Мэдээ, мэдээлэл » Цаг үеийн мэдээ

Манай газраас Нийтлэг үйлчилгээнд чанарын менежментийн тогтолцоог нэвтрүүлснээр гарах дэвшилтэд үр дүн” сэдэвт сургалтыг 11 дүгээр сарын 30-нд Төрийн ордонд зохион байгууллаа.
Уг сургалтын нээлтэд ЗГХЭГ-ын дэд дарга У.Бямбасүрэн оролцож хэлсэн үгэндээ "... Төр, засгийн үйлчилгээг эрхлэх газар нь нутгийн захиргааны ижил төстэй байгууллагууд болон бусад нийтлэг үйлчилгээний салбарт мэргэжил арга зүйн зөвлөмж өгч хамтын ажиллагааг дэмжиж, Аймаг, нийслэл, дүүргүүдийн нийтлэг үйлчилгээний албаны дарга нарт арга зүйн зөвлөгөө өгөх зорилгоор семинарыг зохион байгуулж  байгаа нь сайшаалтай.

2017 оноос Нийслэл, дүүрэг, аймгуудын Тамгын газрын нийтлэг үйлчилгээний байгууллагуудын үйл ажиллагааны стратеги зорилтын  хэрэгжилтийг ханган чадварлаг ажиллаж байгаа байгууллагыг дэмжиж итгэл үзүүлэх зорилгоор Төр, захиргааны нийтлэг үйлчилгээнд олон улсын ISO 9001 стандарт хангасан төрийн үйлчилгээний анхдагч байгууллага болох ТЗҮЭГ-ын нэрэмжит захиргааны нийтлэг үйлчилгээний байгууллагад олгох “МАНЛАЙЛАГЧ ГЭРЭГЭ” олгох арга хэмжээг жил бүр уламжлал болгон зохион байгуулахаар шийдвэрлэж байгаа нь захиргааны нийтлэг үйлчилгээний байгууллагуудад ажлын урам нэмсэн зөв зүйтэй арга хэмжээ болсон ...." гэж онцолсон билээ.

Сургалтын арга хэмжээг ТЗҮЭГ-ын дарга Ж.Тамир нээж үг хэлэхдээ  " Төр, засгийн үйлчилгээг эрхлэх газар нь Төрийн ордны үйлчилгээг “Чанарын удирдлагын олон улсын стандарт”-ын төвшинд хүргэж, Төрийн тэргүүн, УИХ, Засгийн Газар, тэдгээрийн танхимын ажиллагааг хэвийн явуулахад таатай орчин бүрдүүлэх, нэн хариуцлагатай үүргээ нэр төртэй биелүүлж, хүлээсэн чиг үүргийн хүрээнд орон нутгийн нийтлэг үйлчилгээний байгууллагуудад мэргэжил, арга зүйн туслалцааг байнга үзүүлж, боловсон хүчнийг чадавхижуулахад тодорхой хувь нэмрээ оруулж ирснийг тэмдэглэхэд таатай байна.

Өнөөдөр ажлын үр дүн, цаашдын үйлчилгээний ажлын чанарын талаар хэлэлцэж алдаа оноогоо дүгнэж байгаа сургалт семинарын үйл ажиллагаанд амжилт хүсье. " гэв.

          Сургалт, зөвлөгөөнөөс удирдах дээд байгууллагад хандаж уриалга, нийтлэг үйлчилгээний байгууллагуудад хандаж зөвлөмж гаргалаа.
Сургалтын үйл ажиллагаанд 21 аймаг, нийслэлийн нийтлэг үйлчилгээний удирдах ажилтнууд нийт 38 хүн оролцлоо. Сургалтын үйл ажиллагаа нь харилцан туршлага солилцож, нийтлэг үйлчилгээнд чанарын менежментийн тогтолцоог нэвтрүүлснээр гарах үр дүнгийн талаар тодорхой мэдлэг олгосон үр дүнтэй сургалт боллоо гэж оролцогчид үнэллээ.

 

2017 оны 11 сарын 30 | Үзсэн : 2987