Мэдээ, мэдээлэл » Тайлан
Нийт: 33 - 26
Монгол улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлж, 2013 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэх төсөл арга хэмжээг чанартай гүйцэтгэх, үйлчилгээний ажилтнуудын мэргэшил,дадлага ур чадварыг дээшлүүлэх, үйлчилгээнд дэвшилтэт техник, технологи нэвтрүүлэх замаар үйлчилгээний чанарыг сайжруулах, хангамжийн үйлчилгээг шинэ зохион байгуулалтаар гүйцэтгэх зорилтыг дэвшүүлэн тавьж, оны эхнээс хэрэгжүүлж ирлээ.
Оны эхэнд нийт ажилтан, албан хаагчдын тайлангийн хурал зохион байгуулж, газрын 2013 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний төслийг хэлэлцүүлэн батлуулж, хэрэгжилтийг зохион байгуулж байна. Газрын бүх алба, нэгж, ажилтанууд, харъяа байгууллагууд 2012 оны үйл ажиллагааны тайлангаа хамгаалалж, захирлын зөвлөлөөс зохих үнэлгээ, дүгнэлт өгч Төсвийн ерөнхийлөн захирагчтай Төсвийн шууд захирагчийн 2013 оны үр дүнгийн гэрээг байгуулж, 2012 онд байгуулсан Ерөнхий менежерийн үр дүнгийн гэрээнд ЗГХЭГ-ын дарга 96,2% буюу “ хангалттай “ үнэлгээ өглөө. Байгууллагын 4 жилийн үйл ажиллагааны тайланд дүн шинжилгээ хийж, Засгийн газрын 2008-2012 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд тус газраас хийж гүйцэтгэсэн ажлын биелэлт 95,0 хувьтай дүгнэгдэж, ТЗҮЭГ-ын 2009-2012 оны үйл ажиллагааны нэгдсэн тайлан боловсруулж, санхүү, эдийн засгийн үндсэн үзүүлэлтийг графикаар бэлтгэж, ажлын хэрэгцээнд ашиглаж байна. Чанарын удирдлагын тогтолцооны MNS ISO 9001: 2010 олон улсын стандартын баталгаажилтийг сунгуулахаар СХЗГазарт шаардлагатай материалуудыг хүргүүлсэн бөгөөд зохион байгуулалтын албанаас байгууллагын хөдөлмөрийн дотоод журам, чанарын удирдлагын тогтолцооны олон улсын стандартад нийцсэн үйлчилгээ, санхүүгийн холбогдолтой 12 заавар, журмыг боловсруулан мөрдүүлэх ажлыг эхлүүлжээ. Байгууллагын дэргэдэх сургалтын төвийн үйл ажиллагааг өргөжүүлж сургалтын танхим тохижуулан, Засгийн газрын байрын нэгдсэн захиргааны 28 ажилтанд “үйлчлэгч” мэргэжил эзэмшүүлж, 10 хүнийг нөөцөд бүртгэн, 3 хүнийг сонгож ажилд авлаа. Байгууллагаас дэмжлэг үзүүлж 2 ажилтанг БНСУ, Япон улсад мэргэжил дээшлүүлэх сургалтад хамрууллаа. Ажилтнуудын нийгмийн баталгааг хангах төлөвлөгөөний хүрээнд 3 хүнд тэтгэмж, нэг удаагийн буцалтгүй тусламж болгон 10 хүнд 1,6 сая төгрөгийн тусламж олгосон ба билгийн улирлын цагаан сарын баярыг тохиолдуулан 100 гаруй ахмадуудыг хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ. Төрийн ордон, төрийн ёслолын өргөө цогцолборын хэрэглэгчдээс энэ улиралд нийт 1270 дуудлага, санал хүсэлтийг хүлээн авч, цаг тухайд нь барагдуулж ажиллав. Тус алба нь эхний улиралд төлөвлөсөн ажлууд бүрэн хийгдсэн ба цаашид анхаарч хэрэгжүүлэх асуудал нь ЧУТ-ны ISO9001:2010 олон улсын стандартын баталгаажилтийг хангах ажлыг нэн даруй гүйцэтгэх, байгууллагаас шинээр гаргасан заавар, журмын хэрэгжилтэнд хяналт тавих, дотоод аудитын үйл ажиллагааг эрчимжүүлэх, үл тохирол, алдаа дутагдлыг арилгуулах болон нэгж хэсгүүдэд шалган зааварчлах, туслалцаа зөвөлгөө өгөх ажлыг зохион байгуулах шаардлагатай байна. 