Мэдээ, мэдээлэл » Цаг үеийн мэдээ
Нийт: 48 - 38
Төрийн ордон дахь байгууллагуудын дунд жил бүр зохион байгуулагддаг “НЭГЭН ДЭЭВЭР ДОР-2016” шилжин явах цомын төлөөх тэмцээнийг энэ жил манай байгууллага боулингийн төрлөөр 12 сарын 3-ны өдөр зохион байгууллаа. Уг тэмцээнд 11 байгууллагын эрэгтэй 11 баг, эмэгтэй 9 багийн 100 гаран ажилтан албан хаагчид хурд хүч, авхаалж самбаагаа сорьсоноос дараах баг, тамирчид хамт олноо хошуучиллаа. Үүнд:
1-р байр: Онцгой байдлын алба /464 оноо/
1-р байр: ЗГ-ын хэвлэх үйлдвэр /421 оноо/
Тус тэмцээний турш багууд эн тэнцүү өрсөлдсөн. Тодруулбал, шигшээ шатанд ЗГХЭГ-ын эрэгтэй баг өрсөлдөгчөө 448:447-ээр ялалт байгуулан 2-р байр эзэлсэн бол ЗГ-ын хэвлэх үйлдвэрийн ажилтан Б.Төгсзаяа өрсөлдөгчөө 95:94-аар буулган шилдэг эмэгтэй тоглогчоор шалгарлаа. Шагнал авсан баг, тамирчиддаа нийт ажилчдынхаа нэрийн өмнөөс баяр хүргэж, ажлын өндөр амжилтыг хүсэн ерөөе.
2016 оны 12 сарын 05 | Үзсэн : 3455
|
|