Мэдээ, мэдээлэл » Тайлан
Нийт: 33 - 20
2014.04.15 Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлж, 2014 онд байгууллагын үйл ажиллагаа,зах зээлийн шаардлагатай уялдуулан зарим журам дүрмэнд зохицуулалт, нэмэлт өөрчлөлт оруулах, хүний нөөцийн чадавхийг нэмэгдүүлснээр үйлчилгээний чанар, соёлыг сайжруулах зорилтыг ханган биелүүлэхээр ажиллаж байна.
Оны эхэнд нийт ажилтан, албан хаагчдын тайлангийн хурал зохион байгуулж, 2013 оны ажлын тайлан, газрын 2014 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний төслийг хэлэлцүүлэн батлуулж, оны эхнээс хэрэгжилтийг зохион байгуулж ажиллав. ЗГХЭГ-ын дарга бөгөөд ТЕЗахирагчтай байгуулсан ТЗҮЭГ-ын захирал бөгөөд Төсвийн шууд захирагчийн 2013 оны бүтээгдэхүүн нийлүүлэлтийн тайланг гаргаж, ЗГХЭГ-т хүргүүлсэн бөгөөд 2013 оны үйл ажиллагааны үр дүнгээр 98,0 хувийн биелэлттэй “хангалттай” үнэлгээ авсан. Байгууллагын 2014 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнөөс эхний улиралд хэрэгжүүлэхээр 38 зорилт, арга хэмжээг төлөвлөж, 97,4 хувийн биелэлттэй байна. Хяналт шинжилгээний хэсгээс ТЗҮЭГ-ын 2013 оны үйл ажиллагаанд хяналт шинжилгээ хийж, үр дүнгийн үнэлгээ тогтоосон тайланг боловсруулан гаргаж, газрын удирдлагад танилцуулав. Энэ улиралд 50 гаруй тушаалыг газрын захирлын дэргэдэх зөвлөлийн гишүүдэд танилцуулан баталгаажуулсан бөгөөд Засгийн газрын 2014 оны 74 дүгээр тогтоолын дагуу 2014 оны 3 дугаар сарын 1-нээс нөхөн олгогдох төрийн үйлчилгээний /ТҮ1–ТҮ4 шатлалын/ ажилтнуудын цалин нэмэгдлийг шинэчлэн тогтоож, газрын 2014 оны бүтэц орон тоонд хамаарах ажил, албан тушаалын жагсаалтын хавсралтыг батлууллаа. Газрын захирлын дэргэдэх зөвлөлийн хурлаар нийтдээ 10 гаруй асуудал хэлэлцэн шийдвэрлэсэн байна. Байгууллагын ажилтан, албан хаагчдын ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг хангах хөтөлбөр, ажилтнуудыг мэргэжил дээшлүүлэх, сургалтад хамруулах журмыг шинэчлнг боловсруулж батлууллаа. Е оффис системд аппаратын ажилтнуудын ажлын төлөвлөгөө, газрын шуурхай зөвөлгөөний үүрэг даалгаварын биелэлтээс гадна үйлчилгээний ажилтнуудын хувийн хэргийн танилцуулга оруулах ажил хийгдсэн бөгөөд хурууны хээгээр цаг бүртгэх программ дээр ажилтнуудын бүртгэлийг оруулан ажиллаж байна. Байгууллагын дотоод хяналт, шалгалтын хэсгээс үйлчилгээний бүх багуудын байгууллагын цэвэрлэгээ үйлчилгээний стандартын хэрэгжилт, байгууллагын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн байдалд хамтарсан үзлэг шалгалт хийж, дүнг газрын зөвлөлийн хуралд танилцуулан, холбогдох арга хэмжээ авч хэрэгжүүлэв. Байгууллагын дэргэдэх сургалтын төвд ТЗҮЭГ, Засгийн газрын байрын нэгдсэн захиргааны үйлчилгээний