2. Санхүү, хангамжийн үйлчилгээний чиглэлээр Энэ оны эхний улиралд ТЗҮААЭГ-ын хаалтын баланс, ТЗҮЭГ-ын эхлэлтийн балансыг гаргаж, 2012 онй жилийн санхүүгийн тайланд Үндэсний аудитын газраар аудит хийлгүүлж, “Зөрчилгүй” гэсэн үнэлэт дүгнэлт авч, ТЗҮЭГ-ын жилийн тайланг ЗГХЭГ-ын багцын тайлангийн нэгтгэлд оруулсан. ТЗҮЭГ-ын нэмэлт санхүүжилтийн дансыг шинээр нээлгэж, урьд оны төсөл арга хэмжээний үлдэгдэл буюу Барилга засварын хэсгийн зарцуулах эрхтэй 11,6 сая төгрөгийн эрхийг нээлгэж, үйл ажиллагааг бүрэн санхүүжүүлсэн байна. Нэмэлт санхүүжилтийн 2013 оны дансны хуваарийг гаргаж Сангийн яаманд хүргүүлж 2014-2016 оны дунд хугацааны төсвийн төсөөлөл, Төсвийн хүрээний мэдэгдэл, 2014 оны урсгал болонт хөрөнгө оруулалтын төсвийн төслийг боловсруулан холбогдох газруудад танилцуулхад бэлэн болгоод байна. ТЗҮЭГ, харъяа байгуулагуудын үндсэн хөрөнгийн тооллого явуулж, бүртгэл тооцоо хийж, дүнг тусгасан 2012 оны жилийн эцсийн тайлан баланс, санхүү, эдийн засгийн үндсэн үзүүлэлтийн биелэлтийн дүн, 2013 оны санхүүгийн төлөвлөгөөг захирлын дэргэдэх зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж баталгаажуулжээ. Хангамж үйлчилгээгээр 31,0 сая төгрөгийн бараа материал, техник хэрэгслийг бэлтгэн нийлүүллээ. ТЗҮЭГ-ын үндсэн хөрөнгийн 2012 оны жилийн хөдлөл, өөрчлөлтийг тусгасан “Өмч эзээмшлийн гэрээ”–ний биелэлтийг гаргаж Төрийн өмчийн хороонд хүргүүлээд байна. ЗГХЭГ нь биеэ даасан санхүү, аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх болсонтой холбогдуулан жилийн эцсийн тооллогоор Ерөнхий сайд, Шадар сайдын алба, ЗГХЭГ, ХЧАБМИХАЗ, БХҮХ, ТЗҮЭГ зэрэг байгууллагуудын үндсэн хөрөнгийг нарийвчлан тоолж салгаж, актлах хөрөнгийн тооцоо хийж, холбогдох материалыг Төрийн өмчийн хороонд тавьж ТЗҮЭГ-ын машин тоног төхөөрөмжийн данснаас 157,3 сая төгрөгийн, тавилга эд хогшлын данснаас 146,9 сая төгрөгийн хөрөнгийг актлах шийдвэр гаргуулж, данс бүртгэлээс хасч тооцох ажлыг хийж гүйцэтгэжээ. Цаашид байгууллагын мэдлийн данстай болох асуудлыг шийдвэрлэх, санхүүжилтийн асуудлыг шуурхай шийдвэрлүүлэхэд ажилтнууд ажлын арга барилдаа өөрчлөлт хийх, ажил үйлчилгээний орлогыг нэмэгдүүлэх талаар шинэ менежмент нэвтрүүлэх, шинээр ажилд орсон хүмүүсээ сургаж дадлагажуулахад анхаарч, тогтвор суурьшилтай ажиллуулах, анхан шатны бүртгэл тооцоог тогтоосон хугацаанд нь стандартын дагуу шуурхай хийж гүйцэтгэх чадварыг хүн бүрт эзэмшүүлэх, аж ахуйн агуулахуудыг түрээсээр эзэмшүүлэх ажлыг эхлүүлэх, худалдан авах ажиллагаанд шинэ арга хэлбэр нэвтрүүлэх асуудлуудыг ажил үйлчилгээндээ бодитойгоор хэрэгүүлэх нь зүйтэй байна.
