Мэдээ, мэдээлэл » Цаг үеийн мэдээ

Манай газраас ЗГХЭГ-ын Төрийн ёслолын хэлтэстэй хамтран "Төрийн ёслолын журмыг хэрэгжүүлэхэд нийтлэг үйлчилгээний үйл ажиллагаа" сэдэвт сургалтыг 11 дүгээр сарын 24-26-нд Төрийн ордонд зохион байгууллаа.
Уг сургалтын нээлтэд Монгол улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат оролцож хэлсэн үгэндээ "...нийтлэг үйлчилгээний ажилтнууд бол төрийн бүхий л үйл ажиллагааны ар тал болж ажилладаг гэдэгтэй санал нийлэхгүй байна. Харин ч бүх үйл ажиллагааны нүүр царай болж ажилладаг юм...." гэж онцолсон билээ.

           Сургалтын арга хэмжээг ТЗҮЭГ-ын дарга Ж.Тамир нээж үг хэлэхдээ  "Төрийн ордны үйлчилгээг "Чанарын удирдлагын олон улсын стандарт"-ын төвшинд хүргэж, Төрийн тэргүүн, УИХ, Засгийн Газар, тэдгээрийн танхимын ажиллагааг хэвийн явуулах, аюулгүй тохилог таатай орчин бүрдүүлэх, төрт ёс, ёслол хүндэтгэлийн нарийн дэг, жаягийг баримтлан ажиллах нэн хариуцлагатай үүргээ нэр төртэй биелүүлж, хүлээсэн чиг үүргийн хүрээнд орон нутгийн нийтлэг үйлчилгээний байгууллагуудад мэргэжил, арга зүйн туслалцааг байнга үзүүлж, боловсон хүчнийг чадавхижуулахад тодорхой хувь нэмрээ оруулж ирлээ." гэж тэмдэглэлээ.

          Сургалт, зөвлөгөөнөөс удирдах дээд байгууллагад хандаж уриалга, нийтлэг үйлчилгээний байгууллагуудад хандаж зөвлөмж гаргалаа.
Сургалтын үйл ажиллагаанд 20 аймаг, нийслэл, засгийн газрын нийтлэг үйлчилгээний удирдах ажилтнууд нийт 54 хүн оролцлоо. Сургалтын үйл ажиллагаа нь харилцан туршлага солилцож, төрийн ёслолын үйл ажиллагааны талаар тодорхой мэдлэг олгосон үр дүнтэй сургалт боллоо гэж оролцогчид үнэллээ.

2016 оны 11 сарын 26 | Үзсэн : 3361