүчит бөхийн барилдааны визитийн үйлчилгээ, тамгын газруудад хурал зөвлөгөөн болон дуудлагаар цай кофегоор тогтмол үйлчилж, улсын их хурлын зарим гишүүдийн санал хүсэлтийн дагуу УИХ-ын чуулганы танхимд гарын халуун алчуур хүргэж үйлчлэх үйлчилгээг  үзүүлж байна.

Төрийн ордны гэгээвч коридорт байрладаг 16 диспенсер,цайны өрөөнд байрладаг 3 титан ус буцалгагчийн шугам хоолойг цэвэрлэж шүүлтүүрүүдийг сольж хэвийн ажиллагааг хангалаа.

Төрийн ордны хүлэмж, 30-р байрны цэцгийн хүлэмжний хэсэгт цэцэг тарих, услах, арчлах үйлчилгээг тогтмолжуулан  ГХЯ-ны Ёслолын алба, ЗГХЭГ-ын Төрийн ёслолын хэлтэсийн захиалгаар 4 нэр төрлийн 130 ширхэг цэцгийн баглаа, хүндэтгэлийн цэцгэн хэлхээ 11, сагстай цэцэг 22, венок 1 нийт 168 ширхэг бүтээгдэхүүний захиалгыг цаг хугацаанд нь шаардлагын төвшинд бэлтгэн нийлүүлсэн.

Төрийн ордны цэцэг ургамлын чанарт тогтмол үзлэг хийж, ургалт, өнгө үзэмжийг сайжруулан  нийтийн эзэмшлийн талбайн 89 том савтай цэцэг, 358 жижиг савтай цэцгийг стандартын дагуу өдөр бүр тогтмол арчлах, албан өрөөнүүдээс арчилгаа шаардагдсан 112 ширхэг цэцгийг тордож савыг томруулах үйлчилгээ үзүүлж “А”, ”Б” танхимын ариун цэврийн өрөө, Их танхимын фоей, албан өрөө, заал танхимд амьд цэцэг тавьж сэлгэн байрлууллаа.

Гадна талбайн нэг наст цэцгийн чулуун савны хөрсийг сийрүүлж шинээр хөрсжүүлэн нэг наст цэцэг тарих, хүлэмжид нэг наст 7 төрлийн 9000-9500 орчим цэцгийн үрсэлгээг 2-р сараас эхлэн тарьж 5-р сард шилжүүлэн суулгаад байна.

Угаалгад 22 нэрийн 11814 кг буюу 7447 ширхэг эд зүйлийг угааж, гадаад орны төрийн далбаа 25, тууз 16, буйдан сандлын бүрээс 13, хөшиг 31 ширхэгийг оёж чанарын гологдолгүй ажиллаж байна.

5. Ажлын чанарыг сайжруулах, ХАБЭА-н талаар:

ЗГХЭГ-ын дарга бөгөөд ТЕЗ-тай байгуулсан ТЗҮЭГ-ын дарга бөгөөд Ерөнхий  менежерийн 2016 оны үр дүнгийн гэрээний биелэлтийн тайланг гаргаж, ЗГХЭГ-т хүргүүлсэн бөгөөд үр дүнгийн гэрээний биелэлтээр 98 хувийн буюу “хангалттай” дүнтэй үнэлэгдлээ.

Эхний хагас жилийн байдлаар ажлын цаг ашиглалт, үйлчилгээний материалын норм, норматив ашиглалт, үйлчилгээний чанарын багууд, барилга засвар үйлчилгээний үйл ажиллагаанд дотоодын хяналт шалгалтыг 13 удаа хийж, дүгнэлт, санал боловсруулан газрын зөвлөлийн хуралд танилцуулж, холбогдох арга хэмжээ авч үйлчилгээний болон барилга, инженер техникийн хэлтсийн баг, нэгжүүдийн чанарын дугуйлангийн үйл ажиллагаатай танилцаж, цаашид сайжруулах болон, авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар богино хэмжээний сургалт орж, зөвлөгөө, зөвлөмжөөр хангаж ажилласан.

Тайлангийн хугацаанд барилга, инженер техникийн болон санхүү бүртгэлийн хэлтэст тус бүр нэг үл тохирол илрүүлэн арга хэмжээ авч зөрчлийг арилгаж залруулга хийж ажилласан.

Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах санал асуулгын өдрийн бэлтгэл ажлын төлөвлөгөөг гарган батлуулж, хяналт тавин ажиллаж, хуралд оролцогчдод зориулан явах чиглэл заасан тэмдэг тэмдэглэгээ хийж, байрлуулан, Төрийн ордны заал танхимд зохион байгуулагдсан Герман-Монгол оюутны холбоо, Одонт ээжийн холбоо, УИХ-ын эмэгтэй гишүүдийн зохион байгуулах 1000 ээжийн чуулга, Байгаль хамгааллын улсын II чуулган, Үндсэн хуульд ард түмнээс санал авах уулзалт зөвлөгөөн, цагаан хоолтны мюзикл зэрэг хурал зөвлөгөөнд оролцогч 5450 гаруй хүний үдийн цайны завсарлагын үйлчилгээ, хүнсний бүтээгдэхүүнд хяналт тавьж ажилласан.

Газрын хэмжээнд хэрэгжиж байгаа Чанарын тогтолцооны олон улсын ISO 9001:2008 стандартын хэрэгжилтийн баталгаажуулалтыг 2017 оны 4 дүгээр сарын 10-11 өдрүүдэд СХЗГ-ын аудитаар хийлгэж “газрын чанарын тогтолцоонд үл тохирол байхгүй шаардлагын хэмжээнд байна” гэж үнэлэгдсэн тул чанарын тогтолцооны стандарт хангасан баталгаажилтын гэрчилгээг сунгуулсан.

Оны эхний хагаст “Төрийн ордны барилгын гэрэлтүүлэг, UPS-д шинэчлэлт хийх”, “Төрийн ордны барилгын дотор засал хийх”, “Төрийн ордны барилгын зоорийн давхрын зарим хэсгийн хөрсний усны хамгаалалт хийх”, “Төрийн ордны галын усны шугам, тоноглолын засвар шинэчлэлтийн ажил гүйцэтгэх” зэрэг төсөл, арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгох шалгаруулалт, ажлын гүйцэтгэлд хяналт тавьж байна.

Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн талаар нийт ажилчдад мэдлэг олгох зорилгоор Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Хөдөлмөрийн хяналтын улсын ахлах байцаагч Д.Бямбасүрэн, Ш.Хонгорзул, З.Болормаа нарыг урьж Хөдөлмөрийн болон Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль, үйлдвэрлэлийн осол, хөдөлмөрийн гэрээ, нийгмийн даатгалын шимтгэлийн талаар сургалт, “Хөдөлмөр хамгаалал хүний хөгжлийн төв” ТББ-ын багш нарыг урьж газрын удирдлага, хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн асуудал хариуцсан зөвлөлийн гишүүдийг хамруулсан сургалт, Өндөрт ажиллах ажилтнуудын аюулгүй байдлын талаар "Улаанбаатар хөгжил констракшн" ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Мягмарсүрэнг урьж явуулсан сургалтад өндөрт ажилладаг нийт 16 ажилтан тус тус хамрагдлаа.

6. Хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа ажлын талаар

Төсвийн ерөнхийлөн захирагчаас тус газарт эрх шилжүүлэн гүйцэтгүүлэхээр шийдвэрлэгдсэн 8 багц, нийт 1236,2 сая төгрөгийн ажлуудын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулж холбогдох гэрээг байгуулан ажиллаж байна.

Эдгээр ажлуудаас “Төрийн ордны хашааны чулууг сэргээн засварлах”, “Их танхимын дам нурууны хүчитгэл бэхэлгээ хийх”, УИХ-ын чуулганы танхимын гэрлийн бүрхүүлийн бэхэлгээг шинэчлэх”, “Албан өрөөнүүдийн гэрэлтүүлгийн шинэчлэл”, “Төрийн ордны галын аюулаас хамгаалах системийн шинэчлэл” зэрэг ажлууд 30-80%-тай хийгдэж байна.

 

 

Төр, засгийн үйлчилгээг эрхлэх газар

2017 оны 06 сарын 23 | Үзсэн : 134
  • Мэдээ, мэдээлэл
    цааш
    • Мэдээ, мэдээлэл
    • Их уншигдсан
    Мэдээллийн цаг боллоо
    Төрийн ордны Их танхимд Монголын хүний нөөцийн институтын захирал Д.Бартанбаатар ирж “Ажлын хамт олны аз жаргалтай ...
    2017 оны 10 сарын 26

    Мэдээллийн цаг боллоо
    Мэдээллийн цагаар ХЗХДТөвийн тэргүүн, Гэр бүлийн радио 104,5 Хос Урлаг, Гэр бүлийн боловсрол олгох нэвтрүүлгийн ...
    2017 оны 09 сарын 21

    Мэдээллийн цаг боллоо
    Мэдээллийн цагаар Удирдлагын Академын Сэтгэл судлал Судалгааны арга зүй тэнхимийн дэд профессор, доктор Бадарчийн ...
    2017 оны 08 сарын 02

