Мэдээ, мэдээлэл » Тайлан

Монгол улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлж, 2013 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэх төсөл арга хэмжээг чанартай гүйцэтгэх,үйлчилгээний ажилтнуудын мэргэшил,дадлага ур чадварыг дээшлүүлэх, үйлчилгээнд дэвшилтэт техник,технологи нэвтрүүлэх замаар үйлчилгээний чанарыг сайжруулах, хангамжийн үйлчилгээг шинэ зохион байгуулалтаар гүйцэтгэх зорилтыг дэвшүүлэн тавьж, хэрэгжүүлж ажиллав.

            Нэг.Удирдлага,зохион байгуулалтын ажлын талаар

Оны эхэнд нийт ажилтан, албан хаагчдын тайлангийн хурал зохион байгуулж,газрын 2013 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний төслийг хэлэлцүүлэн батлуулж, хэрэгжилтийг зохион байгуулж ажилласны дүнд ТЗҮЭГ-ын 2013 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд 134  зорилт, арга хэмжээ төлөвлөгдөж, 98,5 хувиар биелэгдлээ.

Газрын үйл ажиллагааны зорилт чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан захирлын дэргэдэх зөвлөл 15 удаа хуралдаж, 232   тушаалгаргасан бөгөөд захирлын 2013 оны 1,6,7 дугаар тушаалаар ажил, албан тушаалын жагсаалтыг  баталж,ажлын байрны тодорхойлолтыг шинэчлэн мөрдүүлж, хөдөлмөрийн гэрээг шинэчлэн байгуулж, нийт ажилтнуудыг үүрэгт ажлаас нь чөлөөлөн, эгүүлэн томилж, цалин,нэмэгдлийг шинэчлэн баталж мөрдүүллээ.

Стандартчилал,хэмжил зүйн газрын дотоод аудиторын ээлжит шалгалтад хамрагдаж,Нийтлэг үйлчилгээгээр чанарын удирдлагын тогтолцооны MNS ISO9001:2010 олон улсын стандарт шаардлагыг хангасан байдлаа баталгаажуулж, 4 дэх удаагаа гэрчилгээ авсан нь манай байгууллага, хамт олны “үнэт зүйл”  болж,манай  ажил үйлчилгээг үнэлсэн томоохон үнэлгээ боллоо.

ТЗҮЭГ болон түүний харъяа байгууллагууд хамтран “Нийтлэг үйлчилгээний чанар-шинэчлэл” сэдэвт нээлттэй өдөрлөгийг Төрийн ордонд зохион байгуулж, аймаг, хотын нийтлэг үйлчилгээ хариуцсан удирдах ажилтнуудыг оролцуулсан бөгөөд Монгол Улсын Ерөнхий сайд оролцож ,манай байгуулагад “ Талархал “ гардуулав.

Чанарын удирдлагын тогтолцооны MNS ISO 9001: 2010 олон улсын стандартын баталгаажилтыг хангахад чиглэгдсэн үйл ажиллагааны баримт бичгийн бүртгэл хөтлөлтийг бэлэн болгож, энэ хугацаанд байгууллагын хөдөлмөрийн дотоод журам,  зохион байгуулалтын болон үйлчилгээ, санхүүгийн холбогдолтой 16 заавар, журмыг шинэчлэн  боловсруулж, батлуулан мөрдүүлэх ажлыг хийж гүйцэтгэлээ.

Төсвийн ерөнхийлөн захирагчтайбайгуулсан Төсвийн шууд захирагчийн 2013 оны  үр дүнгийн гэрээг батлуулсан ба 2012 онд Төсвийн ерөнхийлөн захирагчтай байгуулсан Ерөнхий менежерийн үр дүнгийн гэрээг дүгнүүлж  92,6 хувийн буюу “ хангалттай “ үнэлгээ авсан.

Байгууллагын 4 жилийн үйл ажиллагааны тайланд дүн шинжилгээ хийж, Засгийн газрын 2008-2012 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд тус газраас хийж гүйцэтгэсэн ажлын биелэлт 95,0 хувьтай дүгнэгдэж, ТЗҮЭГ-ын 2009-2012 оны үйл ажиллагааны нэгдсэн тайлан  боловсруулж, санхүү,эдийн засгийн үндсэн үзүүлэлтийг  графикаар  бэлтгэж,ажлын хэрэгцээнд ашиглаж байна.

Энэ онд дотоод хяналт шалгалтын хэсгээс байгууллагын хэмжээнд хэрэгжүүлж буй үйлчилгээний чанар,стандарт хангалтын хэрэгжилт, ажилтнуудын болон албадууд,газрын харъяа байгууллагуудын үйл ажиллагааны төлөвлөгөөт зорилтын  явц, биелэлт, улсын хөрөнгө оруулалтаар гүйцэтгэх төсөл арга хэмжээ, засвар тохижилтын ажлын гүйцэтгэл, дуудлагын автомашины ашиглалт, ардчилсан орнуудын сайд нарын бага хурлын бэлтгэл хангалт,биелэлтийг шалган зааварчилж, үр дүнг газрын захирлын зөвлөлийн хуралд танилцуулж, холбогдох шийдвэр гаргуулж ажиллав.

