Мэдээ, мэдээлэл » Тайлан
Энэ сард хуралдсан Газрын захирлын зөвлөлийн ээлжит хурлаар байгууллагын 2014 оны эдийн засаг, санхүүгийн үйл ажиллагаанд дүн шинжилгээ хийсэн тайлан, Төрийн ордонд ажиллуулах эмнэлэгийн анхан шатны үйлчилгээ болон кино үзвэрийн танхим хэрхэн ажиллуулах асуудлыг хэлэлцэн зохих шийдвэрүүдийг гаргаж, биелэлтийг зохион байгууллаа. ТЗҮЭГ өнгөрөгч сард болсон Унгар улсын Ерөнхийлөгчийн айлчлалд бэлтгэх ажлын хүрээнд зочны маршрутын дагуух Төрийн ёслол, хүндэтгэлийн өргөө цогцолборын II, III давхрын нарийн коридор, хүзүүвч болон харуулын хэсгийн 239,5 м2 ханыг усан цийдэм будгаар будаж, нийтийн их цэвэрлэгээг 2 удаа хийж, айлчлалын үед алдаа дутагдалгүй ажиллаа. Мөн төрийн гал бадраах ёслол 1 удаа, туганд хүндэтгэл үзүүлэх, төрийн ордонтой танилцах арга хэмжээ 80 удаа, яам, албан байгууллагын ойн баярын хүрээнд Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэх ёслолын арга хэмжээ 1, зураг авалтыг 3 удаа зохион байгуулах үйлчилгээг хариуцаж ажиллав. Төрийн ордны их танхимд болсон Монголын эдийн засгийн форум, Жижиг дунд үйлдвэр эрхлэгчдийн үндэсний чуулган, Өмнөд Солонгос улсын элчин сайдын итгэмжлэгдсэн жуух бичиг барих ёслолын арга хэмжээний бэлтгэлийг бүрэн хангав. Тус газрын хамт олон хөрөнгө мөнгөний хосдолтой байгаа ч өөрсдийн дотоод нөөц боломжоо ашиглан бага гэлтгүй дараах ажлуудыг сэтгэл гарган хийж, ордны өнгө үзэмжийг сайжруулахад зохих үүрэг гүйцэтгэв. Тухайлбал, ордны арын 4 ш том модон хаалганы дутуу 140 ширхэг гуулин товрууг гүйцээж, албан өрөөний 51 ш цагаан хаалгыг шинэчлэн будаж, түүний цоож, нугас, бариулд засвар хийсний зэрэгцээ нийтийн эзэмшлийн 5-6 м урт хивсний элэгдсэн хажуу талын эмжээрийг гараар оёж сэргээн засварлав. Мөн УИХ-ын Тамгын газрын хөрөнгөөр Цэцийн танхимийг Өргөдлийн байнгын хорооны танхим болгон өөрчилж засвар, тохижилтийн ажил хийв. 4 дүгээр сард газрын хэмжээнд чанарын удирдлагын тогтолцооны ISO-9000 олон улсын стандартын хэрэгжилтийг хангаж, үйлчилгээний багуудын чанарын дугуйлангийн үйл ажиллагааг идэвхжүүлэх зорилгоор “Чанарын шаардлага, ажлын байрны хөдөлмөр зохион байгуулалт 5 С зарчим, кайзен санал, санаачилга” сэдэвт хоёр өдрийн сургалт зохион байгуулсаны зэрэгцээ өөрийн архивын бичиг баримт 1443 хадгаламжийн нэгжийг ангилан хаягжуулж, эрэмбэлэн архивын тусгай шүүгээнд байрлуулах ажлыг хийж гүйцэтгэв. Тус газрын санхүүд Диамонд програмыг нэвтрүүлж, I улирлын тайланг хуулийн хугацаанд гаргаж, Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт хүргүүлэв. Энэ сард манай газрын дуудлага, шуурхай ажлыг хариуцсан ажилтан Төрийн ордонд байрладаг 7 байгууллагаас үйлчилгээний 9 төрлөөр нийт 504 дуудлага хүлээн авч, 100,0 хувийн хангалттай үнэлгээгээр хэрэгжүүлсэн байна. Өнгөрөгч сард төрийн ордны хэрэглэгч байгууллагуудад Төр, засгийн үйлчилгээг эрхлэх газрын байнгын нийтлэг 7 багц үйлчилгээний хувьд дараах ажлуудыг хийж гүйцэтгэлээ. Үүнд:
