Мэдээ, мэдээлэл » Тайлан

1.Удирдлага зохион байгуулалт, хүний нөөцийн талаар:

Газрын хэмжээнд 2019 онд хийж гүйцэтгэх 111 төрлийн ажил үйлчилгээний төлөвлөгөөг оны эхэнд батлуулан 99.8 хувь биелүүлж, Хөдөлмөрийн дотоод журам, илүү цагаар ажилласны нэмэгдэл хөлс олгох, Чанарын талон хэрэглэх журам гэх мэтчилэн 10 гаруй дүрэм, журам, норм, нормативт нэмэлт өөрчлөлт оруулж үйл ажиллагаандаа мөрдөн ажилласан.

 Газрын даргын дэргэдэх Зөвлөлийн хурлын төлөвлөгөөг 2019 оны I сард батлуулан нийт 13 удаа хуралдаж, 76 үүрэг даалгаврыг холбогдох хэлтэс, албан хаагчдад өгч биелэлтэд хяналт тавьж ажилласан. Биелэлтийн хувь 90 хувь байна.

Төр, засгийн үйлчилгээг эрхлэх газрын ажил, албан тушаалын жагсаалтыг газрын даргын 2019 оны Б/01 тоот тушаалаар шинэчлэн батлуулж, Төрийн албан хаагчийн анкет шинэчлэгдсэнтэй холбогдуулан анкетыг шинэчилж, хувийн хэргийн баяжуулалтыг тухай бүр хийсэн бөгөөд хүний нөөцийн чиглэлээр 227 тушаал гарснаас Ажилтнуудын ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг хангах хөтөлбөрийн хүрээнд эмчилгээний зардал болон амьдралд нь гачигдал тохиолдсон 48 ажилтанд 27.8 сая төгрөг, тэтгэвэр тогтоолгох эрх үүссэн 2 ажилтанд 15.8 сая төгрөгийн, 155 ажилтанд ур чадварын нэмэгдэл, 53 ажилтанд мэргэжлийн зэргийн нэмэгдлийг, ажлын үр дүнгийн урамшууллыг 181 хүнд тус тус олгосон.

Олон жил үр бүтээлтэй ажиллаж байгаа ажилтнуудаас “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-оор 3 ажилтан, “Алтан гадас” одонгоор 8 ажилтан,  “Хөдөлмөрийн хүндэт медаль”-аар 3 ажилтан тус тус шагнагдсан.

Газрын нийт 154 ахмадыг билгийн улирлын сар шинээр болон олон улсын ахмадын өдрийг тохиолдуулан хүлээн авч хүндэтгэл үзүүлэн нийт 12,4 сая төгрөгийг зарцуулав.     

2019 онд А тушаал 41, Б тушаал 227, 94 гэрээнд хууль, эрх зүйн хяналт хийж, дугаар олгон гэрээний системд гэрээ тус бүрийг байршуулан e-office систем дээр бүртгэл хөтөлж ажиллав.

Ажилтан, албан хаагчдыг хэрэгцээтэй мэдээ мэдээллээр хангах чиглэлээр  “Зөв хооллолт”, "Ажил амьдралын тэнцвэр ба аз жаргалтай амьдрал", “Хорт хавдраас хамтдаа сэргийлье” сэдвүүдээр холбогдох байгууллагуудтай хамтран сургалт, мэдээллийн цаг зохион байгууллаа.

Төв аймгийн Аргалант сумын Молцог элс рүү “Цэвэр агаар” амралтын зугаалгын арга хэмжээ, Нийтийн аж ахуй, ахуйн үйлчилгээний ажилчдын баярыг угтаж 3 төрлийн спортын тэмцээн уралдаан зохион байгуулж, ажилтнуудын чөлөөт цагийг үр дүнтэй өнгөрөөх ажлуудыг хийсэн.  

Эрчим хүчний хэмнэлтийн талаар сургалт, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалт, Нягтлан бодох бүртгэлийн анхан шатны маягт хөтлөх аргачлал, баримт бүрдүүлэлтийн талаарх сургалт, Удирдлагын академиас зохион байгуулсан “Төрийн байгууллагын стратеги төлөвлөгөө боловсруулах арга зүй” сэдэвт сургалтуудад холбогдох албан тушаалтнуудыг хамрууллаа.