Газрын аппарат, харъяа байгууллагуудын 70 гаруй гүйцэтгэх ажилтнуудаас “Байгууллагын менежмент, чадамжийн индекс” сэдвээр санал асуулга явуулж, нэгдсэн дүгнэлт,санал боловсруулж, газрын захиралд танилцуулав.

Ажилтнуудын ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг хангах болон сургалтын хөтөлбөрийг боловсруулан үйл ажиллагаандаа хэрэгжүүлэн ажиллаж, байгууллагын дэмжлэгээр Япон,БНСУлсад 2 ажилтан мэргэжил дээшлүүлэх богино хугацааны сургалтад хамрагдаж, хэвлэх машины сэлбэг авах, танилцах дадлагаар  2 ажилтан БНХАУлсад ажиллаж, Сангийн яамны худалдан авах ажиллагааны А3 сертификат олгох сургалтад 14 ажилтан хамрагдаж, Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институттэй хамтран захиалгат сургалтыг зохион байгуулж, аппаратын болон харъяа газрын санхүүгийн 8 ажилтан анхан шатны сертификат авлаа.

Байгууллагын дэргэдэх сургалтын төвийн үйл ажиллагааг өргөжүүлж, Засгийн газрын XI байранд сургалтын танхимыг тохижуулж дуусгасан ба ГХЯ, Их тэнгэр цогцолбор, Хас банк, Засгийн газрын байрын нэгдсэн захиргааны  ажилтнуудадхөтөлбөрийн дагуу сургалт зохион байгуулж  87 хүнд “үйлчлэгч” мэргэжил эзэмшүүлэв.

21 аймаг” нийслэл, дүүргийн нийтлэг үйлчилгээний удирдах ажилнуудын сургалт-семинарыг Улаанбаатар хотод зохион явуулж, харилцан туршлагаа солилцож, уг зөвлөгөөнөөс Засгийн газар, Аймаг, нийслэлийнзасаг дарга нарт хандсан “ Уриалга” гаргалаа.

Баруун 5 аймгийн нутгийн захиргааны байгууллагын үйлчилгээний ажилтнуудыг мэргэшүүлэх нэгдсэн сургалтыг Ховд аймагт зохион байгуулж, 26 хүнд “үйлчлэгч“мэргэжил эзэмшүүлсэн.

ЗГБНЗахиргааны 15 үйлчлэгчийн мэргэжил дээшлүүлэх сургалтанд хамрагдаж,      12 ажилтан мэргэжлийн зэргээ ахиулсан бөгөөд Төрийн ордон,өргөө цогцолборын үйлчилгээний ажилтуудад зориулсан Англи хэлний анхан шатны мэдлэг олгох сургалтад 30 хүн хамрагдлаа.

Газрын захирал,дэд захирал нар албан тушаалтны 2012 оны хөрөнгө орлогын мэдүүлгээ цахим хэлбэрээр гаргаж, холбогдох байгууллагад хүргүүллээ.

Энэ онд төрийн дээд шагнал одон медалиар 6 ажилтан, салбарын болон залуучуудын байгууллагын шагналаар 8 хүн шагнагдаж, 12 ажилтан Архангай аймагт тойрон аялалд оролцож, 5 хүнд иж бүрэн монгол гэр олгосон ба 13хүнд төрийн албан хаагчдын гэр бүлд олгох нэг удаагийн мөнгөн тусламж үзүүлж,12 ажилтныг дотоодын тойрон аялалд оролцуулж, 26 үйлчилгээний ажилтанд  сар бүрийн нэмэгдэл олгож эдгээр арга хэмжээнд 42,9 сая төгрөг зарцуулав.

Манай оронд зохион байгуулагдсан Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн Сайд нарын VII бага хурлын бэлтгэл ажлыг хангах зорилтын хүрээнд хуралд оролцох орнуудын далбааны тестийг ГХЯамаар хянуулж, тус газарт туг далбаа хэвлэх, үйлдвэрлэх машиныг бүрэн ашиглалтанд оруулж, нийт 140 орны туг, олон улсын байгууллагын 6 далбааг хугацаанд нь үйлдвэрлэж, Төрийн ордны өмнөх талбайд 84 орны, хойд талбайд 10 орны тугийг байрлууллаа. Туг далбаа үйлдвэрлэлээс энэ онд  байгууллагын дансанд 18979,0 мянган төгрөгийн орлого орууллаа.

Билгийн улирлын цагаан сарын баяр, ахмадын өдрийг тохиолдуулан 100 гаруй ахмадуудыг хүлээн авч, хүндэтгэл үзүүлж, 7,2 сая төгрөг зарцуулав.

Төрийн ордон,төрийн ёслол хүндэтгэлийн өргөө цогцолборын хэрэглэгчдээс энэ онд дуудлага, шуурхай ажлын чиглэлээр 5080 дуудлагыг хүлээн авч, 12 нэгж хэсгүүд хариуцан гүйцэтгэж, барагдуулалт    98,0  хувийн биелэлттэй байна.

Тайлант хугацаанд байгууллага, иргэдээс 266 бичиг ирсний 235 бичигт хариу өгч, тус байгууллагаас гадны байгууллагад 722 бичиг явуулжээ.

Иргэд,ажилтнуудаас 72 өргөдөл ирсний 68-ийг хугацаанд нь шийдвэрлэж, хэрэгжилт 94,4 хувьтай гарлаа.

