Мэдээ, мэдээлэл » Цаг үеийн мэдээ

ТЗҮЭГазрын хамт олонд Монгол Улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж талархал илгээжээ. Уг талархалд “Ази-Европын уулзалт–АСЕМ-ын дээд түвшний 11 дүгээр уулзалтыг эх орондоо зохион байгуулахад нийгмийн хариуцлага, иргэний үүргээ ухамсарлан эх орныхоо нэр хүндийг дэлхийн тавцанд бэхжүүлэхэд оруулсан хувь нэмрийг тань тэмдэглэж Монгол Улсын төр, засгийн нэрийн өмнөөс болон хувиасаа гүнээ талархснаа илэрхийлэн дурсгалын энэ эрхэм бичгийг Танай хамт олонд үүрд хадгалуулав” гэсэн байна.

АСЕМ-ын дагалдах хурлуудын бэлтгэл ажлыг сайн хангаж, өндөр түвшинд амжилттай зохион байгуулсан нийт хамт олондоо дахин баяр хүргээд ажлын амжилт, эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

 

2016 оны 07 сарын 19 | Үзсэн : 4334