Мэдээ, мэдээлэл » Тайлан

            Энэ сард Газрын захирлын зөвлөлийн ээлжит хурлаар байгууллагын 2015 оны эхний хагас жилийн эдийн засаг, санхүүгийн үйл ажиллагаанд хяналт-шинжилгээний тайлан, өвөлжилтийн бэлтгэл хангах төлөвлөгөөний биелэлт зэрэг асуудлыг хэлэлцэн зохих шийдвэрүүдийг гаргаж, биелэлтийг зохион байгууллаа. Төрийн ордны нөөц дизель станц, цахилгаан хангамжийн хэвийн байдал, найдвартай ажиллагааг хангахтай холбогдсон асуудлыг судалж, санал боловсруулж,  ЗГХЭГ-ын дэд даргад танилцуулсанаар ЗГХЭГ-ын даргын тушаалаар ажлын хэсэг байгуулагдаж холбогдох санал, дүгнэлт, шаардагдах төсөв, зардлын тооцоог  гаргаж холбогдох яаманд хүргэж Засгийн газрын шийдвэр гаргуулж ажиллаа. Төрийн ордон, ТЁХӨЦ-ын цэвэрлэгээ үйлчилгээний ажлыг “Ажлын байрны цэвэрлэгээ үйлчилгээний ерөнхий шаардлага”  CS-11-0060:2015 стандартын дагуу хийж гүйцэтгэн, Төрийн ордон, Төрийн ёслол хүндэтгэлийн өргөө цогцолбор, заал танхимуудад нийт 87 удаагийн хурал, зөвлөгөөн, үйл ажиллагаа зохион байгуулагдаж, 4205 хүн хамрагдан үйлчлүүллээ. Төрийн ордны Их танхимд  Хоол үйлдвэрлэгчдийн улсын зөвлөгөөн, Ахмад багш нарын дурсамж уулзалт, Байнгын ажиллагаатай парламентийн 25 жилийн ойн эрдэм шинжилгээний бага хурал, Шатрын тэмцээн, Хүндэтгэлийн чуулга зэрэг арга хэмжээний үйлчилгээг чанарын өндөр түвшинд ханган ажиллалаа. Төрийн их цагаан туганд хүндэтгэл үзүүлэх, Төрийн ордонтой танилцах арга хэмжээ 174 удаа, Хубилай хааны мэндэлсэний 800 жилийн ой хөшөөнд хүндэтгэл үзүүлэх ёслолын арга хэмжээ 2 удаа, ЕАБХАБ-ын Парламентын Ассамблейн намрын хурлын бэлтгэл ажлыг тус тус ханган үйлчилгээг чанартай гүйцэтгэж ирлээ. Дөрөвдүгээр давхарын баруун талын урт коридорийн паркетан шалыг нөхөж шинэчлэн засварлаж, цайны өрөөны хувцасний шкафны хаалга угаалгын өрөөнд сантехникийн нэмэлт насосны кабин, Засгийн Газрын хуралдааний танхимийн ариун цэврийн өрөөний нэмэлт тоноглолуудыг хананд тогтоох, ТЁХӨЦогцолборийн өргөтгөлийн  узелийн халаалтын насосны втулк шинээр зоруулан хийлгэж  насосыг ажилд оруулав. Сан узель-36, 17-ын халаалтын шугамны  радиаторын подводик, зүүн талын зоорийн давхарт  хамгаалалтын ажилтнуудын хувцасны өрөөний радиаторын  подводикийг тус тус сольж Төрийн ордны зоорийн давхарын өрөөнүүдэд борооны улмаас нэвтэрч гарч ирсэн хөрсний усыг 2 насосоор 18 хоног тасралтгүй соруулж байж хэвийн байдалд оруулаа. Засгийн газрын хуралдааны танхимын галын усны шугаманд усны даралтыг өрнөх насос шинээр худалдан авч монтажлан суурилуулж байнгын ажиллагаанд орууллаа. ТЁХӨЦ-ын 1-р давхрын фоейн хана тааз, Төрийн Есөн хөлт цагаан тугтай танхимын тааз хэсэгт барилгын засварын ажлууд хийгдлээ. Энэ сард манай газрын дуудлага, шуурхай ажлыг хариуцсан ажилтан Төрийн ордонд байрладаг 9 байгууллагаас  үйлчилгээний 7 төрлөөр нийт 326 дуудлага хүлээн авч, 100,0 хувийн хангалттай үнэлгээгээр  хэрэгжүүлсэн байна.