Газрын нийт ажилтнуудад зориулан мэдээллийн цагаар Монгол улсын нэр хүндтэй,алдартай хүмүүсийг урьж оролцуулан гэр бүл,ёс суртахуун,танин мэдэхүйн чиглэлээр 8 удаа лекц яриа хийлгэсэн ба газрын ажилтнуудын амралт,чөлөөт цагийг идэвхтэй өнгөрүүлэхэд чиглэгдсэн сагсан бөмбөг, одон бөмбөгийн тэмцээнийг зохион явуулж, бүх ажилтныг эмнэлгийн нэгдсэн үзлэг, оношлогоонд хамрууллаа.

            Хоёр.Санхүү,хангамжийн үйлчилгээний чиглэлээр

ТЗҮААЭГ-ын хаалтын баланс, ТЗҮЭГ-ын эхлэлтийн балансыг гаргаж, 2012 оны жилийн эцсийн болон 2013 оны эхний хагас жилийн тайлан тэнцлийг нэгтгэн гаргаж, холбогдох газруудтай тооцоо нийлж баталгаажуулан Сангийн яам, Үндэсний аудитын газарт хуулийн хугацаанд нь  хүргүүлэв. Санхүүгийн тайланд Үндэсний аудитын газраар аудит хийлгүүлж, “Зөрчилгүй” гэсэн үнэлэлт дүгнэлт авч, ТЗҮЭГ-ын жилийн тайланг ЗГХЭГ-ын багцын тайлангийн нэгтгэлд оруулсан.

            Төсвийн тодотголоор ТЗҮЭГ-ын 2013 оны төсөв 134,0 сая төгрөгөөр буурч батлагдсантай холбогдуулан төсвийг үр ашигтай, хэмнэлттэй зарцуулах зорилтыг хэрэгжүүлж ажилласнаар 2013 оны төсөвт зардлаа 8,5 хувиар буюу 252,1 сая төгрөгөөр хэмнэсэн байна.

Энэ онд улсын төсвөөс ТЗҮЭГ-ын урсгал санхүүжилтэнд 2716,9 сая төгрөгийг авч бүтээгдэхүүн, ажил үйлчилгээг санхүүжүүлэв.

            Нэмэлт санхүүжилтын 2013 оны дансны хуваарийг гаргаж Сангийн яаманд хүргүүлсэн ба газрын 2014-2016 оны дунд хугацааны төсвийн төсөөлөл, Төсвийн хүрээний мэдэгдэл, 2014 оны урсгал болон хөрөнгө оруулалтын төсвийн төслийг боловсруулан  Төсвийн ерөнхийлөн захирагчид хүргүүллээ.

            ЗГХЭГ-ын тушаалаар ТЗҮЭГазарт 2013 оны улсын төсвийн хөрөнгө оруулалтаар санхүүжигдах төсөл,арга хэмжээний жагсаалтыг батлуулж, үүний дагуу нийт 13 төрлийн ажил, арга хэмжээ бүрт үнэлгээний хороо байгуулагдан ажиллаж, нийт 2013,7 сая төгрөгийн хөрөнгө оруулалт, төсөл арга хэмжээний ажлууд хийгдэж, бүх санхүүжилтийг олгов.  Захиалагчийн 2013 оны  эхний 7, 10 сарын бараа, ажил үйлчилгээ худалдан авалтын тайланг гаргаж Сангийн яаманд хүргүүлэв.

            ТЗҮЭГ-ын харъяа Амралт үйлчилгээний цогцолбор, Хэвлэх үйлдвэрийн 2013 оны үйлдвэр санхүүгийн төлөвлөгөөг хянан баталсан бөгөөд 2012 оны жилийн санхүүгийн тайлан, санхүү,эдийн засгийн үндсэн үзүүлэлтийн биелэлтийн дүнг захирлын дэргэдэх зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж баталгаажуулжээ.

            Хангамжийн үйлчилгээгээр 100 нэр төрлийн 181,5 сая төгрөгийн бараа материалыг захиалгын дагуу  бэлтгэн нийлүүлэв.

            ТЗҮЭГ-ын үндсэн хөрөнгийн 2012 оны жилийн хөдлөл, өөрчлөлтийг тусгасан “Өмч эзэмшлийн гэрээ”–ний биелэлтийг гаргаж Төрийн өмчийн хороонд хүргүүлээд байна.

            ЗГХЭГ нь биеэ даасан санхүү, аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх болсонтой холбогдуулан жилийн эцсийн тооллогоор Ерөнхий сайд, Шадар сайдын алба, ЗГХЭГ, ХЧАБМИХАЗ, БХҮХ, ТЗҮЭГ зэрэг байгууллагуудын үндсэн хөрөнгийг нарийвчлан тоолж салгаж, актлах хөрөнгийн тооцоо хийж, холбогдох материалыг Төрийн өмчийн хороонд тавьж ТЗҮЭГ-ын машин тоног төхөөрөмжийн данснаас 157,3 сая төгрөгийн, тавилга эд хогшлын данснаас 146,9 сая төгрөгийн хөрөнгийг актлах шийдвэр гаргуулж, данс бүртгэлээс хасч тооцох ажлыг хийж гүйцэтгэлээ.

