Мэдээ, мэдээлэл » Тайлан

Зохион байгуулалтын ажлын талаар:

      Төрийн байгууллагуудад үйлчлэх нийтлэг үйлчилгээний нэгдсэн бодлого, “Төр, засгийн төв байгууллагуудад үзүүлж буй Засгийн газрын нийтлэг үйлчилгээний бодлого дэд хөтөлбөр”-ийг анх удаа боловсруулж, нийтлэг үйлчилгээ гүйцэтгэдэг байгууллагуудаас санал авч тусган ЗГХЭГ-т хүргүүлж батлуулах хүсэлт гаргаад байна.
Газрын даргын 276 тушаал болон гадны байгууллагаас ирсэн 219 албан бичиг хүлээн авч хэрэгжилтийг хангасан бөгөөд ажилтнуудаас 199 өргөдөл гомдол хүлээн авч 193 өргөдлийг шийдвэрлэж,  6 өргөдөл шийдвэрлэх хугацаандаа явж байна.
       ТЗҮЭГ-ын 2017-2020 онд хэрэгжих “Стратеги төлөвлөгөө” болон Төсвийн ерөнхийлөн захирагчаар хянагдсан 2020 оны “Гүйцэтгэлийн төлөвлөгөө”, “Ажилтнуудын нийгмийн баталгааг хангах хөтөлбөр”, “Ажлын байрны сургалт, давтан сургах хөтөлбөр”-үүдийн хэрэгжилтийг хангаж ажиллах хүрээнд мэргэшил олгох 2 удаагийн сургалтаар 10 хүн болон сургалтын онол, дадлагын багшлах эрх олгох сургалтад 3 хүнийг тус тус хамрууллаа.
      Манай байгууллагаас 2020 онд “Хөдөлмөрийн гавъяаны улаан тугын одон” 1, “Алтан гадас одон” 1, “Хөдөлмөрийн хүндэт медаль 1, “Нийтийн аж ахуйн тэргүүний ажилтан” 5, “Хууль зүйн албаны тэргүүний ажилтан” 1, ХЗДХЯ-ны “Хүндэт жуух бичиг”-ээр 1, мөнгөн шагналаар 78 хүнийг 25,8 сая төгрөгөөр тус тус шагнасан байна.
     Мөн нийгмийн баталгааг хангах хөтөлбөрийн хүрээнд 54 хүнд 30,1 сая төгрөгийн санхүүгийн тусламж, дэмжлэг үзүүлж тэтгэвэрт гарах эрх үүссэн 11 ажилтанд нийт 190,1 сая төгрөгийн тэтгэмж, ажлын бүтээмжээр улирал тутамд олгодог урамшуулалд нийт 98,2 сая төгрөг, энэ оны 09 дүгээр сараас ажилчдын хоолны мөнгийг 2,500 төгрөгөөр нэмэгдүүлж өдрийн 6,000 төгрөг болгож үүнд шаардагдах 37,8 сая төгрөгийн эх үүсвэрийг шийдвэрлэсэн.
     Улсын онцгой комисс болон Засгийн газрын шийдвэрээр 0-12 хүртэлх хүүхэдтэй ажилтнуудыг гэрээсээ ажиллах боломжоор хангаж, шаардлагатай ажилтнуудыг ээлжээр ажиллах хуваарь гарган, Төрийн дээд төв байгууллагуудын хэвийн ажиллах нөхцөл боломжоор бүрэн ханган ажиллаж, хатуу хөл хорионы үед ажилласан ажилчдад 28,4 сая төгрөгийн урамшуулал болон хоолны зардалд 4,4 сая төгрөгийг тус тус зарцууллаа.
      Байгууллагын дотоод сүлжээний И-оффис программыг шаардлагын төвшинд ажиллуулснаар байгууллагын үйл ажиллагааны ил тод байдлыг хангаж, зайнаас ажиллах боломжийг бүрдүүлж, мэдээллийг үнэн зөв, хурдан дамжуулах үйлчилгээг тасралтгүй гүйцэтгэж ирлээ.