            Тайлангийн сард төрийн ордны хэрэглэгч байгууллагуудад Төр, засгийн үйлчилгээг эрхлэх газрын байнгын нийтлэг 7 багц үйлчилгээний хувьд дараах ажлуудыг хийж гүйцэтгэлээ. Үүнд:

1. Цэвэрлэгээ үйлчилгээний багууд угтах үйлчилгээгээр 291 хөшиг, 372 тюль, бусад 722 эд зүйл угааж цэвэрлэв. Мөн 97 удаагийн зөөвөр тээвэр хийж, 14914 удаа өрөө тасалгаа, ариун цэврийн өрөөний хог хаягдлыг зайлуулж, сантехникийн 25, мужааны 75 үйлчилгээг дуудлагаар гүйцэтгэв. Мужааны ажлаар хананд толь тогтоох  1ш, өлгүүр хананд  тогтоох  1ш,  хананд төрөл бүрийн жаазтай зураг  тогтоох  34 ш, мөн орос сейф онгойлгох цоожинд  шинээр түлхүүр тааруулах 2 ш, хурлын болон бичгийн ширээ салгаж  угсрах  8 ш, хаалганы цоожны гол шинээр солих   1 ш, хаалганы цоожны  аппрат засварлах  17 ш, сандлын хугарсан  дугуй  шинээр солих  3 ш, тумбочкны хугарсан дугуй шинээр сольсон  4 ш, модон сандал наасан 2 ш , дугуйт сандлын насос шинээр сольсон  2 ш, цонх том шил 1,5 м2, чулуу шинээр зүсэж 14 м2 талбайд нааж нөхөх ажлыг гүйцэтгэсэн байна.

 2. Төрийн ордон, Төрийн ёслол хүндэтгэлийн өргөө цогцолборын 10593,15 м2 нийтийн эзэмшлийн талбай, 12026,52 м2 өрөө тасалгаа,1021 м2 ариун цэврийн өрөөний цэвэрлэгээ үйлчилгээг тогтмол хийж, Төрийн ордонд нийт 2677 ш цэцэгт ургамлын чанарт тогтмол үзлэг хийж, 18 савтай цэцгийг шинээр сольж, хүлэмжинд зуны нэг наст 8500 ш үрслүүрийг шилжүүлэн тарилаа. ГХЯ-ны Ёслолын алба, ЗГХЭГ-ын Төрийн ёслолын албаны захиалгаар 3 ш сагстай цэцэг, 5 цэцэгийн баглаа, цэцгэн чимэглэл 8 ширхэгийг бэлтгэж үйлчлэв.

3. Төрийн ёслол, хүндэтгэлийн өргөө цогцолбор, Төрийн ордны хэрэглэгчдийг энэ сард 116055.62 Квт/цаг эрчим хүчээр хангаж, “УБЦТС”ХК, Зүүн түгээх төвийн шуурхай албатай хамтран ээлжит үзлэг шалгалт хийж, 6кВ, 0,4 кВ,АВР,Т1, Т2 болон дизель генераторын хэвийн ажиллагааг 4 удаа шалгаж,.  Их танхимд болон вестибюльд 261 гэрлийн шил сольж, 10 удаа автомат залган, 18 ш сэрээ залгуур, 16 ш унтраалга, розетка засварлаж, АВР-ийн үзлэгийн 31 удаа хийж, нийтийн эзэмшлийн газруудын гэрлийн бүрхүүлд 3 удаа үйлчилгээ хийлээ. Төрийн ордны 4 цахилгаан шатанд ээлжит засвар үйлчилгээ хийв. Чингисийн талбайд 9 сарын 17-18–нд болсон Хувилай хааны 800 жилийн ойн баярын үйл ажиллагаанд цахилгаанаар хангав.

4. Дулааны төв узельд дулааны хаалт арматуруудад өвлийн бэлтгэл ажлын хүрээнд засвар үйлчилгээ хийж  төрийн ордны халаалт тавьж  дулааны тохиргоо хийж  хэвийн ажиллагаанд оруулав.  Төрийн ордны дулаан, усан хангамж, хөргөлт агааржуулалтын ажлыг 24 цагаар жижүүрлэн найдвартай байлгаж, 2397,1 ГДж дулаан, 4223 м3 усан хангамжийн үйлчилгээ үзүүлж, дулааны болон халаах хэрэгсэлд 14 удаагийн тохиргоо, засвар үйлчилгээ хийгдлээ. Агаааржуулалтын техникийн өрөө, В1,В2,К5, К6-К9 дүгээр кондиционерүүдэд урьдчилан сэргийлэх техникийн үзлэг хийж, хуурай, нойтон цэвэрлэгээ хийлээ.

5. Төрийн ордны усан хангамжийн тоноглолын хэвийн ажиллагаанд байнгын хяналт тавьж, нийт 4223 м3 усан хангамжийн үйлчилгээ үзүүлж, ариутгах татуургын тоноглолын 56 гэмтлийг засварлан сэлбэж, сантехникийн засвар үйлчилгээг 25 удаа хийж, бохирын 2 ш худаг лайдаж цэвэрлэн, ахуйн байр, товчоо гуанзны бохирын шугамыг засварлав.

6. Төрийн ордны заал танхимд эрүүл ахуйн хяналтыг 202 удаа хийж, УИХ-ын ээлжит бус чуулганы хуралдаан, байнгын хороо, намын бүлгүүдийн хуралдааны танхим, ажлын байрны дулаан, чийгшлийг хэвийн хэмжээнд хангасан.

7. Төрийн ордноос гарсан хуурай 18 тонн хогийг 10 удаа арчиж, зөөх ажлыг гүйцэтгэлээ.

 

 

                                      Төр, засгийн үйлчилгээг эрхлэх газар

 

 

                       

 

           

           

 

2015 оны 10 сарын 05 | Үзсэн : 2789