3. Барилга, хөрөнгө оруулалт, засвар тохижилтын ажлын чиглэлээр УИХ-ын Тамгын газрын захиалгаар визит –1, гольфын тоглолтын өрөө зэрэг нийт 12 албан ажлын өрөөг засварлаж, УИХ-ын чуулгнаы нэгдсэн хуралдааны танхимын 11,1 сая төгрөгийн өртөг бүхий 15 нэр төрлийн засварын ажлыг хугацаанд нь хийж дуусган хүлээлгэн өглөө. Энэ оны хоёрдугаар сард БНХАУ-ын зочны бэлтгэл ажлын хүрээнд 289,6 м2 тааз, 957,6 м2 хана, Английн ерөнхий сайд асан Т.Блейр, Японы ерөнхий сайдын айлчлалыг угтаж Төрийн ордон, өргөө цогцолборт зочны явах маршрутын дагуух нийтийн эзэмшлийн 1000 м2 хана, чуулганы танхимд 439 м2 хана тус тус эмульсдэж, 33,9 м2 цонхны амалгааны засварын ажлыг хийж гүйцэтгэлээ. Оны эхний улиралд улсын хөрөнгө оруулалтаар хийж гүйцэтгэх төсөл арга хэмжээнүүдээс Төрийн түүхийн музейн дээврийн засвар, Төрийн ордны их танхимын орчуулагчдын өрөөнүүдэд агааржуулалтын систем угсрах, Засгийн газрын байруудын засварын ажлын тендерүүдийг тогтоосон хугацаанд нь зарлаад байна. Энэ улиралд нийтдээ 35 объектийн 256,8 сая төгрөгийн өртөг бүхий 12 ажлын төсөв боловсруулан захиалагчид хүлээлгэн өгсөн байна. Цахилгаан хангамжийн үйлчилгээгээр Төрийн ёслол хүндэтгэлийн өргөө цогцолборт 6 кв-ын кабелийн холболт хийж дуусган ашиглалтанд оруулж, мэргэжлийн байгууллагаар төрийн ордны лифтнүүдийн ашиглалтад магадлагаа гаргуулан, техникийн урьдчилан сэргийлэх үйлчилгээ хийв. Мужааны үйлчилгээгээр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны танхимд мебель хавтангаар цэцгийн сав хийж хаалга, хуучин сандлуудыг засварлаж, тахимын хөшигний зам төмрийг сольж, төрийн ордны хойд голын 6 хаалганы засвар хийж, бариулуудыг сольсон ба 81 цонхонд 300м хөшигний зам шинээр хийжээ. Төлөвлөснөөс гадуур засвар тохижилтын яаралтай ажлуудыг хугацаанд нь чанартай хийж, төлөвлөгөөнд тусгагдсан хөрөнгө оруулалтын ажлуудын бэлтгэлийг хангаж, ажлуудын явц, гүйцэтгэлд мэргэжлийн хяналтаа өндөр тавьж, хугацаанд нь чанартай гүйцэтгэхэд анхаарах, инженер техникийн ажилтнуудыг Е–оффис системд ажлаа тайлагнах, мэдээлэх талаар дадлагажуулж сургах,цахилгааны тасалдлыг бүрэн арилгах, өдрийн болон ердийн гэрлүүдийн нөөц бий болгох, төв аж ахуй дахь хаалга, цонх үйлдвэрлэх цехийг бүрэн ажиллагаанд оруулж, байгууллагын орлого нэмэгдүүлэхэд тодорхой хувь нэмэр оруулах
