Мэдээ, мэдээлэл » Тайлан

2013-7-9

Монгол улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлж, 2013 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэх төсөл арга хэмжээг чанартай гүйцэтгэх, үйлчилгээний ажилтнуудын мэргэшил, дадлага ур чадварыг дээшлүүлэх, үйлчилгээнд дэвшилтэт техник, технологи нэвтрүүлэх замаар үйлчилгээний чанарыг сайжруулах, хангамжийн үйлчилгээг шинэ зохион байгуулалтаар гүйцэтгэх зорилтыг дэвшүүлэн тавьж оны эхнээс хэрэгжүүлэн ажиллаж ирлээ.

  1. Удирдлага, зохион байгуулалтын ажлын талаар

Оны эхэнд нийт ажилтан, албан хаагчдын тайлангийн хурал зохион байгуулж, газрын 2013 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний төслийг хэлэлцүүлэн батлуулж, хэрэгжилтийг зохион байгуулж байна.

Газрын үйл ажиллагааны зорилт чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан захирлын дэргэдэх зөвлөл   7   удаа хуралдаж, 24 асуудал шийдвэрлэж, 106  ...тушаал гаргасан бөгөөд захирлын дэргэдэх зөвлөлийн хурлаас өгсөн үүрэг даалгавар 95,0 хувьтай хэрэгжиж  байна.

Газрын захирлын 2013 оны 1, 6, 7 дугаар тушаалаар ЗГХЭГ-аас баталсан орон тооны хүрээнд ажил, албан тушаалын жагсаалтыг  баталж, нийт ажилтнуудыг үүрэгт ажлаас нь чөлөөлөн, эгүүлэн томилж,  цалин, нэмэгдлийг шинэчлэн баталж мөрдүүллээ.

Газрын бүх алба, нэгж, ажилтанууд, харъяа байгууллагууд 2012 оны үйл ажиллагааны тайлангаа хамгаалалж, захирлын зөвлөлөөс зохих үнэлгээ, дүгнэлт өгч Төсвийн ерөнхийлөн захирагчтай Төсвийн шууд захирагчийн 2013 оны  үр дүнгийн гэрээг байгуулж,  2012 онд байгуулсан Ерөнхий менежерийн үр дүнгийн гэрээнд ЗГХЭГ-ын дарга 96,2%  буюу “ хангалттай “ үнэлгээ өглөө.

Байгууллагын 4 жилийн үйл ажиллагааны тайланд дүн шинжилгээ хийж, Засгийн газрын 2008-2012 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд тус газраас хийж гүйцэтгэсэн ажлын биелэлт 95,0 хувьтай дүгнэгдэж, ТЗҮЭГ-ын 2009-2012 оны үйл ажиллагааны нэгдсэн тайлан  боловсруулж, санхүү, эдийн засгийн үндсэн үзүүлэлтийг  графикаар  бэлтгэж, ажлын хэрэгцээнд ашиглаж байна.

Чанарын удирдлагын тогтолцооны ISO 9001: 2008 /MNS ISO 9001: 2010/ олон улсын стандарт хангаж 4 дэх удаагаа баталгаажуулсан бөгөөд зохион байгуулалтын албанаас байгууллагын хөдөлмөрийн дотоод журам, чанарын удирдлагын тогтолцооны олон улсын стандартад нийцсэн үйлчилгээ, санхүүгийн холбогдолтой 54 заавар, журмыг хянаж, шинэчлэн 2 журам шинээр боловсруулан мөрдүүлэх ажлыг эхлүүлсэн.

Байгууллагын дэргэдэх сургалтын төвийн үйл ажиллагааг өргөжүүлж сургалтын танхим тохижуулан, нийт 164 хүнийг хамруулан сургалт явуулсанаас  Засгийн газрын байрын нэгдсэн захиргааны 28 ажилтанд “үйлчлэгч” мэргэжил эзэмшиж, сургалтанд хамрагдагсадаас 10 хүнийг нөөцөд бүртгэн, 3 хүнийг  сонгож ажилд авлаа. Байгууллагаас дэмжлэг үзүүлж 2 ажилтанг БНСУ, Япон улсад мэргэжил дээшлүүлэх сургалтад хамрууллаа.

