Мэдээ, мэдээлэл » Цаг үеийн мэдээ

Манлайлагч Гэрэгэ шалгуулах арга хэмжээнд 19 аймгийн нийтлэг үйлчилгээний газар, Эрдэнэт үйлдвэр ТӨҮГазар, ННҮГазар, ЗГБНҮГазар, Удирдлагын академын үйлчилгээний албаны нийт 46 хүн хамрагдаж ажил хөдөлмөрөөрөө шалгарсан Увс аймгийн НҮАлбаны хамт олон 3-р байр, Өмнөговь аймгийн НҮОӨҮГ-ын хамт олон 2-р байр, Дорноговь аймгийн НҮГ-ын хамт олон тэргүүн байр эзлэн Манлайлагч гэрэгэ-ний эзэн боллоо. 

Арга хэмжээний хүрээнд нийслэл, аймгуудын нийтлэг үйлчилгээний удирдах ажилчдын семинар болж семинарын хүрээнд өөрсдийн ажилд тулгар тулгарч байгаа нийтлэг асуудлаар зөвлөмж гаргалаа.

Спортын арга хэмжээний хүрээнд гар бөмбөг, дартсын тэмцээн зохион байгуулж дартсын төрөлд 1-р байрт Сүхбаатар аймгийн нийтлэг үйлчилгээний албаны дарга Ү.Мөнхбат, 2-р байрт Увс аймгийн нийтлэг үйлчилгээний албаны дарга Б.Чимэддорж, 3-р байрт Орхон аймгийн нийтлэг үйлчилгээний албаны дарга Г.Пүрэвдээ нар орж, гар бөмбөгийн тэмцээнд 1-р байрт Нийслэлийн нийтлэг үйлчилгээний баг, 2-р байрт ТЗҮЭГ-ын баг, 3-р байрт Холимог-1 багууд тус тус байр эзэллээ

2019 оны 11 сарын 05 | Үзсэн : 1727