1.Цэвэрлэгээ үйлчилгээний багууд угтах үйлчилгээгээр 469 хөшиг,332 тюль, угаалгаж, 247 гэрэл солиулж, 230 гэрлийн бүрхүүл угааж цэвэрлэв. Мөн 124 удаагийн зөөвөр тээвэр хийж, 11637 удаа өрөө тасалгаа, ариун цэврийн өрөөний хог хаягдлыг зайлуулж, сантехникийн 38, мужааны 177 үйлчилгээг захиалгаар гүйцэтгэв. Мужааны хэсгийнхэн энэ сард Ерөнхийлөгчийн зочны индрийг шинээр бүрсэн ба орж гардаг 7 хаалганы гуулин тоноглолыг бүрэн болгож, бүх давхрын ариун цэврийн цаас тогтоогч / 110ш /-ий шинэчилж, дээврийн 12000 м2 талбайг цэвэрлэлээ. Дуудлага үйлчилгээгээр хананд 83ш эд зүйлс тогтоож, 20ш хурлын болон бичгийн ширээ салгаж угсран, 19ш тумбочик, сандлын дугуй сольж, 15ш модон сандал нааж, 38ш мебель, модон сандал лакдаж, 5 өрөөнд мебель модолгоо салгах, угсрах ажлыг гүйцэтгэсэн байна. 2. Төрийн ордон, Төрийн ёслол хүндэтгэлийн өргөө цогцолборын 10593,15 м2 нийтийн эзэмшлийн талбай, 12026,52 м2 өрөө тасалгаа,1021 м2 ариун цэврийн өрөөний цэвэрлэгээ үйлчилгээг тогтмол хийж, Төрийн ордонд нийт 1500 цэцэгт ургамлын чанарт тогтмол үзлэг хийж, 20 савтай цэцгийг шинээр сольж, хүлэмжинд зуны нэг наст 8500ш үрслүүрийг шилжүүлэн тарилаа. ГХЯ-ны Ёслолын алба, ЗГХЭГ-ын Төрийн ёслолын албаны захиалгаар 3ш сагстай цэцэг, 4 цэцэгийн баглаа, цэцгэн чимэглэл 8 ширхэгийг бэлтгэж үйлчлэв. 3.Төрийн ёслол, хүндэтгэлийн өргөө цогцолбор, Төрийн ордны хэрэглэгчдийг энэ сард 142531.38 Квт/цаг эрчим хүчээр хангаж, “УБЦТС”ХК, Зүүн түгээх төвийн шуурхай албатай хамтран ээлжит үзлэг шалгалт хийж, 6кВ, 0,4 кВ,АВР,Т1, Т2 болон дизель генераторын хэвийн ажиллагаанд 9 удаа шалгаж, АТМ машин зөөвөрлөхтэй холбогдуулан SKYmedia сүлжээний цахилгааны тэжээлийг татав. Их танхимд болон вестибюльд 793 гэрлийн шил сольж, 10 удаа автомат залган, 18ш сэрээ залгуур, унтраалга, розетка, гэрлийн бүрхүүл 20ш U гэрэл солилоо. Төрийн ордны 4 цахилгаан шатанд ээлжит засвар үйлчилгээ хийв. 4. Төрийн ордны дулаан, усан хангамж, хөргөлт агааржуулалтын ажлыг 24 цагаар жижүүрлэн найдвартай байлгаж, 2397,1 ГДж дулаан, 3084 м3 усан хангамжийн үйлчилгээ үзүүлж, дулааны болон халаах хэрэгсэлд 14 удаагийн тохиргоо, засвар үйлчилгээ хийгдлээ. Агаааржуулалтын техникийн 39 дүгээр өрөө, В1,В2,К5, К6-К9 дүгээр кондиционерүүдэд урьдчилан сэргийлэх техникийн үзлэг, хуурай, нойтон цэвэрлэгээ хийлээ. 5. Төрийн ордны усан хангамжийн тоноглолын хэвийн ажиллагаанд байнгын хяналт тавьж, нийт 3084 м3 усан хангамжийн үйлчилгээ үзүүлж, ариутгах татуургын тоноглолын 65 гэмтлийг засварлан сэлбэж, бохирын 2 худаг лайдаж цэвэрлэн, бохирын нэг шугамыг засварлав. 6. Төрийн ордны заал танхимд эрүүл ахуйн хяналтыг 202 удаа хийж, ажлын байрны дулаан, чийгшилийг хэвийн хэмжээнд хангасан. 7. Төрийн ордноос гарсан хуурай 18 тонн хогийг 9 удаа арчиж, зөөх ажлыг гүйцэтгэлээ.
Жич: Манай байгууллагын бичиг хэргийн зардалд ихээхэн хүндрэл учруулж, техник цаг хугацаа их шаарддаг хэрэглэгчийн “Үйлчилгээний хяналтын хуудас”-ыг Тамгын газруудад өмнө нь цаасаар хүргүүлж байсныг өөрчилж, шаардлагатай гэж үзсэн газруудад цахим хэлбэрээр хүргүүлэх болсоныг анхаарна уу.
Төр, засгийн үйлчилгээг эрхлэх газар
2015 оны 05 сарын 07 | Үзсэн : 2256
|
|