Ажилтнуудын нийгмийн баталгааг хангах төлөвлөгөөний хүрээнд 3 хүнд тэтгэмж, нэг удаагийн буцалтгүй тусламж болгон   13 хүнд 4,0 сая төгрөгийн тусламж, 5 хүнд таван ханатай гэрийг нийт 8250,0 мянган төгрөгөөр, ТЗҮЭГ-ын ажилтан, албан хаагчдын 246 хүүхдэд нийт 2380,0 мянган төгрөгийн бэлэг бэлтгэж олгосон ба билгийн улирлын цагаан сарын баярыг тохиолдуулан 100 гаруй ахмадуудыг хүлээн авч, хүндэтгэл үзүүллэн тэтгэвэрт гарсан 4 хүнд 13,2 сая төгрөгийн тэтгэмж тус тус үзүүлж ажиллаа.

Төрийн ордон, төрийн ёслолын өргөө цогцолборын үйл ажиллагаа, үйлчилгээний чиглэлээр хэрэглэгчдээс эхний хагас жилд  нийт 1359  дуудлага, санал хүсэлтийг хүлээн авч, цаг тухайд нь барагдуулж ажиллав.

            2. Санхүү, хангамжийн үйлчилгээний чиглэлээр

ТЗҮААЭГ-ын хаалтын баланс, ТЗҮЭГ-ын эхлэлтийн балансыг гаргаж, 2012 оны жилийн санхүүгийн тайланд Үндэсний аудитын газраар аудит хийлгүүлж, “Зөрчилгүй” гэсэн үнэлэлт дүгнэлт авч, ТЗҮЭГ-ын жилийн тайланг ЗГХЭГ-ын багцын тайлангийн нэгтгэлд оруулсан.

Аудитын газраас өгсөн зөвлөмжийн дагуу Санхүүгийн албаны нягтлан бодогч, эд хариуцагч нарын дунд долоо хоногийн 5 дахь өдөр бүр дотоодын сургалт зохион байгуулж, мэргэжил мэдлэгийг дээшлүүлэхээр ажиллаж байна.

Төр, засгийн үйлчилгээг эрхлэх газар нь 2013 оны эхний хагас жилийн байдлаар улсын төвлөрсөн төсвөөс урсгал зардалд нийт 1,508,678,9 мянган төгрөгийн санхүүжилт авч, хүлээгдэж буй гүйцэтгэлээр 1,400,483,2 мянган төгрөгийн зардал гарч, төсөвт зардлыг 7,2 хувиар буюу 108,2 мянган төгрөгөөр хэмнэж ажиллажээ. 

ТЗҮЭГ-ын нэмэлт санхүүжилтийн дансыг шинээр нээлгэж, урьд оны төсөл арга хэмжээний үлдэгдэл буюу Барилга засварын хэсгийн зарцуулах эрхтэй 11,6 сая төгрөгийн эрхийг нээлгэж, үйл ажиллагааг бүрэн санхүүжүүлсэн бөгөөд нэмэлт санхүүжилтийн 2013 оны дансны хуваарийг гаргаж Сангийн яаманд хүргүүлж 2014-2016 оны дунд хугацааны төсвийн төсөөлөл, Төсвийн хүрээний мэдэгдэл, 2014 оны урсгал болон хөрөнгө оруулалтын төсвийн төслийг боловсруулан холбогдох газруудад танилцуулахад бэлэн болгоод байна.

ТЗҮЭГ, харъяа байгуулагуудад үндсэн хөрөнгийн тооллого явуулж, бүртгэл тооцоо хийж, дүнг тусгасан 2012 оны жилийн эцсийн тайлан баланс, санхүү, эдийн засгийн үндсэн үзүүлэлтийн биелэлтийн дүн, 2013 оны санхүүгийн төлөвлөгөөг захирлын дэргэдэх зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж баталгаажуулжээ.

