Мэдээ, мэдээлэл » Тайлан
Нийт: 33 - 18
Монгол улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлж, 2014 онд төрд үйлчлэх нийтлэг үйлчилгээг стандартын дагуу гүйцэтгэх, үйлчилгээний ажилтнуудын мэргэшил, дадлага ур чадварыг дээшлүүлэх, үйлчилгээнд дэвшилтэт техник, технологи нэвтрүүлэх замаар үйлчилгээний чанарыг сайжруулах, хангамжийн үйлчилгээг шинэ зохион байгуулалтаар хийх талаар дэвшүүлсэн зорилтуудыг ханган биелүүлж ажиллалаа.
Оны эхэнд нийт ажилтан, албан хаагчдын тайлангийн хурал зохион байгуулж, газрын 2014 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний төслийг хэлэлцүүлэн батлуулж, хэрэгжилтийг зохион байгуулж ажилласны дүнд нийтдээ 97 зорилт, арга хэмжээ төлөвлөгдөж, 97,0 хувийн биелэлттэй гарлаа. Газрын үйл ажиллагааны зорилт, чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан захирлын дэргэдэх зөвлөл 12 удаа хуралдаж, 26 асуудал хэлэлцэж холбогдох асуудлаар газрын захирлын 120 гаруй тушаал, 2 хөтөлбөр, 12 журам гаргаж, хэрэгжилтийг хангаж ажиллав. Чанарын удирдлагын тогтолцооны MNS ISO 9001: 2010 олон улсын стандартын баталгаажилтыг хангахад чиглэгдсэн үйл ажиллагааны баримт бичгийн бүртгэл хөтлөлтийг сайжруулан байгууллагын хөдөлмөрийн дотоод журам, чанарын удирдлага болон байгууллагын стандарт, заавар, нийтлэг үйлчилгээ, санхүүгийн холбогдолтой журам шинээр боловсруулж, батлуулан үйл ажиллагаандаа мөрдөн хэрэгжүүллээ. Төсвийн ерөнхийлөн захирагчтай ТЗҮЭГ-ын захирлын 2014 оны үр дүнгийн гэрээг байгуулан ажилласан ба 2013 онд Төсвийн ерөнхийлөн захирагчтай байгуулсан Ерөнхий менежерийн үр дүнгийн гэрээг тайлагнаж, 98,0 хувийн буюу “хангалттай “ үнэлгээтэй дүгнүүлсэн билээ. Тайлант хугацаанд Ерөнхий сайдын захирамж, Засгийн газрын тогтоолоор үүрэг болгосон 5 заалтын биелэлт 100 хувь хэрэгжсэн байна. Засгийн газрын 2014 оны 208 дугаар тогтоолыг үндэслэн газрын захирлын 2014 оны 171 дүгээр тушаалаар ТҮ-1-ТҮ-4 шатлалын ажилтнуудын цалингийн доод жишгийг 4, 7 дугаар сарын 01-нээс нэмэгдүүлсэн бөгөөд ажилтнуудын ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг хангах хөтөлбөрийн дагуу ажилчдын унааны мөнгийг 500 төгрөг, хоолны мөнгийг 3.500 төгрөг болгож шинэчлэн хэрэгжүүлснээр үйлчилгээний ажилчдын дундаж цалин 483.212 төгрөгт хүрлээ. Шинэчлэлийн Засгийн газрын бодлогын дагуу Төр, засгийн үйлчилгээг эрхлэх газрын үйл ажиллагааг зах зээлийн шаардлагатай уялдуулан өөрчлөн зохион байгуулах эрх зүйн шийдвэр гаргуулахаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт байгууллагын дүрэм, хэрэглэгч байгууллагуудад нийтлэг үйлчилгээг гэрээний үндсэн дээр үзүүлэх тооцоо судалгаа хийж, санал дүгнэлт боловсруулж танилцуулснаар Засгийн газрын 2014 оны 149 дугээр тогтоолоор 2015 оноос эхлэн аж ахуйн бүрэн тооцоонд шилжүүлэхээр шийдвэрлэсэн тул тогтоолыг хэрэгжүүлэх, аж, ахуйн тооцоотой ажиллах бэлтгэлийг хангах төлөвлөгөөг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар батлуулж хэрэгжүүлснээр уг төлөвлөгөөний биелэлт 86,3 %-ийн биелэлттэй ажил үргэлжилж байна. Төрийн байгууллагуудад үзүүлэх нийтлэг үйлчилгээний журам, үйлчилгээний жишиг норм нормативыг боловсруулж, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Сангийн яаманд танилцуулсан бөгөөд санал авч батлагдах шатанд байна. Ажилтнуудын нөхцөл, нийгмийн баталгааг хангах болон давтан сургах, мэргэжил дээшлүүлэх хөтөлбөрийг шинэчлэн боловсруулж үйл ажиллагаандаа хэрэгжүүлснээр Австрали улсад мэргэжил дээшлүүлэх сургалтад 1 хүн, Барилгын хөгжлийн төвийн сургалтанд 3 инженер хамрагдаж “Зөвлөх, Мэргэшсэн инженер”-ийн зэрэг авч, “Барилгын салбарт хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг хэрэгжүүлэх тухай” улсын зөвлөгөөнд мэргэжилтэн, инженер техникийн ажилтан зэрэг 20 хүнийг хамруулан, мэдлэг боловсролыг нь тус тус дээшлүүлэхийн зэрэгцээ инженер техникийн 42 ажилтнуудыг хамруулан “Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуй” сэдэвт сургалтыг МҮЭ-ийн холбооны дэргэдэх “Хөдөлмөр” сургалтын төвтэй хамтран зохион явууллаа. Төрийн сангийн тэтгэлэгт тус байгууллагын ТҮ-ний ажилтануудын 11 хүүхдийг төрийн сантай гэрээ байгуулсан гэрээний дагуу хамруулах ажлыг