Мэдээ, мэдээлэл » Цаг үеийн мэдээ

Үйлчилгээний салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан нэр бүхий ажилтнуудыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 123 дугаар зарлигаар төрийн одон, медалиар шагнажээ. Шагналыг газрын дарга Ж.Тамир гардуулан өглөө. Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор Ч.Цэрэндолгор /ахмад ажилтан/, Алтан гадас одонгоор Б.Цэцгээ /Ахлах-үйлчлэгч/, Хөдөлмөрийн хүндэт медалиар Н.Балсан /үйлчлэгч/ нар шагнагдлаа. Энэ шагнал бол та бүхний улс эх орон, албан байгууллагынхаа өмнө хийж бүтээсэн ажилд төр засгаас өгсөн үнэлгээ, мөн ирэх он жилүүдэд хийх олон олон ажлыг нугалах урам өгч байгаа шагнал юм шүү олсон ололт, хуримтлуулсан туршлагаа залуу хойч үедээ өвлүүлэх үүргийг давхар өгч байгааг  газрын дарга Ж.Тамир тодотгон хэлээд Та бүхэнд ажлын өндөр амжилт, эрүүл энх, сайн сайхан бүхнийг нийт ажилтнуудынхаа өмнөөс хүсэн ерөөе.

 

2020 оны 10 сарын 14 | Үзсэн : 932