Мэдээ, мэдээлэл » Цаг үеийн мэдээ
Нийт: 48 - 6
Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын харьяа Төр, засгийн үйлчилгээг эрхлэх газар нь Төрийн ордны баруун жигүүрийн 2 давхарт байрлах кофе шоп түрээслэх сонгон шалгаруулалтад оролцох сонирхолтой аж ахуйн нэгжийг урьж байна. 1. Сонгон шалгаруулалтын нэр Төрийн ордны баруун жигүүрийн 2 давхарт байрлах кофе шопыг зориулалтын дагуу түрээслэх сонирхолтой аж ахуйн нэгжийг сонгон шалгаруулах. Шалгаруулалтад оролцогч аж ахуйн нэгж нь сонгон шалгаруулалтын материалыг 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 14:00 цагаас өмнө Иргэд, олон нийттэй харилцах 11-11 төвд битүүмжлэн ирүүлсэн байна. Материалыг зарласан хугацаанд байгууллагын нэр, байршил, зориулалт, бүрдүүлсэн материалын жагсаалт тус бүрийг дугтуйны гадна талд бичиж битүүмжилсэн хэлбэрээр 2 хувь ирүүлнэ. 2. Түрээслүүлэх эд хөрөнгийн танилцуулга
3. Сонгон шалгаруулалтын ерөнхий мэдээлэл
4. Түрээслэгчийг сонгон шалгаруулах зааврын талаарх товч мэдээлэл
Засгийн газрын 2001 оны 134 дүгээр тогтоол, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 49, 51 дүгээр тогтоолуудыг тус тус үндэслэн түрээслэгч сонгон шалгаруулалтыг нээлттэй, ил тод зохион байгуулна. 5. Түрээслүүлэх хөрөнгийн талаар мэдээлэл авах Түрээслүүлэх хөрөнгийг 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 10:00 цагт Төрийн ордонд ирж үзэж болох бөгөөд сонгон шалгаруулалтын заавар, бүртгэх хугацаа, хөрөнгийн талаарх болон бусад нэмэлт мэдээллийг Төр, засгийн үйлчилгээг эрхлэх газрын 51-260252 дугаар утас, www.sgsa.gov.mn, Монгол Улсын Засгийн газрын www.zasag.mn, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын www.cabinet.gov.mn, Төрийн худалдан авах ажиллагааны газрын www.tender.gov.mn цахим хаягаар болон enkhtur@sgsa.gov.mn цахим шуудангаар холбогдож авна уу. Хаяг: УБ хот, Төрийн ордон, Сүхбаатарын талбай-6 Төрийн ордон Холбогдох албан тушаалтан: Ажлын хэсгийн нарийн бичиг, Төр, засгийн үйлчилгээг эрхлэх газрын Чанарын ахлах мэргэжилтэн Б.Энхтөр Утасны дугаар: 51-260252, 99086663
Сонгон шалгаруулалтын ажлын хэсэг 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр
ТӨРИЙН ОРДОНД КОФЕ ШОП /БАРУУН/-ЫН ҮЙЛЧИЛГЭЭ
1. ҮНДСЭН МЭДЭЭЛЭЛ Төр, засгийн үйлчилгээг эрхлэх газрын дүрэмд зохих өөрчлөлт оруулж, татан буугдсан төрийн өмчит үйлдвэрийн газруудын шилжүүлсэн чиг үүргийг хувийн хэвшлээр гэрээгээр гүйцэтгүүлэхэд ашиг сонирхлын зөрчил, хөндлөнгийн аливаа нөлөөллөөс ангид байх зарчмыг баримтлан төрийн өөрийн өмчийн эд хөрөнгийг түрээслүүлэх журмын дагуу Төрийн ордонд кофе шопын үйлчилгээ эрхлэх түрээслэгчийг сонгон шалгаруулна. Төрийн ордны 2 давхрын баруун жигүүрт байрлах 82.4м2 талбай бүхий кофе шопын үйлчилгээ эрхлэх аж ахуйн нэгжийг сонгоно. 2. ЗОРИЛГО Энэ ажлын даалгаврын үндсэн зорилго нь Төрийн ордонд кофе шопын үйлчилгээ эрхлэх түрээслэгчийг сонгон шалгаруулах шалгуур үзүүлэлт боловсруулахад оршино. 