            Төрийн 5824,0 сая төгрөгийн тавилга, эд хогшлыг балансаас балансад шилжүүлэн авлаа.

            Гурав.Барилга, хөрөнгө оруулалт,засвар тохижилтын ажлын чиглэлээр

Төрийн ордон, төрийн ёслол хүндэтгэлийн өргөө цогцолборын 81 албан ажлын   өрөө тасалгаа, заал танхим болон 1724 м2 талбай бүхий нийтийн эзэмшлийн газруудад 148,3 сая төгрөгийн засвар, тохижилтын ажил гүйцэтгэлээ.

            УИХ-ын Тамгын газрын захиалгаар визит–1, гольфын тоглолтын өрөө, зэрэг нийт 12 албан ажлын өрөөг засварлаж, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны танхимд 24,0 сая төгрөгийн өртөг бүхий 15 нэр төрлийн засвар,тохижилтын ажлыг намрын чуулган эхлэхээс өмнө хийж дуусгасан.

            АОХН-ын Сайд нарын VII бага хурлын бэлтгэл ажлыг хангах нэгдсэн төлөвлөгөө боловсруулан ЗГХЭГ,ГХЯ, Үндэсний хороонд танилцуулж, Төрийн ордны их танхимын болон I,II давхрын коридор,түүний хүзүүвч,вестибюлийнхана, таазны заслын ажил,I давхрын хоёр ариун цэврийн өрөөний иж бүрэн засвар,товчоо гуанз,А,Б заал, I давхрын том,жижиг уулзалтын өрөөний хана,тааз болон подвалынхэсэгт нийтдээ 48,3 сая төгрөгийн засварын ажлыг  хугацаанд нь хийж гүйцэтгэв.

            Түүнчлэн А, Б танхимд салбар хуралдааны, ”В”-г уулзалтын ВИП өрөө, ”Г” өрөө болон II давхрын хойт фоейг хэвлэлийн зориулалтаар,I давхрын зоогийн 2 танхим, том уулзалтын өрөө, Төрийн ёслол хүндэтгэлийн А,Б танхимыг зориулалтын дагуу тохижууллаа. Төрийн ордны их танхимын орчуулагчдын 12 өрөөнд агааржуулалтын систем шинээр суурилуулах ажлыг иж бүрэн гүйцэтгэж, гадна хашааны 4ш төмөр хаалгыг автомат удирдлагаар нээж,хаадаг болгож, автомашин орж гарах үед ашиглах автомат хаалтыг шинээр хийлээ.

            Их танхимын 161ширхэг сандлын тавиурыг бүтэн болгож,ордны хойд голын 3 том хаалга, их танхим орчмын цонхны 57 ширхэг тавцан, 45 хаалганд засвар хийж, “А” танхимын 12 хаалганы шилэнд хээ тавиулж,их танхимын индрийг засч,гишгүүр өндөрлөгч хийсэн ба ариун цэврийн 4 өрөөнд биде суурилуулж, 2 ширээ шинээр хийсэн. Их танхимын хоёр талын фоейны хөшиг,тюлийг шинэчилж, тэргэнцэртэй иргэд шатаар гарах налуу давцан 2ш, ариун цэврийн өрөөний  хоёр кабиныг хөгжлийн бэрхшээлтэй иргэнд зориулан тоноглож, МОНЦАМЭ агентлагийн байранд  албан ажлын 2 өрөөний засвар / 5,6 сая төгрөг / хийж дуусгав.

           Энэ хугацаанд  БНХАУ-ын зочны бэлтгэл ажлын хүрээнд 289,6 м2 тааз, 957,6 м2 хана, Английн ерөнхий сайд асан Т.Блейр, Японы ерөнхий сайдын айлчлалыг угтаж Төрийн ордон, өргөө цогцолборт зочны явах маршрутын дагуух нийтийн эзэмшлийн  1000 м2 хана, чуулганы танхимд 439 м2 хана тус тус эмульсдэж, 33,9 м2 цонхны  засварын ажлыг төлөвлөгөөнөөс гадуур хийж гүйцэтгэлээ.

            2013 оны улсын хөрөнгө оруулалтаар хийж гүйцэтгэх ТЁХӨЦогцолбор, Монгол төрийн түүхийн музейн дээврийн засвар / 650,0 сая төгрөг /, Төрийн ордны их танхимын орчуулагчдын өрөөний агааржуулалтын систем тавих /50,0 сая төгрөг/,Төрийн ордны дээврийн галын нэвчилгээ / 25,0 сая төгрөг /, Төрийн ордны нүүрний хэсгийн гэрэлтүүлгийн шитнүүдийн шинэчлэлийн ажил / 45,0 сая төг /, Төрийн ордны хаалга цонх, модон эдлэлийн засвар / 35,0 сая төг /, Төрийн ордны хоргодох байрны засвар / 45,0 сая төг / зэрэг ажлуудын  гүйцэтгэгчийг сонгох, гэрээ байгуулах, ажлын явц  болон гүйцэтгэлд зураг төсвийн дагуу захиалагчийн хяналт тавьж, акт баримт бичгийг бүрдүүлж, баталгаажуулан ашиглалтад хүлээж авлаа.

            Энэ онд нийтдээ объектын 1076,3 сая төгрөгийн өртөг бүхий 61ажлын төсөв боловсруулан захиалагчид хүлээлгэн өглөө.

