Мэдээ, мэдээлэл » Тайлан
Нийт: 33 - 1
Байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөөг ЗГ-ын 217, ЗГХЭГ-ын 100 дугаар тушаалын дагуу боловсруулж, Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын даргаар батлуулсан. И-оффис программ ашиглалтыг 80 хувьд хүргэж, дотоод сүлжээгээр ажлаа гүйцэтгэж, цахим байгууллага болсон. Үйлчилгээний ажилтнуудыг мэргэшүүлэх сургалт 5 удаа зохион байгуулж 60-70 хүн хамрагдсан бөгөөд худалдан авах ажиллагааны А-3 цахим сургалтад 8 албан хаагч суралцсан. Нийт ажилтнуудын 90 хувь нь мэргэшсэн, 20 хувь нь мэргэжлийн зэрэгтэй ажилтнуудаар хангагдсан. Газрын зорилтот бүлэг бүхий 12 ажилтны мэдээллийг бэлтгэж түрээсийн орон сууцанд хамруулахаар Төрийн орон сууцны корпорацид хүсэлт явуулсан. Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг нийт ажилтнуудад танилцуулж, “Хөдөлмөрийн дотоод журам”-ыг шинэчлэн баталж, "Ажлын байранд бэлгийн дарамтаас урьдчилан сэргийлэх, гарсан гомдлыг шийдвэрлэх, бэлгийн дарамтаас ангид орчин бүрдүүлэх тухай журам", “Ажилтны мэдээллийг авах, боловсруулах, хадгалах, ашиглах журам”-ыг тус тус батлан мөрдүүлж, гомдлын хайрцаг нээн ажиллуулж байна. Мөн Төрийн хэмнэлтийн тухай хуулийг үйл ажиллагаандаа мөрдөн ажиллаж байна. Харьяа байгууллагын дарга, захирал нартай байгуулах “Онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээ”-г байгуулав. Харьяа байгууллагуудын “Гүйцэтгэлийн төлөвлөгөө”-г газрын даргаар батлуулан Үйлдвэр санхүүгийн төлөвлөгөөг Санхүү, бүртгэлийн хэлтсээр хянуулан, баталгаажуулж ажиллав. 2022 оны үндсэн үйл ажиллагааны урсгал зардлын төсөв 5,220,702.9 мянган төгрөг батлагдсан бөгөөд төсвийн тодотголоор 5,059,971.5 мянган төгрөг болж 160,731.4 мянган төгрөгөөр буурсан. Төрийн хэмнэлтийн тухай хууль, ЗГ-ын “Төсвийн хэмнэлтийн талаар авах зарим арга хэмээний тухай” 2022 оны 203 дугаар тогтоолын хэрэгжилтээр байр ашиглалттай холбоотой тогтмол зардал 2 дугаар сараас эхлэн 16 хувиар, хангамж бараа материалын зардал 5хувиар, Эд хогшил урсгал засварын зардал 16 хувиар, БГБАҮТөлбөр 20 хувиар тус тус буурч санхүүжсэн. Байр ашиглалтын зардал, тээвэр шатахуун, шуудан холбоо интернетийн зардал, хог, хаягдал хортон шавьж устгах зардал, БГАҮТХураамж эдгээр эдийн засгийн ангиллуудын зардал хэмнэх, тэвчих боломжгүй тул өр төлбөр гарсан. Бичиг хэрэг, багаж техник хэрэгслийн төсөв хэтрээгүй. Төсвийн гүйцэтгэлийн мэдээ тайланг батлагдсан маягт журмын дагуу хуулийн хугацаанд сар бүр гаргаж баталгаажуулан, ЗГХЭГазрын санхүүд өгч нэгтгэл тайланд тусгаж ирлээ. Улсын төсвийн Хөрөнгө оруулалтаар 2023 онд хэрэгжүүлэх 11,240.3 сая төгрөгийн төсвийн төсөл бэлтгэж ЗГХЭГазарт хүргүүлж ажиллалаа. 