Санхүүгийн үйлчилгээний ажлын талаар:

       Газрын 2020 оны эхний хагас жилийн эцсийн тайлан балансыг хуулийн хугацаанд гаргаж ЗГХЭГ-т хүргүүлэн, жилийн эцсийн эд хөрөнгийн тооллогыг хийж Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль болон холбогдох дүрэм журмуудыг хэрэгжүүлэн хөндлөнгийн аудитын дүгнэлтээр баталгаажуулж газрын санхүүгийн мэдээ, тайланг Шилэн дансны тухай хуулийн дагуу байрлуулж ажиллаа.
      ХАОАТ-ыг тайлант хугацаанд цахимаар илгээн, татварын шимтгэлийг тооцож шилжүүлсэн бөгөөд НДШ-ийн тайланг сар бүр гарган хянуулж, ажилтнуудын нийгмийн даатгалын дэвтрийн бичилтийг улирлаар нь баталгаажуулж, өр авлагагүй ажиллаа.
      Батлагдсан төсвийн зохих эдийн засгийн ангиллын дагуу бараа, бүтээгдэхүүн, сэлбэг хэрэгсэл, ариутгах бодис болон бусад барааг гэрээт болон гэрээт бус бэлтгэн нийлүүлэгч компаниудаас захиалгын дагуу худалдан авч байгаа бөгөөд COVID-19 цар тахлын хүрээнд Төрийн ордны халдваргүйжүүлэлт, ариутгал, цэвэрлэгээнд зориулж Тамгын газруудын захиалгаар ариутгалын бодисуудыг нэмэлтээр худалдан авсан.
      Бүх нийтийн өндөржүүлсэн бэлэн байдал тогтоосноор Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын тогтоол шийдвэрийн дагуу төрийн өмчийг түрээслүүлсний орлого 79,0 сая төгрөгөөр тасарсан байна.
      Өмч хөрөнгө хадгалах хамгаалах, түрээслэх талаар гарсан гурвалсан гэрээний биелэлтийг ЗГХЭГ болон ТӨБЗГ-аас тус бүр нэг удаа шалгаж өмч хадгалалт хамгаалалт, түрээслэх талаар зөрчилгүй дүгнэгдэж ТӨБЗГ-тай 2020 онд байгуулсан өмч эзэмшлийн гэрээнд заасан ажлуудыг бүрэн гүйцэтгэлээ.

Барилга, байр ашиглалтын ажлын талаар:

        ЕТГ, УИХТГ, ЗГХЭГ-ын албан ажлын өрөөнүүд, агуулах, Хэвлэх үйлдвэрийн засварын ажилд хэмжилт үзлэг хийж, 36 ажлын даалгавар  боловсруулан гүйцэтгэлд хяналт тавьж ажилласан бөгөөд хөрөнгө оруулалтаар хийгдэх 7 ажлын 493,03 сая, урсгал засвараар хийгдэх 15 объектын 79.2 сая нийт 552,3 сая төгрөгийн төсөв боловсруулан батлуулж төсвийн дагуу ажил гүйцэтгэлээ.
        Төрийн ордон, ТЁХӨЦ-ын 6/0,4кВ дэд станцад секц холбогч, дизель генераторын бэлэн байдал, УИХ-ын чуулганы танхим, Есөн хөлт цагаан туг, ТЁХӨЦ-ын А, Б танхим, Төрийн ордны А, Б танхим, Их танхимын хүчдэл үл тасалдах /UPS/ төхөөрөмжүүдэд цэвэрлэгээ үйлчилгээг хуваарийн дагуу, дэд станцуудад өндөр хүчдэлийн автоматаар сэлгэн залгалт АВР-ын туршилт, үзлэгийг сар бүр тогтмол хийж 2020-2021 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангалаа.
       Төрийн ордон, ТЁХӨЦ-ын нийт өрөө тасалгаа, барилгын дээврийн хөндий болон техникийн давхруудад ТООБА, ТОХХ-тэй хамтран 11 удаа, аюулгүй байдлаас урьдчилан сэргийлэх үзлэг хийлээ.
       Гадна бохирын худгуудад 6 удаа, ТОМҮЦ-ын ногооны өрөөний бохирын худгийг 28 удаа лайдаж, ариутгах татуурга, ариун цэврийн өрөөний тоноглолын засвар үйлчилгээ хийж, Төрийн ордны баруун арканд байрлах бохирын худаг хоорондын 16 метр шугам, ТЁХӨЦ-ын цэвэр усны шугамыг тус тус шинэчилж, хэрэгцээний цэвэр болон халуун усаар техникийн саатал доголдолгүйгээр  28525м3-ыг хангаж, бохир ус зайлуулах үйлчилгээг гүйцэтгэсэн. Цар тахлаас улбаалан хэрэглээний цэвэр усны хэрэгцээ өссөн байна.

