Мэдээ, мэдээлэл » Тайлан

            Энэ сарын манай үйлчилгээний үндсэн ажил нь ОХУ-ын Холбооны хурлын Төрийн Думын дарга С.Е.Нарышкины манай оронд хийсэн айлчлал, цагаан сарын баярыг тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбогдуулан Төрийн 3 өндөрлөгүүдийн ахмадуудтай хийсэн золголт, бөхийн өргөөнд болсон бөхийн барилдааны хүлээн авалтын бэлтгэл ажлуудыг сайтар хангаж, үйлчилгээний доголдол дутагдалгүй хэрэгжилтийг хангаж ажиллалаа. Төрийн дээд шагнал гардуулах арга хэмжээ 5 удаа, Төрийн гал бадраах ёслол 1 удаа, Төрийн туганд хүндэтгэл үзүүлэх арга хэмжээ 39 удаа, яамд, албан байгууллагын ойн баярын хүрээнд Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэх ёслолын арга хэмжээ 2 удаа, зураг авалтыг 3 удаа зохион байгуулагдахад үйлчилгээг чанартай үзүүлж ажиллалаа. Төрийн ордон, Төрийн ёслол хүндэтгэлийн өргөө цогцолбор, заал танхимуудад нийт 209 удаагийн хурал,зөвөлгөөний үйл ажиллагаа зохион байгуулагдаж, 15322 хүн хамрагдан үйлчлүүлснээр заал танхим ашигласны төлбөрт 3894,0 мянган төгрөг, ЛЕД дэлгэцийн үйлчилгээний төлбөрт 2320,0 мянган төгрөгийн орлогыг байгууллагад оруулжээ. ТЗҮЭГ-ын 2014 оны жилийн эцсийн санхүүгийн тайлан балансыг хуулийн хугацаанд гаргаж, Үндэсний аудитын газарт хүргүүлэн баталгаажуулж, тайланг ЗГХЭГазарт нэгтгүүлэхээр хүргүүллээ. Батлагдсан гэрээний дагуу 2015 оны 2-р сарын санхүүжилтийг байгуулага тус бүрт нэхэмжлэх явуулан одоогийн байдлаар УИХТГ, ЕТГ, ҮАБЗ, Тагнуулын ерөнхий газраас үйлчилгээний төлбөрт 278,3 сая төгрөгийн санхүүжилт авч ажилтан албан хаагчдын цалин, Төрийн ордоны гэрэл цахилгаан, цэвэр бохир ус, дулаан халаалт, ариун цэврийн болон цахилгаан сантехникийн материалд нийт 274,5 сая төгрөгийн төлбөр тооцоо хийгдээд байна. Үндэсний аудитын газраас ТЗҮЭГ-ын 2014 оны санхүүгийн үйл ажиллагаанд ээлжит аудиторын шалгалт нэг сарын хугацаанд хийгдсэн бөгөөд yг шалгалтаар манай газар нь ''Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, УСНББОУС, Сангийн сайдын баталсан заавар журмуудын дагуу материаллаг алдаагүй, үнэн зөв, шударга илэрхийлэгдсэн'' гэсэн зөрчилгүй санал дүгнэлт гарч, манай байгууллагын санхүүгийн үйл ажиллагаа үнэн зөв илэрхийлэгдсэныг нотоллоо. ТЗҮЭГ болон харъяа байгууллагуудын 2014 оны жилийн эцсийн тайлан баланс, санхүү, эдийн засгийн үндсэн үзүүлэлтийн биелэлтийн дүнг захирлын дэргэдэх зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн батлуулж, холбогдох шийдвэр гаргууллаа. Төр, засгийн үйлчилгээг эрхлэх газраас гэрээт байгууллагуудад үзүүлж буй 7 багц үйлчилгээний хүрээнд гүйцэтгэсэн ажлаа тайлагнаж байна. Өнгөрөгч хоёрдугаар сард манай газрын дуудлага шуурхай зохицулагчид нийт 350 дуудлага өгсөн бөгөөд тэдгээрийг 98,0 хувь буюу “хангалттай” үнэлгээтэй хэрэгжүүлсэн байна. ТЗҮЭГ-аас үзүүлж буй тогтмол 7 багц үйлчилгээний талаар дараахи ажлуудыг хийж гүйцэтгэлээ.