Хангамжийн үйл ажиллагааны чиглэлээр:

Засгийн газрын 2013 оны 104 дүгээр тогтоолоор батлагдсан засгийн газрын нөөц хөрөнгөөр Төрийн ордны Их танхимд Лед дэлгэцийг 142,1 мянган төгрөгөөр худалдан авч бэлтгэн нийлүүлсэн.

Түүнчлэн Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн сайд нарын 7 дугаар бага хурлын бэлтгэл ажлыг хангахтай холбогдон Төрийн ордны их танхим болон бусад холбогдох газруудад эрчим хүчний хэмнэлттэй гэрэл, чийдэн худалдан авахад 7190,0 мянган төгрөг, цай визитийн үйлчилгээнд шаардлагатай шилэн стакан, поднус худалдан авахад 700,7 мянган төгрөг, нийтийн эзэмшлийн талбайд байрлах ус цэвэршүүлэгч шинээр худалдан авч суурилуулахад 4550,0 мянган төгрөг, үйлчилгээний ажилтан, албан хаагчдыг англи хэлний дамжаанд хамруулахад 600,0 мянган төгрөг болон үйлчилгээний ажилчдад ёслолын хувцас захиалгаар хийлгэхэд 2500,0 мянган төгрөгийн бэлтгэн нийлүүлэх үйл ажиллагаа явагдсан.

Хангамж үйлчилгээгээр 89,0 сая төгрөгийн бараа материал, техник хэрэгслийг бэлтгэн нийлүүллээ.

Хөрөнгө оруулалтын ажлыг гүйцэтгэх чиглэлээр:

2013 оны эхний хагас жилд Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар ЗГХЭГ-ын даргын багцын хөрөнгө оруулалтаас ТЗҮЭГ-т эрх шилжүүлэн хэрэгжүүлсэн төсөл арга хэмжээнд туг, далбаа хэвлэгч машин 79,0 сая төгрөгөөр, ЗГХЭГ-ын даргын өрөөний тавилга, эд хогшилыг  20,1 сая төгрөгөөр, Төрийн ордны уулзалтын танхимын тавилга хэрэгслийг 42,4 сая төгрөгөөр, Төрийн ордны 3,4 давхрын коридорын хивс, хивсэн дэвсгэрийг 48,1 сая төгрөгөөр, Төрийн ордны орчуулагчдын танхимын агааржуулалтын системийг 49,7 сая төгрөгөөр болон Төрийн ордон, ТЁХӨЦ албан тасалгаа, нийтийн эзэмшлийн талбайг засварлах ажлын явцын гүйцэтгэлээр 45,1 сая төгрөгөөр тус тус санхүүжилтийг цаг хугацаанд нь авч, ажил үйлчилгээг саадгүй санхүүжүүлсэн. Өөрөөр хэлбэл хөрөнгө оруулалтад 49,7 сая төгрөг, их засварт 45,1 сая төгрөг, тоног төхөөрөмж, тавилга эд хогшил худалдан авахад нийт 189,6 сая төгрөг тус тус зарцуулсан.

Эхний хагас жилийн байдлаар энэ онд хийгдэж дуусгах 13 ажлаас 5 ажил бүрэн дуусаж хүлээн авсан, 6 ажил хийгдэж байгаа, 2 ажил эхлээгүй байна.

Өмч хөрөнгийн ашиглалт, хадгалалт, хамгаалалтын тухайд:

ТЗҮЭГ-ын үндсэн хөрөнгийн 2012 оны жилийн хөдлөл, өөрчлөлтийг тусгасан “Өмч эзээмшлийн гэрээ”–ний биелэлтийг гаргаж Төрийн өмчийн хороонд хүргүүлсэн.

