Мэдээ, мэдээлэл » Цаг үеийн мэдээ

    Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын харьяа Төр, засгийн үйлчилгээг эрхлэх газраас 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдөр зарласан Төрийн ордны зоогийн газрыг зориулалтын дагуу түрээслэх сонгон шалгаруулалтын урилга, ажлын даалгаварт нэмэлт, өөрчлөлт оруулсан тул санал хүлээн авах хугацааг 2023 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл сунгасан болохыг үүгээр мэдэгдэж байна.

   Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын харьяа Төр, засгийн үйлчилгээг эрхлэх газар нь Төрийн ордны 4-р давхарт байрлах Зоогийн газрыг түрээслэх сонгон шалгаруулалтад оролцох сонирхолтой аж ахуйн нэгжийн урьж байна.

1. Сонгон шалгаруулалтын нэр

         Төрийн ордны зоогийн газрыг зориулалтын дагуу түрээслэх сонирхолтой аж ахуйн нэгжийг сонгон шалгаруулах. Шалгаруулалтад оролцогч аж ахуйн нэгж нь сонгон шалгаруулалтын материалыг 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 14:00 цагаас өмнө Иргэд, олон нийттэй харилцах 11-11 төвд битүүмжлэн ирүүлсэн байна.  

Материалыг зарласан хугацаанд, байгууллагын нэр, байршил, зориулалт, бүрдүүлсэн материалын жагсаалт тус бүрийг дугтуйны гадна талд бичиж битүүмжилсэн хэлбэрээр 2 хувь ирүүлнэ. 

              2. Түрээслүүлэх эд хөрөнгийн танилцуулга

д/д 

Түрээслэх талбайн нэршил, чиглэл, зориулалт 

Байршил /хөрөнгө/ 

Талбайн хэмжээ/м2/ 

Зоогийн газар 

Төрийн ордны 4 давхарт байрлах үйлчилгээний А, Б заал, үйлдвэрлэлийн цех, Б1 давхарт байрлах агуулах

707,68м2 

Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тоног 

төхөөрөмж, тавилга 

эд хогшил 

Төрийн ордны хоолны газрын үйлчилгээний А, Б заал, үйлдвэрлэлийн цех, агуулахад ашиглагдаж байгаа 

 


3. Сонгон шалгаруулалтын ерөнхий мэдээлэл

Сонгон шалгаруулалтын материал хүлээн авах эцсийн хугацаа 

 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 14:00 цагт 

Материал хүлээн авах хаяг 

УБ хот, Сүхбаатарын талбай-6, Төрийн ордны зүүн хойд талд байрлах Иргэд, олон нийттэй харилцах 11-11 төв

Материал нээх хугацаа, хаяг байршил 

2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 15:00 цагт УБ хот, Төрийн ордон, Сүхбаатарын талбай-6 Төрийн ордны 4 давхрын Нутгийн удирдлагын танхимд нээнэ. 

Эд хөрөнгө түрээслүүлэх үнийн доод хэмжээ 

Нэг метр.кв /1м2/ талбайн түрээсийн жишиг үнийг ТӨБЗГ-ын 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 49 дүгээр тогтоолын хавсралтын дагуу нэг сарын 10,000 /арван мянга/ төгрөг.

Жич:  

  • Төрийн ордны Зоогийн газрын түрээслэгч сонгоно; 
  • Түрээсийн үнэд ашиглалтын зардал багтаагүй болно; 
  • Шаардлагатай бол одоо ашиглагдаж байгаа тоног төхөөрөмж, тавилга хэрэгслийг нэмэлтээр түрээслэх;  
  • Ажлын даалгаврын дагуу үйлчилгээг эрхлэх, тавигдах доод шаардлага, шалгуурыг хангавал зохино. 

