Мэдээ, мэдээлэл » Тайлан

        Энэ сард ТЗҮЭГ-ын 2016 оны төсөвт зардлыг байгууллагуудын төсөвт суулгах тооцоо хийж, албан бичгийн хамт Тамгын газруудад хүргүүллээ. Нийтлэг үйлчилгээний гүйцэтгэлийн 6 сарын ажлын тайланг гаргаж, харилцагч байгууллагуудад хүргүүлсэн ба газрын 6 сарын хүн амын орлогын албан татварын тайланг цахимаар хийж Татаварын албанд хүргүүлсэн. Аудитын байгууллагын дүгнэлтийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд хараилцагч байгууллагуудаас бараа материалын үнийн судалгаа авч, харьцуулалт хийж, борлуулагч “Жем трейд”, “Престиж фүүдс”, “Түшээмээрэн” зэрэг    компаниудтай гэрээ байгууллаа. Төрийн ордны их танхим болон заал,танхимуудад Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны анхдугаар чуулган, Мянгат малчдын улсын зөвлөгөөн, Хүүхдийн төлөө үндэсний газрын 90 жилийн ойн баярын хурал болонМонгол улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн урилгаар Мьянмар улсын Ерөнхийлөгчийн Монгол улсад хийсэн айлчлал, Туркменстан улсын гадаад харилцааны сайд, НҮБ-ын нарийн бичгийн даргын орлогчийн айлчлал, Англи, Бангладеш улсын Элчин сайдитгэмжит жуух бичиг барих ёслол зэрэг арга хэмжээний бэлтгэлийг хангаж, үйлчилгээг хэвийн явууллаа.Төрийн ордон, Төрийн ёслол хүндэтгэлийн өргөө цогцолбор, заал танхимуудад нийт 425  удаагийн хурал,зөвөлгөөний үйл ажиллагаа зохион байгуулагдаж, 16862 хүн хамрагдан оролцсон арга хэмжээний үйлчилгээг чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэлээ.Газрын дэргэдэх сургалтын төвөөс энэ сард Сэлэнгэ аймгийн Засаг даргын Тамгын газрын нийтлэг үйлчилгээний 50 гаруй ажилчдад үйлчилгээний ёс зүйн чиглэлээр сургалт зохион байгуулж, үйлчлэгч мэргэжил эзэмшүүлсэн бөгөөд манай байгууллагын чанарын удирдлагын тогтолцооны ISO9001:2010 олон улсын стандарт хангалтын явц хэрэгжилтэд Стандартчилал хэмжил зүйн газраас дотоод аудиторуудын шалгалт хийж, гэрчилгээг үргэлжлүүлэн эзэмших эрхийг бидэнд олголоо. Өнгөрөгч зургаадугаар сард манай газрын дуудлага шуурхай зохицуулагчид нийт330дуудлага, санал хүсэлтийг хүлээн авч, хугацаанд нь 100,0 хувь шийдвэрлэсэн байна. ТЗҮЭГ-аас үзүүлж буй тогтмол 7 багц үйлчилгээний талаар дараах ажлуудыг хийж гүйцэтгэлээ. Үүнд:

1.Төрийн ордны доторхи 27853,7 м2 талбайн өдөр тутмын цэвэрлэгээг өдөрт 2 удаа, үйлчилгээний багууд угтах үйлчилгээгээр 289 хөшиг, 229 тюль,587кг эд зүйлийг угааж индүүдэн, Төрийн ёслол хүндэтгэлийн 30 удаагийн арга хэмжээний бэлтгэлийг хангаж, ордны 74ш гэрэл солиулж, 29ш гэрлийн бүрхүүлийг угааж цэвэрлэв.Мужааны үйлчилгээгээр хурлын индэр засч сэлбэн, хуралдааны танхимын жижиг модон ширээг шинээр угсарч, Засгийн газрын хуралдааны танхим, 3,4 давхрын модолгооны ажлуудыг бүрэн хийж дуусгалаа. Мөн 71 удаагийн зөөвөр тээвэр хийж, албан өрөө тасалгаа, ариун цэврийн өрөөний хог хаягдлыг 14124 удаа зайлуулах ажлыг гүйцэтгэлээ.

