Мэдээ, мэдээлэл » Тайлан

   

  Энэ оны 3-р улирал нь Барилгын албаны ажлын хувьд Улсын баяр наадмын бэлтгэл ажил, Төрийн ордны барилгын урсгал засвар үйлчилгээ хийх, өвлийн бэлтгэл хангах, гадаадын зочин төлөөлөгчийн айлчлалын бэлтгэл хангах, УИХ-ын намрын Чуулганы нээлтийн бэлтгэл хангах ажлуудад чиглэгдлээ.

 БХБЯ-аас ТО-ны дахин төлөвлөлтийн асуудалтай холбоотой судалгаанд зориулж Техникийн архиваас зураг хувьлаж авах зардал 393.0 мянган төгрөг нэхэмжилж албан тоот ирүүлснийг шийдвэрлэж шилжүүлсэн. Барилгын хөгжлийн төвд БХБЯ-аас төсөв тооцоо гаргаж ирүүлэх тухай албан тоот 9 сарын 26 нд хүргүүлсэн. Цаашид төсөв тооцоо хийж БХБЯ-нд танилцуулагдана.

Яамдын нэгдсэн барилгын шилдэг төсөл шалгаруулах уралдааны дүнг Ажлын хэсэгт танилцуулан гаргасан шийдвэрийг БХБЯ, НЗДТГ,БХТ-д тус тус хүргүүлллээ. УИХТГ-ын захиалгатай 12,85 сая төгрөгийн өртөг бүхий 10 өрөөний засварын ажлыг энэ улиралд хийсэн. ОХУ, БНХАУ-ын Төрийн тэргүүнүүдийн айлчлал, Орос, Мьянмарын зочин болон бусад гадаадын зочны бэлтгэл, нийтийн эзэмшлийн газруудын тохижилт, засвараар 9,9 сая төгрөг бүхий 3 удаагийн засвар хийв. ҮАБЗ-ийн шуурхай албаны өрөө 1,4 сая төгрөг, Баруун талын ШНБайрны дээвэр, дотор засварт 3,08 сая төгрөг, В2 жигүүрийн зоорийн давхрын өрөөний засвар 4,8 сая төгрөг, ТО-ны III, IV давхрын баруун зүүн гэгээвчийн засварын ажлуудыг хийж гүйцэтгэлээ.
5 багц засварын ажлын даалгавар батлуулан төсөв зохиосон.  Өнгөрсөн 8, 9 сард ОХУ, БНХАУ-ын төрийн тэргүүнүүд айлчилсан зочдын бэлтгэл ажлын төлөвлөгөөний дагуу нийтийн эзэмшлийн газрын засварын ажлыг хийсэн. Бэсрэг наадмын тугны суурийг шинээр хийв.
УИХТГ-ын нэмэлт захиалгаар албан ажлын 10 өрөөг 9 сард багтаан засвар хийлээ.

 1.ТО -ны дулааны гэрээг ДШС ХК-тай хийж, дулааны шахалт хийж шалгав.
2. Дулааны шугам хоолой, хаалт арматур, тоноглолуудад засвар үйлчилгээ хийсний дараа халаалтыг тавьж, дулааны тохиргоо хийж ТО-ны халаалтыг хэвийн ажиллагаанд оруулав.
3. Дизель станцын дулааны узельд засвар үйлчилгээ хийж халаалт өгөв.
4. Хүлэмжний дулааны шугам хоолойд засвар хийж халаатыг тавив.
5. ТО -ны цэвэр усны гэрээг УСУГазартай хийж цэвэр усаар хангах ажиллагааг хэвийн явуулж байна.
6. ИХ -ын фитнесийн өрөөнөөс ТЁХӨЦогцолборын дулааны узель хүртэлх 24м цэвэр усны шугамыг сольж шинэчлэв.
7. Бүх бохирын шугамнуудын худагнуудыг лайдаж цэвэрлэв.
8. Улирал тутамд хийгдэх 3-н өндөрлөгийн өрөөнүүдийн сантехникийн хэрэгсэлүүдэд ээлжит үзлэг шалгалт хийсэн.

ТО-ны хуучин 54м урт цэвэр усны шугамыг өөрсдийн ажилчдын хүчээр сольсон.

 Цахилгааны хэсэгт 2014 оны 3-р улиралд шуурхай ажлын зохицуулагчаас ирсэн өдөр тутмын дуудлагын тоо нийт 189 байсан ба дуудлага бүрийг шуурхай хийж гүйцэтгэв.

2014оны 7-р, 8-р сард 219630 кВт/ц эрчим хүч хэрэглэж 26,1сая төгрөг УБЦТС ХК-д төлөгдсөн байна.

Төрийн ордны хойд болон зүүн талаар Нийслэлийн замын гэрэлтүүлгийн 22 шон дээрх нийт 44 гэрлийн цахилгаан хангамжийг Төрийн ордны 0,4кВ-ын цахилгаан самбараас цахилгаанаар хангаж "Улаанбаатар Цахилгаан Түгээх Сүлжээ"  ХК-ны Сүхбаатар Дүүргийн Хэрэглэгч Үйлчилгээний Төвд төлбөрийг төлсөөр ирсэн байна.Төрийн ордны цахилгаан щитэнд тоолуур тавьж төлбөрийг тусад нь тооцохоор болсон.

Төрийн ордонд 2ш трансформатор сольж бэлтгэл тэжээл болох дизель хөдөлгүүрт үзлэг шалгалт тогтмол хийж гарсан гэмтлийг цаг тухай бүр шийдэж үйлчилгээ хийж байна.