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын серверийн засвар орсонтой холбогдуулан ашиглагдахгүй байгаа сервер, зогсуур болон кабелуудыг хурааж шинэ сервер болон бусад тоног төхөөрөмжүүдийг угсарч шилэн кабел татаж оруулав. Мөн Төрийн ордны зүүн жигүүрийн 1-4 давхарт утасгүй интернетийн төхөөрөмжүүд суулгав.

Байгууллагын дотоод цахим системийг сайжруулах болон хэвийн найдвартай ажиллагааг хангаж мэдээллийн санг тогтмол баяжуулан, гадаад вэб сервер, и-мэйл серверүүдийн хэвийн ажиллагааг хангаж ажилласан ба ажилд орсон болон ажлаас чөлөөлөгдсөн албан хаагчдын и-мэйл хаяг болон цаг бүртгэлийн төхөөрөмжид  тогтмол шинэчлэлт өөрчлөлт хийлээ.

2019 оны жилийн байдлаар Төрийн ордны суугчдаас 3857 дуудлага хүлээн авч 8 нэгж хэсгээр гүйцэтгүүлж, ажлын гүйцэтгэл 99.3 хувьтай байна. Тайлангийн хугацаанд үйлчлүүлэгчдээс ирүүлсэн дуудлага, тэдгээрийг барагдуулсан байдал, ажлын явц, гүйцэтгэлийн талаарх мэдээ танилцуулгыг нийт 54 удаа гаргаж удирдлагуудад танилцуулсан.

Нийт дуудлагын 27,9% мужааны, 12,6% цахилгааны, 11,4% сантехник, салхивчийн, 26,9% ачих, буулгах, зөөвөрлөх, 24,8 % цэвэрлэгээ үйлчилгээний,  8,9% өрөө онгойлгох дуудлага эзэлж байна.

Дуудлагыг Улсын Их Хурлын тамгын газраас 1452, Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас 723, Ерөнхийлөгчийн тамгын газраас 184, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс 486, Төрийн тусгай хамгаалалтын газраас 86, бусад байгууллагаас 4 удаа ирүүлсэн бол Төр, засгийн үйлчилгээг эрхлэх газраас 922 удаагийн дуудлагаар нийтийн эзэмшлийн талбайн сантехникийн, цахилгааны, мужааны засвар үйлчилгээний ажлуудыг хийлгэхээр өгсөн байна.

Дуудлагын автомашиныг хэлтсийн дарга нарын зөвшөөрлийн дагуу хуваарилан зохицуулж, хог ачих ачааны машиныг гэрээт компаний хуваарийн дагуу долоо хоногт 2 удаа удаа дуудаж хог зайлуулж, ачааны автомашиныг удирдлагын зөвшөөрлийг үндэслэн 38 удаа захиалж тээврийн ажлын сааталгүй ажилласан.

Батлагдсан хөтлөх хэргийн жагсаалтын дагуу 2018 оны 30 төрлийн баримт материалыг хүлээн авч 84 нэгж үүсгэж архивд хадгалсан. Иргэд ажилтнуудаас ирсэн хүсэлт, өргөдлийн дагуу материалуудыг шүүж давхардсан тоогоор 108 хүнд 27 төрлийн 966 хуудас баримтыг цахим хэлбэрээр гаргаж үйлчилгээ үзүүлсэн.

Байгууллагын архивын цахим санд 2018 оны 4 төрлийн 20 баримтын 3117 хуудас материалыг цахимжуулсан.

            Газрын дэргэдэх сургалтын төв нь Нийслэлийн нийтлэг үйлчилгээний газар, Улсын драмын эрдмийн театр, Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг, Өмнөговь, Дундговь аймгуудын нийтлэг үйлчилгээний газар, Байруудын нийтлэг үйлчилгээний газруудын үйлчилгээний ажилтанд “Үйлчлэгч” мэргэжил олгох сургалтыг тус тус явуулж мэргэжил эзэмшүүлсэн.

2. Санхүүгийн үйлчилгээний талаар:

2018 оны жилийн эцсийн санхүүгийн тайланг хуулийн хугацаанд гаргаж Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт болон Үндэсний аудитын газарт хүргэж, зөрчилгүй дүгнэлттэй шалгуулан Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын багцын тайланд нэгтгэгдлээ.