үргэлжлүүлэн баталгаажуулж ажилласан байна. Газрын сургалтын төвийн дүрмийг шинэчлэн боловсруулж мөрдүүлсэн бөгөөд тайлангийн хугацаанд “Эрдэнэт” үйлдвэр, ТТХГ, ТЕГ, ХХБанк, Батлан хамгаалахын Их сургууль, Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар зэрэг 9 байгууллагын үйлчилгээний ажилтнуудад мэргэжил эзэмшүүлэх сургалт зохион байгуулж 213 хүнд, төвийн бүсийн Орхон, Архангай, Хөвсгөл, Дархан, Сэлэнгэ, Булган аймгуудын нийтлэг үйлчилгээний албаны ажилтнуудад зориулсан сургалтыг Эрдэнэт хотод зохион байгуулж, 83 хүнд, нийт 296 хүнд “Үйлчлэгч” мэргэжил эзэмшүүлсэн бөгөөд мэргэжлийн зэрэг ахиулах сургалтыг 33 хүнд явуулж мэргэжлийн I. II зэрэг олгож, Эрдэнэтийн УБҮ-ийн харъяа Технологийн их сургууль, Уурхайчин клубын үйлчилгээний ажилчдад тусгайлан сургалт явууллаа. Мэдээллийн ил тод байдал, цахим технологийн үйл ажиллагааг идэвхжүүлэн гадаад ВЕБ хуудсанд байрлах Газрын захирлын мэндчилгээ, дэд гарчиг бүрийг Англи хэл дээр орчуулсан ба дотоод цахим мэдээллийн системийн үйл ажиллагаанд тогтмол хяналт тавьж, дэлгэрэнгүй танилцуулга хийж, “ Техник бүртгэл”- ийн вэб хандалттай програмыг “АСУ-дисковори” ХХК-тай хамтран шинээр хийх бэлтгэлийг хангаж, байгууллага, иргэнтэй хийсэн гэрээнд гүйцэтгэлийн хяналт тавих нөхцлийг бүрдүүлсэн “Гэрээ бүртгэл”-ийн системийн програм хангамжийн ажлыг бүрэн дуусгаж, үйл ажиллагаандаа нэвтрүүлэн хэрэглэж эхлээд байна. Байгууллагын дотоод хяналт шалгалтыг ажил үйлчилгээний чанар, стандартын хэрэгжилт, алба, харъяа байгууллагуудын үйл ажиллагааны төлөвлөгөө, дэвшүүлсэн зорилтын хэрэгжилт, төсөвт зардлын зарцуулалт, хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, засвар тохижилтын ажлуудад болон БНХАУ-ын дарга, ОХУ, Литва Улсуудын Ерөнхийлөгчийн айлчлалын бэлтгэл ажлыг хангах, Төрийн ордонд хийгдсэн захирлын нэрэмжит үзлэгийн мөрөөр зохиосон ажлын үр дүн, өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын чиглэлээр нийтдээ 10 удаа шалгалт, хяналт-үнэлгээ хийж, гарсан үр дүнг захирлын дэргэдэх зөвлөлийн хуралд танилцуулж, холбогдох арга хэмжээ авч хэрэгжүүллээ. Туг далбаа хэвлэх машинаар төрийн болон хувийн хэвшлийн 15 байгууллагын захиалгаар 154 ш туг далбаа хийж байгуулагад 6, 200,0 мянган төгрөгийн орлого оруулсан бөгөөд хэвлэлийн эх бэлтгэх, өнгөт принтрээр хэвлэх цаасан хэвлэлийн үйлчилгээг шинээр нээж сургалтын төвийн чанарын талон 173 ш, өргөмжлөл, талархал, гэрчилгээ 51 ш, ажлын байрны байдлыг харуулсан фото зургийн цомог бүхий 4 ш альбомыг өнгөтөөр хэвлэж, хэвлэлийн үйлчилгээний үнэ тарифыг шинээр батлуулж мөрдүүллээ. Албан тушаалтны хувийн ашиг сонирхол, хөрөнгө орлогын мэдүүлэг гаргах удирдах албан хаагчдын судалгааг гаргаж Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын хуулиийн хэлтэст хугацаанд нь хүргүүлж, зөрчил дутагдалгүй ажиллаж байна. Тайлант хугацаанд ажилтнуудын амьдралын нөхцөл болон нэг удаагийн буцалтгүй мөнгөн тусламжийг 28 ажилтанд 18,1 сая төгрөг, өндөр насны тэтгэвэрт гарах хүсэлт гаргасан 6 ажилтанд 17,5 сая төгрөгийн тэтгэмжийг холбогдох хууль тогтоомжын хүрээнд шийдвэрлүүлж олголоо. Билгийн улирлын цагаан сар, олон улсын ахмадын өдрийн тохиолдуулан 279 ахмад ажилтнуудад хүндэтгэл үзүүлэх арга хэмжээг газрын ахмадын зөвлөлтэй хамтран зохион байгуулж, нийт 9,8 сая төгрөг зарцуулсан байна. Байгууллагын захиргаанд иргэд, ажилтан, албан хаагчдаас ирүүлсэн 44 өргөдөл, хүсэлтийг хүлээн авч, судлан хууль, журмын дагуу хугацаанд нь бүрэн шийдвэрлэсэн байна. Байгууллагын архивыг нүүлгэн шилжүүлж, архивын баримтын хадгалах журмын дагуу нягтруулан байрлуулж, 1990-1996 онуудын Зохион байгуулах ангийн цалингийн картууд, 2011-2013 оны тушаал, өргөдөл, явсан, ирсэн бичгүүдийг цахим хэлбэрт бүрэн оруулж дуусгаад байна. 2013 онд тус байгууллагад хөтлөгдсөн архивт хадгалагдах баримтуудыг бүрэн хүлээн авч, цахим хэлбэрээр хадгалах ажиллагаа хийгдлээ. Төрийн ордон, Төрийн ёслол хүндэтгэлийн өргөө цогцолборт суугчдаас ирүүлсэн ажил, үйлчилгээтэй холбогдсон 5050 гаруй дуудлага, санал хүсэлтийг хүлээн авч, цаг тухайд нь барагдуулж ажиллалаа. Дуудлагыг шуурхай зохицуулсан ажлын биелэлт 96,5 %-тай хэрэгжлээ.