ажилтнуудад зориулсан сургалт явагдаж, 15 хүнд үйлчлэгийн мэргэжил олгосон ба үйлчлэгчийн мэргэжил олгох, зэрэг ахиулах, мэргэжлийн ур чадварын шалгалтанд нийт 63 үйлчлэгч хамрагдаж, онц-5, сайн дүнтэй 29 буюу 90,0 хувийн амжилт гаргаж, 53,9 хувийн чанарын үзүүлэлттэй шалгагдаж, үйлчилгээний ажилчид мэргэжлийн ур чадвараа дээшлүүлсэн үр дүнтэй ажил боллоо. Мэдээлэл технологийн багаас байгууллагын сүлжээний бүдүүвч зураг, сүлжээний хурдны 7 хоногийн тандалт мэдээллийг шалгаж гаргасан бөгөөд “АСУ дисковери”-ХХК–тай хамтран гэрээний системийн программыг Е оффис системд байрлуулсан бөгөөд гадаад веб хуудасны мэдээлэлийг тогтмол шинэчлэж, веб хуудасны булангуудын нэрсийг англи хэлээр хөрвүүлэх ажил хийгдэж байна. 2013.12.01-ээс 2014.04.01 хооронд Их танхим, А танхим, Элит төвд 45 удаагийн арга хэмжээнд лэд дэлгэц ашигласан ба 14 сая төгрөгийн орлого оруулсан. Үүнд:
Туг далбаа хэвлэх цехэд Нийслэлийн ЗДТГ, Хэнтий аймгийн ЗДТГазар, Төрийн түүхийн музей зэрэг нийт 7 байгууллагын 53 ширхэг далбаа, фото цаасан дээр 122ш бүтээгдэхүүн хэвлэж, эдгэрээс 1708,0 мянган төгрөгийн орлого орууллаа. Газрын архивын өрөөг байрын нэгдсэн захиргааны байрнаас Төрийн ордон руу нүүлгэн шилжүүлж архивын шүүгээг угсарч байрлуулан, 2500 баримтыг шивж нэгдсэн бүртгэлд оруулсан ба 20 орчим баримтыг үдэж цэгцлэн, 70 орчим хүний өргөдлийн дагуу баримт шүүж, хариуг өгсөн. ТЗҮЭГ-ын үйл ажиллагааны тухай танилцуулгыг Засгийн газрын зөвлөмжийн дагуу 4 удаа “прези” програм ашиглан боловсруулж, 10 гаруй слайд хийж бэлтгэсэн нь шаардлага хангасан үнэлгээ авсан. Тус газрын удирдах албан тушаалтнууд 2013 оны хөрөнгө орлогын мэдүүлгээ онлайнаар зохих хугацаанд нь Авлигатай тэмцэх газарт тайлагнав. Төрийн ордны хэрэглэгчдээс нийтлэг үйлчилгээний талаар 1216 дуудлага, санал хүсэлтийг хүлээн авч, цаг тухайд нь шуурхай барагдуулж ажиллалаа. Билгийн улирлын цагаан сарын баярыг тохиолдуулан газрын удирдлага 137 ахмадуудыг хүлээн авч хүндэтгэл үзүүлж, 4,6 сая төгрөгийн зардал гаргалаа. Зохион байгуулалтын албанаас энэ улиралд хийсэн шинэлэг ажлуудаас дурдвал байгууллагын мэдээлэлийн самбарын мэдээлэлийг долоо хоног бүр шинэчлэн тогтмол ажиллуулж хэвшүүллээ. Байгууллагын хэмжээнд хэвлэлийг эх бэлтгэл хийж, хэвлэх ажиллагааг бүрэн нэвтрүүлж нийт 122 шА3, А4, А5 хэмжээтэй өнгөт фото цаасан хэвлэлийн бүтээгдэхүүнийг хэвлэж гаргалаа. Байгууллагын хэмжээнд үйлчилгээний ажилтнуудаас авах онолын шалгалтын шинэ загвар боловсруулж аттестатчилалын шалгалтыг авсан нь үр дүнтэй болж ямар нэг маргаан, хардлага үгүй зөв менежмент боллоо гэж үйлчилгээний ажилтнуудаас сайшаагдсан байна. Байгууллагын архивт урьд нь хэрэгжиж байгаагүй баримт бичгийн нэгжийн бүрэн лавалгаа хийж дууслаа. Энэ нь архивт байгаа баримт бичиг, харилцагчийн хүссэн лавалгааны баримт нь манай архивт бий эсэхийг архивийн компютерээс шууд хараад хэрэв байгаа нь бүртгэгдсэн бол фондоос хайж олох юм.