Мэдээ, мэдээлэл » Цаг үеийн мэдээ

Монгол цэргийн өдөр-Зэвсэгт хүчний 95 жилийн ой, Олон Улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр болон Казак түмний Наурызын баярыг тохиолдуулан олон жил үр бүтээлтэй ажилласан нэр бүхий хүмүүст Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд одон, медаль гардуулах ёслол өнөөдөр болов.  

Шагналыг Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт гардууллаа.

Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонгоор Ерөнхий инженер Ц.Цэнджав, Аж ахуйн эрхлэгч П.Баяртогтох нарыг

Алтангадас одонгоор Нягтлан бодогч Б.Оюунчимэгийг,

Хөдөлмөрийн хүндэт тэмдэгээр Сантехникийн механик Д.Баярсайхан, Сантехникийн слесарь Ч.Нямдорж, 2-р багийн ахлагч С.Гэрэлмаа, 4-р багийн үйлчлэгч Н.Алтантуяа нарыг тус тус шагнав. Та бүхэндээ баяр хүргэе. Амжилт хүсье

2016 оны 03 сарын 23 | Үзсэн : 3611