Төсвийн тухай хууль, шилэн дансны тухай хуулийн дагуу газрын сарын мэдээ, төсвийн гүйцэтгэлийг сар бүр www.shilendans.gov.mn болон сайтад байршуулан ажиллав.

Газрын 2019 оны урсгал зардлын санхүүжилтийг хуваарийн дагуу сар бүр бүрэн авч, ажил үйлчилгээг саадгүй санхүүжүүлсэн. Өссөн дүнгээр урсгал зардлын 100900010028 тоот дансанд нийт 3,354,4 сая төгрөгийн, нэмэлт санхүүжилтийн дансанд нийт 402,1 сая төгрөгийн болон хөрөнгө оруулалтын зардлын 100900010302 тоот дансанд нийт 480,6 сая төгрөгийн санхүүжилтийг тус тус төвлөрүүлэн ажиллалаа.
          Мөн урсгал зардлын төсвийн хуваарьт ашиглалтын зардал, туслах үйл ажиллагааны орлого болон цалин хөлс, нийгмийн даатгалын шимтгэлийн хуваарьт өөрчлөлт оруулахаар Сангийн яамны Төрийн сангийн газарт 2 удаа албан бичгээр хандаж өөрчлөлт оруулан газрын 2019 оны 12 дугаар сарын санхүүжилт 130 сая төгрөгийн санхүүжилтийг шийдвэрлүүлж, цалин хөлс болон Нийгмийн даатгалын шимтгэлийн зардлыг саадгүй санхүүжүүлж ажиллалаа.
         Хүн амын орлогын албан татвар, нийгмийн даатгалын шимтгэлийн тайланг хуулийн хугацаанд гарган хариуцсан байцаагчид тайлагнан өр төлбөргүй тайланг баталгаажуулсан. Ажилтнуудын нийгмийн даатгалын дэвтэр болон эрүүл мэндийн даатгалын дэвтрийг сар бүр бөглөн улиралд нэг удаа албан ёсоор баталгаажуулсан.

2018 оны үндсэн хөрөнгийн "Өмч эзэмшлийн гэрээ"-ний биелэлтийг ТӨХ, ТӨ маягтаар гарган Төрийн өмчийн бодлого зохицуулалтын гаргаж файлаар болон цаасаар баталгаажуулан хүргүүлсэн.

Газрын даргын 2019 оны №А/32 тоот тушаалаар Төрийн ордны үндсэн хөрөнгийн жилийн эцсийн тооллого хийж тооллогын комисс нийт 59 нэрийн 286 ширхэг 84,855,448.49 /наян дөрвөн сая найман зуун тавин таван мянга дөрвөн зуун дөчин найман төгрөг дөчин есөн мөнгө/ төгрөгийн үндсэн хөрөнгийг актлах саналыг тус газрын дэргэдэх Өмч хамгаалах байнгын зөвлөлд оруулж, тус зөвлөлийн 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 02 дүгнэлт үндэслэн актлах саналыг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт албан тоотоор хүргүүлсэн.
           Туслах үйл ажиллагааны 175.0 сая төгрөгийн орлогын төлөвлөгөөг бүрдүүлэхийн тулд Кофе брейк болон цайны үйлчилгээний зарим нэр төрлийн орлогыг нэмж тооцоолон, газрын даргын 2019 оны А/07 тоот "Төрийн ордонд цайны үйлчилгээ үзүүлэх журам", 2019 оны А/06 тоот "Цайны үйлчилгээний орцын норм, кофе брейкийн үнэ, тариф" болон 2019 оны А/05 тоот "2019 оны туслах үйл ажиллагааны орлогын төлөвлөгөө"-г тус тус батлуулан, хэрэгжүүлэн ажилласан. Түүнчлэн Төр, засгийн үйлчилгээг эрхлэх газрын даргын тушаалаар заал, танхимын үнэлгээ, тарифт өөрчлөлт оруулж, ажиллаж байна.