2013 оны 1 дүгээр улиралын тайлан балансад Төрийн өмчийн хорооноос ирүүлсэн 3/151, 3/559 тоот албан бичгийн дагуу ТЗҮЭГ-ын ашиглалтын хугацаа дууссан, элэгдлээрээ анхны өртгөө нөхсөн, сэргээн засварлах боломжгүй нийт 534,4 сая төгрөгийн хөрөнгийг акталж, данс бүртгэлээс хассан. Түүнчлэн ЗГХЭГ-ын санхүү бие даан үйл ажиллагаа явуулах болсонтой холбогдуулан ТЗҮЭГ-ын тайлан балансад бүртгэлтэй Ерөнхий сайд, ЗГХЭГ, ШСААлба болон бусад байгууллагуудын тоног төхөөрөмж, техник хэрэгслийг салгаж, балансаас балансад шилжүүлэх хүсэлтийг Төрийн өмчийн хороонд хүргүүлсэн бөгөөд 2013 оны 3/1176, 3/1469 тоот албан бичиг, зөвшөөрлийн дагуу Ерөнхий сайдын багцад 32,440,234.11, Шадар сайдын албанд 1,175,215.11, ЗГХЭГ-т 174,732,850.87, ХЧАБМИХАЗөвлөлд 440,000, БХҮХ-нд 4,182,500 төгрөгийн үндсэн хөрөнгийг нарийвчлан тоолж салгах ажлыг хийж гүйцэтгэлээ.

3. Барилга, засвар тохижилтын ажлын чиглэлээр

Төрийн ордон, төрийн ёслол хүндэтгэлийн өргөө огцолборын албан ажлын 29 өрөө тасалгаанд болон нийтийн эзэмшлийн газруудад 17,0 сая төгрөгийн засвар, тохижилтийн ажил гүйцэтгэлээ.

УИХ-ын Тамгын газар, ЗГХЭГ-ын  захиалгаар визит –1,  гольфын тоглолтын өрөө зэрэг нийт 46 албан ажлын өрөөнүүдэд 48,3 сая төгрөгийн, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны танхимд 11,1 сая төгрөгийн өртөг бүхий 15 нэр төрлийн засварын ажлыг  хугацаанд нь хийж дуусган хүлээлгэн өглөө.

Төрийн ордонд БНХАУ-ын зочны бэлтгэл ажлын хүрээнд 289,6 м2 тааз, 957,6 м2 хана, Английн ерөнхий сайд асан Т.Блейр, Японы ерөнхий сайдын айлчлал, Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн сайд нарын 7 дугаар бага хурлын бэлтгэл ажлыг хангахтай холбогдон угтаж Төрийн ордон, өргөө цогцолборт зочны явах маршрутын дагуух нийтийн эзэмшлийн  1000 м2 хана, чуулганы танхимд 439 м2 хана тус тус эмульсдэж, 33,9 м2 цонхны амалгааны засварын ажлыг  хийж, 82 объектийн 791,0 сая төгрөгийн өртөг бүхий 40 ажлын төсөв боловсруулан захиалагчид хүлээлгэн өглөө.

Цахилгаан хангамжийн үйлчилгээгээр Төрийн ёслол хүндэтгэлийн өргөө цогцолборт 6 кв-ын кабелийн холболт хийж дуусган ашиглалтанд оруулж, Төрийн ордны I-IV давхрын урд нүүрний ГС шитнүүдэд кабель нэмж татах ажлын тендерт шалгарсан "Улаанбаатар-электромонтаж" ХХК-тай 41,6 сая төгрөгт багтаан хийх гэрээ байгуулан ажлаа эхэлсэн бөгөөд  мэргэжлийн байгууллагаар төрийн ордны лифтнүүдийн ашиглалтад магадлагаа гаргуулан, техникийн урьдчилан сэргийлэх үйлчилгээ хийв.

Мужааны үйлчилгээгээр  УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны танхимд мебель хавтангаар цэцгийн сав хийж  хаалга, хуучин сандлуудыг  засварлах,     “А”-танхимын эвдрэл ихтэй 100 ш сандалыг задалж  бэхэлгээ хийсэны зэрэгцээ, танхимд 500 м, цонхонд 300 м хөшигний зам сольж, төрийн ордны хойд голын 6 хаалганы засвар хийж, бариулуудыг шинээр хийлээ.