Газрын 2013 оны жилийн эцсийн санхүүгийн тайланг хугацаанд нь гаргаж, Үндэсний аудитын газар, Сангийн яаманд хүргүүлэв. Үндэсний аудитын газраас ТЗҮЭГ-ын 2013 оны санхүүгийн тайланд аудит хийж, “Зөрчилгүй” гэсэн үнэлэлт дүгнэлт өгч, Төр, засгийн үйлчилгээг эрхлэх газрын жилийн тайланг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын багцын тайлангийн нэгтгэлд хугацаанд нь оруулсан. Төр, засгийн үйлчилгээг эрхлэх газрын төсвийн санхүүжилтэнд 2,48 тэрбум төгрөг батлагдсанаас 2.47 тэрбум төгрөгийн санхүүжилтийг төрийн сан дахь төсвийн дансаар авч газрын үйл ажиллагааг санхүүжүүлсэн бөгөөд дутагдаж байгаа зардлын эх үүсвэрийг санхүүжүүлэхээр туслах үйл ажиллагаа, барилга засвар, цайны үйлчилгээний орлого 163,3 мянган төгрөгийг зарцуулах эрхийг нээлгэж үндсэн үйл ажиллагааг тасалдуулалгүй санхүүжүүлж ажиллалаа. Гэвч улс оронд нүүрлэсэн эдийн засгийн хямралтай холбоотойгоор төсвөөс дутуу санхүүжүүлсэн тул 30 шахам сая төгрөгийн түр өглөг үүсээд байна. Төсвийн гүйцэтгэлийн мэдээг сар тутам хугацаанд нь гаргаж, ЗГХЭГазрын санхүүд хүргэж баталгаажууллаа. Сангийн яамнаас төсвийн санхүүжилтэнд зарцуулах эрх нээгдээгүй мөн төсөв хүрээлцээгүй байгаа тухай зардлын ангилалаар тайлбар хийж 9, 10, 11 сарын төсвийн гүйцэтгэлийн мэдээний тайлбар, өглөг авлагын дансны үлдэгдлийн мэдээнд тус тус тусгаж ЗГХЭГ-ын сарын мэдээнд оруулж танилцууллаа. Сангийн яамнаас 8, 9-р сард төсвийн санхүүжилтэнд таналт хийж БҮТЭЗ, Мэдээллийн технологийн үйлчилгээний зардал зэрэг нийт 12,3 сая төгрөгийг зарцуулах эрх нээгдээгүй байсныг тооцоог гаргаж холбогдох газруудад танилцуулснаар 7,9 сая төгрөгийн эрх нээлгэж зохих зардлыг санхүүжүүллээ. Нийгмийн даатгалын шимтгэлийг цахим хэлбэрээр тайлагнаж газрын бүх ажилтнуудын эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрийн дугаар, регистэрийн дугаарт тулгалт хийн баталгаажуулан, НДШ төлөлт, ХХОАТ-ын төлөлтөд зөрчилгүй ажиллаж байна. Газрын 2015-2018 оны дунд хугацааны төсвийн төсөөлөл, төсвийн хүрээний мэдэгдэл, 2015 оны урсгал болон хөрөнгө оруулалтын төсвийн төслийг боловсруулж, ТЗҮЭГ-ын 2015 оны хөрөнгө оруулалт болон урсгал төсвийн зарлагын хязгаарын саналыг төсвийн ерөнхийлөн захирагчид хүргүүлсэн. Газрын 2014-2016 оны төсвийн төсөөллийн саналыг албадуудаас авч, нэгтгэн боловсруулж ЗГХЭГ-т хүргүүллээ. Манай газар нь 2015-01-01 нээс аж ахуйн тооцоонд шилжиж байгаатай холбогдуулан Төрийн ордонд байрладаг байгууллагуудын ашигладаг талбайн хэмжээгээр нь тооцож гүйцэтгүүлэх үйлчилгээ, байр ашиглалтын зардлыг Сангийн яамны төрийн сангаар баталгаажуулж, тухайн байгууллагын 2015 оны төсөвт тусгуулсан нь гүйцэтгүүлсэн ажил, үйлчилгээний төлбөр тооцоог хийхэд хүндрэл учрахгүй байх нөхцлийг бүрдүүлсэн гэж үзэж байна. Хангамжийн үйл ажиллагаагаар 56.0 сая төгрөгийн бараа материалыг захиалга, норм, нормотивийн дагуу бэлтгэн нийлүүлж үйлчилгээний хэвийн ажиллагааг дэмжиж ажиллалаа. Туслах үйл ажиллагаанаас 185,3 сая төгрөгийн орлого оруулсны дотор заал танхим, лед дэлгэцийн түрээсийн төлбөрөөс 92,3 сая төгрөгийн орлого оруулж төлөвлөгөөт даалгавраа биелүүлсэн боловч угаалга, оёдол, кино танхим, үсчин, сувилахуйн болон цэцгийн үйлчилгээнүүд орлогоосоо зардал нь хэтэрсэн байна. Үндсэн хөрөнгө болон бага үнэтэй түргэн элэгдэх зүйлийн тооллогыг хийж, нийт 161 нэрийн 184,4 сая төгрөгийн хөрөнгийг актлан, ашиглалт, данс бүртгэлээс хасах тухай байгууллагын өмч хамгаалах зөвлөлөөр хэлэлцүүлэн саналаа Төрийн өмчийн хороонд хүргүүлээд байна. Хөдөлмөр хамгаалалын талаар ажилчдын нормын хувцасыг шинэчлэх ажлын хүрээнд оёдлын 6 компани дотроос "Аракнидс" ХХК-ийг шалгаруулан 43 ширхэг эрэгтэй ажлын хос, 104 эмэгтэй үйлчлэгчийн ажлын хос хувцасыг 8,631,0 мянган төгрөгөөр захиалан хийлгүүлж, ажилчдад тавьж олголоо. Төр, засгийн үйлчилгээг эрхлэх газар, түүний харъяа байгууллагуудын 2013 оны жилийн эцсийн тайлан баланс, санхүү, эдийн засгийн үндсэн үзүүлэлтийн биелэлтийн дүн, 2014 оны санхүүгийн төлөвлөгөөг захирлын дэргэдэх зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж батлан хэрэгжилтийн зохион байгуулан ажилласнаар эхний хагас жилийн санхүүгийн тайлан баланс хуулийн хугацаандаа зөрчилгүй гарч нэгтгэгдсэн. Засгийн газрын байруудын нэгдсэн захиргаа, Амралт үйлчилгээний цогцолбор болон Хэвлэх үйлдвэрийн 2014 оны эхний хагас жилийн санхүүгийн тайлан, эдийн засгийн үндсэн үзүүлэлтийн биелэлтийн дүнг Газрын захирлын дэргэдэх зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж, байгууллагуудад хугацаатай үүрэг дааалгавар өгч, хэрэгжилтийг ханган ажиллалаа.
