Мэдээ, мэдээлэл » Тайлан

ТЗҮААЭГ-ЫН 2011 ОНЫ Ш УЛИРЛЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ БИЕЛЭЛТИЙН ДҮНГИЙН ТУХАЙ ТАНИЛЦУУЛГА

2011.10.28
Энэ улиралд ТЗҮААЭГ байгуулагдсаны 90 жилийн ой угтсан ажлуудыг бүрэн гүйцэтгэж, ойн арга хэмжээг нэгдсэн төлөвлөгөөний дагуу бэлтгэл сайтайгаар зохион явуулсныг тэмдэглэж, хэлтэс, багууд болон нийт хамт олонд гүн талархал илэрхийлж байна.Оны эхний Ш улирлын дүнгээр газрын үйл ажиллагааны төлөвлөгөөнд 89 зорилт, арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөж, 96,6 хувийн биелэлттэй байна.

Нэг.Удирдлага, зохион байгуулалтын чиглэлээр

Захиргааны хэлтсийн үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилт 2011 оны 9 сарын дүнгээр 96,5 хувийн биелэлттэй байна.
Тус хэлтэс ТЗҮААЭГ-ын 90 жилийн ойн арга хэмжээний бүтээлч ажлын төлөвлөгөөнд хяналт тавьж, нэгдсэн удирдлага, зохион байгуулалтаар ханган, ойн арга хэмжээг зохион байгуулалтын өндөр хэмжээнд тэмдэглэн өнгөрүүллээ.
Тайлангийн хугацаанд Засгийн газрын хуралдааны тэмдэглэлээр 2 заалт, Засгийн газрын тогтоолоор 1 заалт бүхий үүрэг агентлагт өгөгдсөн ба Төр, засгийн үйлчилгээний Авто баазын асуудлыг Засгийн газрын хуралдаанд оруулан, “цаашид авах арга хэмжээний тухай” Засгийн газрын 233 дугаар тогтоол гаргуулж, тулгамдсан асуудлаа шийдвэрлүүлсэн нь үр дүнтэй ажил боллоо.
Үйл ажиллагааны үр дүнг дээшлүүлэхэд анхаарал тавьж ажиллан, төрийн 18 албан хаагчийн үр дүнгийн гэрээг үнэлж дүгнэсэн ба Төсвийн Ерөнхийлөн Захирагчийн Ерөнхий менежертэй байгуулсан 2011 оны үр дүнгийн гэрээг эхний хагас жилийн байдлаар үнэлж, дүгнэсэн тухай тайлан боловсруулж, ЗГХЭГазарт хүргүүлсэн.
Газар болон харъяа байгууллагуудын 2011 оны эхний хагас жилийн дүнгээр нийт бүтээгдэхүүн нийлүүлэлт, үйл ажиллагаанд үзлэг шалгалт хийж, тогтоосон үнэлгээ, дүгнэлтээ газрын даргын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж, зохих шийдвэр гаргууллаа.
Газрын 90 жилийн ойг тохиолдуулан Төрийн одон медалиар 15, ойн медалиар 14, салбарын шагналаар 36, Монголын Залуучуудын Холбооны шагналаар 8, хамтран ажилладаг байгууллагуудын мөнгөн шагналаар 67 ажилтан шагнагдаж, 36 ажилтныг БНХАУ-ын Эрээн хотод аялуулсан.
Амьдралын гачигдалтай 6 хүнд нэг удаагийн мөнгөн тусламж, 5 хүнд иж бүрэн монгол гэр олгож, 115 ахмадаа хүлээн авч, хүндэтгэл үзүүлсэн нь тэдний амьжиргаанд ихээхэн тус нэмэр боллоо.
Байгууллагын 36 ажилтан, албан хаагчийн хүүхдийн материалыг бүрдүүлэн сургалтын Төрийн санд хянуулж гурвалсан гэрээ байгуулаад байна.
Архивыг шаардлагатай хувилагч, сканер, цоологч зэрэг тоног төхөөрөмжөөр хангаж, эхний хагас жилийн байдлаар Е-office системд ажилтан, албан хаагчдын гэрээ, үйл ажиллагааны төлөвлөгөөг суулган, хагас жилийн төлөвлөгөөний биелэлт, ажлын гүйцэтгэлийн тайланг цахим системээр дамжуулан авч, нэгтгэн боловсрууллаа.
Гадаад арга хэмжээний шугамаар ТЗҮААЭГ-ын 90 жилийн ойд уригдан ирсэн ОХУ-ын Буриадын Ерөнхийлөгчийн дэргэдэх аж ахуй, тээврийн албаны төлөөлөгчид, БНХАУ-ын Эрээн хотын засгийн ордоны үйлчилгээний асуудал хариуцсан зочид төлөөлөгчдийг хүлээн авч, баярын арга хэмжээнд оролцууллаа.
Үйл ажиллагааны төлөвлөгөөнөөс хоцорч хэрэгжиж байгаа оёдлын хэсгийн үйл ажиллагаанд хяналт шинжилгээ хийсэн дүнгийн талаар тодорхой шийдвэр гаргуулах, үйлчлэгч нарт мэргэжлийн зэрэг олгох, аттестатчилах ажлыг Үйлчилгээний хэлтэстэй хамтран зохион байгуулах шаардлагатай байна.

