Мэдээ, мэдээлэл » Цаг үеийн мэдээ

Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 25 дугаар тогтоол “Төрийн үйлчилгээний байгууллагын төсвийн шууд захирагчийг сонгон шалгаруулах журам”-ыг үндэслэн Төр, засгийн үйлчилгээг эрхлэх газрын харьяа Засгийн газрын Хэвлэх үйлдвэрийн даргын албан тушаалын сул орон тоо (1)-г нөхөх сонгон шалгаруулалтын зарыг олон нийтэд нээлттэй мэдээлж байна. 

Нэг.Сонгон шалгаруулалтад бүртгүүлэх иргэнд тавигдах шаардлага:

  • Монгол Улсын иргэн байх;
  • Эрүүгийн хуульд заасан авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдэж шүүхээр ял шийтгүүлж байгаагүй;
  • Сэтгэцийн өвчин, эмгэггүй;
  • Албан тушаалд тавигдах тусгай шаардлагыг хангасан байх.

                                               
                                                                                                                               Хоёр
. Сонгон шалгаруулалтад бүртгүүлэхэд бүрдүүлэх баримт бичиг:

  • Төрийн албан хаагчийн анкет;
  • Шалгаруулалтад бүртгүүлэхээр бичгээр гаргасан хүсэлт;
  • Иргэний үнэмлэхийн хуулбар, эх хувийн хамт;
  • Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичгийн хуулбар, эх хувийн хамт.  Хэрэв гадаад улсад их, дээд сургууль төгссөн бол боловсролын баримт бичгийн баталгаат орчуулгыг хавсаргах;
  • Шаардлагатай бол мэргэшүүлэх сургалтад хамрагдсаныг гэрчлэх баримт бичгийн хуулбар, эх хувийн хамт;
  • Нийгмийн даатгалын дэвтэр /Хөдөлмөрийн дэвтэр/-ийн хуулбар эсхүл цахим лавлагаа;
  • “4 х 6”-гийн хэмжээний цээж зураг 2 хувь;
  • Хөгжлийн бэрхшээлтэй иргэний хувьд холбогдох баримт;
  • Иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх тухай тодорхойлолт.

 Гурав. Албан тушаалд тавигдах шаардлага: 

Боловсрол

Бакалавр болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй.

Мэргэжил

Хэвлэлийн эх бэлтгэл-дизайн.

Мэргэшил

Удирдахуйн ухаанаар мэргэшүүлэх сургалтад хамрагдсан байх.

Туршлага

Удирдах албан тушаалд 5-аас доошгүй жил ажилласан байх /Үүнээс төрийн байгууллагад ажилласан байдал давуу болно/.

Ур чадвар

Багаар ажиллах

Өөрийн мэдлэг чадвар, өөрт байгаа мэдээллийг баг хамт олонтой хуваалцаж хамтран ажиллах;

Багаар ажиллах, багийн амжилтыг үнэлэх, дүгнэх, нэгжийн хамт олонд таниулах;

Харилцааны оновчтой арга хэлбэрийг ашиглаж, мэдээллийг шуурхай хүргэх;

Бусад

Компьютерийн хэрэглээний программ, интернет, и-мэйл зэрэг мэдээлэл харилцааны технологийг бүрэн ашиглах чадвартай;

Гадаад хэлний зохих мэдлэгтэй байх;

Төрийн албаны ёс зүйн хэм хэмжээг сахих;

  

Дөрөв. Сонгон шалгаруулалт:

Сонгон шалгаруулалт зохион байгуулах комисс тухайн албан тушаалын сонгон шалгаруулалтад оролцох иргэний хүсэлт, холбогдох баримт бичгийг 2022 оны 08 дугаар сарын 18-ны өдрөөс 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдрийг дуустал цаасаар болон цахимаар хүлээн авна. 

Сонгон шалгаруулалтад материалаа ирүүлсэн оролцогчдын хүсэлт, холбогдох баримт бичиг тухайн албан тушаалд тавигдах тусгай шаардлагыг хангаж байгаа эсэхийг комисс нягтлан шалгаж, шаардлага хангасан оролцогчдыг комисс хуралдаанаараа шалгаруулах бөгөөд дараагийн шатанд тэнцсэн оролцогчдод и-мэйл болон утсаар мэдэгдэнэ.

 

Матераил хүлээн авах хаяг:          Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 6-р хороо, Сүхбаатарын талбай, Төрийн ордон,Төр, засгийн үйлчилгээг эрхлэх газар.

Утас:                                                 51-262763

И-мэйл:                                             info@sgsa.gov.mn

 

2022 оны 08 сарын 18 | Үзсэн : 197