Мэдээ, мэдээлэл » Цаг үеийн мэдээ
Нийт: 35 - 24
Манай газраас ЗГХЭГ-ын Төрийн ёслолын хэлтэстэй хамтран "Төрийн ёслолын журмыг хэрэгжүүлэхэд нийтлэг үйлчилгээний үйл ажиллагаа" сэдэвт сургалтыг 11 дүгээр сарын 24-26-нд Төрийн ордонд зохион байгууллаа. Сургалтын арга хэмжээг ТЗҮЭГ-ын дарга Ж.Тамир нээж үг хэлэхдээ "Төрийн ордны үйлчилгээг "Чанарын удирдлагын олон улсын стандарт"-ын төвшинд хүргэж, Төрийн тэргүүн, УИХ, Засгийн Газар, тэдгээрийн танхимын ажиллагааг хэвийн явуулах, аюулгүй тохилог таатай орчин бүрдүүлэх, төрт ёс, ёслол хүндэтгэлийн нарийн дэг, жаягийг баримтлан ажиллах нэн хариуцлагатай үүргээ нэр төртэй биелүүлж, хүлээсэн чиг үүргийн хүрээнд орон нутгийн нийтлэг үйлчилгээний байгууллагуудад мэргэжил, арга зүйн туслалцааг байнга үзүүлж, боловсон хүчнийг чадавхижуулахад тодорхой хувь нэмрээ оруулж ирлээ." гэж тэмдэглэлээ.
Сургалт, зөвлөгөөнөөс удирдах дээд байгууллагад хандаж уриалга, нийтлэг үйлчилгээний байгууллагуудад хандаж зөвлөмж гаргалаа.
2016 оны 11 сарын 26 | Үзсэн : 3306
|
|