2013 оны 7 дугаар сар 30
Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын баталсан удирдамжийн дагуу энэ оны 7 дугаар сарын 18-наас 28 –ны өдрүүдэд Ховд, Увс, Завхан аймагт томлилтоор ажиллахдаа дараах ажлуудыг хийж гүйцэтгэв. Үүнд:
-
Ховд аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга Т.Бөхболд, ЗДТГ-ын хуулийн хэлтсийн дарга Ц. Алтанбадралт, ХШҮ-ны тасгийн дарга З.Даримхан нартай уулзан Засгийн газрын 45 дугаар тогтоолыг (2012 он) хэрэгжүүлэх ажлын хүрээнд энэ оны 9 дүгээр сарын сүүлээр баруун таван аймгийн нутгийн захиргааны байгууллагын нийтлэг үйлчилгээний албаны үйлчлэгч нарт мэргэжил олгох сургалтыг тус аймагт төвлөрүүлэн зохион байгуулах тухай санал тавьж, хамтын шийдэлд хүрэв.
-
Увс аймгийн Засаг дарга Д.Цэндсүрэн, орлогч дарга Б.Цэцээ, Завхан аймгийн Засаг дарга Т.Жамъянтив, Засг даргын Тамгын газрын дарга Д.Түвшинбаяр нартай уулзаж Ховд аймагт болох сургалтын хөтөлбөр, багшлах бүрэлдэхүүн, хугацаа, хамрагдсан үйлчлэгч нарт олгох мэргэжлийн үнэмлэхийн талаар тодорхой мэдээлэл хийж, хамрагдах хүмүүс, сургалтын төлбөрийн асуудлыг танилцуулж шийдвэрлэв.
-
Түүнчлэн дээрх аймгийн удирдлагуудад Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас өгсөн чиглэлийн дагуу Төр, засгийн үйлчилгээ эрхлэх газар батлагдсан стандартын дагуу Орон нутгийн төр, захиргааны байгууллагад төрийн далбааг нийлүүлэх үүргийг хэрэгжүүлэх асуудлаар санал солилцож, хамтран ажиллах “Гэрээ”-ний төсөл гардуулав.
-
Ховд аймгийн нийтлэг үйлчилгээний албаны дарга Б.Жаргал, Увс аймгийн нийтлэг үйлчилгээний албаны дарга Д.Баатар, Завхан аймгийн нийтлэг үйлчилгээний албаны дарга Н.Бат-өлзий нар болон холбогдох бусад үйлчилгээний ажилтнуудтай уулзаж, нутгийн захиргааны байгууллагын нийтлэг үйлчилгээний өнөөгийн байдал, тулгамдаж байгаа асуудал, шийдвэрлэх гарцын талаар тэдний санал сонсож, ажилтайн танилцаж, зөвлөмж, чиглэл өглөө.
-
Ховд, Увс, Завхан аймгуудын Засаг даргын Тамгын газарт Засгийн газрын Хэвлэх үйлдвэрийг дэмжих, төр засгийн холбогдох ном, баримт бичгийг хэвлүүлж байх асуудлаар албан тоот хүргүүлсний зэрэгцээ явсан зам дагуу байрласан Ховдын Мянгад, Увсын Наранбулаг, Завханы Ургамал сумдын Засаг даргын Тамгын газрын нийтлэг үйлчилгээний явц, байдалтай газар дээр нь товч танилцав.
Дүгнэлт: ТЗҮЭГ-аас Монгол Улсын Засгийн газрын 45 дугаар тогтоолын дагуу нутгийн захиргааны байгууллагын нийтлэг үйлчилгээг мэргэжил арга зүйгээр хангах үүргээ хэрэгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэх баруун 5 аймгийн сургалтын асуудлыг холбогдох аймгийн удирдлагуудтай газар дээр нь нүүр тулж ярилцан тодорхой хамтын шийдэлд хүрч зорилгоо хангасан томилолт боллоо гэж үзэж байна.
Товч тайлан бичсэн: ТЗҮЭГ-ын Захирал Д.Нямжав
2013 оны 07 сарын 31 | Үзсэн : 7156
|
|
-
- Мэдээ, мэдээлэл
- Их уншигдсан
Мэдэгдэл
Иргэний хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.4, 32.3 дахь заалт, Засгийн газрын 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн ...
2022 оны 11 сарын 23
-
-
Төрийн ордны гэрэл зураг
цааш
-
Холбоос
|