Мэдээ, мэдээлэл » Тайлан

   Удирдлага, зохион байгуулалтын талаар авч хэрэгжүүлсэн ажлын хүрээнд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын 2009 оны  182 дугаар тушаалаар “Агентлагийн үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр” батлагдсан бөгөөд 2009 оноос Засгийн газрын байр ашиглалтын нэгдсэн захиргаа шинээр байгуулагдасанаар төсөв, орон тоо хэмнэгдсэн байна. 2012 онд Монгол улсын Засгийн газар шинээр эмхлэн байгуулагдсантай холбогдуулан Засгийн газрын 2012 оны 45 дугаар тогтоолоор Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын харъяанд “Төр, засгийн үйлчилгээг эрхлэх газар” улсын төсөвт үйлдвэрийн газар байгуулагдаж, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын 2012 оны 238 дугаар тушаалаар “Төр, засгийн үйлчилгээг эрхлэх газрын  зохион байгуулалтын бүтэц, орон тооны дээд хязгаар” шинээр батлагдаж, тус газрын төрийн үйлчилгээний ажилтнуудын ажлын байрны тодорхойлолтыг шинэчлэн боловсруулж мөрдүүлээд байна.

-Агентлагийн мэдээллийн системийн 3 жилийн хөгжлийн хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлсний үр дүнд байгууллагын дотоод үйл ажиллагааны цахим систем /E-Office.sgsa.gov.mn/ -ийг үйл ажиллагаандаа бүрэн нэвтрүүлж байна.
-Агентлагийн үүсэн байгуулагдсаны 90 жилийн ойг зохион байгуулалтын  өндөр хэмжээнд тэмдэглэв.
-Өнгөрсөн 4 жилд байгууллагын дэргэдэх сургалтын төвөөр 397 хүнд “Үйлчлэгч” мэргэжил эзэмшүүлсэн ба 105 ажилтанд ур чадварын нэмэгдэл олгож, 40 ажилтан мэргэжлийн зэргээ  ахиулж, 4 хүн гадаадад мэргэжил дээшлүүлэн, туршлага судалж, Удирдлагын академи болон яам, газруудыг түшиглэсэн мэргэжлийн сургалтын төвүүдэд 54 хүн, ажлын байран дахь сургалтад 500 гаруй хүн хамрагдсан нь нийт ажиллагчдын 80, 0 гаруй хувийг эзэлж, үйлчилгээний нэгж, салбарууд  мэргэжилтэй ажилчдаар 100 хувь хангагдлаа.
-Тус газраас сургалтын төвийн болон нийгмийн баталгааг хангах хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлсний дүнд ажилчдын унаа, хоолны зардлыг 25 хувиар нэмэгдүүлж, 16 хүнд иж бүрэн гэр олгож, 33 хүнд орон сууцны нөхцлөө сайжруулахад зориулан 42, 7 сая төгрөг олгож, төрийн албан хаагчдын нэг удаагийн буцалтгүй тусламж, тэтгэмж, шагнал урамшуулалд нийтдээ 225, 4 сая төгрөг олгосон нь өмнөх жилүүдийнхээс өсч, ажилтнуудыг амьдрал ахуйгаа дээшлүүлэхэд нь  бодит туслалцаа үзүүллээ.
-Тайлангийн хугацаанд Монгол улсын гавъяат цолтон 2, төрийн дээд одон медалиар 59, Ардын хувьсгалын 90 жилийн ойн медалиар 400, салбарын тэргүүний ажилтан цол тэмдэгээр 100 гаруй ажилтан шагнагдаж, гадаад дотоодын тойрон аялалд 102 хүн хамрагдсан байна.
-Барилга, хөрөнгө оруулалт, засвар тохижилтоор энэ 4 жилд  Төрийн ордны албан ажлын 287 өрөө, тасалгаа, нийтийн эзэмшлийн 17190 кв.метр талбайд 681, 4 сая төгрөгийн барилга засварын ажил гүйцэтгэсэн нь өмнөх 4 жилийнхээс 154, 9 хувиар давж биелэгдсэн дүнтэй байна.
-Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Төрийн ордон болон газрын харъяа байгууллагуудад 2009-2012 онд 10089, 9 сая төгрөгийн хөрөнгө оруулалт, их засварын ажил хийгдсэн нь өмнөх 4 жилийнхээс 3, 2 дахин өссөн бүтээн байгуулалтын жилүүд байлаа.Түүнчлэн хөрөнгө оруулалтаар төр, засгийн байгууллагуудад 2661, 3 сая төгрөгийн тоног төхөөрөмж бэлтгэсэн нь өмнөх жилүүдийнхээс 3 дахин өсч, төрийн албан хаагчдын албан ажлын техник хэрэгслийн хүрэлцээ, хангамж мэдэгдэхүйц сайжирсан.
-Тайлангийн хугацаанд Төр, засгийн үйлчилгээ, аж ахуйг эрхлэх газрын жил тутмын урсгал төсөвт 7959, 0 сая төгрөгийн, улсын төсвийн хөрөнгө оруулалтаар  9483, 2 сая төгрөгийн хөрөнгө оруулалт, их засварын ажлын санхүүжилтыг авч холбогдох байгууллагуудад олголоо.
-Монгол улсын Засгийн газрын 2010 оны 239 дүгээр тогтоолоор ажилтнуудын цалин хөлсийг 30,0 хувиар, Засгийн газрын 2012 оны 2 дугаар сарын 1-ээс 80000 төгрөг, 5 дугаар сарын 1-ээс 23,0 хувиар нэмэгдүүлж олгосноор албан хаагчдын дундаж цалин 2012 онд 431500 төгрөгт хүрсэн нь 2008 оныхоос 185, 5 хувиар өссөн дүнтэй байна.
-Төв аж ахуйд хаалга, цонх үйлдвэрлэх мужааны цехийг шинээр байгуулж ашиглалтад оруулсан.
-Төр, засгийн үйлчилгээ, аж ахуйг эрхлэх газрын харъяа Автобааз, Амралт үйлчилгээний цогцолбор, Хэвлэх үйлдвэр нь энэ 4 жилд ажил үйлчилгээний борлуулалтаас 11246, 9 сая төгрөгийн орлого оруулж, үйл ажиллагаандаа 10958, 9 сая төгрөгийн зардал гаргаж, 288, 0 сая төгрөгийн ашигтай ажиллаж, санхүүгийн төлөвлөгөөт зорилтоо ханган биелүүлэв.
-Автобааз нь автомашины парк шинэчлэлт хийж, улсын хөрөнгө  оруулалтаар 2125, 9 сая төгрөгийн 48 суудлын автомашинаар хангагдаж, шинээр баригдах 417 автомашины гараж, захиргааны нэгдсэн барилгын зураг төслийг боловсруулж, барилга барих талбайг чөлөөлж, барилгын ажлыг эхлүүлээд байна.
-Хэвлэх үйлдвэр нь энэ хугацаанд 120, 0 сая төгрөгийн шинэ төхөөрөмжөөр тоноглогдлоо.
-Амралт үйлчилгээний цогцолбор нь “Элит” төвийн мебель тавилга, хивс хивсэнцэрийг бүрэн шинэчилж, үйлчилгээнд шаардлагатай тоног төхөөрөмж сав хэрэгслийн 80, 0 хувийг шинэчилсэн бөгөөд Төрийн ордны баруун арканд “Фонтан” буфетийн үйлчилгээ, ордны 4 давхарт “Мини дессерт”-ын үйлчилгээг шинээр нээж Сангийн  яамны байранд  зоогийн газар шинээр  байгуулсан бөгөөд Төрийн ордны зоогийн газрын халуун хоол үйлдвэрлэх цехийн технологийн шугамыг өөрчлөн, халуун хоолны марметыг шилэн хаалттай болгож, нийтийн хоолны үйлчилгээнд шинэ  технологийг нэвтрүүлсэн.
-Тус газар нь нийтлэг үйлчилгээндээ  ISO 9001:2008 олон улсын стандартыг хангасан тухай Стандартчилал хэмжил зүйн газрын батламжийг 4 дэх удаагаа хамгаалан баталгаажуулав.
-Төрийн ёслол хүндэтгэлийн өргөө цогцолборт бэлэг дурсгалын зүйлс худалдаалах цэгийг шинээр нээж ажиллуулан, Засгийн газрын санаачилгаар Төрийн ордонг иргэдэд нээлттэй болгож, Төрийн түүхийн музейтэй 200 мянгаад иргэд үзэж танилцсан байна.
-Гадаад орнуудын төрийн тэргүүн болон томоохон зочидын 65 айлчлал, 6700 арга хэмжээний бэлтгэлийг хангаж, үйлчилгээг чанарын өндөр түвшинд зохион байгууллаа.
-Нийтлэг  үйлчилгээнд зориулж энэ 4 жилд 166, 0 сая төгрөгийн ажлын багаж техник хэрэгслээр хангаж, бүх үйлчилгээний ажилчдыг ажлын хувцсаар хангасан байна.

2013 оны 03 сарын 20 | Үзсэн : 2616