Хоёр.Санхүү, аж ахуй, хангамжийн үйлчилгээ

Санхүүгийн хэлтэс 2011 оны эхний 9 сард 15 зорилт, арга хэмжээ төлөвлөж, хэрэгжилт 93,3 хувьтай гарлаа.
ТЗҮААЭГазар болон харъяа байгууллагуудын 2011 оны эхний хагас жилийн санхүүгийн тайлан, эдийн засгийн үзүүлэлтийн дүнг 7 дугаар сард газрын даргын зөвлөлийн хуралд танилцуулсан.
Монгол улсын Ерөнхий сайд, Тэргүүн шадар сайд, шадар сайдын ЗГХЭГ-ын төсвийн багцын 2011 оны эхний хагас жилийн санхүүгийн болон бүтээгдэхүүн нийлүүлэлтийн тайланг гаргаж, 8 дугаар сарын 15-нд Сангийн яам, Үндэсний аудитын газарт хүргүүлжээ.
Төр, засгийн төв байгууллагуудад улсын төсвөөс 1814,5 сая, Засгийн газрын нөөц сангаас 610,1 сая төгрөгийн санхүүжилт авч, үйл ажиллагааг санхүүжүүлсэн ба гадаад арга хэмжээний зардалд 585,1 сая төгрөгийн эх үүсвэрийг шийдвэрлүүлэв.
2011 оны Монгол Улсын төсвийн тухай хуулиар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын багцын хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд 10,367.0 сая төгрөгийн төсөл арга хэмжээг санхүүжүүлэхээр батлагдсанаас Төсвийн ерөнхийлөн захирагчийн шийдвэрээр 5,069.0 сая төгрөгийн хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээг орон нутагт хэрэгжүүлэхээр захиалагчийн эрхийг шилжүүлэв.
ТЗҮААЭГазраар дамжин хэрэгжих нийт 5,298.0 сая төгрөгийн хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээнээс хууль журмын дагуу сонгон шалгаруулалт хийж эхний 3 улирлын байдлаар нийт 2,262,4 сая төгрөгийн ажил үйлчилгээг баримт, гүйцэтгэлийг үндэслэн Сангийн яамаар хянуулсаны үндсэн дээр санхүүжүүлэв. Үүнээс: хөрөнгө оруулалт, барилга байгууламж - 1,211,8 сая төгрөг, их засвар - 215.5 сая төгрөг, тоног төхөөрөмж - 835.1 сая төгрөг.
ЗГХЭГ-ын даргын багцын 2011 оны ХАА-ны ерөнхий төлөвлөгөөний дагуу ТЗҮААЭГазраар дамжин хэрэгжих нийт хөрөнгө оруулалтын 38 /хөрөнгө оруулалтын 4 төсөл арга хэмжээ УИХ-ын гишүүдийн хүсэлтээр орон нутагт эрх шилжин хэрэгжиж байна./ төсөл арга хэмжээнээс гуравдугаар улирлын байдлаар нийт давхардсан тоогоор 32 төсөл арга хэмжээний ХАА-г зохион байгуулж, гүйцэтгэгчийг сонгон гэрээ байгуулж, ажил эхлэх боломжийг бүрдүүлэв.
Мөн 2 хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний ажил хийгдэж, уг төсөл арга хэмжээнүүд гэрээ байгуулах шатанд байгаа болно.
Хангамжийн үйлчилгээгээр 150 гаруй нэрийн 21,0 сая төгрөгийн бараа материал нийлүүлжээ.
Үндсэн хөрөнгийн ээлжит тооллогыг эхлүүлж, төв аж ахуйн агуулах бүрийн хөрөнгийн тооллогыг явуулж, актлах болон дахин ашиглагдах байдлаар нь ангилан байршуулаад байна. Бүртгэлийн программыг сайжруулах чиглэлээр “Интерактив” ХХК-тай хамтран ажиллаж байна.
Тус хэлтсийн үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсан Төрийн ёслол, хүндэтгэлийн өргөө цогцолборын үндсэн хөрөнгийг ангилах, данс бүртгэлд тусгах асуудлыг БХОБАХэлтэс болон Цогцолборын ашиглалтын өмнөх захиргаа /хуучин нэрээр/--ны холбогдох хариуцлагатнуудтай хамтран газрын хэмжээнд хийлээ. Уг үнэлгээ хийх ажлыг Төрийн өмчийн хороонд тавьж шийдвэрлүүлэг газар дээр нь хийх хяналт, дүн шинжилгээнээс хамаарч хүлээгдэж байна. Үлдэж буй хугацаанд өөрсдийн хүч бололцоонд тулгуурлан цогцолборын үндсэн хөрөнгийн бүртгэл, тооллогыг 11, 12 дугаар сард явуулах нь зүйтэй гэж үзэж байна.
Барилгын хэлтэстэй хамтран цонх, хаалга засварлах механик цехийн ажлын бэлтгэл, тоног төхөөрөмж, материал хангамжийг асуудлыг бүрэн шийдвэрлэсэн бөгөөд цаашид ажлыг жигдрүүлэх, бүтээгдэхүүн үйлдвэрлэх ажлыг эхлүүлэх эрх зүйн орчин бүрдүүлэх хэрэгтэй байна.