2021 оны төсвийн гүйцэтгэл, санхүүгийн тайланг гаргаж, Төрийн аудитын байгууллагад хүргүүлж, аудит хийсэн санхүүгийн тайланг 02 дугаар сарын 25-ны өдөр Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт хүргүүлсэн. Төрийн аудитын байгууллагаас 2021 оны жилийн эцсийн санхүүгийн тайланд аудит хийж "Зөрчилгүй" дүгнэлт өгөв. Газрын даргын дэргэдэх Зөвлөлийн хурлаар 2021 оны жилийн эцсийн санхүүгийн тайлан, батлагдсан урсгал төсөв, туслах үйл ажиллагааны орлогын төлөвлөгөөг танилцуулж, А/14 тоот тушаалаар 2022 оны туслах үйл ажиллагааны орлогын төлөвлөгөөг А/15 тоот тушаалаар 2021 оны жилийн эцсийн санхүүгийн тайлангийн дүнг баталгаажуулсан. Төсвийн гүйцэтгэлийн тайлангаар төсвийн хэтрэлт, хэмнэлтгүй ажиллав. 2022 оны батлагдсан урсгал төсвийн гүйцэтгэлд үндэслэн хэлтэс нэгжүүдээс ирсэн төсвийн саналыг хянаж 2023 оны урсгал төсвийн саналаа хүргүүлэв. Төрийн ордны их танхимд зохион байгуулагдаж байгаа арга хэмжээнүүд ихэвчлэн УИХ-ын дарга, Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын ивээл дор хэрэгжиж төлбөргүй хийгдэж байна. Төсөвт төвлөрүүлэх туслах үйл ажиллагааны орлогын төлөвлөгөө 100 хувь биелсэн. Шилэн дансны тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан Газрын төсвийн гүйцэтгэл, санхүүгийн тайлан, мэдээ, худалдан авах ажиллагааны төлөвлөгөө, шилэн дансны холбогдох мэдээллийг хуулийн хугацаанд shilendans.gov.mn сайтад байршуулан ажиллаж байна. Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын төсвийн багцад Төр, засгийн үйлчилгээг эрхлэх газрын 2022 оны төсвийн тухай хуулиар төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэхээр тусгагдан батлагдсан төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн жагсаалтыг төсвийн ерөнхийлөн захирагчаас 2022 оны 3 дугаар тушаалаар эрх шилжүүлсэн хөрөнгө оруулалтыг sgsa.gov.mn сайтад байршуулсан болно. Хөдөлмөрийн тухай хууль, Хувь хүний орлогын албан татварын тухай хууль, Нийгмийн даатгалын тухай хууль, Засгийн газрын 2022 оны 107 дугаар тогтоол, 2019 оны 7 дугаар тогтоол, 2018 оны 382 дугаар тогтоол, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны А/191, А/192, А/193 дугаар тушаалын дагуу ажилчдын цалин хөлс болон нэмэгдэл урамшууллын зардлыг тооцоолон олгож байна. 2022 оны 4 дүгээр улирлын урьдчилсан тооцоогоор ажилчдын цалин, нэмэгдэл хөлс, ахмад ажилтнуудад хүндэтгэл үзүүлэхтэй холбоотой Газрын даргын 43 тушаал гарч 11-р сарын байдлаар цалинд 2,665,916.0 мянган төгрөг, нийгмийн даатгалын шимтгэлд 331,267.9 мянган төгрөг зарцуулж өр, авлагагүй байна. Ажилд томилогдсон, ажлаас чөлөөлөгдсөн 45 тушаалыг тухайн бүрд нь скайнердан Нийгмийн даатгалын цахим системд илгээсэн байна. Үндэсний статистикийн хорооны 2016 оны өдрийн А/231 дүгээр тушаалаар олгосон зөвшөөрлийн дагуу Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2020 оны 323 дугаар тогтоолоор батлагдсан маягтуудаар гаргасан мэдээ болон Төр, засгийн үйлчилгээг эрхлэх газрын 2021 оны жилийн эцсийн аудитлагдсан балансыг 2022 оны 03 дугаар сарын 05-ны өдөр Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газарт албан бичгээр болон цахим хэлбэрээр хүргүүлсэн. Засгийн газар, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын тогтоолоор хийгдсэн Улсын үзлэг тооллогыг заасан хугацаанд гүйцэтгэж, 2021 оны Төрийн өмчийг эзэмшүүлэх гэрээгээ 90%-тай дүгнүүлсэн. 