4. Үйлчилгээний чиглэлээр Илүү цагийн ачааллыг бууруулах үүднээс заалын багийн 4 үйлчлэгчийг 7.30-15.00 цаг, 4 үйлчлэгчийг өдрийн 14.00-20.30 цаг хүртэл ажиллуулахаар, 7-р багийн ээлжийн үйлчлэгчийн тоог нэмэгдүүлэн 3 сарын 18-ны өдрөөс туршилтаар ажиллуулж эхлээд байна. Цэвэрлэгээ үйлчилгээгээр Төрийн ордон, төрийн ёслол хүндэтгэлийн өргөө цогцолборын заал танхимуудад зохион байгуулагдсан нийт 698 удаагийн хуралд 83999 хүн хамрагдан үйлчлүүлж, заал танхим ашигласны төлбөрт 8.751.000 төгрөгийн орлого оруулсан байна. ЕТГ, УИХ, ЗГХЭГ зэрэг байгууллагуудаас зохион байгуулсан томоохон 8 удаагийн хурал семинарыг үнэ төлбөргүй зохион байгуулж ажиллалаа. “Монголын Эдийн засгийн форум”, “Аймаг, нийслэл Засаг дарга нарын семинар”, “Сум, хороо багийн Засаг дарга нарын семинар”, “Алдарт эхийн одонт ээжүүдийн чуулган” зэрэг Их танхимд зохион байгуулагдсан томоохон үйл ажиллагааны үйлчилгээг чанартай гүйцэтгэв. Ардчилсан үндсэн хуулийн 21 жилийн ойн баяр тохиолдуулан зохион байгуулсан “Шатрын тэмцээн”, Сар шинийн баяр болон БНХАУ-ын байнгын хорооны дарга, Дани улсын парламентын дарга, Европын аюулгүй байдлын хамтын ажиллагааны ассамбелийн ерөнхийлөгч, Европын комиссын ерөнхийлөгч, Япон улсын ерөнхий сайд нарын Төрийн өндөр хэмжээний айлчлал, Гавъяат хуульч Б.Чимидийг оршуулах ажлын бэлтгэл зэрэг арга хэмжээнүүдийн үйлчилгээг доголдол дутагдалгүй зохион байгуулав. Мөн Төрийн дээд шагнал гардуулах арга хэмжээ 12 удаа, Төрийн туганд хүндэтгэл үзүүлэх арга хэмжээ 46 удаа, Яам, албан байгууллагын ойн баярын хүрээнд Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэх ёслолын арга хэмжээ, зураг авалт 9 удаа тус тус зохион байгуулагдлаа. Цэвэрлэгээ үйлчилгээний багуудад угтах үйлчилгээг хэвшил болгож ариун цэврийн өрөөнүүдэд 10ш автомат агааржуулагч, шингэн савангийн суурь шинээр суурилуулж, 958 хөшиг, 1425 тюль угаалгаж, 3102 гэрлийн бүрхүүл солиулж, гэрлийн бүрхүүлийг угааж, 16 албан өрөөнд засварын дараах их цэвэрлэгээ, 54 өрөөний шилжилт хөдөлгөөн, 1786 удаагийн зөөвөр тээвэр, 46 удаа хог хаягдал ачуулжээ. Цайны үйлчилгээгээр 7 зөөгч 1 ахлагч 8 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж нийтийн дуудлагын үйлчилгээнд 10925 аяга цай, зочны үйлчилгээнд 227 удаа 1945 аяга цай, 762 аяга кофе, зөөлөн чихэр, цэвэр ус, шампанскаар үйлчилж, Сар шинийн