Мэдээ, мэдээлэл » Цаг үеийн мэдээ

АСЕМ-ын дээд түвшний уулзалтын дагалдах хурлуудын нэг болох Ази-Европын Сангийн сайд нарын 12 дугаар уулзалт Улаанбаатар хотноо 2016 оны 6 дугаар сарын 9-10-нд Төрийн ордонд амжилттай болж өндөрлөлөө.

Уулзалтад АСЕМ-ын түнш 42 орны Сангийн сайд, дэд сайд нар болон удирдах албан тушаалтан, 13 олон улсын банк санхүүгийн байгууллагын удирдлага нийт 210 гаруй төлөөлөгч оролцлоо. Төлөөлөгчид “Ази-Европын хөгжлийн төлөөх түншлэл” сэдвийн хүрээнд Ази–Европын хамтын ажиллагааг өргөжүүлэх, илүү хүртээмжтэй тэнцвэртэй өсөлтийг бий болгож хоёр тив хамтдаа хөгжил цэцэглэлтэд хүрэх талаар санал нэгдэж идэвхтэй хэлэлцүүлэг өрнүүллээ.


 Уулзалтын эхний өдөр Ази–Европын орнуудын  удирдах ажилтнуудын хуралдаан болж бүс нутгийн макро эдийн засгийн хөгжлийн өнөөгийн тойм, макро эдийн засгийн сорилтуудыг давахад АСЕМ-ын гүйцэтгэх үүрэг, санхүүгийн болзошгүй хямралаас сэргийлэхэд гишүүн орнууд болон олон улсын байгууллагуудын хувь нэмэр, бүс нутгийн худалдааны эргэлтийг нэмэгдүүлэхэд гишүүн орнуудын хүлээх үүрэг, дэд бүтэц, ажил эрхлэлтийг дэмжих, ядуурлыг бууруулах, хөгжлийн ялгааг арилгах зорилгуудын хүрээнд АСЕМ-ын Сангийн сайд нарын уулзалтын хөтөлбөрийн төсөлд гурван дэд хуралдаан зохион байгуулахаар тусган эцэслэсэн юм.  Эхний өдрийн хурлыг Монгол Улсын Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Х.Ганцогт нээж хэлсэн үгэндээ, “Ази-Европын Сангийн сайд нарын уулзалт нь АСЕМ-ын үйл явцын салшгүй хэсэг юм” хэмээн онцоллоо.

Уулзалтын хоёр дахь өдөр болсон Сангийн сайд нарын уулзалтад  Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг оролцож үг хэллээ. Тэрбээр Ази-Европын Сангийн сайд нарын 12 дугаар уулзалт нь Ази-Европын уялдаа холбоог бэхжүүлэх,  АСЕМ-ын үйл явцын ач холбогдлыг хоёр тивийн  ард түмний хүсэл зорилгод нийцүүлэн улам нэмэгдүүлэх, АСЕМ-ын хүрээнд хэрэгжүүлэх бодит ажлуудыг тодорхойлоход Монгол Улс хувь нэмрээ оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.

Мөн тэрбээр санхүүгийн салбарын хамтын ажиллагаа болон эдийн засгийн уялдаа холбоог бэхжүүлэхийн зэрэгцээ макро-эдийн засгийн сорилтуудыг давах, ирээдүйд гарч болзошгүй хямралын хор уршгийг багасгах чиглэлээр АСЕМ-ын түншүүдийн үүргийг улам идэвхжүүлэх шаардлагатай байгааг онцолсон юм.

Энэ удаагийн уулзалтад оролцсон тэргүүлэгчид Ази-Европын эдийн засгийн харилцаа хамтын ажиллагаа нь дэлхийн болон бүс нутгийн өсөлтийн гол хөдөлгүүр хэвээр байгаа бөгөөд бүс нутгийн худалдаа, хөрөнгө оруулалтын үйл ажиллагааг бэхжүүлэхийн ач холбогдлын талаар хэлэлцээд бүс нутаг дамнасан дэд бүтцийн төслүүдийг дэмжихийг уриалахаас гадна уулзалтын үр дүн болгож ирэх сард зохион байгуулагдах АСЕМ-ын дээд түвшний уулзалтад танилцуулах Тунхаглалыг батлан гаргалаа.

Монгол Улсын засгийн газар энэ удаагийн уулзалтыг амжилттай сайн зохион байгуулсныг төлөөлөгчдийн тэргүүн нар онцлоод Ази-Европын Сангийн сайд нарын 13 дахь удаагийн уулзалтыг Бүгд Найрамдах Болгар Улсад зохион байгуулахаар тогтлоо.