2022 оны үндсэн хөрөнгийн жилийн эцсийн тооллогыг Газрын даргын 2022 оны А/56 тоот тушаалаар эд хариуцагчийн картыг шинэчлэн хөтөлж, хөдөлгөөн хийж байна. ТӨБЗГазраас тус газрын Төрийн өмчийн хадгалалт хамгаалалтын байдалд 2022 онд хийгдсэн шалгалтад “зөрчилгүй” дүн үзүүлсэн. Төсвийн ерөнхийлөн захирагчаас 2022 оны 3 дугаар тушаалаар эрх шилжүүлсэн V.2.1.1 Төрийн ордны засвар тохижилтын ажил, V.2.2.2.1 Төрийн ордны нийтийн эзэмшлийн газрын засварын тохижилтын 70,853.4 мянган төгрөгийн ажил гүйцэтгэсэн. Урсгал зардлаас 2022 онд худалдан авах ажиллагааны төлөвлөгөөний дагуу ариун цэврийн материал 130,207.4, бичиг хэргийн материал 4,644.6, зөөлөн эдлэлийн материал 6,777.6, сантехник, цахилгаан, мужаан, хөргөлт агааржуулалт, цэцэг ногоон байгууламжийн материал 71,684.1, багаж техник хэрэгсэл 10,842.6, тээвэр шатахуун 9,787.0, хог хаягдалд 2,454.1, байр ашиглалтын зардалд 778,017,7 мянган төгрөг тус тус зарцуулсан байна. Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэгтэй хамтран ажиллах гэрээний дагуу ажилтнууд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг тогтмол авч байна. "Халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ"-нд нийт ажилтнууд хамрагдаж байна. ТЁХӨЦ, Төрийн ордны 25200 м2 талбайд шавьж устгалын ажлыг гүйцэтгүүлж, үр дүнд хяналт тавин ажиллалаа. Мөн ЗӨСҮТөвөөр УИХ-ын танхимын 3000 м2 талбайд халдваргүйтгэл нэмж хийлгэсэн. Төрийн ордны Онцгой байдлын албатай хамтран Нийслэлийн гамшгаас хамгаалах сургалтын төвд гамшгийн эрсдлийг бууруулах, 20 албан хаагчийг Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн сургалтад ажилчдаа хамрууллаа. Газрын хэмжээнд 7 баг, хэсгийн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хэрэгжилтэд хяналт-шинжилгээ хийж гүйцэтгэлээ. Байгууллагын үйл ажиллагаанд төлөвлөгөөний дагуу 5 удаа, ЗГ-ын “Хэвлэх үйлдвэр”, ЗГБНҮ-ын үйл ажиллагаанд тус бүр 1 удаа дотоод хяналт шалгалт, шинжилгээ, үнэлгээний ажлыг хийж, Газрын даргын дэргэдэх Зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ зохион байгууллаа. Нийтлэг үйлчилгээнд Олон улсын чанарын удирдлагын тогтолцоо /ISO9001:2015/-г хэрэгжүүлж, ажлын байрны цэвэрлэгээ, үйлчилгээ CS11-0060:2015, Угаалгын үйлчилгээ CS11-0062201, Цайны үйлчилгээ BST01-15/2015, Цэцгийн BST-01-09/09 байгууллагын стандартыг хангаж ажилласан. Төрийн ордны заал танхимд зохиогдох хурал, зөвлөгөөний бэлтгэл ажил хангаж, нийт 1851 удаагийн арга хэмжээ явагдаж 173,475 гаруй хүнд үйлчилгээ үзүүлэжажиллаа.