4. Үйлчилгээний чиглэлээр

Чанарын удирдлагын тогтолцооны MNS ISO 9001:2010 олон улсын стандартын хэрэгжилтийг тогтвортой хангах ажлын хүрээнд “Үйл ажиллагааны баримт бичиг”-ийн бүртгэл хөтлөлтийг жигдрүүлэх, нэг стандартад оруулах чиглэлээр Зохион байгуулалтын албатай хамтран Стандартчилал хэмжилзүйн газраас явуулсан тохирлын үнэлгээ хийж, баталгаажуулах шалгалтанд амжилттай дүн үзүүлж, “Төрийн ордны хуралдааны танхимуудыг ашиглах журам”, "Материалын сарын норм батлах тухай", “Хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлд ажилладаг ажилчдад хор саармагжуулах бүтээгдэхүүн олгох тухай", "Эмнэлгийн нөхөн сэргээх зарим үйлчилгээг төлбөртэй үзүүлэх тухай", “Төрийн ордонд ачих буулгах, зөөвөрлөх үйлчилгээ үзүүлэх тухай” журмыг шинэчлэн боловсрууллаа.

Илүү цагийн ачааллыг бууруулах үүднээс  заалын багийн 4 үйлчлэгчийг 7.30-15.00 цаг, 4 үйлчлэгчийг өдрийн 14.00-20.30 цаг хүртэл ажиллуулахаар, 7-р багийн ээлжийн үйлчлэгчийн тоог  нэмэгдүүлэн 3 сарын 18-ны өдрөөс ажиллуулж эхлээд байна.

Цэвэрлэгээ үйлчилгээгээр;  Төрийн ордон, ТЁХӨЦ-ын нийтийн эзэмшлийн болон өрөө тасалгааны 45547 м2 талбай, 26212м2 гадна талбайд цэвэрлэгээ үйлчилгээний ажлыг “Ажлын байрны цэвэрлэгээ үйлчилгээ ерөнхий шаардлага-CS-0060:2009” стандартын дагуу хийж гүйцэтгэн ажлын чанар, үр дүнгийн талаар 7 хоног дутам алба, баг хамт олноороо дүгнэн ярилцдаг ажлыг хэвшил болгон, шинэ санал санаачлагыг дэмжин хэрэгжүүлж үр дүнг нь тооцож ажилласнаар баг хамт олны ажлын чанарын гүйцэтгэл, идэвхи сайжирч байна.

2013 оны эхний хагас жилийн байдлаар Төрийн ордон, Төрийн ёслол хүндэтгэлийн өргөө цогцолборын заал танхимуудад нийт 1342 удаагийн хурал, зөвлөгөөний үйл ажиллагаа зохион байгуулагдаж, 164276 хүн хамрагдан үйлчлүүлж, заал танхим ашигласны төлбөрт 28.445.000 төгрөгийн орлого оруулсан байна.  ЕТГ, УИХ, ЗГХЭГ зэрэг байгууллагуудаас зохион байгуулсан 17 удаагийн томоохон хурал, семинарыг /54,500,000 төг/ үнэ төлбөргүй зохион байгуулах ажлын бэлтгэл болон үйлчилгээг доголдол дутагдалгүй гүйцэтгэлээ.

Цэвэрлэгээ үйлчилгээний багууд угтах үйлчилгээг хэвшил болгон тус үйлчилгээгээр ариун цэврийн өрөөнүүдэд 10ш автомат агааржуулагч, шингэн савангийн суурь шинээр суурилуулж, 1851 хөшиг, 2266 тюль угаалгаж, 4223 гэрлийг солиулж, 1119 гэрлийн бүрхүүлийг угааж, 46 албан өрөөнд засварын дараах их цэвэрлэгээг хийж, 91 өрөөний шилжилт хөдөлгөөн, 1786  удаагийн зөөвөр тээвэр хийж, 108 удаа хог хаягдлыг  ачуулж, сантехникийн 305, мужааны 1623 үйлчилгээг Барилгын албанд захиалга өгч гүйцэтгүүлсэн байна.