битүүний өдрийн бөхийн барилдааны визит үйлчилгээ, Төрийн золголтын 120 хүнд, БНХАУ-ын Их хурлын дарга айлчлал, Данийн Вант улсын парламентын дарга айлчлал, Япон улсын Ерөнхий сайдын айлчлалын үед ТЁА-ны захиалгын дагуу нийт 175 хүнд цайны стандартын шаардлага хангасан үйлчилгээ үзүүлэв. Техникийн засварын үйлчилгээгээр Газрын хэмжээнд техник, хэрэгслийн нэгдсэн үзлэг бүртгэл хийж, давхардсан тоогоор 48ш хувилах ба хэвлэх техник, 142ш бусад техник хэрэгслүүдэд засвар, үйлчилгээ үзүүлж, хэрэглэгч нарт техник хэрэгсэл ашиглах, дотоод сүлжээ, интернэтийн орчинд мэдээлэл солилцох, компьютерийн хэрэглээний програм дээр ажиллах талаар 86 удаагийн зөвлөгөө, үйлчилгээг биечлэн өгч, зарим шаардлагатай хэрэглээний программыг суулган өгсөн. Цэвэрлэгээ үйлчилгээний багуудын тоос сорогч, хивс угаагч машин зэрэг цэвэрлэгээний тоног төхөөрөмжид урьдчилан сэргийлэх үзлэгийг хуваарийн дагуу хийж, ашиглалтын шаардлага хангахгүй техник хэрэгслийг ангиалан шилжүүлэх ажлуудыг хийж гүйцэтгэсэн. Компьютер хэрэглэгчдийн 78% буюу 56 хэрэглэгчийн компьютерт үзлэг оношлогоо хийж, вирусын хамгаалалт тавьж хэвийн ажиллагааг хангаад байна. Цэцэг ногоон байгууламжийн үйлчилгээгээр ГХЯ-ны дипломат ёслолын газар, ЗГХЭГ-ын Төрийн ёслолын албаны захиалгаар 30 ширхэг сагстай цэцэг, 149 цэцгийн баглаа, 21 ширхэг цэцгэн чимэглэл, хөшөөнд өргөх 9 винок зэрэг нийт 209 ширхэг бүтээгдэхүүнийг цаг хугацаанд нь чанарын өндөр түвшинд бэлтгэж, хүлэмжийн цэцгийн өдөр тутмын арчилгааг стандартын дагуу хийж гадна талбайн цэцэг ногоон байгууламжийн тохижилтонд 8 нэр төрлийн 150 ширхэг нэг наст цэцгийг мөчрөөр үндэслүүлэн тарих бэлтгэл ханган ажиллаж байна. Эмнэлгийн үйлчилгээгээр анхан шатны 8 төрлийн сувилахуйн үйлчилгээг 325 хүнд 768 удаа үзүүлж, төлбөртэй үйлчилгээнээс 230.000 төгрөгийн орлого оруулсан байна. Ахуйн хортон шавьж устгалын “Хан судар”-ХХК-аар Төрийн ордны 8400 м2 талбайд хортон шавьж устгалын ажлыг 1 удаа гүйцэтгүүлэв. Цай зөөгчид, үсчин, хүнсний нярав, угаалгын ажилчид зэрэг хүнсний бүтээгдэхүүнтэй шууд харьцан ажилладаг болон эрүүл ахуйн үйлчилгээ үзүүлдэг 14 ажилтан, АҮЦ-ын 70 нийт 84 ажилтныг халдварт өвчний нян тээгчийн урьдчилан сэргийлэх шинжилгээнд хамруулав. Төрийн ордонд эрүүл ахуйн хяналт тавьж, заал танхимын агааржуулалт, чийгшилтийг 48 удаа хэмжиж