Үүнд:
1. Төрийн ордны доторхи 27853,7 м2 талбайн өдөр тутмын цэвэрлэгээг өдөрт 2 удаа, үйлчилгээний багууд угтах үйлчилгээгээр 434 хөшиг, 321 тюль угааж индүүдэн, Төрийн ёслол хүндэтгэлийн 30 удаагийн арга хэмжээний бэлтгэлийг хангаж, ордны 204ш гэрэл солиулж, 525ш гэрлийн бүрхүүлийг угааж цэвэрлэв. Мөн 125 удаагийн зөөвөр тээвэр хийж, 7842 удаа өрөө тасалгаа, ариун цэврийн өрөөний хог хаягдлыг зайлуулж, сантехникийн 39, мужааны 27 ажлыг дуудлагаар хийж гүйцэтгэв.
2. Заал танхимуудын 6612,29 м2 талбайд өдөр тутмын цэвэрлэгээ, ариун цэврийн өрөөний 1081,69 м2 талбайд цэвэрлэгээг тогтмол хийж, Төрийн ордны өрөө, тасалгааны 746ш цэцгийн арчилгаа, тордолт хийж, 10 өрөөнд шинээр 23ш цэцэг байрлуулж, Төрийн ёслол хүндэтгэлийн арга хэмжээнд зориулан цэцгийн баглаа 3ш, сагстай цэцэг 2ш, бынок 5ш бэлтгэж, ёслолын албанд хүлээлгэн өгсөн.
3. Төрийн ордныг цахилгаанаар хангах тоноглолын хэвийн ажиллагааг 24 цагаар жижүүрлэн хангаж, Төрийн өмчийн хорооноос ирүүлсэн шийдвэрийн дагуу 1700м кабелийн / 6 Квт / шугам, 2ш трасформатор, дэд өртөөг “УБЦТС” – ХК-д шилжүүлэн өгөхөөр бэлтгэл ажил хангагдаад байна. Төрийн ордны цахилгааны засвар үйлчилгээг 8 удаа, Их танхимд улаан, цагаан хөшгийг буулгаж, угсрах ажлыг хийж гүйцэтгэв.
Энэ сард цахилгааны засвар үйлчилгээгээр 280ш гэрлийн шил, 23ш трасформатор сольж, цахилгааны түр холболт, тоног төхөөрөмж хэрэгслүүдийн засвар үйлчилгээг 14 удаа хийж, 1-4 давхрын гэрэлтүүлгийн люкстрүүдийн цэвэрлэгээг 16 хэсэгт өөрсдийн ажилчдын хүчээр хийлээ.
4. Төрийн ордны дулаан хангамж, хөргөлт агааржуулалтын ажлыг 24 цагаар жижүүрлэн найдвартай байлгаж, 1167,7 Ккал дулаанаар хангасан ба дулааны шугмын тохиргоог 2 удаа, халаах хэрэгсэлд 4 удаагийн тохиргоо хийж, салхивч агааржуулалтын шугмын насосыг сольж шинэчлэв. Хөргөлт агааржуулалтын тоноглолд 15 удаа тогтмол үйлчилгээ хийсэн ба В1, В2 кондиоционеруудэд урьдчилан сэргийлэх үзлэг болон хуурай, нойтон цэвэрлэгээ хийж, агаар шүүх филтьрууд, кабиныг цэвэрлэлээ.
5. Төрийн ордны усан хангамжийн тоноглолыг хэвийн найдвартай ажиллуулахаар 24 цагаар хяналттай ажиллаж, хоногт 3406 м3 усаар хангаж, усан хангамжийн тоноглолд 43 удаагийн засвар үйлчилгээ, ариутгах татгуурын тоноглолын 37 гэмтлийг засварлж ажиллалаа.
6. Төрийн ордны эрүүл ахуйн хяналтыг 18 удаа, заал танхимын эрүүл ахуйн хяналтыг удаа тус тус хийж, ажлын байранд 22-25 хэмийн дулаан, 20,9-39,5 хувийн чиигшилийг тогтмол барьж ажилласан.
7. Төрийн ордноос гарсан хуурай 30 гаруй тонн хогийг 15 удаа ачиж, зөөх ажлыг гүйцэтгэлээ.

 

ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН АЛБА
 

2015 оны 03 сарын 09 | Үзсэн : 1825