            Уран сайхны зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн батлуулж, 10 гаруй ажил үйлчилгээний эскиз зураг, эх загваруудыг гаргав.

Төрийн ёслол хүндэтгэлийн өргөө цогцолборт 6 кв-ын кабелийн холболт хийж дуусган ашиглалтанд оруулж, мэргэжлийн байгууллагаар төрийн ордны лифтнүүдийн ашиглалтад магадлагаа гаргуулан, техникийн урьдчилан сэргийлэх үйлчилгээ хийв.

             АОХН-ийн Сайд нарын бага хурлын үеэр Их танхим болон тэр орчмын фоейний 2500ш гэрлийг шинэчилэн, Төрийн ордны “Умард” РП-ээс ирсэн 6 кв-ын кабелийн гэмтлийг засч,Төрийн ордон болон цогцолборын АВР автоматаар сэлгэн залгах ажиллагааг хэвийн ажиллагаанд оруулсан.

            Төрийн ордны дулааны узельд бүх хаалт арматуруудад засвар үйлчилгээ хийж, узельд салхивчны системийн автомат удирдлагыг иж бүрнээр нь сольж, дулааны төв узелээс салхивчны узельд орох дулааны 30м, фитнессийн өрөөнд дулааны 20м шугамыг тус тус шинэчлэв.

АҮЦ-ын зоогийн газрын гаднах бохирын худгаас гуанз хүртэлх 18м, халуун цехийн бохирын 17м шугамыг тус тус шинээр монтажлав.

 Хөргөлт агааржуулалтын 89ш тоног төхөөрөмжийн тохируулга, засвар үйлчилгээг гүйцэтгэлээ.

            УИХ-ын чуулганынэгдсэн хуралдааны танхимд цэцгийн сав шинээр хийж, хуучин хаалга,сандлуудыг засварлаж, төрийн ордны хойд голын 6 хаалганд урсгал засвар хийж, бариулуудыг сольж,  81 цонхонд 300м хөшигний зам шинээр хийлээ.

            Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын арга хэмжээнд зориулж өргөө цогцолборын гадна шатны 500м2 талбайд тавцан хийж, дрожоор бүрж, 9 хөлт цагаан тугны дэлгэмэл суурь хийсэн ба их танхимын 800 сандал засч сэлбэн, 44ш савдаг хаалгыг лакдаж, төрийн ордны хойд гол хаалганд тэргэнцэртэй иргэдэд зориулсан 10м зам шинээр хийлээ.

            Мужааны дуудлагаар  90 гаруй хаалганы цоож сольж, 164ш хаалганы бариул засаж, 56ш ариун цэврийн өрөөний цаас тогтоогч байрлуулж, 87ш сейф засварлаж, 40м2 цонх шиллэж, 150 гаруй сандлын эд хэрэгслийг засч,500 у.м хөшигний зам шинээр сольсон байна.

Дөрөв.Нийтлэг үйлчилгээгээр

Төрийн ордон, Төрийн ёслол хүндэтгэлийн өргөө цогцолборын заал танхимуудад 2013 онд зохион байгуулагдсан 2452 удаагийн 507434 хүн хамрагдан зохион байгуулагдсан хурал, зөвлөгөөний үйлчилгээг шаардлагын хэмжээнд байлгаж, заал танхим ашигласны төлбөрт 60.135.000 төгрөгийн орлого оруулаа. 

ЕТГ, УИХ, ЗГХЭГ зэрэг байгууллагуудаас зохион байгуулсан 27 удаагийн томоохон хурал семинарын /64.550.000 төг/үйл ажиллагааны үйлчилгээг үнэ төлбөргүй зохион байгуулж ажиллалаа.

Хурлын заал танхимд “LED”  дэлгэц ажиллуулах шинэ үйлчилгээг нэвтрүүлснээр 36376,1 мянган төгрөгийн орлого оруулж, 36 хүний суудал бүхий кино танхимын үйлчилгээг хариуцан ажиллаж байна.

Төрийн ордны заал, танхимуудад зохион байгуулагдсан “Монголын Эдийн засгийн чуулган”, “Аймаг, нийслэл Засаг дарга нарын семинар”,  “Сум, хороо багийн Засаг дарга нарын семинар”,  “Алдарт эхийн одонт ээжүүдийн чуулган”, “Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн сайд нарын 7-р бага хурал” зэрэг 1494 удаагийн томоохон үйл ажиллагааны бэлтгэл ажил, Ардчилсан үндсэн хуулийн 21 жилийн ойн баярыг тохиолдуулан зохион байгуулсан “Шатрын тэмцээн”, Сар шинийн баяр болон БНХАУ-ынбайнгынхорооныдарга, Даниулсынпарламентындарга, Европын аюулгүй байдлын хамтын ажиллагааны ассамблейн ерөнхийлөгч, Европынкомиссынерөнхийлөгч, Японулсынерөнхийсайд, БНТурк улсын ерөнхий сайд, БНФинланд улсын парламентын дарга, НҮБ-ын ерөнхий ассамблейн  67 дугаар чуулганы даргын зэрэг 14 удаагийн Төрийнөндөрхэмжээнийайлчлал, гадаад орноос Монгол улсад суух элчин сайд итгэмжлэх жуух бичиг барих 14 удаагийн арга хэмжээний цэвэрлэгээ үйлчилгээний бэлтгэлийг ханган доголдолдутагдалгүйажиллалаа.

