Мэдээ, мэдээлэл » Тайлан
Энэ сард Газрын захирлын зөвлөлийн ээлжит хурлаар байгууллагын 2015 оны эхний хагас жилийн эдийн засаг, санхүүгийн үйл ажиллагаанд дүн шинжилгээ хийсэн тайлан, Үндэсний их баяр наадам зохион байгуулах бэлтгэл хангах тухай ажлуудыг хэлэлцэн зохих шийдвэрүүдийг гаргаж, биелэлтийг зохион байгуулан ажиллаж ирлээ. Төрийн ордон, ТЁХӨЦ-ын цэвэрлэгээ үйлчилгээний ажлыг “Ажлын байрны цэвэрлэгээ үйлчилгээ ерөнхий шаардлага” CS-11-0060:2015 стандартын дагуу хийж гүйцэтгэн, заал танхимуудад нийт 11748 хүн хамрагдан зохион байгуулагдсан 326 удаагийн хурал, зөвлөгөөний үйл ажиллагаанд үйлчилгээ үзүүллээ. Чанарын удирдлагын тогтолцооны ISO-9001 олон улсын стандартын хэрэгжилтийг хангаж, үйлчилгээний багуудын чанарын дугуйлангийн үйл ажиллагааг идэвхжүүлэн ажиллаж СХЗГ-ын ээлжит аудитын шалгалтанд хамрагдаж “үл тохиролгүй” үнэлгээ авч ажиллаа. Тус газар нь санхүүгийн Диамонд програмаар II улирлын тайланг хуулийн хугацаанд гаргаж, Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт хүргүүлэв. Газрын дуудлага, шуурхай ажлыг хариуцсан ажилтан Төрийн ордонд байрладаг байгууллагаас багц нийтлэг үйлчилгээний төрлөөр нийт 249 дуудлага хүлээн авч, 100,0 хувийн хангалттай үнэлгээгээр хэрэгжүүлсэн байна. Өнгөрөгч сард төрийн ордны хэрэглэгч байгууллагуудад Төр, засгийн үйлчилгээг эрхлэх газрын байнгын нийтлэг 7 багц үйлчилгээний хувьд дараах ажлуудыг хийж гүйцэтгэлээ. Үүнд: 1. Цэвэрлэгээ үйлчилгээний угтах үйлчилгээний бүртгэлийг хэвшүүлэн 248 хөшиг, 237 тюль, 1315 эд зүйлийг угааж, 186 удаагийн зөөвөр хийж, 90 ш гэрлийг шинэчлэн солиулж, 208 ш гэрлийн бүрхүүлийг угааж цэвэрлэн сантехникийн 24, мужааны 56 удаагийн үйлчилгээг захиалга өгч гүйцэтгүүлсэн байна. БНЧех улсын Парламентын төлөөлөгчдийн танхимын даргын Монгол улсад хийсэн төрийн айлчлал, Шинэ Зеланд, Эквадор, Сингапур, Польш, Перу, Гана, Тайланд, Малайз, Серби улсуудаас Монгол Улсад суух элчин сайд нарын “Итгэмжит жуух бичиг барих ёслол”-ын арга хэмжээ, Төрийн ордны Их танхимд Засгийн газрын авто бааз байгуулагдсаны 90 жилийн ойн баярын хурлын үйл ажиллагаа зохион байгуулах бэлтгэл болон үйлчилгээг чанарын өндөр түвшинд хангаж ажиллав. Төрийн туганд хүндэтгэл үзүүлэх, Төрийн ордонтой танилцах арга хэмжээ 215 удаа, Төрийн дээд шагнал гардуулах 7 удаагийн арга хэмжээ, Яам, албан байгууллагын ойн баярын хүрээнд Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэх ёслолын арга хэмжээ 1, Монгол улсын Төрийн далбааны өдрийн хүндэтгэлийн цэргийн парад 1 удаа, Үндэсний их баяр наадмаар Есөн хөлт их цагаан тугийг цэнгүүлэх зэрэг үйл ажиллагаа тус бүрийг зохион байгуулах үеийн үйлчилгээг чанартай гүйцэтгэж ирлээ. 