Цайны үйлчилгээгээр; Найман хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж нийтийн дуудлагын үйлчилгээнд 20255 аяга цай, зочны үйлчилгээнд 440 удаагийн зочинд 3641 аяга цай,  1471 аяга кофе, зөөлөн чихэр, цэвэр ус, шампанскаар үйлчилж, Сар шинийн битүүний өдрийн бөхийн барилдааны визит үйлчилгээ, Төрийн золголтын 120 хүнд, БНХАУ-ын Их хурлын даргын айлчлал, Данийн Вант улсын парламентын даргын айлчлал, Япон улсын Ерөнхий сайд, Бүгд Найрамдах Финланд Улсын Парламентын даргын айлчлалын үед Төрийн ёслолын албаны захиалгын дагуу нийт 175 хүнд цайны стандартын шаардлага хангасан үйлчилгээ үзүүлэв.

Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн сайд нарын 7 дугаар бага хурлаар 76 удаагийн уулзалтын 836 хүнд цайны үйлчилгээг үзүүлж, Төрийн ордны нийтийн эзэмшлийн талбайд 4 ширхэг ус цэвэршүүлэгчийг шинээр тавьж байрлуулан, фильтерийг солих болон шаардлагатай засвар үйлчилгээг графикийн дагуу гүйцэтгүүлсэн.

Техникийн засварын үйлчилгээгээр;  Газрын хэмжээнд техник хэрэгслийн нэгдсэн үзлэг. бүртгэл хийж, давхардсан тоогоор 76ш хувилах ба хэвлэх техник, 224 ш бусад техник хэрэгслүүдэд засвар, үйлчилгээ үзүүллээ. Хэрэглэгч нарт техник хэрэгсэл ашиглах, дотоод сүлжээ, интернэтийн орчинд мэдээлэл солилцох, компьютерийн хэрэглээний программ дээр ажиллах талаар 86 удаагийн зөвлөгөө, үйлчилгээг биечлэн өгч, шаардлагатай хэрэглээний программыг суулган өгсөн.

Цэвэрлэгээ үйлчилгээний багуудын тоос сорогч, хивс угаагч машин зэрэг цэвэрлэгээний тоног төхөөрөмжид урьдчилан сэргийлэх үзлэгийг хуваарийн дагуу 97 удаа хийж, ашиглалтын шаардлага хангахгүй техник хэрэгслийг ангилан шилжүүлэх,  компьютер, техник хэрэгслийн аюулгүй байдлыг хангах ажлыг зохион байгуулж, байгууллагын нийт хэрэглэгчдийн 78% буюу 56 хэрэглэгчийн компьютерт үзлэг оношлогоо хийж, вирусын хамгаалалт тавьж хэвийн ажиллагаагаар хангаад байна.

 

 

 

Цэцэг ногоон байгууламжийн үйлчилгээгээр; ГХЯ-ны Ёслолын алба, ЗГХЭГ-ын Төрийн ёслолын албаны захиалгаар ёслол хүндэтгэлийн үйл ажиллагаанд зориулан 38  ширхэг сагстай цэцэг, 161ширхэг  цэцгийн баглаа, 65 ширхэг цэцгэн чимэглэл, хөшөөнд өргөх 9 цэцэг зэрэг нийт 273 ширхэг бүтээгдэхүүнийг цаг хугацаанд нь чанарын өндөр түвшинд бэлтгэж, Төрийн ордны өрөө тасалгааны цэцэг ургамлын чанарт графикийн дагуу тогтмол үзлэг хийж, ургалт, өнгө үзэмж нь муудсан 280 цэцгийг сайжруулан сольж, 17 ширхэг цэцгийн савны өнгө үзэмжийг сайжруулж, хүлэмжийн цэцгийн өдөр тутмын арчилгааг стандартын дагуу тогтмолжуулж, гадна талбайн цэцэг ногоон байгууламжийн тохижилтонд 6 нэр төрлийн 8200 ширхэг нэг наст цэцгийг мандалд тарьж, 5500 м.кв зүлэг хадаж тэгшлэгээ хийлээ.

УИХ-ын чуулганы танхимд "Монгол флора ХХК"-ийн ургуулсан Алтан зул, Лили, Цахилдаг цэцгээр чимэглэл хийж байрлуулсан.