Төрийн Ёслолын газраас өгсөн маршрут, зааврын дагуу нийт 2044 удаагийн ёслолын үйл ажиллагаа, 1381 удаагийн танилцах арга хэмжээгээр нийт 167,000 хүнд үйлчилгээ үзүүлж, арга хэмжээний бэлтгэл ажлыг хугацаанд нь 100 хувьчанартай гүйцэтгэж гомдол гаргахгүй ажиллаа. Нэг наст 8 нэр төрлийн 14200 ширхэг цэцгийг үрслүүлэн 47 мандлын сав, өргөө гэрийн гадна зэрэгт 9200 ширхэг цэцэг тарьж, 168 нэр төрлийн 3940 орчим олон наст цэцгийн өдөр тутмын арчилгааг стандартын дагуу хийж, үржүүлгийн хүлэмжнээс 345 ширхэг цэцэг зөөвөрлөн авчирч, ургалт нь муудсан 200 ширхэг цэцгийг үржүүлгийн хүлэмжид сэргээн ургуулж байна. Төрийн ордонд 116 өрөө, заал танхим нийтийн эзэмшилд 312 цэцэг байршуулсан байна. Ёслолын арга хэмжээнд 6 төрлийн 108, байгууллагын шагналын арга хэмжээнд 104 ширхэг цэцэг бэлтгэсэн. Цэцгийн 1 наст болон ёслолын үйлчилгээнээс нийт 22.9 сая төгрөгний үйлчилгээ үзүүлсэн. Төрийн ордны цайны үйлчилгээнд мөрдөх байгууллагын стандарт, хүнсний чанар, аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагыг баримтлан үйлчлүүлэгч байгууллагуудын хүсэлтээр кофе брейкийн үйлчилгээнд чанадаг кофе, сэндвич зэргээр 2145 удаагийн дуудлагаар 13209 хүнд үйлчилж сэтгэл ханамжийн дутагдалгүй ажилласан. Төрийн ордон болон ТЁХӨЦ-ын барилгын их засвар шинэчлэлтийн ажлын 67 төсөв боловсруулан баталгаажуулж, хөрөнгө оруулалтын санхүүжилтээр 1.074.8 сая төгрөгийн ажил гүйцэтгэж хүлээлгэн өгөв. ҮАБЗөвлөлийн 3 өрөөний 58.9 м.кв, ЕТГ-ын 2 өрөөний 94.4 м.кв, УИХТГ-ын 32 өрөөнд 711.6 м.кв, ЗГХЭГ-ын 10 өрөөнийн 275 м.кв талбайд нийт 1.139.900 м.кв талбайд 69.1 сая төгрөгний завсарын ажлыг хийж гүйцэтгэв. ТЗҮЭГазар болон нийтийн эзэмшлийн 33 газрын 2.168.2 талбайд 60 сая төгрөгний тохижилтын ажлыг хийж гүйцэтгэв. Үүнээс 51 нь албан ажлын өрөө, 29 нь нийтийн эзэмшлийн талбай болно. 21 тоот ариун цэврийн өрөөг тусгай хэрэгцээт иргэдэд зориулан тохижуулж, мөн Нийслэлийн Тохижилт үйлчилгээний газартай хамтран тусгай хэрэгцээт иргэнд зориулан явган хүний замыг засварласан. Мөн зогсоолын талбайд тусгай тэмдэг, тэмдэглэгээ хийсэн. 2022 оны 11 сарын байдлаар 1560414 квт/ц эрчим хүч ашигласан байна. Үүнд Төрийн ордны мэдээлэл үйлчилгээний цогцолборын ашигласан цахилгааны зардал орсон болно. Цахилгаан хангамжид ямар нэг доголдол гараагүй бөгөөд хэмнэлт мөн гараагүй. Газрын хэмжээнд дулааны нийт хэрэглээ 22,786,91 Гкл хэрэглэсэн байна. Өрөө тасалгааны халаах хэрэгслийн тохиргоо, засвар үйлчилгээг тогтмол хийж Дулааны үзелийн Ф100-н ган хоолой ТЁХӨЦ-ын үзелийн усны алдагдалтай ялтсан бойлуурыг засаж, УИХ-ын Хэвлэх цехэд хэрэглээний халуун усны 200м Ф50-н ган хоолой, 30 дугаар байранд байрлах цэцгийн хүлэмжний цэвэр усны ерөнхий магистрал 60 метр шугам хэсэгчлэн засварлав. Энэ онд нийт 18,116м3 ус хэрэглэсэн байна. Ариун цэврийн өрөөнүүд болон усан хангамжийн 600 гаруй засвар үйлчилгээг хийж гүйцэтгэв. ТЁХӨЦ-ын цэвэр усны Ф76-н 240 метр ган хоолойн шинэчлэх ажил хөрөнгө оруулалтаар хийгдэв.
2023 оны 02 сарын 02 | Үзсэн : 380
|
|