Үйлчилгээг хөнгөвчилж шуурхай болголоо 2. Санхүү,хангамжийн үйлчилгээний чиглэлээр 2014 оны нэгдүгээр улиралд төр,засгийн төв байгууллагуудын хэрэгцээнд зориулан нийт сая төгрөгийн санхүүжилт авч зарцууллаа. Энэ улиралд нийтдээ сая төгрөгийн бараа материалыг захиалгын дагуу бэлтгэн нийлүүлэв. 3. Барилга, байр ашиглалтын үйлчилгээгээр тус газрын үйл ажиллагааны тооцоо судалгаа бэлтгэх зорилгоор Төрийн ордны барилгын талбайн судалгаа, ажлын хэсгийн тооцоо судалгааг нэгтгэж гаргасан ба Засгийн газарт танилцуулах Төрийн ордны барилга байгууламжийн талаархи материал, тооцоо судалгааг нэгтгэн орууллаа. Барилга засварын хэсэг эхний улиралд 8,3 сая төгрөгийн өртөг бүхий 5 өрөөний засвар, газрын архивын байрын дотоод заслыг гүйцэтгэн, туг далбаа үйлдвэрлэх хэвлэхийн машиныг ханаар тусгаарлалт хийсэн. Нийт 49,5 сая төгрөгийн өртөгтэй 9 ажлын төсөв боловсрууллаа. Мужааны үйлчилгээгээр нийт 445 удаагийн дуудлагын үйлчилгээ үзүүлж 45 сандал засч 16 хаалганы цоож суулгах, 28 цонх засварлаж, 6м2 шалны паркет нөхөлт хийж, 16 мебель эдлэлийг угсрах үйлчилгээг үзүүллээ. Төрийн Ордоны 0,4 кв-ын хуваарилах байгууламжид АВР-ын 16 ш батарей угсарч монтажлав. Төрийн Ордоны гадна хаалганы 4 ш завес дээр хугацааны релетэй болгож, эдийн Засгийн форумын бэлтгэл ажлын хүрээнд Их танхим орчмын гэрэлтүүлгийн цэвэрлэгээ хийж, 316 ш гэрэл сольсон бөгөөд АҮЦ, Хэвлэх үйлдвэрт шинээр тоолуур суурилууллаа. Лифтний сар бүрийн графикт үзлэг, засвар үйлчилгээг “Хандок”, Сигма- ХХК, Шримекс-ХХК-тай хамтран хийж илэрсэн зөрчлийг арилган засвар үйлчилгээ хэвийн явагдаж байна. Сантехникийн хэсэг нь хүлэмжийн цэвэр усны тоолуурыг баталгаажуулж ф25-ийн хаалт хоёрыг сольж тавьсан ба тольтой өлгүүрийн ариун цэврийн өрөөний цэвэр усны шугмын хаалт, шугмыг шинэчилж, Төрийн ордны салхивчны зүүн жигүүрийн халаалтын шугманд засвар оруулж, бочки, угаагуур, сифон, душ, холигч, суултуурын 200 гаруй сэлбэгийг сольж шинэчлэв. Барилгын хөгжлийн төвийн мэргэжил дээшлүүлэх сургалтад инженер Я.Сүрэнжав, О.Буянхишиг, М.