 Төрийн дээд шагнал гардуулах арга хэмжээ 38 удаа, Төрийн 9 хөлт их цагаан туганд хүндэтгэл үзүүлэх 25 удаагийнарга хэмжээ, Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэх, зураг авхуулах үйл ажиллагаа 38 удаагийнёслолын арга хэмжээний үеийнцэвэрлэгээ үйлчилгээ болон бэлтгэл ажлыг зохион байгуулав.

Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн Сайд нарын 7 дугаар бага хурлыг угтан үйлчилгээний 30 ажилтаныг англи хэлний сургалтанд хамруулан, гол үйлчилгээнд ажиллах 40 үйлчлэгч, 8 цай зөөгчдийг үндэсний загварын ёслолын хувцсаар жигдрүүлж, хамт олноороо идэвхи чармайлттай ажилласнаар Гадаад харилцааны яамнаас талархлын “Батламж” хүлээн авлаа.

Цайны  нийтийн дуудлагын үйлчилгээнд 58240 аяга цай, кофе, зочны үйлчилгээнд 1250 удаагийн 4530 аяга цай,  кофе, зөөлөн чихэр, цэвэр ус, шампанскаар үйлчиллээ.

Төрийн ордны нийтийн эзэмшлийн талбайд 11 ширхэг ус цэвэршүүлэгчийг шинээр сольж байрлуулан, фильтерийг солих болон шаардлагатай засвар үйлчилгээг гэрээ, графикийн дагуу хийлгэв.

 

Техникийн засварын үйлчилгээгээр

Tехник хэрэгслийн нэгдсэн үзлэ г бүртгэл хийж, давхардсан тоогоор 76ш хувилах ба хэвлэх техник, 224ш бусад техник хэрэгслүүдэд засвар,үйлчилгээ үзүүллээ. Хэрэглэгч нарт техник хэрэгсэл ашиглах, дотоод сүлжээ, интернэтийн орчинд мэдээлэл солилцох, компьютерийн хэрэглээний программ дээр ажиллахталаар 86 удаагийн зөвлөгөө, үйлчилгээг биечлэн үзүүлж, 56 хэрэглэгчийн компьютерт үзлэг оношлогоо хийж, вирусын хамгаалал тавьж хэвийн ажиллагааг хангаж ажиллав.

ГХЯ-ны Ёслолын алба, ЗГХЭГ-ын Төрийн ёслолын албаны захиалгаар ёслол хүндэтгэлийн үйл ажиллагаанд зориулан 43  ширхэг сагстай цэцэг, 209 цэцгийн баглаа, 106 ширхэг цэцгэн чимэглэл, хөшөөнд өргөх 20 цэцэг зэрэг нийт 382 ширхэг бүтээгдэхүүнийг цаг хугацаанд нь чанарын өндөр түвшинд бэлтгэж үйлчиллээ.

Төрийн ордны өрөө тасалгааны цэцэг ургамлын чанарт графикийн дагуу тогтмол үзлэг хийж, ургалт, өнгө үзэмж нь муудсан 350 цэцгийг сайжруулан сольж, 6 нэр төрлийн 8200 ширхэг нэг наст цэцгийг гадна талбайн цэцгийн мандалд тарьж, 6800 м2 зүлэгт талбайг 4 удаа хадаж тэгшлэн ургалтыг жигдрүүлэн Төрийн ордны гадна орчныг чимлээ.

Мөн УИХ-ын чуулганы танхим, “А”, “Б” “В”, “Г” заалуудад байсан хиймэл цэцгийг олон наст амьд цэцгээр сольж байрлуулан, УИХ-ын чуулганы танхимд "Монголфлора ХХК"-ийн ургуулсан Алтан зул, Лили, Цахилдаг цэцгээр чимэглэл хийж  байрлуулсан.

Эмнэлгийн анхан шатны 8 төрлийн сувилахуйн үйлчилгээг 700 хүнд 1632 удаа үзүүлж, төлбөртэй үйлчилгээнээс байгууллагын дансанд 536.000 төгрөгийн орлого оруулан, Төрийн ордны 16800 м2 талбайд хортон шавьж устгалын ажлыг 2 удаа хийлгүүлэв.

Цай зөөгчид, үсчин, хүнсний нярав, угаалгын ажилчид зэрэг хүнсний бүтээгдэхүүнтэй  шууд харьцан нийт 84 ажилтныг халдварт өвчний нян тээгчийн илрүүлэхшинжилгээнд, газрын хэмжээнд 104 ажилтан албан хаагчдыг “Батлан хамгаалах, хууль сахиулах албан хаагчдын нэгдсэн эмнэлэг”-ийн урьдчилан сэргийлэх үзлэгт тус тус хамрууллаа.

Угаалгын хэсэг нийт 21461 ширхэг, 21968 кг  эд зүйлийг чанарын гологдолгүй угааж, индүүдэн 32.286.500 төгрөгийн үнэлгээ бүхий ажил үйлчилгээг гүйцэтгэлээ.