Төрийн ордонд нийт 60 объектын 207,9 сая төгрөгийн төсөвт өртөг бүхий 30 төсөв боловсруулж батлуулан, Төрийн ордны албан ажлын 49 өрөө, 1716 м2 талбай бүхий нийтийн эзэмшлийн газруудад 83,9 сая төгрөгийн засварын ажлыг барилга засварын хэсгийн хүчээр хийлээ. ОХУ, Литви, БНХАУ-ын Төрийн тэргүүнүүдийн айлчлал, бусад гадаадын зочныг угтах бэлтгэлд зориулж нийтийн эзэмшлийн газруудад засвар, тохижилтын 3 удаагийн 9,9 сая, ҮАБЗ-ийн шуурхай албаны өрөөнд 1,4 сая, баруун талын шалган нэвтрүүлэх байрын дээвэр, дотор засварт 3,8 сая, В2 жигүүрийн зоорийн давхрын өрөөний засвар 4,8 сая төгрөгийн ажлуудыг тус тус хийж, Улсын Их Хурлын Тамгын газрын хөрөнгөөр 16 албан өрөөний засварын ажил гүйцэтгэсний зэрэгцээ мөн газрын архивын өрөө, туг далбаа хэвлэх машины өрөөг тусгаарлах зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэлээ. Төрийн ордны дулааны шугам хоолой, халаалт, дулааны узелийн тоноглолд засвар үйлчилгээ, тохиргоо хийж Төрийн ордны халаалтыг хэвийн ажиллагаанд оруулан, дизель станцын дулааны шугам, УИХ-ын фитнесийн өрөөнөөс ТЁХӨЦ-ын дулааны узель хүртэлх 24 м цэвэр усны шугам, Төрийн ордны цэвэр усны 54м урт шугамыг тус тус сольж шинэчлэв. Төрийн ордны дулааны узельд 100-ийн 6м, цэвэр усны 25 м шугамыг шинэчилж, ариун цэврийн өрөөний цэвэр усны ф15-ын 2 ш, ф25-ын 2 ш, халаалтын буцах шугамд ф200-ын 1ш, салхивчны зүүн жигүүрийн халаалтын шугамыг засварлан ф50-ын 1 ш, ф40-ын 1 ш хаалтыг тус тус сольж, цэцгийн хүлэмжийн цэвэр усны тоолуурыг баталгаажууллаа. Төрийн ордны 1951, 1961 оны барилгын хэсэгт гарсан техникийн дүгнэлтийг үндэслэн дахин төлөвлөлт хийж шинээр барих асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэх тухай санал авах албан тоотыг Улсын Их Хурлын Тамгын газар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Барилга, хот байгуулалтын яам, Эдийн засгийн хөгжлийн яамдад тус тус хүргүүлснээр Барилга, хот байгуулалтын яам судлаж санал боловсруулах ажил хийгдэж байна. Парламентын ордны барилгыг 2014 оны хавраас барьж эхлүүлэх тухай Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооноос гаргасан шийдвэрийг хэрэгжүүлэх зорилгоор Төслийн нэгж, Удирдах зөвлөлийн хийх ажлын төлөвлөгөөг боловсруулж Засгийн газрын Хэрэг эрхлэх газар болон Шадар сайдын ажлын албанд хүргүүлэн билээ. Урансайхны зөвлөлийн хурлыг хуралдуулах ажлыг зохион байгуулан Ерөнхийлөгчийн Тамгын газар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас ирүүлсэн “Соёмбо” төсөл, Чингисийн одонт хүмүүсийн хөрөг зургийн байршлын тухай асуудлыг хэлэлцэж хурлаас гаргасан зөвлөмжийг ажилдаа хэрэгжүүлж байна. Төрийн ордны хойд болон зүүн талаар Нийслэлийн замын гэрэлтүүлгийн 22 шон дээрх нийт 44 гэрлийн цахилгаан хангамжийг Төрийн ордны 0,4 кВ-ын самбараас цахилгаанаар хангаж байгаа байдлыг Нийслэлийн цахилгаан түгээх сүлжээ ХК-д танилцуулж суурилагдсан хүчин чадлаар нь тооцож төлбөр, тооцооноос хасаж байх шийдвэрт хүрч зардлыг хэмнэх боломж бүрдлээ. Төрийн ордны 2ш 63 квА-ийн трансформаторыг “Улаанбаатар ЦТСүлжээ” – ХК-ны ажилтнуудтай хамтран шинэчлэн сольж, бэлтгэл тэжээл болох дизель хөдөлгүүрт үзлэг шалгалт тогтмол хийж гарсан гэмтлийг цаг тухай бүр шийдэж цахилгаанаар хангах үйлчилгээг тасралтгүй гүйцэтгэж байна. ТЁХӨЦ-ын цахилгаан хангамжын 0,4 кВ-ын ХБ дээр I, II секцийн сэлгэн залгах ашиглалтын хугацаа дууссан АВР-ын UPS-ын батерей /12V65AH/10HR/ 16 ширхэг, Чуулганы танхимын UPS-ын батерей /2V150AH/10HR/ 120 ширхгийг шинээр солих, угсрах, туршилт тохируулгын ажлын зардал 36,8 сая төгрөгийг Засгийн газрын 247 дугаар тогтоолоор Засгийн газрын нөөц хөрөнгөнөөс санхүүжүүлэхээр шийдвэрлүүлж, уг батарейг угсрах, туршилт