Бидний тухай » Зорилго, зорилт

Бидний " Алсын хараа

   Газрын алсын хараа нь Төр, засгийн байгууллагуудын хэрэгцээнд тулгуурласан нийтлэг үйлчилгээг хөгжүүлж, үйлчилгээний жишиг байгууллага болоход оршино.

 

Бидний " Эрхэм зорилго, зорилт "

          Газрын эрхэм зорилго нь олон улсын жишиг, үндэсний стандартад нийцсэн нийтлэг үйлчилгээ үзүүлэх замаар Төр, засгийн байгууллагууд хуулиар тогтоосон зорилт, чиг үүргээ хэрэгжүүлэх таатай орчин, нөхцлийг бүрдүүлэхэд оршино.

   Газар нь дараах зорилтыг хэрэгжүүлнэ:

- Хэрэглэгчдэд үзүүлэх нийтлэг үйлчилгээг олон улсын жишиг, үндэсний стандартын түвшинд зохион байгуулж, үйлчилгээний ашигтай, хямд өртөг зардалтай дэвшилтэт хэлбэрүүдийг сонгож ажиллах;

- Төр, засгийн байгууллагын албан ажлын болон тусгай зориулалтын байрны нөхцөл, барилга, байгууламж, инженерийн шугам сүлжээний ашиглалт, засвар үйлчилгээ, хэвийн ажиллагааг найдвартай хангах;

- Төр, засгийн байгууллага, хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээнд нийцсэн нийтлэг үйлчилгээг санхүүжүүлэх , санхүү, нягтлан бодох бүртгэлийн оновчтой тогтолцоог бүрдүүлэх.

- Нийтлэг үйлчилгээний үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ хийж, хүний нөөцийн хэрэгцээг төлөвлөх, мэргэшүүлэх, давтан сургах ажлыг зохион байгуулах, мэдээллийн технологи, дэвшилтэд арга, шинэ санааг нэвтрүүлэх

Бидний " Чанарын зорилт "

“Бид хэрэглэгчдийнхээ сэтгэл ханамжийг ямагт эрхэмлэж, Чанарын удирдлагын тогтолцоогоо байнга сайжруулснаар Монгол улсын төрийн дээд байгууллагуудын ажиллах орчин нөхцлийг олон улсын жишигт хүргэнэ”