3. ҮНДСЭН ШААРДЛАГА 1. Үйлчилгээнд тавигдах шаардлага 1. Монгол Улсад үйл ажиллагаа эрхэлдэг олон нийтэд танигдсан кофе шопын үйл ажиллагаа эрхлэгч аж ахуйн нэгж байх; 2. Нэгдсэн маркетингийн бодлого; 3. Захиалгын автоматчилсан систем; 4. Захиалгын кофе хүргэлтийн үйлчилгээ; 5. Салбарын үйл ажиллагаа, үйлчилгээний стандарт, бүтээгдэхүүний амт чанарт мэргэжлийн зөвлөгөө өгч хамтарч ажилладаг мэргэжлийн баг; 6. Өөрийн онцлог, өргөн сонголт бүхий цэс; 7. Үйлчлүүлэгчийн хэрэгцээг тодорхойлж, бүтээгдэхүүн үйлчилгээгээ тасралтгүй сайжруулах менежмент; 8. Бариста бэлтгэх, чадавхжуулах мэргэжлийн баг; 9. Хэрэглэгчийг урамшуулах хөтөлбөр; 10. Ажлын цагийг баримтлан ажиллах ба ил байрласан ажиллах цагийн хуваарь. 2. Ажилтанд тавигдах шаардлага 1. Бариста бэлтгэх сургалтад хамрагдсан, төрөл бүрийн кофег бэлтгэн, үйлчлүүлэгчдэд үйлчлэх үйлчилгээний мэргэшсэн үнэмлэх; 2. Кофены шинж чанар, төрөл, зориулалт, бэлтгэх ажиллагаа, жор, олгох, кофены карт зохиох, кофены тусгай тоног төхөөрөмжийг ажиллуулах, бэлтгэх чадвар; 3. Кофе хадгалах дүрэм журмыг мөрдөж ажиллах; 4. Үйлчлүүлэгчдэд кофе сонгоход туслах, тайлбар зөвлөгөө өгөх; 5. Эрүүл мэндийн үзлэгт орсон, эрүүл мэндийн дэвтэртэй байх. 3. Ажлын байранд тавигдах шаардлага Ерөнхий шаардлага: 1. Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газарт тавих MNS 4946:2019 стандартын шаардлага хангасан байна; 2. Өөрийн өнгө төрх, үйлчилгээний стандарт бүхий ажлын байр, тоног төхөөрөмжийг 15 хоногийн дотор бэлэн болгоно. 3. Ил байрласан ажиллах цагийн хуваарьтай байх. Үйлчилгээний танхимын тохижилт: 4. Бариста тоног төхөөрөмж; 5. Тусгай зориулалтын лангуу; 6. Үйлчилгээний онцлогийг тусгасан чимэглэл, тохижилт; 7. Үйлчилгээний төрөл, ангилалд тохирсон ширээ; 8. Зөөлөн, хагас зөөлөн сандал. Үйлчилгээний танхимын бусад тоног төхөөрөмж, тавилга: 9. Кассын машин, компьютер; 10. Төлбөр, тооцооны нэгдсэн систем, төлбөрийн баримт, НӨАТ-ын баримт олгох машин. Кофе үйлдвэрлэлийн байрны зохион байгуулалт: 11. Технологи ажиллагааны шугам нэг чигийн урсгалтай байх. Кофе үйлдвэрлэлийн байрны тоног төхөөрөмж, зориулалтын багаж, хэрэгсэл: 12. Дээжийн хөргөгч, дээжийн бүртгэлийн дэвтэр; 13. Аяга таваг угааж, ариутгах төхөөрөмж; 14. Зориулалтын тавиур, халуун, хүйтэн байлгах төхөөрөмж; 15. Хуурай хүнсний агуулах; 16. Үйлчилгээний зориулалтын хэрэглэлийн өрөө, шүүгээ; 17. Сав, багаж хэрэгслийн агуулах, шүүгээ; 18. Түүхий эд бүтээгдэхүүний гарал үүсэл, баталгаажуулалтын дагалдах бичгийн бүртгэлийн дэвтэр; 19. Батлагдсан технологийн карт; 20. Салбарын өнгө төрх бүхий нэг загварын шаазан эдлэл /зориулалт тус бүрээр 2 дахин их нөөцтэй/; 21. Салбарын өнгө төрх бүхий нэг удаагийн /зөөврийн/ хүнсний зориулалтын аяга, хэрэгсэл; 22. Салбарын өнгө төрх бүхий зориулалтын амны алчуур. 4. АНХААРАХ ЗҮЙЛС Монгол Улсын Төрийн ордны тухай хуулиар Төрийн ордны эрх зүйн байдлыг тодорхойлж, түүний хамгаалалт, үйлчилгээг тусгайлан зохицуулсан бөгөөд төрийн тусгай хамгаалалтад 24 цагийн турш байдаг объект болно. Төрийн ордны үйлчилгээ нь түүнд байрлаж байгаа байгууллагын хэвийн үйл ажиллагаа явуулах, ажилтнуудын хөдөлмөрийн нөхцөлийн жишиг шаардлагыг хангасан байх ба Төрийн ордонд үйлчилгээ явуулах журмыг тусгайлан зохицуулсан болохыг анхаарах. Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
2023 оны 01 сарын 10 | Үзсэн : 227
|
|