 

 Эмнэлэг, эрүүл ахуйн үйлчилгээгээр;  Анхан шатны 8 төрлийн сувилахуйн үйлчилгээг 700 хүнд 1632 удаа үзүүлж, төлбөртэй үйлчилгээнээс байгууллагад 536.000 төгрөгийн орлого оруулж,  ахуйн хортон шавьж устгалын “Хан судар”-ХХК-аар Төрийн ордны 16800 м2 талбайд хортон шавьж устгалын ажлыг 2 удаа гүйцэтгүүлэв.

Цай зөөгчид, үсчин, хүнсний нярав, угаалгын ажилчид зэрэг хүнсний бүтээгдэхүүнтэй  шууд харьцан ажилладаг болон  эрүүл ахуйн үйлчилгээ үзүүлдэг 14 ажилтан, АҮЦ-ын 70 ажилтан, нийт 84 ажилтныг халдварт өвчний нян тээгчийн илрүүлэх шинжилгээнд,  газрын хэмжээнд 104 ажилтан албан хаагчдыг “Батлан хамгаалах, хууль сахиулах албан хаагчдын нэгдсэн эмнэлэг”-ийн урьдчилан сэргийлэх үзлэгт тус тус хамруулж, эрүүлжүүлэх төлөвлөгөөг гарган ажиллаж байна.

            Төрийн ордон, ТЁХӨЦ-т зохион байгуулагдсан үйл ажиллагааны явцад эрүүл ахуйн хяналт тавьж, заал танхимын агааржуулалт, чийгшилтийг  115 удаа хэмжин,  хэвийн нөхцлийг хангуулах асуудлаар албадуудтай хамтран ажиллав.

 

Угаалга, оёдол, үсчний үйлчилгээгээр; Угаалгын хэсэг нийт 12442 ширхэг, 13527кг, 19707600 төгрөгийн эд зүйлийг чанарын гологдолгүй угааж, 15 нэр төрлийн 8089000 /найман сая наян есөн мянган/ төгрөгийн бүтээгдэхүүн үйлчилгээг үзүүлсний  дотор захиалгаар Монголын болон гадаад улсын төрийн далбаа 115 ширхэг, хөшигний тууз 378 ширхэг, цэцгийн тууз 21 ширхэг, Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн сайд нарын 7-р бага хуралд оролцогч 175 орны хэвлэмэл далбааны хүрээ, бүчийг оёж, Үсчний үйлчилгээний үнэ тарифыг шинэчлэн 700 хүнд үйлчилгээ үзүүлснээр 1500000 /нэг сая таван зуун мянга/  төгрөгийн орлогыг тус тус оруулсан байна.

 

 

5. Шинээр хийж гүйцэтгэсэн ажлууд

 

-Төр, засгийн үйлчилгээг эрхлэх газар өөрийн тоног төхөөрөмжөөр Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн сайд нарын 7-р бага хуралд оролцогч улс орнууд, олон улсын байгууллагын нийт 169 ш даавуун далбаа хийсэн.

-Төрийн ордны их танхимын арын хаалганд Хөгжлийн бэрхшээлтэй иргэнд зориулсан налуу тавцан бүхий шат хийж, Их танхимын зүүн талын ариун цэврийн хоёр тасалгааг “Хөгжлийн бэрхшээлтэй иргэн”-д зориулж шинэчлэн засварласан.

-Төрийн ордны их танхимд 2500ш гэрэл шинээр тавьж LED дэлгэц авсан.

-Их танхимын II давхрын хойт гол фоейны туурган хивсийг хананы гэрэлтүүлэгтэй, 12 шилэн хаалгыг соёмбо хээтэй болгож, хоёр талын фоейн 25 ш хөшиг, тюлийг шинээр сольсон.

-Үйлчилгээнд 55ш хамгаалалтын тууз, шон, цайны 200ш стакан авсан.

-Төрийн ордны гадна 4ш  төмөр хаалгыг  автомат удирдлагатай болгосон.

-Төрийн ордонд цэвэр усны шинэ диспенсер 11 ширхэгийг авч байрлуулсан.

-Төрийн ордны зоогийн газрын IY давхрын рестораны “Б” танхим, Улсын Их Хурлын гишүүдийн “А” танхимд засвар хийж, иж бүрэн тохижуулав.