Газрын үндсэн хөрөнгийн дахин үнэлгээг Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас баталсан маягтын дагуу боловсруулж, хуулийн хугацаанд Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар болон хөрөнгийн үнэлгээний газарт хүргүүлэн, дүгнэлтийг хүлээн авч ажиллалаа. Үндсэн хөрөнгийн дахин үнэлгээг нарийвчлан гаргаж баталгаажуулснаар тайлан тооцоонд тусган ажилласан.

3. Барилга, инженер техникийн үйлчилгээний талаар:

Төрийн ордон, Төрийн ёслол хүндэтгэлийн өргөө цогцолборын барилгын өрөө тасалгаа, нийтийн эзэмшлийн зам талбайн барилгын засварын ажлын судалгааг гарган, ажлын тоо хэмжээ төсвийг боловсруулан батлуулж, 2019 онд улсын төсвийн хөрөнгө оруулалт, урсгал зардлаар хийж гүйцэтгэх ажлыг бүрэн хийж дуусгасан.

Төрийн ордны барилгын №382в,г,д, 354а,б, В1 блокын В1 давхрын 1-4тоот албан ажлын өрөөнүүдийн засвар, мөн Төрийн ёслол хүндэтгэлийн өргөө цогцолборын В1 давхарт байрлах Төрийн түүхийн музейн ажилчдын цайны өрөөний засвар, Төрийн ордны барилгын 2 блокын 1 давхарт байрлах хэсэгт "Хүйс толгой 1" Монголын хамгийн эртний төрийн бичигтэй хөшөөг суурилуулах бэлтгэл ажил зэрэг нийтийн эзэмшлийн зам талбайн засварын ажлыг батлагдсан төсвийн дагуу хийж гүйцэтгэсэн байна.

Төрийн ордон, Төрийн ёслол хүндэтгэлийн өргөө цогцолборын 2019 онд 1,699,895 кВт/ц цахилгаан эрчим хүчээр хэвийн найдвартай хангаж ажиллав. Мөн эрчим хүчний хэрэглээг хэмнэх бодлого баримталж Төр, засгийн үйлчилгээг эрхлэх газрын 2019-2020 онд Төрийн ордны эрчим хүч хэмнэлтийн чиглэлээр хэрэгжүүлэх ажлын батлагдсан төлөвлөгөөний дагуу Төрийн ордны гэрэлтүүлгүүдийг эрчим хүчний хэмнэлттэй 440ш лед гэрэл худалдан авсан ба үүнээс өрөө тасалгаа, заал танхимуудад хуваарийн дагуу суурилуулж байна.

Төрийн ордны /шримэкс/ 2ш цахилгаан шатны техникийн магадалгааг 2019 оны 10-р сард нэг жилийн хугацаатай, Төрийн гурван өндөрлөгийн хүн зөөврийн цахилгаан шатны /Хандок/ техникийн магадалгааг 2019 оны 3-р сард нэг жилийн хугацаатай, /Сигма/ 4ш цахилгаан шатны техникийн магадалгааг 2019 оны 11сард нэг жилийн хугацаатайгаар тус тус хийлгэв.

Төрийн ордныг 12.876 гКал дулааны эрчим хүчээр саатал доголдолгүй хангаж, өрөө тасалгааг 20-23 С-т барьж ажилласан бөгөөд 22.092 м3 хэрэглээний халуун хүйтэн усаар саатал доголдолгүй хангаж, мөн хэмжээний бохир ус зайлуулах ажлыг хийж гүйцэтгэж байна.

Техникийн бүрэн бүтэн байдлыг 24 цагаар жижүүр өдөр тутамд үзлэг шалгалт хийж дулааны үзельд хэрэгцээний халуун усны бойлур усны алдагдалтай байсныг засварлаж дулаан хангамжийн засвар үйлчилгээг 1000 гаруй удаа, усан хангамж ариутгах татуургын засварын үйлчилгээг 1500 гаруй удаа тус тус хийж гүйцэтгэсэн.

4. Цэвэрлэгээ үйлчилгээний талаар:

Тайлант хугацаанд цэвэрлэгээ үйлчилгээний 9 баг, цай, угаалга, оёдлын гэсэн баг, хэсгийн зохион байгуулалттай ажил үйлчилгээгээ явуулж, хэлтсийн хэмжээнд ажлын чанарын үнэлгээ 4,91 балл буюу чанар стандарт хангалтын төвшинг 98,2 хувиар хангаж ажиллав.