Оролцогчдын бүрдүүлж ирүүлэх материал 

  • Аж ахуйн нэгж болон санал болгосон хүний нөөцийн талаар татвар, санхүүгийн тайлагналт, нийгмийн даатгалын зэрэг мэдээллийн системээс лавлагаа авахад татгалзах зүйлгүй тухай албан мэдэгдэл; 
  • Улс төрд нөлөө бүхий этгээд болон тэдгээрийн хамаарал бүхий этгээдүүдтэй ашиг сонирхлын зөрчилгүй гэдгээ илэрхийлсэн байх; 
  • Аж ахуйн нэгжийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар; 
  • Үйл ажиллагааны танилцуулга, ажлын туршлагын талаарх сүүлийн 2 жилийн мэдээлэл;  
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын шүүхээр тогтоогдсон бусдад төлбөргүй эсэх тодорхойлолт /E-mongolia лавлагаа/; 
  • Ажиллах хүчний мэдээлэл, мэргэжлийн диплом, үнэмлэхийн хуулбар; 
  • Ажил олгогчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт /E-mongolia лавлагаа/; 
  • Талбай түрээслэх үнийн санал; 
  • Үйл ажиллагааны төлөвлөгөө. 

Түрээслэгч үйл ажиллагаа эрхлэхэд шаардлагатай тусгай зөвшөөрөл, хууль тогтоомж, стандартын мэдээлэл 

Төрийн ордны тухай хууль болон холбогдох хууль, тогтоомж, хоол үйлдвэрлэл, үйлчилгээний стандарт, норм, дүрэм. 

4. Түрээслэгчийг сонгон шалгаруулах зааврын талаарх товч мэдээлэл

       Засгийн газрын 2001 оны 134 дүгээр тогтоол, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 49, 51 дүгээр тогтоолуудыг тус тус үндэслэн түрээслэгч сонгон шалгаруулалтыг нээлттэй, ил тод зохион байгуулна. 

Эрхэлсэн үйл ажиллагааны чиглэлээр мэргэшсэн, туршлагатай, санхүүгийн чадвартай гэдгээ оролцогч өөрөө нотлох зорилгоор бүрдүүлэх материалыг бүрэн ирүүлнэ. Материал дутуу тохиолдолд үл маргах журмаар хасна. 

Материалыг бүрэн ирүүлсэн, тавигдах шаардлагыг хангасан нэг оролцогчийг сонгон шалгаруулна. 

Гэрээ байгуулах эрх олгосон аж ахуйн нэгжийн байршуулах барьцаа хөрөнгө 1 сарын түрээсийн хэмжээнээс доошгүй байна. 

5. Түрээслүүлэх хөрөнгийн талаар мэдээлэл авах 

      Түрээслүүлэх хөрөнгийг 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 10:00 цагт Төрийн ордонд ирж үзэж болох бөгөөд сонгон шалгаруулалтын заавар, бүртгэх хугацаа, хөрөнгийн талаарх болон бусад нэмэлт мэдээллийг Төр, засгийн үйлчилгээг эрхлэх газрын 51-260252 дугаар утас,  www.sgsa.gov.mn  Монгол Улсын Засгийн газрын www.zasag.mn, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын www.cabinet.gov.mn,  Төрийн худалдан авах ажиллагааны газрын www.tender.gov.mn цахим хаягаар болон enkhtur@sgsa.gov.mn цахим шуудангаар холбогдож авна уу.   

Хаяг: УБ хот, Төрийн ордон, Сүхбаатарын талбай-6 Төрийн ордон

Холбогдох албан тушаалтан: Ажлын хэсгийн нарийн бичиг, Төр, засгийн үйлчилгээг эрхлэх газрын Чанарын ахлах мэргэжилтэн Б.Энхтөр

Утасны дугаар: 51-260252, 99086663 

Сонгон шалгаруулалтын ажлын хэсэг
Улаанбаатар хот  

2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр

 

                        

ТӨРИЙН ОРДОНД ЗООГИЙН ГАЗРЫН ҮЙЛЧИЛГЭЭ 
ЭРХЛЭХ АЖЛЫН ДААЛГАВАР

 

  1. ҮНДСЭН МЭДЭЭЛЭЛ

      Төр, засгийн үйлчилгээг эрхлэх газрын дүрэмд зохих өөрчлөлт оруулж, татан буугдсан төрийн өмчит үйлдвэрийн газруудын шилжүүлсэн чиг үүргийг хувийн хэвшлээр гэрээгээр гүйцэтгүүлэхэд ашиг сонирхлын зөрчил, хөндлөнгийн аливаа нөлөөллөөс ангид байх зарчмыг баримтлан төрийн өөрийн өмчийн эд хөрөнгийг түрээслүүлэх журмын дагуу Төрийн ордны 4-р давхарт байрлах Зоогийн газарт хоол үйлдвэрлэлийн үйлчилгээ эрхлэх түрээслэгчийг сонгон шалгаруулна. 