тохируулгын ажлыг “Танангранд” ХХК-аар гүйцэтгүүлж хэвийн ажиллагааг хангаж ажилласан. Их танхим орчмын гэрэлтүүлгийн тоноглолд иж бүрэн цэвэрлэгээ хийж, 316 ш гэрлийн шил сольж, Төрийн ордны зоогийн газар, Хэвлэх үйлдвэрийн цахилгааны төлбөр тооцооны бие даасан байдлыг хангуулах зорилгоор баталгаажсан 3 фазын 2 ш тоолуур тавьж, Лифтнүүдэд сар бүрийн графикт үзлэг, засвар үйлчилгээг “Хандок” ХХК , “Сигма” ХХК, “Шримекс” компаниудтай хамтран хийж илэрсэн зөрчлийг арилгаж, үйлчилгээг тогтмолжуулан ажиллаж байна. Төрийн ордны заал танхимуудад Солонгосын КОИКА-ын төслөөр хийгдэж байгаа техник, тоноглолын шинэчлэлтийн ажилд зориулж хана цоолох, монтажны кабель утас сувагчлан тогтоох, А, Б, В, Г, Д танхимуудад ширээний кабель сүвлэх зориулалттай 312 ш нүх шинээр өрөмдөж гаргах, хуучин нүхнүүдийг томсгох болон хананы кабель сүвлэсэн нүхийг хөөсөөр бөглөх ажлуудыг гүйцэтгэж, иргэдийн захиалгаар 3 ш гал тогооны тавилга, шкаф, бусад тавилга, модон хаалга хийж, угсарч суурилуулах, тэргэнцэртэй иргэд шатаар гарахад зориулсан налуу тавцанг хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хуралд зориулан бэлтгэж ажиллав. Үндэсний их баяр наадам болон Ерөнхий сайдын ивээл дор зохион байгуулсан “Адуучин” наадмын үеэр Монгол наадам цогцолборт Ерөнхий сайдын гэр, асрыг барьж тохижуулах иж бүрэн үйлчилгээг шаардлагын хэмжээнд гүйцэтгэлээ. Мужааны дуудлагаар 91 сандал засаж, 154 хаалганд цоож суулгаж, 28 цонх засварлаж, цонхны хагарсан шил 42 м2-ыг сольж, 6 м2 шалны паркет нөхөж, нийт 16 ком мебель, 85 ш дугуйтай сандал угсарч, 300 метр хөшигний зам, 23 тумбочик болон ширээний цоож сольж, тавилгын 159 дугуй сэлбэж засварлан, нийт 39 м2 талбай бүхий модон эдлэлийг лакдах үйлчилгээг үзүүлсэн бөгөөд Ерөнхийлөгчийн хурлын өрөөнд засвар хийх ажилтай холбогдуулан бичгийн ширээ, хурлын ширээг задлах, буцаан угсрах, шатны ирмэг төмөр шинээр хийх, 13 ш, зураг хананд тогтоох ажлуудыг хийж гүйцэтгэсэн байна. Улсын Их Хурлын нэгдсэн хуралдааны танхимд 2ш дэлгэц байрлуулах ажлын туслан гүйцэтгэгчээр ажиллаж, УИХ-ын гишүүдийн ширээний нүүр хэсэгт гарсан хагарлыг засч, шал, таазны хэсэгчилсэн засвар, засал чимэглэлийн ажлыг чуулганы завсарласан хугацаанд хийж гүйцэтгэв. Төрийн ордонд суугчдын өрөөнүүдэд зураг, өргөмжлөл, талархал, диплом 440 ш, жааз, газрын зураг календарь, самбар 32-ыг тус тус шинээр тогтоож, 30 дугаар байрны цэцгийн хүлэмжийг буулгаж дээврийн болон хананы шилийг дахин ашиглах зориулалтаар агуулахад хадгаллаа. ТЁХӨЦогцолборын дээврээс ус нэвтэрч байгааг зогсоох их засварыг 2013 онд гүйцэтгэсэн “Нью-борнь” ХХК-ны ажилтнуудыг оролцуулан ажлыг шалгаж, илэрсэн зөрчилийг арилгах, ус нэвтэрсэн хэсгийг дахин засварлах талаар шаардлага хүргүүлж, засварын ажлыг дахиж хийлгэв. Цэцэг төвийн уулзварт хийсэн шинэ замын ажлын хүрээнд газарт орж буулгагдсан цэцгийн хүлэмжийг дахин барих, газрын байршил сонгох, зураг төсөл захиалах, бариулах ажлыг хариуцан ажиллаж хүлэмжийг шинээр бариулж, морьтой хөшөө бүхий усан оргилуурыг сэргээн засах ажлыг хийж дуусгалаа. Үйл ажиллагааны төлөвлөгөөнөөс улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэхээр төлөвлөгдсөн Ерөнхий сайдын албан ажлын өрөөний интерьер тохижилтын ажил /570,0 сая төг/, Төрийн ордны 1951 оны хэсгийн дахин төлөвлөлтийн зургийн даалгавар боловсруулах, зураг төсөв захиалах, Төрийн ордны цэвэр усны 256 у/м шугам солих, ордны баруун талын бохирын худаг, шугам засварлах, зочны лифтын их засварын ажлууд хөрөнгө санхүүжилт шийдэгдээгүй тул тасарсан үзүүлэлттэй байна. Дөрөв. Нийтлэг үйлчилгээний талаар Үйлчлэгчийн мэргэжлийн зэрэг олгох, ахиулах, мэргэшлийн ур