Үсчний үйлчилгээний үнэ тарифыг шинэчлэн батлуулж, 1050 хүнд үйлчилгээ үзүүлснээр 2.454.000  төгрөгийн орлоготой ажилласан байна. Төрийн ордонд ажиллагчдын эрэлт хэрэгцээнд тулгуурлан маникюрын үйлчилгээг шинээр үзүүлж эхлээд байна.

Оёдлын үйлчилгээгээр 15 нэр төрлийн 12.576.500 төгрөгийн бүтээгдэхүүн үйлчилгээг үзүүлсний  дотор захиалгаар Монголын болон гадаад улсын төрийн далбаа 160 ширхэг, хөшигний тууз 296 ширхэг, цэцгийн тууз 25 ширхэг, хамгаалалтын шонгийн тууз 600ш, 140 орны хэвлэмэл далбааны хүрээ, бүчийг тус тус оёжээ.

Тав. Газрын харъяа байгууллагуудын үйл ажиллагааны талаар.

Амралт үйлчилгээний цогцолбор, Хэвлэх үйлдвэрийн санхүү эдийн засгийн үндсэн үзүүлэлтийн 2013 оны гүйцэтгээр ажил үйлчилгээний борлуулалтаас нийтдээ 2481,8 сая төгрөгийн орлого оруулж, 2422,6 сая төгрөгийн зардал гаргаж, 59,2 сая төгрөгийн ашигтай ажиллаж, төлөвлөгөөт даалгавраа    44,6 хувиар  давуулан биелүүллээ.

Амралт үйлчилгээний цогцолбор 2013 оны төлөвлөгөөт даалгавраа 3 сарын өмнө давуулан биелүүлж, энэ онд хоол үйлдвэрлэл, амралтын үйлчилгээнээс     1832,5 сая төгрөгийн орлого оруулж, 49,4 сая төгрөгийн ашигтай ажиласан байна.

Тус цогцолбор нь Төрийн гурван  өндөрлөг, тэднээр дамжин ирсэн зочин төлөөлөгчид,УИХ,Засгийн газрын гишүүд, яам, агентлагийн төрийн түшээдэд 9 удаагийн протоколын хүндэтгэлийн үйлчилгээг өндөр хэмжээнд зохион байгуулсан.

Төрийн ордны зоогийн газрын агааржуулалтын хуучин хоолойг засварласан ба  подвал дах бохирын хоолойн шугмыг шинэчилж, Элит төвийн цахилгааны шитийг шинээр сольж, “Горхи” амралтын газарт дээврийн засвар тохижилт хийж, тоног төхөөрөмжөө шинэчиллээ.

Оны эхэнд Төрийн ордны хэрэглэгчдээс хоолны амт чанар,үйлчилгээний талаар судалгаа хийж улмаар  Солонгос хоол,цагаан хоолны өдөрлөг зохион байгуулсан ба буфетээр “ Мини пицца” –г шинээр хийж, үйлчилгээнд нэвтрүүллээ.

Хэвлэх үйлдвэр 2013 онд бүтээгдэхүүн борлуулалтаас 306,8 сая төгрөгийн орлого оруулж, 7,5 сая төгрөгийн ашигтай ажилласан байна.

 Хэвлэлийн үйлдвэрлэлийг шинэчлэн сайжруулах дунд хугацааны хөтөлбөр боловсруулж газрын захирлын зөвлөлийн хуралд танилцуулсан ба 2013 оны хөрөнгө оруулалтаар хэвлэлийн 2 өнгийн машин, огтлоо, цавуу бэхэлгээний, алтаар дарагч машиныг худалдан авч, Засгийн газрын 11 –р байранд хэвлэх өрөөг шинээр тохижуулан бэлэн болгож, үйлдвэрлэлээ өргөтгөлөө.

Техник технологийн парк шинэчлэгдсэнтэй холбогдуулан Хэвлэх үйлдвэрийн танилцуулгыг шинэчилж, Шинэчлэлийн Засгийн газрын 7 хоног тутмын мэдээллийн хуудас,  Засгийн газрын гарааны жил ном / 17000ш / үйлдвэрлэж байна.

Засгийн газрын байрын нэгдсэн захиргаа нь орон тоо, бүтэц зохион байгуулалтаа шинэчлэн боловсруулж, газрын захирлын 2013 оны       94    дүгээр тушаалаар  ангилал зэрэглэлийг шинэчлэн батлуулж, мөрдүүлж ажиллав.

Энэ онд улсын төсвөөс урсгал санхүүжилтанд   1722,6 сая төгрөг, түрээсийн орлогоос 259,9 сая төгрөг төвлөрүүлж, нийтдээ 1982,5  сая  төгрөгийн санхүүжилт авч, хүлээгдэж буй гүйцэтгэлээр 1834,9 сая төгрөгийн зардлаар үйл ажиллагааг санхүүжүүлсэн байна.  Түрээсийн орлогоо 117,9 сая төгрөгөөр давуулан биелүүллээ.

Төрийн өмчийн хорооноос  шилжиж ирсэн найдваргүй авлагыг барагдуулах талаар Үндэсний аудитын газар, Төрийн өмчийн хороонд удаа дараа хүсэлт тавьж ажилласны дүнд 37,3 сая төгрөгийн авлагыг хүчингүй болгох шийдвэр гаргууллаа.