 Төрийн ордны 4 давхарт байрлах 707.68 м2 талбай бүхий Зоогийн газрын үйлчилгээ эрхлэх аж ахуйн нэгжийг сонгоно.  

  1. ЗОРИЛГО

      Энэ ажлын даалгаврын үндсэн зорилго нь Төрийн ордонд ажилладаг нийт ажилтан, хурал, хэлэлцүүлэгт оролцох иргэдийг халуун хоол, ундаагаар хангаж, түргэн шуурхай үйлчлэх түрээслэгч аж ахуйн нэгжийг сонгон шалгаруулах шалгуур үзүүлэлт боловсруулахад оршино. 

  1. ҮНДСЭН ШААРДЛАГА

     Хүнс, хөдөө аж ахуйн, хөнгөн үйлдвэрийн сайдын 2010 оны 206 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан Хоолны газрын нийтлэг журам, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн А/179 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар  батлагдсан  Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газарт мөрдөх эрүүл ахуйн, халдвар хамгааллын үлгэрчилсэн дүрэмд заасан шаардлагуудыг хангасан байх.

                   1. Үйлчилгээнд тавигдах шаардлага

  1. Монгол Улсад үйл ажиллагаа эрхэлдэг, олон нийтэд танигдсан хоол үйлдвэрлэлийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж байх; 
  1. Түүхий эдийн бэлтгэлийн нэгдсэн стандартын шаардлага хангасан байх; 
  1. Эрүүл ахуйн шаардлага хангасан хоол үйлдвэрлэлийн үйлчилгээ эрхлэх нэгдсэн бодлого, байгууллагын журамтай байх; 
  1. Нэгдсэн маркетингийн бодлого; 
  1. Үйлчилгээний онцлогийг тусгасан эмблем бүхий хавтастай, дарааллын дагуу бичсэн олон төрлийн сонголттой, орц, хачир, сүмсний тайлбар бүхий хоол, ундааны хэвлэмэл болон цахим цэс; 
  1. Катерингийн хоол үйлчилгээнд стандартын дагуу хоол, ундааны хадгалалтын нөхцөл, хугацаа, хоолны температурыг мөрдөн тусгай тээвэрлэлтийн, зориулалтын сав, баглаа боодол, зориулалтын дулаан баригч, халуун сав, хөргүүр гэх мэтийг ашиглана; 
  1. Үйл ажиллагаа, үйлчилгээний стандарт, бүтээгдэхүүний амт чанарт мэргэжлийн зөвлөгөө өгч хамтарч ажилладаг мэргэжлийн баг; 
  1. Түүхий эд хадгалах дүрэм журмыг мөрдөж, шаардлагатай нөөцтэй байх; 
  1. Үйлчлүүлэгчийн хэрэгцээг тодорхойлж, бүтээгдэхүүн үйлчилгээгээ тасралтгүй сайжруулах менежмент; 
  1. Зоогийн газрын үйлчилгээ эрхлэхдээ зөөгчөөр үйлчлэх, өөрөө өөртөө үйлчлэх, холимог үйлчилгээ, лангууны араас үйлчлэх, тогоочоор үйлчлэх, туузан дамжуургаар үйлчлэх хэлбэрүүдээс санал болгоно; 
  1. Үйлчилгээний онцлог, хэв маягийг тусгасан ажлын дүрэмт хувцас.   

    2. Ажилтанд тавигдах шаардлага

Ерөнхий шаардлага:

  1. Ерөнхий болон туслах тогооч, зөөгч нь мэргэжлийн үнэмлэхтэй байх; 
  1. Хоолны шинж чанар, төрөл, зориулалт, бэлтгэх ажиллагаа, жор, олгох, тоног төхөөрөмжийг ажиллуулах, бэлтгэх чадвар; 
  1. Зөөгч нь үйлчлүүлэгчдэд хоол сонгоход туслах, тайлбар зөвлөгөө өгөх, тэдгээрийг олгох; 
  2. Бүх ажилтнууд эрүүл мэндийн үзлэгт орсон, эрүүл мэндийн дэвтэртэй байх;

    3. Ажлын байранд тавигдах шаардлага

Ерөнхий шаардлага:

  1. Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газарт тавих MNS 4946:2019 стандартын шаардлага хангасан байна.  
  1. Өөрийн өнгө төрх, үйлчилгээний стандарт бүхий ажлын байр, тоног төхөөрөмжийг 15 хоногийн дотор бэлэн болгоно. 