    Талархал
    Төрийн банк "Эх үрсийн баяр"-ыг угтаж, Монгол улсын гэрэлт ирээдүй, залгамж хойч үе болсон хүүхэд багачуудыг мөнгөн ...
    2017 оны 06 сарын 13

    Мэдээллийн цаг боллоо
    Төр, засгийн үйлчилгээг эрхлэх газрын энэ удаагийн мэдээллийн цагаар Монголын Оюун ухааны академийн тэргүүн, Ой ...
    2017 оны 04 сарын 11

    Мэдээллийн цаг боллоо
    Мэдээллийн цагаар цаглашгүй гэрэлт шүтээн урлалын төвийн тэргүүн, Бурхан урлаач Д.Ухаанзаяа "Сэтгэл ариусал " ...
    2017 оны 02 сарын 16

    Сургалт зохион байгууллаа
    Манай газрын хүсэлтээр Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Хөдөлмөрийн хяналтын улсын ахлах байцаагч Д.Бямбасүрэн, ...
    2017 оны 02 сарын 14

    “НЭГЭН ДЭЭВЭР ДОР-2016”
    Төрийн ордон дахь байгууллагуудын дунд жил бүр зохион байгуулагддаг “НЭГЭН ДЭЭВЭР ДОР-2016” шилжин явах цомын төлөөх ...
    2016 оны 12 сарын 05

    "Бид хамтдаа" спорт өдөрлөг
    ТЗҮЭГ байгуулагдсаны 95 жилийн ойн хүрээнд зохиогдсон "БИД ХАМТДАА" спорт өдөрлөгийн төрлүүдэд дараах баг, тамирчид ...
    2016 оны 11 сарын 21

    Ази-Европын 15 дугаар бизнесийн чуулга уулзалт
    Ази-Европын бизнесийн 15 дугаар чуулга уулзалт Төрийн ордонд 7 дугаар сарын 13-14-ний өдөр “Уялдаа холбоогоор оролцоотой ...
    2016 оны 07 сарын 15

    Гамшгаас хамгаалах мэдлэг, дадлага олгох сургалт
    ТЗҮЭГ болон ТООБА-ны даргын баталсан удирдамжийн дагуу гал түймэр, гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, гамшгаас ...
    2018 оны 01 сарын 15

    Шагнал гардууллаа.
    Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 106 жилийн ойг тохиолдуулан эрхэлсэн ажилдаа олон жил ...
    2017 оны 12 сарын 29

    Сургалт боллоо
    Манай газраас “Нийтлэг үйлчилгээнд чанарын менежментийн тогтолцоог нэвтрүүлснээр гарах дэвшилтэд үр дүн” сэдэвт ...
    2017 оны 11 сарын 30

    Мэдээллийн цаг боллоо
    Төрийн ордны Их танхимд Монголын хүний нөөцийн институтын захирал Д.Бартанбаатар ирж “Ажлын хамт олны аз жаргалтай ...
    2017 оны 10 сарын 26

    Ахмадууддаа хүндэтгэл үзүүллээ
    Олон улсын ахмадын баярын өдрийг тохиолдуулан газрын нийт ахмадууддаа хүндэтгэл үзүүлэн хүлээн авлаа.
    2017 оны 09 сарын 28

    Мэдээллийн цаг боллоо
    Мэдээллийн цагаар Удирдлагын Академын Сэтгэл судлал Судалгааны арга зүй тэнхимийн дэд профессор, доктор Бадарчийн ...
    2017 оны 08 сарын 02

    Мэдээллийн цаг боллоо
    Мэдээллийн цагаар ХЗХДТөвийн тэргүүн, Гэр бүлийн радио 104,5 Хос Урлаг, Гэр бүлийн боловсрол олгох нэвтрүүлгийн ...
    2017 оны 09 сарын 21

    Сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн
    “Нийтийн аж ахуй, ахуйн үйлчилгээний ажилтны өдөр”-ийг угтан үйлчилгээний хэлтсээс зохион байгуулсан “Сагсан бөмбөгийн ...
    2017 оны 10 сарын 02

    Сургалт зохион байгууллаа
    Манай газрын хүсэлтээр Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Хөдөлмөрийн хяналтын улсын ахлах байцаагч Д.Бямбасүрэн, ...
    2017 оны 02 сарын 14

    Талархал
    Төрийн банк "Эх үрсийн баяр"-ыг угтаж, Монгол улсын гэрэлт ирээдүй, залгамж хойч үе болсон хүүхэд багачуудыг мөнгөн ...
    2017 оны 06 сарын 13

  • Дүрстэй мэдээ
    цааш
  • Төрийн ордны гэрэл зураг
    цааш
  • Холбоос