хэвийн нөхцлийг хангуулж ажиллав. Угаалгын хэсэг нь нийт 7499 ширхэг, 8675.11кг, 12314600 төгрөгийн эд зүйлийг угааж чанарын гологдолгүй ажиллалаа. Үсчний үйлчилгээг 280 хүнд үзүүлж 750000 төгрөгийн орлого оруулсан. Оёдлын үйлчилгээгээр Монгол улсын төрийн далбаа 88 ширхэг, хөшигний тууз 303 ширхэг, цэцгийн тууз 21 ширхэгийг оёж бүтээгдэхүүн үйлчилгээний чанарын гологдолгүй ажиллав. Үйл ажиллагааны төлөвлөгөөт ажлаас энэ улиралд хиийхээр төлөвлөсөн Төрийн ордны гадна дотор талын цэцэг ногоон байгууламжийг шинэчлэн сайжруулах цогц төлөвлөгөө боловсруулах ажил хийгдээгүй байна. Нэг үйлчлэгчид ногдох цэвэрлэгээ үйлчилгээний талбайн нормыг боловсруулж тогтоохдоо үйлчлэгч нарын хариуцсан объектод ажлын зураг авалтыг барилгын албаны инженерүүдтэй хамтран хийх, харьцуулсан судалгаа гаргах, цэвэрлэгээ үйлчилгээний байгууллагын стандартыг хянаж сайжруулах, үйлчилгээнд үл тохирол гаргахгүй байх, үйлчилгээний технологи, горим, ажлын чанарт өөрчлөлт гаргахад үйлчилгээний албаны мэргэжилтнүүд бүтээлч бүтээлч санаачилгатай,хурдан шуурхай ажиллах шаардлагатай байна.
5. Газрын харъяа байгууллагууд нь Амралт үйлчилгээний цогцолбор нь оны эхэнд Төрийн ордны хэрэглэгчдээс хоолны амт чанар, үйлчилгээний талаар судалгаа хийж улмаар Солонгос хоол, цагаан хоолны өдөрлөг зохион байгуулсан ба буфетээр “ Мини пицца” –г шинээр хийж, үйлчилгээнд нэвтрүүллээ. Хэвлэх үйлдвэр нь хэвлэлийн үйлдвэрлэлийг шинэчлэн сайжруулах дунд хугацааны хөтөлбөр боловсруулж газрын захирлын зөвлөлийн хуралд танилцуулсан ба хэвлэлийн өндөр хүчин чадлын машин тоног төхөөрөмж худалдан авах тендерийг зарлаад байна. Засгийн газрын байрын нэгдсэн захиргаа нь орон тоо, бүтэц зохион байгуулалтаа шинэчлэн боловсруулж, газрын захирлын 2013 оны 94 дүгээр тушаалаар батлуулж, албадын шинэячилсэн зохион байгуулалтаар ажиллаж эхлэв. ТЗҮЭГ-ын сургалтын төвийн сургалтанд 15 үйлчлэгчийг хамруулж мэргэшүүлсэн ба байгууллагын ажилтнуудын дунд шилдэг эмэгтэй шалгаруулах тэмцээнийг зохион явуулжээ. Засгийн газрын 13 дугаар байранд заал, коридорын цахилгаан, сүлжээний утаснуудыг эмхлэн цэгцэлж, щитний хайрцгийг шинэчилсэн ба 3 дугаар байрны цахилгааны магистраль шугамыг шинэчилж, зарим радиотар хэрэгслийг шинээр суурилуулсан байна.
Зохион байгуулалтын алба
2013 оны 04 сарын 15 | Үзсэн : 4043
|
|