                 Үйлчилгээний танхимын тохижилт:

        3. Тусгай зориулалтын лангуу;

        4.  Үйлчилгээний онцлогийг тусгасан чимэглэл, тохижилт;

        5.  Үйлчилгээний төрөл, ангилалд тохирсон ширээ;

        6.  Зөөлөн, хагас зөөлөн сандал. 

       Үйлчилгээний танхимын бусад тоног төхөөрөмж, тавилга: 

7.  Кассын машин, компьютер;

8.  Төлбөр, тооцооны нэгдсэн систем, төлбөрийн баримт, НӨАТ-ын баримт олгох машин. 

        Хоол үйлдвэрлэлийн байрны зохион байгуулалт:

9.  Технологи ажиллагааны шугам нэг чигийн урсгалтай байх. 

Хоол үйлдвэрлэлийн байрны тоног төхөөрөмж, зориулалтын  багаж,хэрэгсэл:

10.   Дээжийн хөргөгч, дээжийн бүртгэлийн дэвтэр;

11.   Түүхий эд бүтээгдэхүүний гарал үүсэл, баталгаажуулалтын дагалдах бичгийн бүртгэлийн дэвтэр;

12.   Аяга таваг угааж, ариутгах төхөөрөмж;

13.   Зориулалтын ган, никель сав суулга;

14.   Тогоочийн багаж хэрэгсэл;

15.   Зориулалтын ажлын ширээ;

16.   Түүхий эд болон бэлэн бүтээгдэхүүний тусдаа өнгөөр ялгасан гамбанз, хутга;

17.   Зориулалтын тавиур, халуун, хүйтэн байлгах төхөөрөмж;

18.   Үйлчилгээний аяга, таваг, багаж хэрэгсэл нь нэг суудалд ногдох эргэлтийн тооноос 2 дахин их байх;

19.   Үйлчилгээний ган халбага, сэрээ, /савх/ хутга нь нэг суудалд ногдох эргэлтийн тооноос 2 дахин их байх;

20.   Хөргөх, хөлдөөх төхөөрөмж;

21.   Хуурай хүнс болон ногооны агуулах;

22.   Үйлчилгээний зориулалтын хэрэглэлийн өрөө, шүүгээ;

23.   Сав, багаж хэрэгслийн агуулах, шүүгээ;

24.   Батлагдсан технологийн карт;

25.   Батлагдсан аюулгүй ажиллагааны дүрэм;

26.  Салбарын өнгө төрх бүхий нэг удаагийн /зөөврийн/ хүнсний зориулалтын аяга, хэрэгсэл;

27.  Салбарын өнгө төрх бүхий зориулалтын даавуун болон цаасан амны алчуур;

28.  Ариутгасан, чийгтэй халуун алчуур;

29.  Салбарын өнгө төрх бүхий ширээний зөөлөвч, бүтээлэг.

  1. АНХААРАХ ЗҮЙЛС

           Монгол Улсын Төрийн ордны тухай хуулиар Төрийн ордны эрх зүйн байдлыг тодорхойлж, түүний хамгаалалт, үйлчилгээг тусгайлан зохицуулсан бөгөөд төрийн тусгай хамгаалалтад 24 цагийн турш байдаг обьект болно. Төрийн ордны  үйлчилгээ нь түүнд байрлаж байгаа байгууллагын хэвийн үйл ажиллагаа явуулах, ажилтнуудын хөдөлмөрийн нөхцөлийн жишиг шаардлагыг хангасан байх ба Төрийн ордонд үйлчилгээ явуулах журмыг тусгайлан зохицуулсан болохыг анхаарах.  

 

Засгийн газрын Хэрэг эрхлэх газар

 

2023 оны 01 сарын 10 | Үзсэн : 252