Төрийн ордны нийтийн эзэмшлийн 13135,6 м2, албан өрөөний 21756,6 м2, гадна талбайн 14000 м2, ариун цэврийн өрөөний 4021 м2 талбайн өдөр тутмын болон хуваарьт их цэвэрлэгээ үйлчилгээний ажлыг “Ажлын байрны цэвэрлэгээ үйлчилгээ ерөнхий шаардлага” CS-11-0060:2015 стандартад нийцүүлэн хийж гүйцэтгэн Төрийн ордонд ажиллагсдад тав тухтай орчныг бүрдүүлж ажиллаж байна.

Мөн түүнчлэн Төрийн ордны их танхим болон бусад заал танхимуудад зохион байгуулагдсан 1947 удаагийн хурал, семинар зөвлөгөөнд 207505 хүнд, Төрийн ёслол хүндэтгэлийн өргөө цогцолборын заал танхимуудад зохион байгуулагдсан хурал зөвлөгөөн, Төрийн түүхийн музейг үзэж сонирхсон 23000 орчим хүнд, элчин сайдын итгэмжит жуух бичиг барих ёслол, Ерөнхийлөгчийн уулзалт, Төрийн их цагаан туганд хүндэтгэл үзүүлэх, шагнал гардуулах болон бусад томоохон арга хэмжээнүүдийн бэлтгэл ажлыг түргэн шуурхай хийж, үйлчилгээг стандартын дагуу үзүүлэв.

Цас орсон үед гадна талбайд хуваарийн дагуу бүх хэсэг гарч цас цэвэрлэх, хаврын их цэвэрлэгээг зохион байгуулж Төрийн ордны шат, нийтийн эзэмшлийн талбай, гадна талбай, арк, хашаа, Төрийн ёслол хүндэтгэлийн өргөө цогцолборын шилэн хана, купол угаах  ажлыг хийж гүйцэтгэлээ.

Цайны үйлчилгээгээр зочин визитийн 1504 удаагийн уулзалтад оролцсон 9811 хүнд, нийтийн дуудлагын үйлчилгээнд 7111 удаа 37019 аяга цай, кофе болон зөөлөн чихэр, цэвэр ус, оргилуун дарсаар үйлчиллээ.

Шинэ үндсэн хууль батлагдсаны ойн арга хэмжээ, Цагаан сарын битүүний хүчит бөхийн барилдааны визитийн үйлчилгээ, Үндэсний их баяр наадам үйлчилгээг батлагдсан төсөв, төлөвлөгөөний дагуу 30 гаруй нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнээр эрүүл ахуйн хяналтан дор  үйлчилгээг үзүүлсэн. Тамгын газруудад хурал зөвлөгөөн болон дуудлагаар цай кофегоор тогтмол үйлчилж, үйлчлүүлэгч байгууллагуудад цайны үйлчилгээнд хэрэглэж байгаа хүнсний бүтээгдэхүүнүүдээр цайны амталгаа өдөрлөгийг зохион байгуулж санал хүсэлтийг хүлээн авч ажиллалаа.

Төрийн ордны А,Б заалны цэцгийн ургалтад үзлэг хийж хөрс нэмж, өрөөнүүдийн 28 ширхэг цэцгэнд хор цацаж, суугчдын хүсэлтээр 5 өрөөнд шинээр 13 ширхэг цэцэг нэмж тарьж өгсөн. Нийтийн эзэмшлийн 195 ширхэг цэцгийн өдөр тутмын арчилгааг стандартын дагуу хийж арчилж байна. Засгийн газрын хуралдааны танхимд шинээр хурлын ширээ, цэцгийн тавиурт тохирсон 4 ширхэг цэцгийн зохиомж хийж байрлуулж өгсөн. Мөн төрийн ордны гадна цэцгийн мандалд 4494, өргөө гэр тойруулан 2030, 30-р байрны гадна 85, нийт 6609 ширхэг нэг наст цэцэг тарьж суулгасан.