2016 оны 06 сарын 10 | Үзсэн : 1109
  • Мэдээ, мэдээлэл
    цааш
    • Мэдээ, мэдээлэл
    • Их уншигдсан
    Талархал
    Төрийн банк "Эх үрсийн баяр"-ыг угтаж, Монгол улсын гэрэлт ирээдүй, залгамж хойч үе болсон хүүхэд багачуудыг мөнгөн ...
    2017 оны 06 сарын 13

    Мэдээллийн цаг боллоо
    Төр, засгийн үйлчилгээг эрхлэх газрын энэ удаагийн мэдээллийн цагаар Монголын Оюун ухааны академийн тэргүүн, Ой ...
    2017 оны 04 сарын 11

    Мэдээллийн цаг боллоо
    Мэдээллийн цагаар цаглашгүй гэрэлт шүтээн урлалын төвийн тэргүүн, Бурхан урлаач Д.Ухаанзаяа "Сэтгэл ариусал " ...
    2017 оны 02 сарын 16

    Сургалт зохион байгууллаа
    Манай газрын хүсэлтээр Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Хөдөлмөрийн хяналтын улсын ахлах байцаагч Д.Бямбасүрэн, ...
    2017 оны 02 сарын 14

    “НЭГЭН ДЭЭВЭР ДОР-2016”
    Төрийн ордон дахь байгууллагуудын дунд жил бүр зохион байгуулагддаг “НЭГЭН ДЭЭВЭР ДОР-2016” шилжин явах цомын төлөөх ...
    2016 оны 12 сарын 05

    "Бид хамтдаа" спорт өдөрлөг
    ТЗҮЭГ байгуулагдсаны 95 жилийн ойн хүрээнд зохиогдсон "БИД ХАМТДАА" спорт өдөрлөгийн төрлүүдэд дараах баг, тамирчид ...
    2016 оны 11 сарын 21

    Ази-Европын 15 дугаар бизнесийн чуулга уулзалт
    Ази-Европын бизнесийн 15 дугаар чуулга уулзалт Төрийн ордонд 7 дугаар сарын 13-14-ний өдөр “Уялдаа холбоогоор оролцоотой ...
    2016 оны 07 сарын 15

    Ази, Европ түмний чуулган
    Монгол Улсын Засгийн Газар, ХБНГУ-ын Гадаад хэргийн яам, Европын Холбооны дэмжлэгтэйгээр АСЕМ-ын дээд түвшний уулзалтын ...
    2016 оны 07 сарын 07

    Ази-Европын Хүнсний аюулгүй байдлын зөвлөлдөх уулзалт болов
    АСЕМ-ын дээд түвшний уулзалтын дагалдах хурлуудын нэг Ази-Европын Хүнсний аюулгүй байдлын зөвлөлдөх уулзалт 6 дугаар ...
    2016 оны 06 сарын 21

    Ази-Европын Сангийн сайд нарын 12 дугаар уулзалт боллоо
    АСЕМ-ын дээд түвшний уулзалтын дагалдах хурлуудын нэг болох Ази-Европын Сангийн сайд нарын 12 дугаар уулзалт Улаанбаатар ...
    2016 оны 06 сарын 10

    Мэдээллийн цаг боллоо
    Төрийн ордны Их танхимд Монголын хүний нөөцийн институтын захирал Д.Бартанбаатар ирж “Ажлын хамт олны аз жаргалтай ...
    2017 оны 10 сарын 26

    Мэдээллийн цаг боллоо
    Мэдээллийн цагаар ХЗХДТөвийн тэргүүн, Гэр бүлийн радио 104,5 Хос Урлаг, Гэр бүлийн боловсрол олгох нэвтрүүлгийн ...
    2017 оны 09 сарын 21

    Мэдээллийн цаг боллоо
    Мэдээллийн цагаар Удирдлагын Академын Сэтгэл судлал Судалгааны арга зүй тэнхимийн дэд профессор, доктор Бадарчийн ...
    2017 оны 08 сарын 02

    Ахмадууддаа хүндэтгэл үзүүллээ
    Олон улсын ахмадын баярын өдрийг тохиолдуулан газрын нийт ахмадууддаа хүндэтгэл үзүүлэн хүлээн авлаа.
    2017 оны 09 сарын 28

    Сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн
    “Нийтийн аж ахуй, ахуйн үйлчилгээний ажилтны өдөр”-ийг угтан үйлчилгээний хэлтсээс зохион байгуулсан “Сагсан бөмбөгийн ...
    2017 оны 10 сарын 02

    Талархал
    Төрийн банк "Эх үрсийн баяр"-ыг угтаж, Монгол улсын гэрэлт ирээдүй, залгамж хойч үе болсон хүүхэд багачуудыг мөнгөн ...
    2017 оны 06 сарын 13

    Сургалт зохион байгууллаа
    Манай газрын хүсэлтээр Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Хөдөлмөрийн хяналтын улсын ахлах байцаагч Д.Бямбасүрэн, ...
    2017 оны 02 сарын 14

    Мэдээллийн цаг боллоо
    Төр, засгийн үйлчилгээг эрхлэх газрын энэ удаагийн мэдээллийн цагаар Монголын Оюун ухааны академийн тэргүүн, Ой ...
    2017 оны 04 сарын 11

    Мэдээллийн цаг боллоо
    Мэдээллийн цагаар цаглашгүй гэрэлт шүтээн урлалын төвийн тэргүүн, Бурхан урлаач Д.Ухаанзаяа "Сэтгэл ариусал " ...
    2017 оны 02 сарын 16

    "Бид хамтдаа" спорт өдөрлөг
    ТЗҮЭГ байгуулагдсаны 95 жилийн ойн хүрээнд зохиогдсон "БИД ХАМТДАА" спорт өдөрлөгийн төрлүүдэд дараах баг, тамирчид ...
    2016 оны 11 сарын 21

  • Дүрстэй мэдээ
    цааш
  • Төрийн ордны гэрэл зураг
    цааш
  • Холбоос