Монгол цэргийн өдөр-Зэвсэгт хүчний 95 жилийн ой, Олон Улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр болон Казак түмний Наурызын баярыг тохиолдуулан олон жил үр бүтээлтэй ажилласан нэр бүхий хүмүүст Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд одон, медаль гардуулах ёслол өнөөдөр болов.