чадварын шалгалтанд нийт 63 үйлчлэгч хамрагдсанаас онц 5, сайн 29 дунд 23, муу 6 үнэлэгдэж 90%-ийн амжилт үзүүлж, 53,9%-ийн чанарын үзүүлэлттэй оролцож, 5 үйлчлэгч I зэргийн, 28 үйлчлэгч II зэргийн болзол тус тус хангасан тул 2014 оны 07 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн шинээр зэргийн болзол хангасан үйлчлэгчдэд зэргийн нэмэгдлийг олголоо. Шалгалтанд бэлтгэх явцад ур чадвартай ажилчдыг багуудад тэгш хуваарилах, шинээр ажилд орсон үйлчлэгч нарыг дагалдуулан сургах, үйлчлэгч нарыг манлайлан ажиллуулах шаардлага харагдаж байсны дагуу зэрэгтэй үйлчлэгчдийг баг шилжүүлэн, хөдөлмөр зохион байгуулалтыг хийн ажиллуулсан нь үйлчлэгчдийн ур чадвар жигд дээшилж, ажлын чанарын дуудлага гомдолгүй ажиллах нөхцлийг бүрдүүллээ. Чанарын удирдлагын тогтолцооны MNS ISO 9001:2010 стандартыг үйлчилгээний нэгж хэсгүүдэд нэвтрүүлэх ажлыг эрчимжүүлж, баг хэсгийн ажлын чанарыг байгууллагын стандартын дагуу өрөө, заал, шат, коридор, ариун цэврийн өрөө, цайны үйлчилгээгээр нь шалгаж, заавар зөвөлгөө өгч алдаа дутагдлыг залруулж ажиллахын зэрэгцээ анхан шатны бүртгэлийн баримт бичгийн хөтлөлт, чанарын дугуйлангийн үйл ажиллагааны протокол, чанарт хяналт тавих зарим үйл ажиллагааны бүртгэлийн баримт бичгийг шинэчлэх ажлыг хийж гүйцэтгэв. Төрийн ордон, ТЁХӨЦ-ын нийтийн эзэмшлийн болон өрөө тасалгааны цэвэрлэгээ үйлчилгээний ажлыг “Ажлын байрны цэвэрлэгээ үйлчилгээ ерөнхий шаардлага” CS-0060:2009 стандартын дагуу хийж гүйцэтгэсэн бөгөөд, заал танхимуудад нийт 2581 удаагийн хурал, зөвлөгөөний үйл ажиллагаа зохион байгуулагдаж, 297,544 хүн хамрагдсан үйл ажиллагааны үйлчилгээний болон заал танхим ашигласны төлбөрт 50,921, 000 төгрөг; LED дэлгэц суурилуулж үйлчилсний төлбөрт 32,913, 000 төгрөг; нийт 83,834,000 төгрөгийн орлого хуримтлуулсан байна. Мөн ЕТГ, УИХ, ЗГХЭГ зэрэг байгууллагуудаас зохион байгуулсан 9 удаагийн /19,200,000 төг/ хурал, семинарыг үнэ төлбөргүй зохион байгуулж ажиллалаа. Төрийн ордны Их танхим болон заал танхимуудад “Монголын Эдийн засгийн чуулган”, “Алдарт эхийн одонт ээжүүдийн чуулган”, “Нийгмийн хөгжилд эрчүүдийн оролцоо”, “Морин хуурын тоглолт” зэрэг томоохон арга хэмжээ, Ардчилсан үндсэн хуулийн 22 жилийн ойн баярт тохиолдуулан зохион байгуулсан “Шатрын тэмцээн”, Сар шинэ, үндэсний их баяр наадам болон БНХАУ-ын дарга Си Зиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нарын албан ёсны айлчлал зэрэг 8 удаагийн Төрийн айлчлал, Финлянд, Судан, Белги, Ангол, Ирланд, Уругвай, Португал, Армен, Индонез, Швейцарь, Вьетнам зэрэг 32 улсын Элчин сайд итгэмжлэх жуух бичиг барих зэрэг арга хэмжээнүүдийн бэлтгэлийг хангаж үйлчилгээний доголдол дутагдалгүй ажиллалаа. Мөн Төрийн дээд шагнал гардуулах 47 удаа, Төрийн туганд хүндэтгэл үзүүлэх 105 удаа, Яам, албан байгууллагын ойн баярын хүрээнд Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэх ёслол 32 удаа, нэгдсэн байдлаар зураг авахуулах 21 удаа тус тус арга хэмжээ зохион байгуулагдахад цаг тухай бүр нь үйлчилгээг чанартай гүйцэтгэсэн билээ. Цэвэрлэгээ үйлчилгээний багууд угтах үйлчилгээг хэвшил болгож 890 хөшиг, 1925 тюль угаалгаж, 2083 гэрэл солиулж, 897 гэрлийн бүрхүүлийг угааж цэвэрлэсэн бөгөөд зөөврийн ажил 2377 удаа, хог хаягдал 87 удаа ачуулж, хөшиг, тюль, хогийн сав, хивсний судалгааг өрөө бүрээр нэг бүрчлэн гаргаж, солих, шинэчлэх ажлуудыг ээлж дараатайгаар хийж эхлээд байна. Цайны нийтийн дуудлагын үйлчилгээнд 61840 аяга цай, кофе, зочны үйлчилгээнд 4250 удаа 19538 аяга цай, кофе, зөөлөн чихэр, цэвэр ус, шампанскаар үйлчилж, “Цагаан сар”, “Үндэсний их баяр наадам”, “Адуучин” тэмцээн болон бусад бэсрэг наадам, Их эзэн Чингис хааны