Хамтын ажиллагаа » Дотоод
Манай байгууллагатай байнгын хамтын ажиллагаатай ажилладаг зарим байгууллагууд: “ЦАЙНЫ ЕРТӨНЦ” ХХК “ЕСӨН ОД ФУУД” ИНТЕРНЭШНЛ “АПУ” ХХК МОНГОЛЫН АЖИЛ ОЛГОГЧ ЭЗДИЙН НЭГДСЭН ХОЛБОО “ШРИМЭКС” ХХК ТӨРИЙН ТУСГАЙ АЛБАН ХААГЧДЫН НЭГДСЭН ЭМНЭЛЭГ “ХАН БРЭНД” ХХК “ЖЕМ ТРЕЙД” ХХК “МАРКЕТ ГЕЙТ” ХХК “ТОРГОНЫ ЗАМ ХАНГАМЖ” ХХК “ХӨГЖИЛ ТРЕЙД” ХХК “БАТ ТРЕЙД СИ” ХХК “МОНФРЭ” ХХК “САЦАЛ НЭМЭХ” ХХК “ЛАККИ ХАППИ МАЛАЙЗВҮҮД” ХХК “ПРЕСТИЖ ФУУД” ХХК “КОРН ПЕК” ХХК “БЛҮГОЛД” ХХК    
2019 оны 07 сарын 02 | Үзсэн : 5647
       Төрийн тусгай алба хаагчдын нэгдсэн эмнэлэг нь Монгол Улсын Засгийн Газрын 2016 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 68 дугаар тогтоолоор Хууль зүй, дотоод хэргийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд шинэчлэн байгуулагдаж, үйл ажиллагаагаа эхэлснээр ТЗҮЭГ-ын ажилтан албан хаагчдад эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэх боллоо. ТЗҮЭГ-ын нийт 218 албан хаагчидад дотор, мэдрэл,  сэргээн засах-уламжлалт, ерөнхий болон гэмтлийн мэс заслын амбулаторийн үзлэг, үйлчилгээг стандартын дагуу тав тухтай орчинд  үзүүлж эхлээд байна.
2019 оны 05 сарын 01 | Үзсэн : 2615
ТЗҮЭГ-ын дэргэдэх сургалтын төв 2016 оны эхний хагас жилийн байдлаар 2 удаагийн сургалтаар Засгийн газрын байруудын нэгдсэн захиргаа,  Авилгатай тэмцэх газар, болон өргөдөл өгч хувиараа сурсан нийт дөч гаруй сонсогч нарт үйлчлэгчийн мэргэжил олголлоо.
2016 оны 05 сарын 23 | Үзсэн : 4609
2013 оны 7 дугаар сар 30             Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын баталсан удирдамжийн дагуу энэ оны 7 дугаар сарын 18-наас 28 –ны өдрүүдэд Ховд, Увс, Завхан аймагт томлилтоор ажиллахдаа дараах ажлуудыг хийж гүйцэтгэв. Үүнд: Ховд аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга Т.Бөхболд, ЗДТГ-ын хуулийн хэлтсийн дарга Ц. Алтанбадралт, ХШҮ-ны тасгийн дарга З.Даримхан  нартай уулзан Засгийн газрын 45 дугаар тогтоолыг (2012 он) хэрэгжүүлэх ажлын хүрээнд энэ оны 9 дүгээр сарын сүүлээр баруун таван аймгийн нутгийн захиргааны байгууллагын нийтлэг үйлчилгээний албаны үйлчлэгч нарт мэргэжил олгох сургалтыг тус аймагт төвлөрүүлэн зохион байгуулах тухай санал тавьж,  хамтын шийдэлд хүрэв. Увс аймгийн Засаг дарга Д.Цэндсүрэн, орлогч дарга  Б.Цэцээ, Завхан аймгийн Засаг дарга ...
2013 оны 07 сарын 31 | Үзсэн : 7131
Баруун аймгуудад ажиллах удирдамж Зорилго: 2013 оны 9 дүгээр сард баруун таван аймгийн нутгийн захиргааны байгууллагын нийтлэг үйлчилгээний ажилчдын мэргэжил олгох сургалт зохион байгуулан ажиллах бэлтгэл хангах Хугацаа: 2013 7 дугаар сарын 18 -ны өдрүүдэд Томилолтоор ажиллах аймгууд: Завхан, Увс, Ховд Унаа: Автомашин Хийх ажлууд Аймгийн удирдлагуудтай уулзалт зохион байгуулж, төрийн үйлчилгээний тулгамдсан асуудлаар санал солиоцох Аймгийн засаг дарга нарт энэ оны 9 дүгээр сард Ховд аймагт төвлөрүүлэн явуулах баруун 5 аймгийн нийтлэг үйлчилгээний ажилтан, албан хаагчдын сургалтын хөтөлбөр танилцуулж, оролцох бүрэлдэхүүн, түүний төлбөрийн асуудлыг газар дээр нь нарийвчлан тохирох Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын харъяа Төр, засгийн үйлчилгээг эрхлэх газраас дээрх аймгуудтай Төрийн туг, далбаа нийлүүлэх асуудлаар хамтын ажиллаагааны "Гэрээ" ...
2013 оны 07 сарын 31 | Үзсэн : 8464
Бид 2D болон 3D форматуудын аль, алин дээр ажилладаг архитекторчид, инженерүүд мөн техникийн чиглэлийн мэргэжлийн бүх хүмүүсийн хамгийн өргөн хэрэглэдэг, өнөөгийн  цаг үед тэргүүлэх зэргийн ашиг тустай AutoCad 11системийг   нийт инженер, хэсгийн ахлагч /ИТА/ нарын мэдлэгийн түвшинг дээшлүүлэх үүднээс  тухайн сургалтыг дунд шатнаас эхлэн явуулах боллоо. Сургалт 2012.06.18-28 хооронд Төрийн ордонд 17-19 цагийн хооронд явагдана ЖИЧ :Сургалтанд хамрагдах ажилтан нар, өөрсдийн зөөврийн компьютертэй AutoCad 11 системийг суурилуулан авч ирнэ үү.                                                                    ...
2012 оны 07 сарын 06 | Үзсэн : 8230
Байгууллагын инженер техникийн ажилтнуудын дунд явуулсан " AutoCad систем-11 " -ийн дунд шатны  сургалт 10 хоног амжилттай явагдаж дууслаа. Сургалтанд нийт 10 ажилтан хамрагдав. Сургалтыг ШУТИС-ийн БИАС-ийн автоматжуулалтын багш Б. Пүрэв 20 цагийн лекц, дадлагын хичээл заан  явууллаа. Байгууллагын сургалтын төвөөс ажилтан нарт гэрчилгээ олгов.           Инженер техникийн ажилтан нартаа сурсан мэдснээ ажилдаа хэрэгжүүлж , ажилдаа улам амжилт  гаргахыг хүсэн ерөөе.          Та биднийг сурах боломжоор хангасан, байгууллагын удирдлагад баярлалаа.                                                                         ...
2012 оны 07 сарын 06 | Үзсэн : 8124

1 Нийт: 7