Гурав.Барилгын засвар тохижилтын ажил үйлчилгээ

Барилгын хэлтсийн 2011 оны эхний 9 сарын үйл ажиллагааны төлөвлөгөөт зорилт 95,4 хувийн биелэлттэй байна.
Төрийн ордны албан ажлын 556мкв талбай бүхий 21 өрөө тасалгаанд болон УИХ-ын чуулганы танхимын дотор ба гадна дээврийн засварыг хийж гүйцэтгэлээ.
Засвар, тохижилтын 29 төсөв боловсруулж, батлагдсан төсвийн дагуу гүйцэтгэх ажлын явцад мэргэжлийн хяналт тавьж ажиллав.
Тус хэлтэс нь төлөвлөгөөнөөс гадуур өгөгдсөн үүрэг даалгаврын дагуу дараах нэмэлт ажлуудыг хийж гүйцэтгэлээ. Үүнд:
ТЗҮААЭГ-ын 90 жилийн ойг угтаж ордны баруун аркны усан оргилуурыг засч бүрэн ажиллагаатай болгон орчныг тохижуулах ажил, УИХ-ын номын сан, Ерөнхийлөгчийн Тамгын газарт шилжүүлсэн складын засвар, баруун, зүүн талын 2, 3 дугаар давхруудад цайны өрөөны цэвэр, бохир усны шугам, зүүн арк дахь шинэ гэр болон үйлчилгээний гурван багын түр амрах байранд халаалтын шугамыг тус тус шинээр мантажласан ба ордны гаднах шалган нэвтрүүлэх байранд засвар тохижилт хийж, гэрэлтүүлэг нэмж, хамгаалалтын ажилтны тавилга, тавиурыг шинэчлэх ажлуудыг гүйцэтгэсэн байна.
Цахилгаан хангамжийн үйлчилгээг сайжруулахад анхаарал хандуулж, “Олимп” дэд өртөөнөөс ТЁХ Өргөө цогцолборын дэд өртөө рүү татах цахилгааны үндсэн тэжээлийн хос кабель шугамыг худалдан авах, сувагчлал хийж, газар доогуурхи кабель шугамыг ордонд оруулах, сунгах ажил 90,0 хувьтай хийгдлээ.
Төрийн ордны заал танхимуудад болон зарим ажлын өрөө тасалгаануудад барилгын бат бөхийн байдалд 5 удаа үзлэг шалгалт хийж, засвар үйлчилгээ оруулсан.
Мужааны үйлчилгээгээр өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд 888 гэрлийн шил сольсон, 418 цонх засч шиллэсэн ба чуулганы танхимд 54 ширхэг сандал засварлан, нийтдээ 106 эдлэлийн цоож сольж зассан, 22 тавилгыг өнгөлж лакадсан, ордны хашаанд болон цогцолборт унаж ховхорсон 28 м.кв бүхий чулуун шатны нүүр, гишгүүр зэргийг нааж тогтоосон байна.
Оны эхний 9 сарын байдлаар тус хэлтсийн үйл ажиллагааны төлөвлөгөөнөөс ордны 2, 3 дугаар давхрын урд нүүрний ГС щитүүдэд тэжээлийн кабель нэмж татах ажил үйлчилгээ нь хугацаандаа хийгдээгүй тасалдаж байгаа тул үлдэж буй хугацаанд нөхөн гүйцээж хийх, Санхүүгийн хэлтэстэй хамтран цонх, хаалга засварлах цехийн ажлыг эхлүүлэх, бүтээгдэхүүн үйлдвэрлэх шаардлагатай байна.