2.Заал танхимуудын 6612,29 м2талбайд өдөр тутмын цэвэрлэгээ, ариун цэврийн өрөөний  1081,69 м2 талбайд цэвэрлэгээг тогтмол хийж, Төрийн ордны өрөө, тасалгааны   267 цэцгийн арчилгаа, тордолт хийж,2 өрөөнд шинээр  цэцэг байрлуулж, Төрийн ёслол хүндэтгэлийн арга хэмжээнд зориулан цэцгийн баглаа 44 ш, сагстай цэцэг 2 ширхэгийг бэлтгэж, Ёслолын албанд хүлээлгэн өгсөн.

3.Төрийн ордныг цахилгаанаар хангах тоноглолын хэвийн ажиллагааг 24 цагаар жижүүрлэн хангаж,Төрийн ордны хэрэглэгчдийг 132727 квт/цаг эрчим хүчээр ханган, наадмыг угтаж Төрийн ордон, ТЁХӨЦ-ын гадна гэрэлтүүлгийн засвар үйлчилгээг хийж, Чингис хааны хөшөөний арын гэрэлтүүлэгчийн монтажийг шинэчлэв.Энэ сард цахилгааны засвар үйлчилгээгээр 486 ш гэрлийн шил, 9 ш трасформатор , 12 ш вилк залгуур, унтраалга, розетка сольж, 13 удаа автоматыг залган, В1 жигүүрийн 3,4 давхруудын гэрэлтүүлгийг 133 ш лед гэрлээр шинэчлэн, 4 давхрын розетканы монтажийг 5 утаст системээр шинэчлэх ажлыг хийлээ.

4.Төрийн ордны дулаан хангамж, хөргөлт агааржуулалтын ажлыг 24 цагаар жижүүрлэн найдвартай байлгаж, 27747 Ккал дулаанаар хангасан ба дулааны шугамын тоолуурыг баталгаажуулж, хэрэглээний халуун усны хог шүүгчийг сольж шинэчиллээ. Дулааны шугамын тохиргоог 3 удаа, халаах хэрэгслүүдэд 25 удаа тохиргоо хийж, 3 удаа халаалтын бойлер засварлаж, дулааны узельд зарим хаалтуудыг солилоо.

5.Төрийн ордны усан хангамжийн тоноглолыг хэвийн найдвартай ажиллуулахаар 24 цагаар хяналттай ажиллаж, нийт 19354 м3 хэрэглээний цэвэр усаар хангаж,Б заалны ариун цэврийн өрөөнийхэрэглээний усны шугам цоорч, ашиглах боломжгүй болсон тул шинээр ПВС хоолойгоор ил шугам татаж, 10ш суултуур, 8 ш угаагуур, 5 ш хөтөвчний хэрэглээний усны шугамын засвар хийв. Усан хангамжийн угаагуур, холигч, бочкины тоноглол солих 150 удаагийн засвар үйлчилгээ үзүүлсэн ба 110 удаагийн үйлдлээр бөглөө гаргаж, сифон, дарагч солих ажлыг гүйцэтгэв.

6.Төрийн ордны заал танхимын эрүүл ахуйн хяналтыг  174 удаа, ажлын байран дахь цэвэрлэгээ үйлчилгээний хяналтыг 11400 удаа тус тус хийж, ажлын байранд 22-25 хэмийн дулаан, 20,9-39,5 хувийн чийгшилийг тогтмол барьж ажилласан.

7.Төрийн ордноос гарсан 18гаруй тонн хуурай хог хаягдлыг 15 удаа ачиж, зөөх ажлыг гүйцэтгэж, эмнэлгийн үйлчилгээнээс гарсан хог хаягдлыг зайлуулах тухай гэрээг Клиникийн II эмнэлэгтэй байгууллаа.

 

          

                                                                                        ТЗҮЭГ

2015 оны 07 сарын 06 | Үзсэн : 2426