Нийтлэг үйлчилгээний ажлын талаар:

    Цэвэрлэгээний багууд албан өрөөний 21756,6 м2, нийтийн эзэмшлийн 13135,6 м2, гадна талбайн 14000 м2, ариун цэврийн өрөөний 5009,4 м2 талбайн цэвэрлэгээ үйлчилгээг “Ажлын байрны цэвэрлэгээ үйлчилгээ ерөнхий шаардлага” CS-11-0060:2015 стандартын дагуу хийж, угтах үйлчилгээгээр 2664 хөшиг, 2114 тюль, 11912 бусад эд зүйлс угааж, 356 гэрэл шинээр солиулж, 564 гэрлийн бүрхүүл угааж цэвэрлэсэн ба сантехникийн 408, мужааны 443, хөргөлт агааржуулалт 33 удаагийн үйлчилгээний захиалга өгч 2672 зөөвөр, 103 өрөөний шилжилт хийж, 936 өрөө онгойлгож түгжих, 102 удаа хуурай хог хаягдлыг зайлуулах үйлчилгээг хийж гүйцэтгэлээ.
    Төрийн ордны ногоон байгууламжийг стандарт шаардлагын хэмжээнд байлгаж, үржүүлгийн хүлэмжээс 684 олон наст цэцэг таталтаар авч, чанар муудсан 104 цэцгийг сольж, өрөө, тасалгаанд 243, заал танхимд 355, нийтийн эзэмшилд 8 ширхэг цэцэг байршуулж хүлэмжид 8 төрлийн 24 зүйлийн нэг наст цэцгийн үр суулгаж 7800 ширхэг үрэслэгээ шилжүүлэн тарилтын горимын дагуу арчлан, Төрийн ордны гадна мандал, Өргөө гэрийг тойруулан нийт 87 м2 талбайд 2800, нөхөн тариалтад 1500 ширхэг нэг наст цэцэг тарьж, үрийг нь дараа жилийн тариалтад бэлтгэн цэцэг, ногоон байгууламжийн арчилгааны BST-01-09/09 стандартын түвшинг 98,0 хувьд хүргэж ажилласан.
    Төрийн ордонд байрладаг байгууллагуудын ажилтан, албан хаагч, үйлчлүүлэгчдэд чанасан халуун кофегоор үйлчлэх үйлчилгээг шинээр нээж ажиллуулсан нь хэрэглэгчдэд таашаагдсан үйлчилгээ боллоо. Монгол Улсын Төрийн далбаа  149, хөшиг 27, тюль 19 ширхэгийг шинээр оёж, хөшиг тюль 62 хасаж, буйдангийн бүрээс 12, бусад зүйлс 215 ширхэгийг хийж мөн ажилтнууддаа зориулж 372 ширхэг амны хаалт оёлоо.
     Угаалгын үйлчилгээгээр 20-25 нэр төрлийн 5173 ширхэг буюу 11,7 тн  71,4 сая төгрөгийн  үнэлгээтэй хөшиг, тюль бусад даавуун эд зүйлсийг стандартын дагуу угааж индүүдэн чанарын гологдолгүй ажиллаа. Баяр ёслол, төрийн айлчлал, ёслол хүндэтгэлийн арга хэмжээ, хурал зөвлөгөөний үйлчилгээний бэлтгэл ажлын угтах үйлчилгээг стандартад нийцүүлэн гүйцэтгэж бүртгэлийг тогтмолжуулж ажилласан.

Чанарын менежментийг хэрэгжүүлж үйлчилгээний стандартыг хангах талаар:

   Чанарын удирдлагын тогтолцооны олон улсын ISO 9001:2015 стандарт, байгууллагын хэмжээнд мөрдөгдөж буй 8 стандарт болон нэгж, хэсгүүдийн эрсдэлийн төлөвлөгөөний хэрэгжилтэд үзлэг хийж ажиллаа. СХЗГ-аас томилогдсон аудитийн ажлын хэсгээс Чанарын удирдлагын тогтолцооны тогтвортой байдал, хэрэгжилтэд магадлах үнэлгээ хийж, “Тогтолцооны хэрэгжилт хэвийн, үл тохиролгүй” байна гэсэн дүгнэлт гаргалаа. Чанарын дугуйлангийн ажлыг эрчимжүүлэх, үйлчилгээний багуудад тулгамдаж байгаа асуудал, чанарын дугуйланг хэрхэн үр ашигтай ажиллуулж, үр дүн гаргах, эрсдэлийг тогтоож боломж бий болгох талаар баг, нэгж хэсэг бүрд ажлын талбар дээр нь заавар зөвлөгөө өгч, хичээлийн лекцийг И-оффис программд байрлуулж "Чанарын хороо"-ны үйл ажиллагааг идэвхжүүлэх зөвлөгөө өгч ажиллаа.
    Байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөөний жилийн эцсийн тайланд хяналт-шинжилгээ хийж төлөвлөсөн ажлын хэрэгжилт 96,9 хувь байна гэж дүгнэж цаашид анхаарах ажлуудын талаар 2021 оны төлөвлөгөөнд тусгаж ажиллаж байна.

Захиргааны хэлтэс

2021 оны 01 сарын 05 | Үзсэн : 1302