Дөрөв.Үйлчилгээний чиглэлээр

Төрийн өндөр хэмжээний айлчлалуудын бэлтгэлийг хангаж, үйлчилгээг саадгүй зохион байгуулж эхний 9 сарын дүнгээр тус хэлтсийн үйл ажиллагааны төлөвлөгөөт зорилт 91,3 хувийн биелэлттэй гарлаа.
Энэ улиралд БН Энэтхэг улсын Ерөнхийлөгч, хатагтай Пратибха Девисингх Патил, БНСУ-ын Ерөнхийлөгч Ли Мен Баг, БН Финланд улсын Ерөнхийлөгч хатагтай Тарьяа Халонен, АНУ-ын дэд Ерөнхийлөгч Жозеф Байдэн, ХКН-ын Төв хорооны Улс Төрийн Товчооны Байнгын хорооны гишүүн Жоу Юнкан зэрэг гадаад орны өндөр дээд хэмжээний зочидын айлчлалын үеийн үйлчилгээний бэлтгэлийг сайтар хангаж дутагдал,доголдол гаргалгүй ажиллав.
Айлчлалуудын бэлтгэлийг хангах явцад Гадаад харилцааны яам, Төрийн ёслолын алба, тухайн орны айлчлалын бэлтгэл хангах ажлын албадын хүсэлт шаардлагаар хөрөнгө оруулалтын шинжтэй зарим зүйлүүдийг айлчлалын төсөвт тусгуулан шинээр худалдан авсан ба тухайлбал: био жорлон, 60 ш болор стакан шинээр худалдан авч, 391,5 м кв ёслолын иж бүрдэл хивс, 2 ш индрийг мэргэжлийн байгууллагад захиалан хийлгэж, өнгө дизайн, хэлбэр хэмжээний хувьд шаардлага хангасан 13 ш тугны ишийг цогцолборын ажилчид өөрсдийн бололцоонд түшиглэн хийж, үйлчилгээний материалллаг хангамжийг сайжрууллаа.
Дээрх айлчлалуудад Монгол улсын болон тухайн орнуудын төрөл бүрийн хэмжээтэй нийт 30 гаруй төрийн далбаа, 80 орчим цэцгэн бүтээгдэхүүнийг оёдол, цэцгийн хэсгүүд чанарын өндөр түвшинд цаг хугацаанд нь бэлтгэлээ.
Стандарт хэмжил зүйн Үндэсний төвөөс Чанарын удирдлагын тогтолцоо MNS ISO 9001:2010 олон улсын стандартын хэрэгжилтэд хийсэн шалгалтад амжилттай дүн үзүүллээ.
ТЗҮААЭГ-ийн 90 ойг тэмдэглэх ажлын хүрээнд тус хэлтсээс байгууллагын далбаа оёх, бэлэг дурсгалын зүйлс савлаж, тараах, баримтат киноны зураг авах ажилд дэмжлэг туслалцаа үзүүлж, баярын хурал, үзэсгэлэн, хүлээн авалтын ажил, заал танхимуудын цэвэрлэгээ үйлчилгээг хангах зэрэг ажилд идэвхитэй оролцлоо.
Цэвэрлэгээ үйлчилгээгээр энэ улиралд угтах үйлчилгээгээр 215 хөшиг, 499 тюль, 21000 м2 хивс, хивсэнцэр, 23200 м2 чулуун шал, хана, плита багана угааж цэвэрлэн, 1338 удаа зөөвөр тээвэр хийж, 30 өрөөнд барилгын засварын дараах их цэвэрлэгээ хийв.