Төмөрсүх нар хамрагдаж, зөвлөх инженер, мэргэшсэн зэрэгтэй боллоо. Барилгын алба нь шинэлэг бүтээлч ажлын чиглэлээр тусдаа газрын архивын байртай болгож, дотоод заслыг хийсэн ба туг далбааны хэвлэлийн машинд тусгаарлах хана хийж ажиллах таатай боломжийг бүрдүүлэв. Төрийн ордны барилга байгууламжийн талаар дэлгэрэнгүй судалгаа мэдээллийг “прези” программаар боловсруулж, Төрийн ордны нийт өрөө тасалгаануудын гэрэлтүүлгийн бэхэлгээг шалгаж, нэмж хүчитгэл хийж бэхлэсэн ба бүртгэл судалгааг шинэчлэн сайжруулав. Газрын захирлын шийдвэрийн дагуу бүх албадуудаас бүрдсэн ажлын хэсэг байгуулагдаж, Төрийн ордон, ТЁХӨЦогцолборын өрөө тасалгаа, нийтийн эзэмшлийн газруудын талбайд шинэчилсэн хэмжилт хийж, тус газраас үйлчилгээ авдаг байгууллагуудын эзэмшлийн талбайн хэмжээг шинэчлэн тогтоох ажлыг үр дүнтэй зохион байгууллаа. 4. Үйлчилгээний албанаас мэргэжилтэн багийн ахлагчид нар газрын захирлын тушаалаар батлагдсан Төрийн ордны нийт талбайн хэмжээг шинээр баталгаажуулах болон “Үйлчлэгчийн мэргэжлийн зэрэг олгох, ахиулах, мэргэшлийн ур чадварын шалгалт авах журам”-ын дагуу шалгалтыг зохион байгуулах ажлын хэсэгт орж дүнг газрын захирлын зөвлөлд тайлагналаа. Төрийн ордон, ТЁХӨЦ-ын нийтийн эзэмшлийн болон өрөө тасалгааны цэвэрлэгээ үйлчилгээний ажлыг “Ажлын байрны цэвэрлэгээ үйлчилгээ ерөнхий шаардлага” CS-0060:2009 стандартын дагуу хийж гүйцэтгэн, 2014 оны 1-р улирлын байдлаар Төрийн ордон, Төрийн ёслол хүндэтгэлийн өргөө цогцолбор, заал танхимуудад нийт 1002 удаагийн хурал, зөвлөгөөний үйл ажиллагаа зохион байгуулагдаж, 113430 хүн хамрагдан үйлчлүүлж, заал танхим ашигласны төлбөрт 22.537.000 төгрөг, LED дэлгэц суурилуулан үйлчилсний төлбөрт 16.496.000 төгрөгийн орлого нийт 39.033.000 төгрөгийн орлого оруулсан байна. Төрийн ордны Их танхим болон заал танхимуудад “Монголын Эдийн засгийн чуулган”, “Алдарт эхийн одонт ээжүүдийн чуулган”, “Нийгмийн хөгжилд эрчүүдийн оролцоо”, “Морин хуурын тоглолт” зэрэг томоохон үйл ажиллагааны бэлтгэл ажил, Ардчилсан үндсэн хуулийн 22 жилийн ойн баяр тохиолдуулан зохион байгуулсан “Шатрын тэмцээн”, Сар шинийн баяр болон Финлянд, Судан, Белги, Ангол, Ирланд, Уругвай, Португал, Армен, Индонез, Швейцарь, Вьетнам зэрэг 14 улсын элчин сайд итгэмжлэх жуух бичиг барих зэрэг арга хэмжээнүүдийн бэлтгэлийг ханган бусад албадтай хамтран үйлчилгээний доголдол дутагдалгүй ажиллалаа. Мөн Төрийн дээд шагнал гардуулах арга хэмжээ 18 удаа, Төрийн есөн хөлт их цагаан туганд хүндэтгэл үзүүлэх арга хэмжээ 72 удаа, Яам, албан байгууллагын ойн баярын хүрээнд Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэх ёслолын арга хэмжээ 9, зураг авалтыг 15 удаа тус тус зохион байгуулагдахад цаг тухай бүрт үйлчилгээг чанартай гүйцэтгэж ирлээ. Цэвэрлэгээ үйлчилгээний багууд угтах үйлчилгээг хэвшил болгон тус үйлчилгээгээр 758 хөшиг, 926 тюль угаалгаж, 98 гэрлийн бүрхүүл солиулж, гэрлийн бүрхүүлийг угааж цэвэрлэв. 