 -Аюулгүй байдлыг хангах үүднээс ТЗҮЭГ холбогдох мэргэжлийн байгууллагад захиалга өгч Төрийн ордны гол, гол заал танхимуудын үндсэн хийц, бүтээц, шавардлагын төлөв байдалд дүн шинжилгээ хийлгэсэн.

 

6. Газрын харъяа байгууллагууд нь 2013 оны эхний улиралд ажил үйлчилгээний борлуулалтаас 519,5 сая төгрөгийн орлого оруулж, 6,6 сая төгрөгийн ашигтай ажиллаж, төлөвлөгөөт даалгавраа оны эхнээс биелүүлсэн амжилт гаргалаа.

Амралт үйлчилгээний цогцолбор нь  954,0 сая төгрөгийн орлоготой, 936,4 сая төгрөгийн зардалтай, 17,6 сая төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж, Төрийн ордны хэрэглэгчдээс хоолны амт чанар, үйлчилгээний талаар судалгаа хийж улмаар  Солонгос хоол, цагаан хоолны өдөрлөг зохион байгуулсан ба буфетээр “ Мини пицца” –г шинээр хийж, үйлчилгээнд нэвтрүүллээ.

Хэвлэх үйлдвэр нь 152,0 сая төгрөгийн орлоготой 145,5 сая төгрөгийн зардалтай, 6,5 сая төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж, хэвлэлийн үйлдвэрлэлийг шинэчлэн сайжруулах дунд хугацааны хөтөлбөр боловсруулж газрын захирлын зөвлөлийн хуралд танилцуулсан ба хэвлэлийн өндөр хүчин чадлын 4 ш тоног төхөөрөмж худалдан авч суурилуулах ажилууд хийгдэж байна.

Засгийн газрын байрын нэгдсэн захиргаа нь Засгийн газрын 8 байранд байрлах  УИХ-ын 7, Засгийн газрын 17, төслийн 16  байгууллагын 12357,1 м2 талбай бүхий нийтийн эзэмшлийн талбай,  26810,8 м2 талбай бүхий нийт  847 ажлын өрөөний 1890 гаруй ажилтан, албан хаагчдад 16 төрлийн нийтлэг үйлчилгээ үзүүлэн ажиллаж байна.

Эхний хагас жилд 930,0 сая төгрөгийн санхүүжилтийг хуваарийн дагуу авч үйл ажиллагаагаа санхүүжүүлсэн бөгөөд төсвөө 2% -иар хэмнэн ажилласан байна.  Эхний хагас жилд ажил үйлчилгээний гэрээний дагуу 404284,54 мянган төгрөг олж, өр авлаггүй ажилласан.

Шинэ бүтэц зохион байгуулалтын дагуу ажил үүргийн хуваарийг шинэчлэн зохион байгуулж,  эд хариуцагч нарыг байранд ажиллуулж, орчин үеийн дэвшилтэт онлайн сүлжээний технологи болох VPN холболтыг нэвтрүүлсэн. Санхүүгийн программыг ЗГ-ын 3, 12-р байруудад шинээр холбож цахимаар бүртгэлээр тайлан тооцоог нэгтгэн, сар бүрийн 1, 15-нд байруудын захиалгыг онлайнаар хүлээн авч онлайн хэлбэрт шилжээд байна.

 

ТЗҮЭГ-ын сургалтын төвийн сургалтанд 15 үйлчлэгчийг хамруулж мэргэшүүлсэн ба байгууллагын ажилтнуудын дунд шилдэг эмэгтэй шалгаруулах тэмцээнийг зохион явуулжээ.

Засгийн газрын 13 дугаар байранд заал, коридорын цахилгаан, сүлжээний утаснуудыг эмхлэн цэгцэлж, щитний хайрцгийг шинэчилсэн ба  3 дугаар байрны цахилгааны магистраль шугамыг шинэчилж, зарим радиотар хэрэгслийг шинээр суурилуулсан байна.

 

 

                                                      ТЗҮЭГазар

2013 оны 08 сарын 01 | Үзсэн : 2517