Өвөлжилтйн бэлтгэл ажлын хүрээнд төрийн ордны нийт цонхны 90 хувьд цэвэрлэгээ хийж, дулаалсан ба үйлчилгэээний 6,7,заалын багийн ажилчдын түр амрах ахуйн байранд Барилгын хэлтэстэй хамтран халаалтын систем шинээр суурилуулан, 4 багийн ажилчдыг шкафтай болгож, ажиллах нөхцлийг нь сайжрууллаа.
Төрийн ордны 1,2-р давхруудын коридорын хивсийг Улаанбаатар хивсээр шинэчилж, ордны баруун, зүүн хойд хаалгануудын үүдний гишгүүрийг орчин үеийн материалаар, Сүхбаатарын талбайд зочин угтах ёслолын хивсүүдийг иж бүрнээр тус тус шинэчлэн, оёдлын өрөөний шалыг хулдааслуулж, ариун цэврийн өрөөнүүдийн зарим дутуу тоноглолыг нэмж байрлуулан, ордны өнгө үзэмж, эд зүйлс, тоноглолыг сайжруулахад дорвитой арга хэмжээ авч хэрэгжүүллээ.
Техник үйлчилгээний хэсэг нь хувилах, хэвлэх техник хэрэгсэлд 23 удаа засвар үйлчилгээ үзүүлэж 33 компьютер форматлаж үйлдлийн систем суулгасан ба 15 удаа техникийн тодорхойлолт гаргав.
Цайны үйлчилгээнд төрийн соёмбо бүхий 200 хос аяга дийз шинээр захиалан авч үйлчилгээний соёл, сав хэрэгслийн өнгө үзэмжийг сайжруулан нийтийн дуудлагын үйлчилгээгээр 4340 аяга цай, 312 удаагийн зочинд 1020 аяга цай, 380 аяга кофегоор үйлчилсэн байна.
Цэцэг ногоон байгууламж, эмнэлэг, эрүүл ахуйн үйлчилгээг стандартын дагуу үзүүлж, хангалтыг зохион байгууллаа.
Тус хэлтэс 2011 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнөөс хоцорч байгаа үйлчилгээний ажилчдыг аттестатчилах шалгалтыг 11 –р сард Захиргааны хэлтэстэй хамтран зохион явуулах, үйлчилгээний чанарын багуудын стандарт хангалтын түвшинг дээшлүүлэх улмаар үйлчилгээний стандарт хангалтаа хамгаалан бататгахад ажлаа чиглүүлэх хэрэгтэй байна.

ТЗҮААЭГ-ын 2011 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнөөс хугацаа хоцорч хэрэгжиж буй ажил үйлчилгээний жагсаалт:

Хэрэгжүүлэх ажлын чиглэл, үйл ажиллагааны төлөвлөгөө

Ажил гүйцэтгэх хугацаа

Хэрэгжүүлэх албан тушаалтан

1.

Төрийн ёслол хүндэтгэлийн өргөө цогцолборын санхүүжилтийн үр дүнтэй уялдуулан үндсэн хөрөнгө нэг бүрийг ангилах ажлыг зохион байгуулах, данс бүртгэлд тусгах, харъяаллын асуудлыг ТӨХороонд тавьж шийдвэрлүүлэх замаар үндсэн хөрөнгийн бүртгэл хөтлөлтийг шинэ шатанд гаргах /Барилгын хэлтэстэй хамтрах/

Жилдээ

Д.Баярмагнай

Ж.Бямбасүрэн

Б.Бурмаа

2.

Ордны 2, 3 дугаар давхрын урд нүүрний ГС щитүүдэд тэжээлийн кабель нэмж татах

П улиралд

Ч.Цэрэнбаатар

3.