2. Төрийн ордон, Төрийн ёслол хүндэтгэлийн өргөө цогцолборын 10593,15 м2 нийтийн эзэмшлийн талбай, 12026,52 м2 өрөө тасалгаанд цэвэрлэгээ үйлчилгээг тогтмол гүйцэтгэж, мужааны ажлаар Төрийн 9 хөлт их цагаан тугийг төв стадионд залдаг суурийг шинээр бүрж, дээврийн 12000 м2 талбайн борооны ус нэвтрэлтийг шалгаж шаардлагатай зарим газарт засварын ажил гүйцэтгэлээ. Дуудлага үйлчилгээгээр хананд 23 ш эд зүйлс тогтоож, хурлын болон бичгийн ширээ салгаж угсрах, эд зүйлийн засвар 16 удаа хийж, хананд 4,27 м2 чулууны нөхөөс хийж, ширээ, хаалга, тумбочкны цоожны засвар 33 удаа, мебель модолгоо салгах, угсрах ажлыг 2 өрөөнд гүйцэтгэсэн байна. 1021 м2 ариун цэврийн өрөөний цэвэрлэгээ үйлчилгээг тогтмол хийж, ариун цэврийн өрөөний хог хаягдлыг 13084 удаа зайлуулж, Төрийн ордонд нийт 2677 цэцэгт ургамлын чанарт тогтмол үзлэг хийж, хүлэмжинд зуны нэг наст 8500 ш үрслүүрийг арчлан ургуулж байна. ЗГХЭГ-ын Төрийн ёслолын албаны захиалгаар БНЧех улсын Парламентын төлөөлөгчдийн танхимын даргын айлчлал, үндэсний их баяр наадмын хүндэтгэлийн зоог зэрэг арга хэмжээний амьд цэцгийн баглаа 2 ширхэг, цэцгэн чимэглэл 10 ширхэг, сагстай цэцэг 3 ширхэг, хөшөөнд өргөх цэцэг 1 ширхэг нийт 16 ширхэг бүтээгдэхүүнийг цаг хугацаанд нь чанарын өндөр түвшинд бэлтгэж үйлчиллээ. Маршал харшийн хүлэмжид тарьж ургуулсан нэг наст цэцгээс “Улаанбаатар нэгтгэл” ТӨХК-д 3000 ширхэг цэцгийг нийлүүлээд байна 3. Төрийн ёслол, хүндэтгэлийн өргөө цогцолбор, Төрийн ордны хэрэглэгчдийг энэ сард 110 844. 55 Квт/цаг эрчим хүчээр хангаж, “УБЦТС”ХК, Зүүн түгээх төвийн шуурхай албатай хамтран ээлжит үзлэг шалгалт хийж, 6кВ, 0,4 кВ, АВР, Т1, Т2 болон дизель генераторын хэвийн ажиллагаанд 5 удаа, өөрсдийн графикт үзлэгийг 12 удаа хийж, албан тасалгаа, танхимууд болон вестибюльд 273 гэрлийн шил сольж, 15 удаа автомат залган, 24 ш сэрээ залгуур, унтраалга, разетка, гэрлийн бүрхүүл солилоо. Төрийн ордны хүн зөөврийн 8 цахилгаан шатанд ээлжит засвар үйлчилгээг тогтмол хийв. Төрийн ордны нөөц дизель станцын талаар санал боловсруулах Ажлын хэсэг байгуулах асуудлыг ЗГХЭГ-ын удирдлагад танилцуулан ХЭГ-ын даргын 2015.7.01-ний 169 дүгээр тушаалаар байгуулж нөөц дизель станцын одоогийн байдлын талаар суурилагдсан он, хүлээлцсэн тухай мэдээлэл, холбогдох баримтуудаар МХЕГ-ын 2015.7.21-ний 07/008/460 тоот Нөөц дизель станцын одоогийн байдлын талаар дүгнэлт, Ажлын хэсгийн гишүүдээс ирүүлсэн саналыг нэгтгэн боловсруулж, нэгдсэн танилцуулга, Засгийн газрын хуралдааны тэмдэглэлийн төслийн хамт бэлтгэн ЗГХЭГ-ын Дэд дарга Г.Ганболдод танилцуулж, өгсөн чиглэлийн дагуу С.Баярцогт сайдад хүргүүлэх мэдээллийг бэлтгэж өгсөн. 4. Төрийн ордны дулаан, усан хангамж, хөргөлт агааржуулалтын ажлыг 24 цагаар жижүүрлэн найдвартай байлгаж, 4455 м3 усан хангамжийн үйлчилгээ үзүүлж, дулааны болон халаах хэрэгсэлд тохиргоо, засвар үйлчилгээ хийгдлээ. Агаааржуулалтын техникийн К-7 дүгээр өрөөний 4 ш кондиционерүүдэд урьдчилан сэргийлэх техникийн үзлэг, хуурай, нойтон цэвэрлэгээ хийлээ. 