мэндэлсний 851 жилийн ойн баяр зэрэг ёслолын хүндэтгэлийн арга хэмжээнд цай-визитийн үйлчилгээг батлагдсан төсвийн дагуу стандартыг хангасан үйлчилгээг амжилттай үзүүлж байна. Тамгын газруудаас цай, кофегоор үйлчлүүлэх албан тушаалтны жагсаалтыг шинэчлэн мөрдөж, хурал зөвлөгөөн болон дуудлагын үйлчилгээнд кофегоор, УИХ-ын чуулганы хуралдааны үед нимбэг жимстэй цай, 3 төрлийн хандалдаг ногоон цайгаар үйлчлэх үйлчилгээг нэмэгдүүлж, улсын их хурлын гишүүдийн санал хүсэлтийн дагуу УИХ-ын чуулганы танхимд гарын халуун алчуураар үйлчлэх үйлчилгээг шинээр нэвтрүүлэн ажиллаж байна. Зөөгч нарын ур чадварыг сайжруулах сургалтыг мэргэжлийн багш урьж зохион байгуулан мэргэжлийн ур чадвар, онол, дадлагын шалгалт авч дүгнэсэн нь үр бүтээлтэй ажил боллоо. Газрын хэмжээнд техник хэрэгслийн нэгдсэн үзлэг бүртгэл хийж, давхардсан тоогоор 163 ш хувилах, хэвлэх, 295 ш бусад техник хэрэгслүүдэд шаардлагатай засвар, үйлчилгээ үзүүлж, хэрэглэгч нарт техник хэрэгсэл ашиглах, дотоод сүлжээ, интернэтийн орчинд мэдээлэл солилцох, компьютерийн хэрэглээний програм дээр ажиллах талаар 173 удаагийн зөвлөгөө өгч, хэрэглээний зарим програмыг суулгаж компьютер, техник хэрэгслийн аюулгүй байдлыг хангах ажлыг зохион байгуулж 62 хэрэглэгчийн компьютерт үзлэг оношлогоо хийж, 43 компьютерт вирусын хамгаалалтын баталгаат програм суулгаж хэвийн ажиллагааг ханган ажиллаж байна. Цэвэрлэгээ, үйлчилгээний багуудын тоос сорогч, хивс угаагч машин зэрэг цэвэрлэгээний тоног төхөөрөмжид урьдчилан сэргийлэх үзлэгийг хуваарийн дагуу хийж, ашиглалтын шаардлага хангахгүй техник хэрэгслийг ашиглалтаас хасах ажлуудыг хийж гүйцэтгэлээ. ГХЯ-ны Ёслолын алба, ЗГХЭГ-ын Төрийн ёслолын албаны захиалгаар 38 ширхэг сагстай цэцэг, 143 цэцгийн баглаа, хүндэтгэлийн цэцгэн хэлхээ 21, цэцгэн чимэглэл 46 ширхэг зэрэг нийт 248 ширхэг бүтээгдэхүүнийг цаг хугацаанд нь чанарын өндөр түвшинд бэлтгэж, Төрийн ордны цэцэг ургамлын чанарт тогтмол үзлэг хийж, хүлэмжээс 545 цэцгийг нийтийн эзэмшлийн талбай, албан өрөө, заал танхимд шинээр сэлгэн байрлуулж, 23 ваар шинээр худалдан авч 1, 2-р давхрын зочны маршрутын дагуух цэцгийн савыг шинэчлэн өнгө үзэмжийг нь сайжрууллаа. Хүлэмжийн цэцгийн өдөр тутмын арчилгааг стандартын дагуу хийж гадна талбайн цэцэг ногоон байгууламжийн тохижилтонд зориулж эрвээхэй, петуня, хилэн, арслангийн жавьж гэсэн 5 нэр төрлийн 5364 ширхэг нэг наст цэцгийг үрслүүлэн тарьж Төрийн ордны гадна орчны 20400 м.кв зүлэгт талбайг 3 удаа хадаж тэгшлэн механик гэмтлийн улмаас халцарч ургахгүй болсон 10 м.кв талбайд шинээр үр цацаж зүлэгжүүлэв. Эмнэлгийн сувилахуйн анхан шатны 8 төрлийн үйлчилгээг 803 хүнд 1,983 удаа үзүүлж, төлбөртэй үйлчилгээнээс байгууллагад 549,000 төгрөгийн орлого оруулсаны зэрэгцээ ахуйн хортон шавьж устгалын Хан судар ХХК-аар Төрийн ордны 33,600 м2 талбайд хортон шавьж устгалын ажлыг 4 удаа гүйцэтгүүллээ. Цай зөөгч, үсчин, хүнсний нярав, угаалгын ажилчид болон эрүүл ахуйн үйлчилгээ үзүүлдэг 14 ажилтан, АҮЦ-ын 68 нийт 82 ажилтныг халдварт өвчний нян тээгчийн урьдчилан сэргийлэх шинжилгээнд хамруулсан. Мөн газрын 198 ажилтан, албан хаагчдыг Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төвд эрүүл мэндийн урьдчилсан үзлэг, шинжилгээнд хамруулж, шинжилгээний хариуг ажилчдад танилцуулан, давтан үзлэг шинжилгээнд хамрагдах зөвлөгөө зааврыг өгч ажиллалаа. Угаалгын хэсэг нийт 20,816 ширхэг; 24,328 төгрөгийн 74 кг эд зүйлийг угааж чанарын гологдолгүй ажиллав. Үсчний үйлчилгээг 1000 хүнд үзүүлж, байгууллагад 2515500 /хоёр сая таван зуун арван таван мянга таван зуу/ төгрөгийн түрээсийн орлого оруулжээ. Оёдлын үйлчилгээгээр 10 нэр төрлийн бүтээгдэхүүн