Үйлчилгээний ажилчдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх онол, дадлагын сургалтыг 3 үе шаттай зохион байгуулж, мэргэжлийн аттестатчилалд бэлтгүүлж, зохион байгуулан, аттестатчиллын дүнг газрын зөвлөлд танилцуулж шийдвэрлүүлэх

Ш улиралд

Д.Жаргалсайхан

Б.Эрдэнэчимэг

Н.Бямбаа

Захиргааны хэлтэс

ТӨСВИЙН ЕРӨНХИЙЛӨН ЗАХИРАГЧИЙН ЕРӨНХИЙ МЕНЕЖЕРТЭЙ БАЙГУУЛСАН 2011 ОНЫ ҮР ДҮНГИЙН ГЭРЭЭНД ТУСГАГДСАН ТУСГАЙ ЗАХИАЛГАТ БҮТЭЭГДЭХҮҮН НИЙЛҮҮЛЭЛТИЙН БИЕЛЭЛТИЙН ДҮН

/2011 оны 10-р сарын 31-ний байдлаар/

Бүтээгдэхүүний зорилтууд

Хэрэгжилт, үр дүн

Биелэлтийн хувь

1.Бүтээгдэхүүн 3.2.1

Төр, засгийн Авто баазын 417 автомашины багтаамжтай гараа-жийн барилгын зураг төсвийг боловсруулж эхлүүлэх, цаашид зураг төсвийн ажлыг дуусгах арга хэмжээ авах

Хугацаа: 4-12 сард

Тоо хэмжээ: -Нэг багц төсөл

Чанар:

-Стандарт чанарын түвшинд гүйцэтгэсэн байх

Өртөг: 158,4 сая.төг

-Тендерийн шалгаруулалт хийгдэж “Балданс” ХХК-ийг гүйцэтгэгчээр сонгон шалгаруулж, гэрээ байгуулан барилгын зураг төсөв хийгдэж байна. Улаанбаатар хотын захиргаанаас барилга барих зөвшөөрөл удахгүй гарна. Зураг төсвийн ажлыг гэрээнд заасан хугацаанд нь хэрэгжүүлэхэд Тендерийн хороо хяналтаа сайжруулах шаардлагатай байна.

Хугацаа: 8-р сарын 1-нд

Тоо хэмжээ:

Иж бүрэн зураг төсөв

Өртөг: 120,0 сая.төг

70-80%

2.Бүтээгдэхүүн 3.2.2.

-Нийтлэг үйлчилгээгээр чанарын удирдлагын ISO9001-2008 /MNS 9001:2010 байгууллагын стандарт/ олон улсын стандарт хангасан ололтоо бататгаж, СХҮГ-тай байгуулсан гэрээг хэрэгжүүлж, үйлчилгээний арга турш-лагаа түгээн дэлгэрүүлэх ажлыг зохион байгуулах

Хугацаа: Жилдээ

Өртөг: 1,5 сая.төг

-СТҮТөвөөс ирсэн аудиторын шалгалтанд Төрийн ордны үйлчилгээ хамрагдсан.
-Байгууллагын стандартыг боловс-ронгуй болгох ажлын хүрээнд ариун цэврийн материалын нормыг шинэч-лэн батлуулж, Төрийн ордонд цайны үйлчилгээ үзүүлэх журам, чанарын талон хэрэглэх журам шинээр боловсруулан мөрдүүллээ.
-ХХБанк, ИТЦ, Нийслэлийн ЗДТГ,”Эрдэнэт” үйлдвэрийн Сэлэнгэ амралтын газар, Сүхбаатар аймгийн ЗДТГ зэрэг байгууллагын нийт 120 хүнд ЧУТ-ны ОУ-ын стандарт нэвт-рүүлсэн туршлагаас сургалт семинар зохион байгууллаа.
-Цайны үйлчилгээний стандартын хэрэгжилтийг бататгах зорилгоор Худалдаа үйлдвэрлэлийн дээд сур-гууль, Монголын тогооч нарын хол-боотой хамтран 4 өдрийн сургалт явуулж цай зөөгч нарыг бүрэн хамруулав.
-“Үйлчлэгч” мэргэжил эзэмшүүлэх сургалтыг 4 байгууллагын захиалгаар явуулж, 100 хүнд үйлчлэгч мэргэжил ззэмшүүлсэн.
Чанар: Байгууллагын болон ОУ-ын стандарт түвшин хангагдсан.
Өртөг: 0,5 сая.төг

70%

3.Бүтээгдэхүүн 3.2.3.