Эх үрсийн баяр, Үндэсний их баяр наадам болон тэмдэглэлт өдөр, гадна дотны зочин төлөөлөгчийн айлчлалын ёслолын ажилд хэрэглэгдэх цэцгийн баглаа, зохиомж, тууз, венок зэргийг тухай бүрт нь захиалгын дагуу чанартай цаг алдалгүй бэлтгэн нийлүүлж ажилласан. Үүнд: Сагстай цэцэг 9, Баглаа цэцэг 10, Хөл цэцэг 13, тууз 13 ширээний зохиомж 40 тус тус байна.

Оёдлын үйлчилгээгээр Монгол Улсын төрийн далбаа 87ш, ОХУ, Турк, Чех зэрэг гадаад орнуудын төрийн далбаа 20ш, хөшиг, тюль, сандлын бүрээс, цэвэрлэгээний даавуу захлах зэрэг 800 гаруй оёмол бүтээгдэхүүнийг чанарын гологдолгүй оёж хүлээлгэн өгөв.

Угаалгын үйлчилгээгээр 20-25 нэр төрлийн 14562 ш буюу 23,3 тн даавуун эд зүйлсийг угааж индүүдэн хэрэглэгчид чанарын гологдолгүй хүлээлгэн өгөв. Угаалгын үйлчилгээнд хэрэглэгддэг 15 жил засвар үйлчилгээ хийгдээгүй бул индүүг засварлуулж бүрэн тохиргоо хийлгэснээс гадна сайн чанарын уурын индүү, индүүний ул шинээр авч ажиллах нөхцөлийг бүрэн хангаж ажиллав.

5. Ажлын чанарыг сайжруулах, ХАБЭА-н талаар:

Төр, засгийн үйлчилгээг эрхлэх газрын 2019 оны "Байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөө"-ний эхний хагас жилийн биелэлтэд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийн 2019 оны 7 сард Засийн газрын Хэрэг эрхлэх газарт хүргүүлсэн бөгөөд 2019 оны жилийн гүйцэтгэлийн төлөвлөгөөний биелэлтийг хуулийн хугацаанд Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт хүргүүлэхээр бэлтгэж байна.

Байгууллагын үйл ажиллагаанд дотоод хяналт шалгалт, шинжилгээ, үнэлгээ хийх төлөвлөгөө, хуваарийг газрын даргаар батлуулж, 2019 оны жилийн эцсийн байдлаар нийт 12 төрлөөр 21 удаа дотоод хяналт шалгалт, шинжилгээ, үнэлгээний ажлыг хийж, Газрын даргын дэргэдэх зөвлөлийн хуралд болон удирдлагад танилцуулан, мэдээ мэдээллээр хангаж ажиллалаа.

Засгийн газрын 2017 оны 89 дүгээр тогтоолын дагуу байгууллагын 2018 оны үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж тайланг Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт хүргүүлсэн.

1.Хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн хэрэгжилт-99%

2.Байгууллагын тухайн жилийн үйл ажиллагааны төлөвлөгөөний биелэлт-96.2%

3.Хүний нөөцийг чадавхжуулах, тогтвор суурьшилтай ажиллуулах талаар төлөвлөгөөнд тусгагдсан зорилтын биелэлт 88.95%

4.Байгууллагын ил тод байдлын үнэлгээ 82.5%

5.Шилэн дансны хөтлөлтийн үнэлгээ 96%

6.Хэрэглэгчийн үнэлгээ 90.1%

Ерөнхий оноо 92.1 хувь

"Хангамжийн үйл ажиллагааны журам"-ын хэрэгжилт, худалдан авах үйл ажиллагааны I улирлын гүйцэтгэлд хяналт-шинжилгээ хийж, танилцуулгыг газрын даргын дэргэдэх зөвлөлийн хуралд танилцуулсан. Уг хяналт-шинжилгээний ажлаар 6 зөрчил дутагдал илрүүлэн, тус бүрийг засаж сайжруулах зорилгоор 8 зөвлөмж хүргүүлсний дагуу хяналт тавин ажиллаж байна.

Байгууллагын менежмент, чадамжийн индекс"-ийг тодорхойлох санал асуулгыг удирдах болон дунд шатны 33 албан хаагч нараас авч дүн шинжилгээ хийж тайланг 2019 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр Газрын даргын дэргэдэх зөвлөлийн хуралд танилцуулсан.