 ТЁХӨЦ-ын цахилгаан хангамжын 0,4 кВ-ын ХБ дээр I, II секцийн сэлгэн залгах АВР-ын UPS-ын батерей /12V65AH/10HR 16 ширхэг/ мөн Чуулганы танхимын UPS-ын батерей /2V150AH/10HR 120 ширхэг/-ний ашиглалтын хугацаа дууссан учир шинэчлэх, угсрах, туршилт тохиргооны ажлын зардлыг Засгийн Газрын нөөц сангаас гаргуулахаар Засгийн газрын хуралдаанаар 2014 оны 8-р сарын 07-ны өдөр 247-р тогтоолоор 36,8 сая төгрөгийг санхүүжүүлэхээр шийдвэр гарч Танангранд ХХК-тай гэрээ хийн ажил одоогоор 30 хувьтай явагдаж байна. 2014 оны 10-р сарын 27-нд 100 хувь гүйцэтгэл дуусаж өвлийн бэлтгэл хангагдах болно

 Лифтийн магадлагаа болон засвар үйлчилгээг хийсэн байдал:

 ХАНДОК ХХК-ны 2 ширхэг цахилгаан шатанд 9-р сарын 25-нд магадлагаа болон 8,9-р сарын ээлжит засвар үйлчилгээг хийв
ШРИМЕКС ХХК-ны 3 ширхэг цахилгаан шатанд 4-рсард магадлагаа хийгдсэн ч 2014 оны 8-р сарын 21,22-ны өдрүүдэд БНХАУ-ын дарга Си Жинпиний, 2014 оны 9 дугаар сарын 3-нд ирсэн ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин нарын айлчлалын үеэр дахин хийгдсэн. 9-р сарын засвар үйлчилгээ хугацаанд нь хийгдсэн.
СИГМА ХХК-ны 4 ширхэг цахилгаан шатанд 9-р сарын 25-аас хойш засвар үйлчилгээ хийгдэж байна.

 ХАНДОК ХХК-ны 2 ширхэг цахилгаан шатны засвар үйлчилгээний гэрээ
ШРИМЕКС ХХК-ны 3 ширхэг цахилгаан шатны засвар үйлчилгээний гэрээ
СИГМА ХХК-ны 4 ширхэг цахилгаан шатны засвар үйлчилгээний гэрээ  2015 оны 1-сарын 1 хүртэл тус тус гэрээ хийгдсэн.

Төрийн ордны газардуулгын хувьд: ТО-ны Газардуулгыг голлох 5 цэгт буулгахаар тодорхой газрыг сонгож зураг төсөв хийн 2015 оны төсөвт тусгуулахаар оруулсан байна. 2014 оны намрын чуулганаар төсөв хэлэлцэж шийдвэрлэнэ

Мужааны хэсэг 3-р улиралд нийт  ....... удаагийн дуудлагын үйлчилгээ үзүүлсэн

ТО-ны заал танхимуудад Солонгосын КОИКА-ын төслөөр хийгдэж байгаа техник шинэчлэлтийн ажлын холбоотой хана цоолох, монтажны кабель утас сувагчлан тогтоох ажлыг мужааны хэсэг хийсэн. А-танхимын 100 суудлын микрофоны нүх томсгох, Чуулганы танхимын ширээний микрофоны нүх томруулах зэрэг мужааны үйлчилгээг чанартай сайн гүйцэтгэсэн

Үйлчилгээний 5-р хэсгийн байсан өрөөний засварын шийдэл гарган Засварын ажлын даалгавар батлуулж төсөв хийсэн. Нэг өрөөний засварыг эхний ээлжинд дуусгав. УИХТГ-ын захиалгаар ирсэн улаан модон банзыг Очир ХХК-д хүргүүлж хатаалгад оруулсан боловч модны загвар төрөл нь Чуулганы танхимын ширээний улаан модны төрөлтэй зөрж байгааг загвараар гаргаж өгсөн.

Ерөнхий сайдын ивээл дор зохион байгуулсан уламжлалт Адуучин наадмын бэлтгэл ажлын зохион байгуулалтын схем зураг гарган батлуулж Монгол наадам цогцолборт Ерөнхий сайдын гэр майхан барьж тохижуулан иж бүрэн үйлчилгээ үзүүлсэн.
Гадаадын төрийн тэргүүнүүдийн айлчлалын бэсрэг наадам хийхэд шаардлагатай бэлтгэл ажилыг хангаж ажилласан.

Ерөнхий сайдын албан өрөөнүүдийн тавилга, тоноглол, засварын материалууд захиалагдан хийгдэж бүрэн татагддсан байгаа. Төрийн ордонд тавилгуудыг оруулж байрлуулан угсрахад бэлэн болгосон болно.
2014 онд Хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд тавигдсан 570 сая төгрөгийн Хөрөнгө нь буцаан татагдсан байгаа. Намрын чуулганаар хэлэлцэх төсвийн тодотголд дахин дээрхи мөнгө оруулсан нөхцөлд гэрээний дагуу ажил хийгдэхээр хүлээгдэж байна

        Байгууллагаас үзүүлэх буцалтгүй тусламжинд Я.Сүрэнжав, Я.Амарсайхан, О.Буянхишиг нарыг хамруулж нийт 2.5сая төгрөгний буцалтгүй тусламж олгож 1 хүнд зээл авах талаар дэмжин  ажилласан байна.

 

                                                                                         БАРИЛГЫН АЛБА

 

2014 оны 10 сарын 15 | Үзсэн : 2311