Мэдээ, мэдээлэл » Цаг үеийн мэдээ
Нийт: 48 - 1
Монгол Улсад нийтийн аж ахуйн үйлчилгээний салбар үүсэж хөгжсөний 92 жилийн ойн баярыг тохиолдуулан "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-аас санаачлан Төр, засгийн үйлчилгээг эрхлэх газартай хамтран зохион байгуулж буй “НИЙТЛЭГ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ УДИРДАХ АЖИЛТНУУДЫН УЛСЫН ЗӨВЛӨГӨӨН” Эрдэнэт хотод 2023 оны 10 сарын 13-15-ны өдрүүдэд чууллаа. Төр, засгийн үйлчилгээг эрхлэх газрын дарга Ж.Тамир зөвлөгөөнийг нээж хэлсэн үгэндээ, нийтлэг үйлчилгээний чанарыг олон улсын түвшинд хүргэх, аюулгүй, таатай орчин бүрдүүлэх, төрт ёс, хүндэтгэлийн дэг жаягт суралцах, чадварлаг ажилчдыг төрүүлэх нь бидний эрхэм зорилго юм. Улсын зөвлөгөөн нийтлэг үйлчилгээгээр тэргүүлэгч Улсын баатар Эрдэнэт үйлдвэрт болж байгаад олзуурхаж байгаагаа илэрхийлээд зөвлөгөөний үйл ажиллагаанд амжилт хүсэв. Нийтлэг үйлчилгээний байгууллагуудын ажлаа дүгнэж Ц.Наранзул даргатай Дорноговь аймгийн Засаг даргын дэргэдэх Нийтлэг үйлчилгээний газар 2022,2023 оны ажлаараа бусдыгаа манлайлан хошуучлан ажиллаж "МАНЛАЙЛАГЧ-ГЭРЭГЭ" цомын эзэн боллоо. Нийтлэг үйлчилгээний ажилчдын анхдугаар тэмцээнийг онолын мэдлэг, "Албан өрөө", "Ариун цэврийн өрөө"-ний төрөлд ажил мэргэжлээрээ уралдаж шилдэгүүдээ тодрууллаа. Албан өрөөний төрөлд:
1-р байр Ё.Бурмаа /Эрдэнэт үйлдвэр төүг/ Ариун цэврийн өрөөний төрөлд:
1-р байр Ч.Буянхишиг /Эрдэнэт үйлдвэр төүг/
2023 оны 10 сарын 14 | Үзсэн : 669
|
|