Мэдээ, мэдээлэл » Цаг үеийн мэдээ

Монголчууд үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 108 жилийн ойг тохиолдуулан үйлчилгээний салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан нэр бүхий ажилтнуудыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн  зарлигаар төрийн одон, медалиар шагнажээ. Шагналыг газрын дарга Ж.Тамир гардуулан өглөө. Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор Н.Мөнбиш /ахмад ажилтан/, Н.Баярмаа /лифтний техникч/, С.Цэнджаргал /цалин хөлсний нягтлан бодогч/, Алтан гадас одонгоор Ц.Энхжаргал /ахмад ажилтан/, Хөдөлмөрийн хүндэт медалиар Т.Отгонбаяр/үйлчлэгч/, Б.Оюунсүрэн /ахмад ажилтан/ нар шагнагдлаа. Энэ шагнал бол та бүхний улс эх орон, албан байгууллагынхаа өмнө хийж бүтээсэн ажилд төр засгаас өгсөн үнэлгээ, мөн ирэх он жилүүдэд хийх олон олон ажлыг нугалах урам өгч байгаа шагнал юм шүү олсон ололт, хуримтлуулсан туршлагаа залуу хойч үедээ өвлүүлэх үүргийг давхар өгч байгааг  газрын дарга Ж.Тамир тодотгон хэлээд "Та бүхэндээ, шинэ жилийн мэндийг дэвшүүлье" гэлээ.

2019 оны 12 сарын 30 | Үзсэн : 1657