24 өрөөний шилжилт хөдөлгөөн, 283 удаагийн зөөвөр тээвэр хийж, 26 удаа хог хаягдлыг ачуулж, сантехникийн 68, мужааны 95 үйлчилгээг Барилгын албанд захиалга өгч гүйцэтгүүлсэн. Мөн хөшиг, тюль, хогийн сав, хивсний судалгааг баг бүрээр нэг бүрчлэн гаргаж, солих, шинэчлэх ажлуудыг хийж байна. Цайны хэсэг нь дуудлагын үйлчилгээнд 14040 аяга цай, кофе, зочны үйлчилгээнд 384 удаагийн зочинд 2000 аяга цай, 688 аяга кофе, зөөлөн чихэр, 1600 цэвэр ус, шампанскаар үйлчиллээ. Газрын хэмжээнд техник хэрэгслийн нэгдсэн үзлэг бүртгэл хийж, давхардсан тоогоор 63 ш хувилах ба хэвлэх техник, 218 ш бусад техник хэрэгслүүдэд засвар, үйлчилгээ үзүүллээ. Хэрэглэгч нарт техник хэрэгсэл ашиглах, дотоод сүлжээ, интернэтийн орчинд мэдээлэл солилцох, компьютерийн хэрэглээний программ дээр ажиллах талаар 116 удаагийн зөвлөгөө, үйлчилгээг биечлэн өгч, зарим шаардлагатай хэрэглээний программыг суулган өгсөн. Цэвэрлэгээ үйлчилгээний багуудын тоос сорогч, хивс угаагч машин зэрэг цэвэрлэгээний тоног төхөөрөмжид урьдчилан сэргийлэх үзлэгийг хуваарийн дагуу хийж, ашиглалтын шаардлага хангахгүй техник хэрэгслийг ангилан шилжүүлэх зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэсэн. Компьютер, техник хэрэгслийн аюулгүй байдлыг хангах ажлыг зохион байгуулж, 62 хэрэглэгчийн компьютерт үзлэг оношлогоо хийж, 43 компьютерт вирусын хамгаалалт тавьж хэвийн ажиллагааг хангаад байна. Мөн ЗГХЭГ-ын 273 өрөөний форектор HDMI кабель татаж, туг далбаа хэвлэх машинд 3 удаа бүрэн тос тосолгоо, үйлчилгээ хийв. Цэцгийн үйлчилгээгээр ГХЯ-ны Ёслолын алба, ЗГХЭГ-ын Төрийн ёслолын албаны захиалгаар 18 ширхэг сагстай цэцэг, 81 цэцгийн баглаа, хүндэтгэлийн цэцгэн хэлхээ 9 зэрэг нийт 108 ширхэг бүтээгдэхүүнийг цаг хугацаанд нь чанарын өндөр түвшинд бэлтгэж үйлчиллээ. Төрийн ордны цэцэг ургамлын чанарт тогтмол үзлэг хийж, ургалт, өнгө үзэмжийг сайжруулахаар хүлэмжээс 150 цэцгийг татаж, нийтийн эзэмшлийн талбай, албан өрөө, заал танхимд шинээр сэлгэн байрлуулж, хүлэмжид 5 нэр төрлийн 3500 ширхэг нэг наст цэцгийг үрслүүлээд байна. Эмнэлгийн анхан шатны 8 төрлийн сувилахуйн үйлчилгээг 133 хүнд 197 удаа үзүүлж, төлбөртэй үйлчилгээнээс байгууллагын дансанд 134.000 төгрөгийн орлого оруулж, ахуйн хортон шавьж устгалын Хан судар ХХК-аар Төрийн ордны 8400 м2 талбайд хортон шавьж устгалын ажлыг 1 удаа гүйцэтгүүлэв. Цай зөөгчид, үсчин, хүнсний нярав, угаалгын ажилчид зэрэг хүнсний бүтээгдэхүүнтэй шууд харьцан ажилладаг болон эрүүл ахуйн үйлчилгээ үзүүлдэг 14 ажилтан, АҮЦ-ын 68 нийт 82 ажилтныг халдварт өвчний нян тээгчийн урьдчилан сэргийлэх шинжилгээнд хамруулсан. Угаалгын үйлчилгээгээр нийт 7400 ширхэг, 8600.11кг, 11314600 төгрөгийн эд зүйлийг угааж чанарын гологдолгүй ажиллалаа. 