Улиран одож буй 2020 он ТЗҮЭГ-ын хамт олны хувьд хүн төрөлхтөнийг түгшээсэн коронавирусийн цар тахал /ковид-19/-ын шинэ нөхцөл байдалд байгууллагын эрхэм зорилгоо онцгой дэг журмаар тууштай хэрэгжүүлэн ажилласан жил болон үлдэж байна.
Цаг үеийн хүндрэлийг даван туулахаар Монгол улсын Их хурал, Засгийн газар, Улсын онцгой комиссоос гаргасан шийдвэрүүдийг хэрэгжүүлж, Төрийн дээд төв байгууллагуудын үйл ажиллагааг хэвийн явуулах нөхцөлийг бүрдүүлэн идэвхи зүтгэлтэй ажилласан нийт ажилтнууддаа ТЗҮЭГ-ын даргын дэргэдэх зөвлөл болон хувийн зүгээс гүн талархлаа илэрхийлж байна.Морилон ирж буй 2021 онд манай байгууллагын үүсэн байгуулагдсаны түүхт 100 жилийн ой тохиож байна. Энэхүү түүхэн ойгоо угтан хүн бүр хичээл зүтгэл гарган идэвхи санаачлагатай ажиллаж, ажил хөдөлмөртөө өндөр амжилт гаргахын зэрэгцээ хайртай бүхнийхээ төлөө санаа тавьж эрүүл мэндээ хамгаалж, эрсдэл бүхнийг хамтын хүчээр даван туулж гарна гэдэгт бүрэн итгэлтэй байна.
Ирж буй 2021 онд Та бүхэн маань өөдрөг сэтгэлтэй өрх гэр бүлээрээ аз жаргалаар дүүрэн байхын ерөөл өргөж, Шинэ оны мэндийг дэвшүүлье.
ТЗҮЭГ-ЫН ДАРГА Ж.ТАМИР