-2011 онд “Цахим агентлаг” болох зорилтыг дэвшүүлж, албан хэрэг хөтлөлтийн програм хангамжийг нэвтрүүлэх, цахим архив, бичиг хэргийн тогтолцоо бий болгох, хөрөнгө санхүүгээр хангах

Тоо хэмжээ:

-Иж бүрэн оффисын програм рангамж Чанар:

-Цахим мэдээллийг хэрэгжүүлэх Хугацаа:

2011 оны 1-12 сард

Өртөг:11,0-15,0 сая.төг

-Байгууллагын дотоод үйл ажилла-гааг цахим хэлбэрт шилжүүлж Е-OFFICE системийг шинээр суури-луулан, нийт 75 хэрэглэгчийг холбож, эдгээр албан хаагчдад сургалт явуулж, хүний нөөцийн бүртгэл хийх, ажлын цагийн хяналт тавих архив, бичиг хэргийн үйлчилгээ үзүүлэх, ажлын гүйцэтгэл, төлөвлөгөө, тайлан, үүрэг даалгаврын биелэлт авах, зардал мэдээлэл, мэндчилгээ, нийтлэл тавих, эрх зүйн мэдээллийн сан үүсгэх зэрэг байгууллагын өдөр тутмын үйл ажиллагааг энэ системээр явуулах бололцоотой болсон. Архивын баримт бичгүүдийг цахим хэлбэрт оруулж байна.

Тоо хэмжээ:

-Газрын аппаратад дотоод мэдээл-лийн иж бүрэн программ нэвтэрсэн.

Өртөг: . 14,6 сая.төг

75%

4.Бүтээгдэхүүн 3.2.4.

-ТЗҮААЭГ болон гүйцэтгэгч байгуулла-гуудтай хамтран Өргөө цогцолборын үндсэн хөрөнгө бүрийг ангилах ажлыг зохион байгуулж дас бүртгэлд тусгах, харъяаллын асуудлыг Төрийн өмчийн хороонд тавьж шийдвэрлүүлэх

Хугацаа: Жилдээ

-Тус хэлтсийн үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсан ТЁХӨЦ-ын үндсэн хөрөнгийг ангилах, данс бүртгэлд тусгах асуудлыг /БХОБАХэлтэс, Цогцолборын ашиглалтын өмнөх захиргаа/-ны холбогдох хариуцлагат-нуудтай хамтран газрын хэмжээнд хийлээ. Үнэлгээ хийх ажлыг Төрийн өмчийн хороонд тавьж шийдвэрлүүлэх бөгөөд газар дээр нь хийх хангалт, дүн шинжилгээнээс хамаарч хүлээгдэж байна. Үлдэж буй хугацаанд өөрсдийн бололцоонд тулгуурлан цогцолборын үндсэн хөрөнгийн бүртгэл тооллогыг 11, 12-р сард явуулах болно.

50%

4.Бүтээгдэхүүн 3.2.5

-Төв аж ахуйг түшиглэн цонх, хаалга засварлах механик цех байгуулах

Хугацаа:

2011 оны 3-6 сард

Өртөг: 25,0 сая.төг

-Барилгын хэлтэстэй хамтран хаалга, цонх засварлах механик цехийн ажлын бэлтгэл, тоног төхөөрөмж, материал хангамжийн асуудлыг бүрэн шийдвэрлэсэн ба цаашид ажлыг жидрүүлэх, бүтээгдэхүүн үйлдвэрлэх, засварлах ажлыг эхлүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлэх, үйл ажиллагааны журмыг боловсруулж батлуулах шаардлагатай байна.

Өртөг: 25,0 сая.төг

80%

Тусгай захиалгат бүтээгдэхүүний үнэлгээний дүн

 

70%

БИЕЛЭЛТ ГАРГАСАН:
ЗАХИРГААНЫ ХЭЛТСИЙН АХЛАХ МЭРГЭЖИЛТЭН                      Д.МӨНХБААТАР

 

2011 оны 11 сарын 09 | Үзсэн : 2644