оёсноос дотор гадаад орны төрийн далбаа 40 ширхэг, сандлын зөөлөвч 10 ширхэг, хамгаалалтын тууз 150х100м, цэцгийн тууз 16 ширхэг, буйдан сандлын бүрээс 6 ширхэг, хэвлэмэл далбааны ирмэг 80 ширхэг, 120 ш хөшиг тюльны цагаан тууз, 45 өрөөний хөшигний уртыг засварлан бүтээгдэхүүн үйлчилгээний чанарын гологдолгүй ажиллалаа. Тав. Газрын харъяа байгууллагуудын ажлын талаар Тайлангийн хугацаанд хүлээгдэж буй гүйцэтгэлээр ажил үйлчилгээний борлуулалтаас 2004,2 сая төгрөгийн орлого оруулж, 1996,0 сая төгрөгийн зарлага гаргаж, 8,2 сая төгрөгийн ашигтай ажиллалаа. Амралт, үйлчилгээний цогцолбор нь хүлээгдэж буй гүйцэтгэлээр тайлант хугацаанд 1735.0 сая төгрөгний орлоготой, 1730.0 сая төгрөгийн зарлагтай, 5.0 сая төгрөгийн цэвэр ашигтай ажиллах төлөвтэй байна. Авлага 1,5 сая төгрөг, өглөггүй байгууллага болжээ. Засгийн газрын XI байранд салбар цайны газар шинээр нээж үйлчилгээ үзүүлж байна. Хэвлэх үйлдвэр нь 40 төрлийн 666,201 ширхэг бүтээгдэхүүн үйлдвэрлэж 269,2 сая төгрөгийн борлуулалт хийж, 265,9 сая төгрөгийн зардал гаргаж, урьдчилсан байдлаар 3.2 сая төгрөгийн ашигтай гарах төлөвтэй байна. Тус газар нь 2014 онд дэвшүүлсэн зорилт, хэрэгжүүлсэн үйл ажиллагааныхаа үр дүнд: 1. Газрын үйл ажиллагааг зах зээлийн шаардлагатай уялдуулан өөрчлөн зохион байгуулах санал боловсруулан танилцуулснаар Засгийн газрын 2014 оны 149 дугаар тогтоолоор ТЗҮЭГ нь “ Төрийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар” болгон өөрчилж, газрын дүрмийг баталж, 2015 оноос аж ахуйн тооцоон дээр ажиллахаар шийдвэрлэсэн. 2. Засгийн газрын тогтоолын дагуу газрын захирлын 2014 оны 171 дүгээр тушаалаар ТҮ-1-ТҮ-4 шатлалын 167 ажилтны цалингийн доод жишгийг нэмэгдүүлэн олгож, ажилтнуудын үндсэн цалин дунджаар 21,0 хувиар өссөн. 3. Өөрсдийн нөөц бололцоогоо ашиглан Төрийн ордонд албан ажлын 49 өрөө, нийтийн эзэмшлийн 1716 м2 талбайд 83,9 сая төгрөгийн засвар, тохижилтын ажил хийж гүйцэтгэсэн. 4. Хотын бүтээн байгуулалтын ажлын шаардлагаар буулгагдсан цэцгийн хүлэмжийн барилгын газрын шинээр сонгож, гудамж төслийн санхүүжилтаар дахин бариулж, морьтой хөшөө бүхий усан оргилуурыг сэргээн засах ажлыг хийж гүйцэтгэсэн. 5. ТЁХӨЦогцолборын цахилгаан хангамжийн 0,4 кВ-ын хуваарилах байгууламж, чуулганы танхимын АВР-ын UPS –ын батарейг худалдан авах 36,8 сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргуулж, угсрах, туршилт тохиргооны ажлыг гүйцэтгүүлэх хэвийн ажиллагааг хангасан. 6. ТЗҮЭГ-ын санаачилгаар төвийн бүсийн Архангай, Орхон, Хөвсгөл, Дархан, Сэлэнгэ, Булган аймгуудын нийтлэг үйлчилгээний албаны ажилтнуудын нэгдсэн сургалтыг Эрдэнэт хотод, 9 аж ахуйн нэгж, байгууллагын үйлчилгээний ажилтнуудад мэргэжил эзэмшүүлэх сургалтыг Сургалтын төвд зохион байгуулж 213 хүнд “Үйлчлэгч” мэргэжил эзэмшүүлсэн. 7. Үйлчлэгчийн мэргэжлийн зэрэг олгох, ахиулах, мэргэшлийн ур чадварын шалгалтанд 63 үйлчлэгч хамрагдаж, 90,5 хувийн дүн үзүүлж, 34 үйлчлэгч мэргэжлийн I, II зэрэг эзэмшсэн тул цалинг нэмэгдүүлсэн. 8. Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн урилгаар БНХАУ-ын дарга Си Зинь Пин, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар Монгол улсад хийсэн албан ёсны айлчлалын аж ахуй үйлчилгээний бэлтгэл ажлыг сайтар хангаж, идэвхи санаачилгатай хамтран ажилласныг тэмдэглэж, Ерөнхийлөгчийн Тамгын газраас манай хамт олонд талархал илэрхийлсэн.
2015 онд манай хамт олны дэвшүүлж буй зорилт : “Төрийн байгууллагуудад үзүүлэх нийтлэг үйлчилгээг аж ахуйн тооцоонд оруулж, үйлчилгээний чанар, санхүүгийн үр ашгийг дээшлүүлэх” жил болгох зорилт дэвшүүлж ажиллана.
ТӨР ЗАСГИЙН ҮЙЛЧИЛГЭЭГ ЭРХЛЭХ ГАЗАР
2015 оны 02 сарын 06 | Үзсэн : 2605
|
|