Улсын хөрөнгө оруулалтаар 170,0 сая төгрөгийн  ажил гүйцэтгэсэнээс 3, 12 -р байрын байрны дээвэр, 3-р байрны гадна цахилгаан, 4–р байрны өрөө, тасалгааны засварын ажлыг хугацаанд нь хийж дуусгав.

ТЗҮЭГ-ын сургалтын төвийн сургалтанд15 үйлчлэгчийг хамруулж мэргэшүүлсэн ба байгууллагын ажилтнуудын дунд шилдэг эмэгтэй шалгаруулах тэмцээнийг зохион явуулжээ.

Засгийн газрын XIII байранд заал,коридорын цахилгаан,сүлжээний утаснуудыг эмхлэн цэгцэлж, щитний хайрцгийг шинэчилсэн ба  III, XI байрны  цахилгааны кабель,магистраль шугмыг шинэчилж, зарим радиотар хэрэгслийг шинээр суурилуулан, хүйтэн усны нөөц насос тавьж, дөрвөн байранд галын дохиололын систем шинээр суурилууллаа.

Зургаа. 2013 онд хэрэгжүүлсэн үйл ажиллагааны гол үр дүн.

Тус газар нь 2013 оны дэвшүүлсэн зорилт, хэрэгжүүлсэн үйл ажиллагааныхаа үр дүнд:

            1.Төрийн ордон, ТЁХӨЦогцолборт улсын хөрөнгө оруулалтаар нийт 13 төрлийн ажил,  төсөл арга хэмжээний 2013,7 сая төгрөгийн засвар тохижилтын ажлыг чанартай хийж гүйцэтгэсэн байна.

            2. Нийтлэг үйлчилгээгээр  Чанарын удирдлагын тогтолцооны ISO 9001:2010 олон улсын стандартынбаталгаажилтыг ханган биелүүлж гэрчилгээгээ 3 жилийн хугацаатай сунгууллаа.

            3. “Нийтлэг үйлчилгээ  чанар –шинэчлэл” сэдэвт нээлттэй өдөрлөгийг Төрийн ордонд зохион байгуулж, байгууллагаа сурталчилсан бөгөөд аймаг,хотын нийтлэг үйлчилгээ хариуцсан удирдах ажилтнуудын нэгдсэн сургалтыг Улаанбаатар хотод зохион байгууллаа.

            3.ТЗҮЭГазрын  2009-2012 оны  үйл ажиллагааны нэгдсэн тайлан, санхүү,эдийн засгийн үндсэн үзүүлэлтийн сүүлийн 10 жилийн гүйцэтгэлийн судалгаа, графикт үзүүлэн гаргав.

            4. Тус газрын дэргэд далбаа хэвлэж үйлдвэрлэх машиныг ашиглалтад оруулан төрийн байгууллагуудын захиалгаар 140 орны туг, олон улсын байгууллагын далбааг үйлдвэрлэсэн ба байгууллагын хэрэгцээнд “Лед” дэлгэцтэй болж, заал,танхимд шинэ үйлчилгээ нэвтрүүлж эдгээрээс нийтдээ 55,8 сая төгрөгийн орлогыг төвлөрүүлжээ.

            5. Төсвийн тодотголоор ТЗҮЭГ-ын 2013 оны  урсгал төсөв 134,0 сая төгрөгөөр хасагдаж багассан ба арвилан хэмнэлтийн горим хэрэгжүүлж ажилласны үр дүнд энэ оны төсөвт зардлаа 8,5 хувиар буюу 252,1 сая төгрөгөөр хэмнэж, төсвийг үр ашигтай, хэмнэлттэй зарцуулах заалтыг амжилттай хэрэгжүүллээ.

   2014 онд дэвшүүлж буй зорилт

1. “Бүтээгдэхүүн,ажил үйлчилгээний чанар, соёлыг сайжруулах жил“ болгоно.

2. Төрийн ордонд зохион байгуулагдаж байгаа хурал, зөвлөгөөнийг олон улсын түвшинд зохион байгуулах чадвартай болж, бүх ивентийг ажиллуулах бэлтгэлийг хангах

3.Байгууллагын гадаад,дотоод цахим мэдээллийн сангийн баяжилт болон дэд системүүдийн ашиглалтыг сайжруулна.

4. Засгийн газрын худалдан авах ажиллагааны хүрээнд бараа, материалаар хангах үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлнэ.

5. Байгууллагын үйл ажиллагаа, зах зээлийн шаардлагатай уялдуулан зарим хууль дүрмэнд эрх зүйн зохицуулалт,нэмэлт өөрчлөлт оруулах талаар саналаа дээд байгууллагадаа тавина.

6.Төрийн ордны баруун жигүүрийн цэвэр усны шугмыг шинэчлэн солино.

7. Төрийн ордны  1951,1961 барилгадоны шинэтгэл хийх хувилбарыг Засгийн газарт танилцуулна.

8. Үйлчилгээний ажилчдын ахуйн байрны ажиллах нөхцөл, орчинг сайжруулж, таатай орчин бүрдүүлэх

 

 

                    ТӨР ЗАСГИЙН ҮЙЛЧИЛГЭЭГ ЭРХЛЭХ ГАЗАР

 

           

 

2014 оны 03 сарын 06 | Үзсэн : 2675