5. Төрийн ордны усан хангамжийн тоноглолын хэвийн ажиллагаанд байнгын хяналт тавьж, нийт 4455 м3 усан хангамжийн үйлчилгээ үзүүлж, ариутгах татуургын тоноглолын 35 гэмтлийг засварлан сэлбэж, Товчоо гуанзанд бохирын бөглөрөл 2 удаа гарсныг лайдаж цэвэрлэж засварлав. 6. Төрийн ордны заал танхимд эрүүл ахуйн хяналтыг 202 удаа хийж, ажлын байрны дулаан, чийгшилийг хэвийн хэмжээнд хангасан. Манай байгуулагатай хамтран ажиллах гэрээний дагуу ахуйн хортон шавьж устгалын үйлчилгээ эрхэлдэг “Хан судар” ХХК-аар Монгол улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нарын албан өрөө, Засгийн газрын хуралдааны танхим, Төрийн ордны зоогийн газар зэрэг нийт 11400 м2 талбайд хортон шавьжийн устгалын ажлыг гүйцэтгүүлж, ажлын чанарт хяналт тавьж ажилласан. 7. Төрийн ордноос гарсан хуурай 16 тонн хогийг 8 удаа ачиж, зөөх ажлыг гүйцэтгэлээ. Эдгээр ажлын зэрэгцээгээр Төрийн ордны өрөө, тасалгаануудыг нийтэд нь галын дохиололтой болгоход шаардагдах төсөв, зардлын урдчилсан тооцоог "Таван орд" ХХК-иар гаргуулан ЗГХЭГ-т танилцуулсан. Төрийн ордны зүүн гадна талын бохирын шугам шинэчлэх ажлыг хийж дуусгаж, гадна гэрэлтүүлгийн засвар үйлчилгээг “Сентино лайтинг” ХХК-аар хийлгэж, Чингис хааны хөшөөний арын гэрэлтүүлэгчийн монтажийг шинэчлэв. Төрийн их баяр наадмын үеийн үйлчилгээгээр Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй 7 худгийн үйлчилгээнд шаардагдах зөөвөр, тээврийг цаг хугацаанд нь гүйцэтгэн, хүндэтгэлийн гэр, асар майхныг барьж, цэвэрлэгээ үйлчилгээ, цай визит, хуушуур хийх үйлчилгээг үзүүлж амжилттай ажиллалаа. Төрийн ордны В1 жигүүрийг сэргээн засварласан ажлыг ерөнхий гүйцэтгэгч байгууллага “Зиг заг дизайн” ХХК-тай хамтран ТЗҮЭГ-аас боловсруулан гаргасан “Зургийн даалгавар”-ын дагуу хийсэн ажлыг шалгах, далд болон гүйцэтгэсэн ажлын акт, баримт бүрдүүлэх, техникийн комисс ажиллаж ажлыг хүлээн авах баталгаажуулах ажил хийгдэж байна. Тус засвар, шинэчлэлийн ажлын урьдчилсан дүгнэлтийн дагуу хийсэн ажлын гүйцэтгэлийг 7-р сарын 22-ны өдөр МХЕГ-ын улсын ахлах байцаагч Д.Жаргал, Ш.Уранчимэг, Д.Санжмятав, Б.Батзориг нар газар дээр нь хянаж, шалгасан дүнг Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт танилцуулсан. Түүнчлэн Төр, засгийн үйлчилгээг эрхлэх газраас хүсэлт тавьж Төрийн ордны өрөө тасалгааны үнэр, хорт бодисын талаар Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газрын Химийн судалгааны албаны шинжилгээг 2 удаа хийлгэж дүгнэлт гаргуулсан бөгөөд уг дүгнэлтээр хорт бодисын агаарт байх хэмжээ нь хэвийн хэмжээнд байгааг тогтоолоо. ЗГХЭГ-аас өгсөн чиглэл, “Гамшигаас хамгаалах урьдчилан сэргийлэх үзлэгээр илэрсэн зарчлийг ажлын нэгдсэн төлөвлөгөө”-г боловсруулж Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар батлуулан хэрэгжүүлж эхлээд байна.
Төр, засгийн үйлчилгээг эрхлэх газар
2015 оны 08 сарын 07 | Үзсэн : 2691
|
|