"Хэрэглэгчдийн санал хүсэлтийг хүлээн авч хэрэгжүүлэх журам"-ын дагуу байгууллагаас үзүүлдэг нийтлэг үйлчилгээ болон Амралт үйлчилгээний цогцолборын нийтийн хоолны талаар 260 хэрэглэгчдээс сэтгэл ханамжийн судалгааг авч нэгтгэн, байгууллагын Хэрэглэгчийн үнэлгээг гаргаж, тайланг Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт хүргүүллээ.
            Чанарын менежментийн тогтолцооны ISO 9001:2015 стандартыг жигд хүртээмжтэй хэрэгжүүлэх зорилгоор газрын нийт албан хаагчдад Чанарын менежментийн тогтолцоо ISO 9001:2015-ыг шаардлага болон Чанарын менежментийн тогтолцооны хэрэгжилтийн талаар, Чанарын менежментийн тогтолцоог хэрэгжүүлэх үйл ажиллагааны явцад үүсэж болзошгүй эрсдэл болон боломжуудыг урьдчилан тодорхойлж эрсдэлээс зайлсхийх аргачлалаар сургалт явуулсан.

Эрүүл мэндийн сайдын 2017 оны А/145 дугаар тушаалын дагуу хүнсний бүтээгдэхүүнээр үйлчилдэг, биечлэн харьцдаг, эрүүл ахуйн үйлчилгээ үзүүлдэг цай зөөгч, угаагч, үсчин, үйлчлэгч зэрэг 20 ажилтныг урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээнд 2 удаа хамруулах ажлыг зохион байгуулж, нийт ажилтны эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгийг Хавдар судлалын үндэсний төвтэй хамтран зохион байгуулахаар 19/75 тоот гэрээ байгуулж, 160-аад ажилтныг урьдчилан сэргийлэх үзлэгт хамрууллаа.

Үндэсний их баяр наадмын үйлчилгээнд хэрэглэсэн хүнсний бүтээгдэхүүн, цэвэрлэгээний материалын чанар, аюулгүй байдалд хяналт, шалгалт хийж мөн ахуйн хортон шавьж, мэрэгч устгал, ариутгал хийх мэргэжлийн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөлтэй "Хан судар" ХХК-тай хамтран ажиллах гэрээний дагуу 3-р улиралд Төрийн ёслол хүндэтгэлийн өргөө цогцолбор, Төрийн ордны 8500м2 талбайд шавьж устгалын ажлыг гүйцэтгүүлж, үр дүнд хяналт тавин ажиллалаа.

6. Хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа ажлын талаар

Төсвийн ерөнхийлөн захирагчаас тус газарт эрх шилжүүлэн гүйцэтгүүлэхээр шийдвэрлэгдсэн 5 багц ажлуудад Төр, засгийн үйлчилгээг эрхлэх газрын даргын тушаалаар ажил гүйцэтгэх компани сонгон шалгаруулах ажлын хэсэг томилж ажилласан.

“Төрийн ордны дотор ханын терразит шавардлагын хэсэгчилсэн засвар шинэчлэлийн ажил”-ыг “Сүлдэт майнинг” ХХК-аар гүйцэтгүүлж ажил 100 хувь дууссан. Гүйцэтгэлийн төсөв 128 523 950 төгрөг.

“Төрийн ордны албан ажлын өрөө, нийтийн эзэмшлийн талбайн засварын ажил” 56 өрөөний засвар бүрэн дууссан. Гүйцэтгэлийн төсөв 57 797 548 төгрөг

“Төрийн ордны халаалт, цэвэр усны узель шугамын засвар шинэчлэлийн ажил”-ыг “И ЖИ ӨҮ” ХХК-аар гүйцэтгүүлж ажил 100 хувь дууссан. Гүйцэтгэлийн төсөв 115 000 000 төгрөг

“Төрийн ордны их танхимын үндсэн хийцийн хүчитгэл бэхэлгээний засвар шинэчлэлийн ажил”-ыг “Бүрэн трейд” ХХК-аар гүйцэтгүүлж ажил 100 хувь дууссан. Гүйцэтгэлийн төсөв  40 000 000 төгрөг

ажлуудыг тус тус гүйцэтгэж ажил бүрэн хийгдэж дууслаа

2020 оны 01 сарын 03 | Үзсэн : 1812