180 хүнд үс засах үйлчилгээ үзүүлж 672000 /зургаан зуун далан хоёр мянга/ төгрөгийн орлого оруулсан. Оёдлын үйлчилгээгээр 10 нэр төрлийн бүтээгдэхүүн үйлчилгээг үзүүлсний дотор захиалгаар Монгол улсын төрийн далбаа 2 ширхэг, машины далбаа 20 ширхэг, хөшиг тюль 48 ширхэг, сандлын бүрээс 2 ширхэг, машинаар хэвлэсэн 30 ширхэг далбааны ирмэг, бүч оёж, 15 өрөөний хөшигний уртыг засварлан бүтээгдэхүүн үйлчилгээний чанарын гологдолгүй ажиллалаа. Төсвийн хэмнэлттэй холбоотойгоор цэвэрлэгээ үйлчилгээний сарын норм, хор саармагжуулах бүтээгдэхүүн олгох түр нормыг 2 удаа шинэчлэж ажиллалаа. Эдийн засгийн чуулганы бэлтгэл ажлын хүрээнд Бүх заал танхим, коридор фоейны хивсийг машинаар угааж, соруулсан ба бүх фоейны чулуун шалыг машинаар угааж, заал танхим, фоейны гэрлийн бүрхүүлийг угааж, нийт 347 ш гэрэл шинээр солиулан шинэчиллээ. Үйлчилгээний албаны энэ улиралд хийсэн бүтээлч шинэлэг ажлын жагсаалтаас үзэхэд төсвийн хэмнэлттэй холбоотойгоор цэвэрлэгээ үйлчилгээний сарын норм, хор саармагжуулах бүтээгдэхүүн олгох түр нормыг 2 удаа шинэчлэн мөрдүүлсэн. Эдийн засгийн чуулганы бэлтгэл ажлын хүрээнд бүх заал танхим, коридор фоейны хивсийг машинаар угааж, соруулсан ба бүх фоейны чулуун шалыг машинаар угааж, өнгөлсөн. Үйлчлэгчийн мэргэжлийн зэрэг олгох, ахиулах, ур чадварын шалгалтыг ЗБАлбатай хамтран амжилттай зохион байгуулсан. Бүх танхимуудад болон их танхимын индрийн, дээврийн хэсэгт их цэвэрлэгээ хийсэн ба УИХ-ын чуулган завсарлах хугацаанд УИХ-ын чуулганы танхимын таазанд хэсэгчилсэн засвар хийлгүүлж бэлтгэл ажлыг хангаж ажилласан байна. 5. Газрын харъяа байгууллагууд оны эхний улиралд ажил үйлчилгээний борлуулалтаас 444,5 сая төгрөгийн орлого оруулж, 3,0 сая төгрөгийн ашигтай ажилласан байна. Амралт үйлчилгээний цогцолбор нь энэ улиралд хоол үйлдвэрлэлээс 369,7 сая төгрөгийн орлого оруулж, 2,2 сая төгрөгийн ашигтай ажиллав. Тус хамт олон он гарсаар Засгийн газрын 11 дүгээр барны зоогийн газрын үйлчилгээг хариуцаж ажиллахаар болж, иж бүрэн засвар тохижилт хийж, үйлчилгээний хүрээгээ өргөжүүлжээ. Төрийн ордны зоогийн газарт Монгол хоолны өдөрлөг зохиосон бөгөөд Монголын эдийн засгийн чуулганы үеэр кофе бреак, өдрийн хоолны үйлчилгээг үзүүллээ. Хэвлэх үйлдвэр нь хэвлэлийн борлуулалтаас 74,8 сая төгрөгийн орлого оруулсан бөгөөд ажиллагчидтай 2014 оны хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтыг шинэчлэн боловсруулж, баталгаажуулан, хянагч редактор орон тоогоор авч ажиллуулах болсон нь чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд түлхэц болж байна. 2014 оны худалдан авалтын гэрээг гадны байгууллагатай байгуулсан байна. Зохион байгуулалтын алба
2014 оны 04 сарын 18 | Үзсэн : 2637
|
|